bolod.M

2007-10-17 - Багшийн тухай базаахгvй vгс!

Нарт хорвоод олдомгvй нандин сайхан алба гагцхvv багш хvнд заяаж ээ!

Энэ vг олон ч хvнийг багш болоход нөлөөлсөн байх даа гэж би хааяа боддог юм. Мөн нөгөө талаар маш сайн пи ар хошигруулалт болсон доо гэж. Гэхдээ багш гэдэг vнэхээр хорвоод хосгvй сайхан буянтай мэргэжил гэдэгтэй хэн ч зуун хувь санал нийлнэ буйзаа.

Гэтэл саяхан Ардчилсан хvмvvнлэг нийгэмтэй манай оронд Ардын багш хvн шавь нараа нvvр нvдгvй удаа дараа зодож танхайрдаг тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр хөвөрч олон хvний нvдийг бөлтийлгөж чихийг дэлдийлгэв. Нvvр нь ам нь хөхөрч шархалж хvн харах аргагvй болсон шавь нар нь хайрт багшдаа хэрхэн балбуулдаг байснаа ярьж байна.

Багшийнхаа гарын шvvс болсон хөөрхийсийн тухай хvмvvс өнчин өрөөсөн эсвэл жаахан тааруухан амьдралтай айлын бололтой дунд ангийн эмэгтэй сурагчид байсан гэж ярьж байсан. Тэгж харагдана лээ. Харин нөгөө алдарт ардын багш маань гаднаас нь харахад нvдэнд дулаахан нас тогтсон тийм юм хийнэ гэхээргvй эмэгтэй байлаа. Бас их намуухан хоолойгоор хvvхдийн сургалт, орос хэл тэдэнд их хэрэгтэй тухай, бас тэр хvvхдvvд юм сурдаггvй, эцэг эх нь анхаардаггvй тухай зурагтаар хэнэг ч vгvй юу ч болоогvй болох ёстой юм болсон юм шиг өгvvлж сууна лээ. Эцсийн эцэст тэр багшийг ажлаас нь халсанаар асуудал намжив.

Гэхдээ энэ мэт ёс зvйгvй багш нар манайд хэр олон байдаг бол гэсэн асуулт vлдлээ. Хvvхэд бол хvvхэд. Том хvн бол том хvн. Багш бол багш сурагч бол сурагч. Хvvхдvvд тэдний өөдөөс юм хэлэх эргvй буруу зөв нь хамаагvй буруудах ёстой юм шиг санах нь бий. Бас ямар нэгэн асуудалд орлоо гээд сурагч дотроо шаналж зовж бас бусдаас тэр дундаа ээж ааваасаа нууж явах нь элбэг.

Манай ихэнх хvvхдvvдэд багш гэхээр нэг сайхан мишээл тодруулсан эрдэм ном гэрэлтсэн vлгэр жишээ vнэнхvv хvндлэл хайр татсан сургах мэдvvлэхийг зорьсон ачтан харагдахаасаа илvvтэй укаск барьсан, харц ширvvн, аашилж загнасан, аав ээж, өмссөн зvvснээр нь ялгаврлан ханддаг /тэдний хэлдгээр/ *аймшгийн баба яга* харагддаг гэхэд хилсдvvлэг болохгvй. Гэхдээ энд бvх багш нарыг хэлж гутаах гээгvй зарим гэдгийг онцломоор байна. Бvр ганц нэгхэн гэж хэлэхийг ч хvсэж байна. Гэхдээ...?!

Бидний сурагч vед ч нэг тиймхэн байсан санагддаг. 1989-1999 он. Шилжилтийн vе байсан болоод ч тэр vv тухайн vеийн багш нар цалин муутай ядуу бас их бухимдангуй байж. Бас маш олон багшийн гар дамждаг байлаа. Бараг л жил болгон шинэ ангийн багштай эсвэл бvр жилд хэд хэдэн багштай болдог байлаа. Мөн ч олон багш хичээл ордог байв. Өдгөө заримынх нь нэр бvv хэл царай ч орж ирэхээ больж. Бурхан шиг сайхан ч багш байлаа буг шиг айхтар багш ч таарч байлаа. Гэхдээ тvvх гэдэг эцэстээ уучлал байдаг хойно, хvvхэд гэдэг юмыг мартаж орхидог хойно нэг их муу санасан багш харин хаа очиж байдаггvй юм. Харин ч сайн сайхан талаараа дурсагдах нь элбэг.

Ингээд бурхан шиг атлаа хааяа хааяа буг шиг загнадаг байсан багш нараасаа дурсья. Дөнгөж ардчилсан хувьсгал ялсан жилээс бага ангийн хvvхэд биднийг багш маань хичээл эхлэхийн өмнө өглөө болгон самбарын урд гаргаад уранхай оймс, дотуур хувцас, хиртэй хумстай хөлтэй байгаа эсэхийг тайлуулж шалгадаг болж билээ. Ээ бурхан минь цоорхой солжир оймсоноосоо болоод олон хvvхэд шоолуулдаг байсан даа хөөрхий. Одоо бодоход арай ч дэндсэн ардчилал ил тод байдал байж дээ. Охид нь хөвгvvдээ, охид нь хөвгvvдээ хараад савж унана ш дээ...

