bolod.M

12/14/2007 - “Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*

Бичсэн: Ярилцлага

“Х НОМЫН САН” Клуб байгуулагдаад удаагvй аж. Тус клуб нь дэлхийн шилдэг ном бvтээлvvдийг монгол хэлнээ орчуулан гаргаж монголчуудынхаа оюунд хөрөнгө оруулалт хийх зорилготой аж. Мөн номныхоо орлогын тодорхой хувиар тодорхой шалгуур vзvvлэлт хангасан санхvvгийн хvндрэлтэй оюутан сурагчдын сургалтын төлбөрийг даах зэрэг ажлуудыг хийх гэнэ. Ингээд тус клубыг vvсгэн байгуулагч Ц.Наранбаттай уулзаж цөөн хором ярилцсанаа хvргэж байна!

-Ном орчуулан гаргах болсон талаараа яриагаа эхлэвэл ямар вэ?
-Анх өөрийн хvсэл сонирхолоор *CEO ХЭРХЭН БОЛОХ ВЭ?* номыг орчуулан гаргасан маань олон хvнд таалагдаж эрэлт ихтэй цагаа олсон бvтээл болсон нь надад их урам зориг өгсөн. Дараа нь *БИ ХЭН БЭ?* номыг орчуулж гаргасан. Энэ ном маань ч бас нэлээд борлуулалт сайтай яваа. Ийнхvv ном гаргаад явж байхдаа *X НОМЫН САН* гэсэн цуврал ном гаргаж, ийм нэртэй клуб байгуулья гэсэн санаа төрсөн.

-“Х НОМЫН САН” клубынхаа талаар танилцуулаач?
-Энэ клуб нь залуучуудад, бид нар шиг өсөж дэвших чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүст хэрэгцээтэй бизнесийн болон хувь хүний хөгжлийн талаас нь ч хэрэгтэй тэр номнуудыг нь орчуулан гаргаад олны хүртээл болгох зорилготой.
Мөн vvнээс гадна бас номны санхүү боломжтой болоод ирэхийн цагт ирэх 9 сарын 1-ээс эхлэн сургалтын дундаж дүнгийнхээ хувьд хамгийн их үсрэлт хийсэн оюунлаг сурах чин эрмэлзлэлтэй бидний ирvvдэй залгамж халаа болох оюутан залууст *X НОМЫН САН* клуб сургалтын тэтгэлэг үзүүлж сургалтын төлбөрийнх нь 50–100 хувийг олгож байх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
Ер нь бол Монголчуудынхаа оюунд нь хөрөнгө оруулалт хийе гэсэн үндсэн дээр энэ клуб ажиллана гэж ойлгож болно. Энэ ч vvднээс манай клуб байгуулагдсан.

-Yнэхээр Монголынхоо оюунд хөрөнгө оруулах гэсэн сайхан зорилготой клуб байгуулан ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр “Х НОМЫН САН” клуб цаашид ямар ажил хийх мөн ямар ном гаргах төлөвлөгөөтэй байна даа?
-Энэ 12 сард багтаагаад *Хэлэлцээр хийх урлаг* номыг орчуулаад гаргачих төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор энэ ном маань хяналтын шатандаа явж байна. Мөн Стивэн Ковэйгийн *7 ДАДАЛ НОМ* нь анх англи хэл дээр 1989 онд хэвлэгдсэн, харин *8 ДАХЬ ДАДАЛ* ном нь 2006 онд гарсан энэ ном орчуулагдаж байна. Эдгээр номнуудыг Монголчууддаа зориулаад 2007 ондоо багтаагаад гаргана гэсэн зорилго тавиад ачаалал ихтэй л ажиллаж байна даа.

-