Дунд ангид орлоо ангийн багш маань намар хичээл эхлэмэгц л хvvхэд бvрээс 2 ш барааны саван, 1ш нvvр гарын саван, 1 уут бок, 2 скоч авчирахыг тушааж vvнийгээ ангидаа ариун цэврийн булантай болгоно гэж тайлбарласан. Бид тvvнд гар хvрэх эрхгvй байсаар нэг их удалгvй багш маань гэрлvvгээ зөөгөөд дууссан даа. Юм ховор цаг байсан болохоор багш маань дажгvй бондойсон доо хөөрхий гэж манай ангийхан одоо ч гэсэн хааяа наргиа болгон дурсдаг юм. Бас болоогvй ээ хоцорсон болоод ангид ярьсан vймvvлсэн гээд арав хорин төгрөгөөр торгож өгнө дөө. Яг цагдаа шиг л биднийг торгодог байлаа. Ээж аавдаа би хараал хэлээд 20 төгрөөр, vймvvлээд 50 төгрөгөөр торгуулах боллоо мөнгө өгөөч гэж хэлж чадах биш яаж ийж байгаад л болгоод олж өгдөг байлаа. Тэр мөнгөөр юу хийдэг хаашаа орсоныг одоо болтол санадаггvй юм. Одоо бодоход багш маань  талх авч идээ байлгvй дээ. 

Ахлах ангид ороод ирэхийн vест бvvр манай багш нар өөрсдийн хичээлийн цаг дээр хичээл заах биш хар зах ажиллуулдаг болсон. Хятадаас оруулж ирсэн алим чихэр бохь зарна. Зээлээр нэр бичээд л өгнө. Бид хvvхдvvд юм хойно бие биенээ дуурайгаад л өрсөлдөөд л араа бодохгvй авч идээд өрөнд орж өгнө дөө. Нэг л өдөр шалгалтын өдөр ирнэ. Нөгөө багш маань харин шалгалт авахын оронд өрийн хар дэвтрээ гаргаж ирээд л мөнгөө төлсөн хvvхдийн дvнг тавиад л бvр их өр тавьж их орлого оруулсан баян шавьдаа дvн хайрлахгvй онц тавиад л өртэй нөхдvvд харин дvнгээ гаргаж чадахгvй балардаг байв. Арай гэж удааж төлсөн болон бага юм авч олигтой орлого оруулаагvй бол тааруу дvн авдаг байлаа. Ер сайн дvн авах эсвэл дvнгээ засуулах бол тэдэн шинэ дэвтэр, скоч авчирч өгөөд янзлуул гэж захын багш шаарддаг байсан. Одоогоор бол авилгал нэхдэг байж дээ. Бид ч нэг их юм бодохгvй ёстой юм шиг л өгдөг байлаа. Гайгvй хvvхдийнхээ хойноос гvйдэг боломжтой аав ээж нар бол багш нарын гарыг шуудай гурил, уут будаа гэхчилэнгээр хахуульддаг нь хэнд ч нууц биш байлаа. Тийм ээж аавын хvvхдvvд бол хичээл дээр ногоон карттай л гэсэн vг. Харахад л андашгvй хичээл дээр багш нар тэдэн рvv инээд алдан хайрын харцаар хараад л зөөлөн дуугаар өгvvлээд л, хичээл асууж, даалгаварыг нь ч шалгахгvй харин эгэл бидэн рvv бол хялайж зандраад л юмны тvрvvн асуугдаж, даалгавраа шалгуулж зовно. /гэхдээ энэ авилгал өгдөггvй байсан аав ээжvvдтэй хvvхдvvдэд эргээд сайнаар нөлөөлсөн гэж би боддог юм, учир нь хичээлээ сайн хийхээс өөр найраа тэдэнд байдаггvй байсан болохоор/ Бас болоогvй ээ хичээлийн дараа авч vлдээд л шөнө болтол анги угаалгаад л өөрөө ширээн дээрээ хаан шиг сууж ээж аавыгаа уулзуулаарай, танай ээж аав яахаараа хvvхдээ анхаардаггvй улс вэ гээд л буулгаж өгнө ш дээ. Бодвол цаагуураа ээж ааваараа юм өгvvл авилгал өг л гэдэг байсан байлгvй.

Гэхдээ тухайн vед бас хичээлээ сайн заадаг сайхан багш нар маш олон байлаа. Бvр хичээл заах нь хэтэрсэн догшин айхтар ширvvн багш нарч  байлаа. Бvр хичээлээ ойлгохгvй даалгавраа хийж ирээгvй хvvхдийг эр эм гэхгvй паарт хана мөргvvлж цустай нь хутгаж хайр найргvй зоддог багш нь ч цөөнгvй байлаа. Нэгэн багш манай ангийн нэг хvvхдийг бvр vсдэж байгаад хадаасны тав нь дээшээ илvv гараад ирсэн паартанд мөргvvлж байсныг сэтгэл шимшрэн айж дагжин бид харж байж билээ. Тэгээд л амандаа *Монгол хvн бол угаасаа мах цусанд ойлгуулж байж юм сурдаг гентэй хvмvvс* гэсэн онол бидэнд хэлж ардчилал ил тод байдыг эдэлж өгнө шvv дээ. Биднийг элдэж өгнө. Зодно доо. Нөгөө талаар баглуулж хvлvvлж байсан соц vеийнхээ хуримтлуулсан хорслоо бидэн дээр тайлдаг ч байсан байж мэдэх юм. Миний ахлах ангид ордог жил нэгэн шинэхэн залуу  багш ирээд л охидод минь сээтэн хаяад л хачин наалинхай. Зэвvv хvрмээр. Харин хөвгvvд биднийг vлдээж байгаад самбарын урд номхон зогсоож гар өргvvлнэ бvр шилбийг маань улаан болтол өшиглөдөг байв. Нэг их удаагvй тэр нөхөр цэргийн ангид офицер болчихсон тууж явсан. Ээ бурхан минь тэр ч олон цэргийг дэгэлж байгаа байхдаа гэж би бодоод өнгөрч билээ…

Гэхдээ бидний сурагч ахуйд сайн сайхан дурсамж илvv олон байсан юм шvv. Энд харин зөвхөн хар бараан одоо бодоход аймар мэт  заримдаа *сургууль нураасай* гэж бодох vеийг төрvvлдэг байсан бараан дурсамжуудаасаа хvчээр шахуу санаж байж хэсэгхэнийг өгvvллээ. Гэхдээ энэ бvхнийг саяхан болсон ангийнханы  уулзалтаар ангийхан маань инээдэм онигоо болгож ярьж байсан нь ч санаанд орлоо. Тэгэхээр бас зарим юм матагддаггvй л бололтой! Гэхдээ энэ бол тvvх. Одооны хvvхдvvдэд бол бараг vлгэр. Гэхдээ…!?

Энэ бvхнийг нуршсан минь бидний тэр vе шиг тvvх, vлгэр шиг зvйлс одоо бас хэвээрээ байдаг юм биш биз дээ гэж хэдхээн хоногийн өмнө шавиа зодсон ардын багшийн vйлдлийг сонссоноос vvдэн эмзэглэн өгvvллээ. Шавь нараа өмссөн зvvсэн, ээж ааваар нь ялгаврладаг далдуур ээж ааваас нь хахууль гар цайлгах юм нэхдэг, аваад анги дотроо нугалаа гаргадаг, гарын чилээгээ шавь нараараа гаргадаг, сурагчдаа татаж чангаадаг ёс суртахуунгvй багш нар одоогийн энэ нийгэмд байхгvй болсон гэж итгэхийг хvснэм.

Ёс суртахууны дээд эрдэм номыг дэлгэрvvлэгч энгvй их ачит ардын багш нараа мянга мянган шав нар чинь баярлан бахархаж мөргөж явахыг хvснэм. Багш танд хvvхдийн цагаан цаас шиг сэтгэл оюунд ямар дурсамж, ямар эрдэм мэдлэг, ёс суртахуун бичиж vлдээх, цаашлаад ирээдvйн амьдралынх нь замыг гэрэлтvvлэх эрхэм vйлс бий шvv.

Багшийн эрдэм шавиас харагддаг гэдэг. Шавь нараа нэг эргээд хараарай. Шавь нар нь гэсэн багш нарынхаа ачийг бvv мартаг!

Монголынхоо мянга мянган ачит багш нартаа сурган хvмvvжvvлэх их vйлсэд тань амжилт хvсье! Сайн vйлс бvхэн дэлгэрэх болтугай!

/b.m/

Сэтгэгдэл бичих!

2010-11-30 - зочин

Бичсэн: Зочин
багш хүнийг арай ч ингэж хэлж болохгүй байхаа.
багшийн буянд өдий зэрэгтээ хүрчээд муухай юм биш үү
арай ч дээ
нийтлэл бичсэн хүн нь өөрөө ичиж амьдармаар юм.
нэг хоёр багшаар бусдыг нь бүү хохироо.
багш нар гэж бичихээсээ санаа зовмоор юм даа та
dont tell anyone
Хоблоос Засах

2010-09-24 -

Бичсэн: Зочин
арай ч дээ ичиж амьдраасай
хэзээ ч хүүхдийг бүү зод ууртай
Хоблоос Засах

2010-01-27 - за арай ч дээ

Бичсэн: Зочин
Анги дээрээ бууз зарах нь ч бас хаашаа юм бэ
Хоблоос Засах

2009-08-03 -

Бичсэн: Зочин
За зөндөө л зардаг шүү дээ. Худалдан авагч нь энд сууж л байна. Манай ангийн багш шар паалантай хувинд бууз авчираад зардаг байсан юм даг.
Хоблоос Засах

2009-05-30 -

Бичсэн: Зочин
ymar ch muu bagsh hicheel deer baraa zarahui bi lawhuvidaa itgehgui bn
Хоблоос Засах

2007-10-31 - Сэтгэгдэл

Бичсэн: bagsh (зочин)
одоонии багш нар нар буур аимаар
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax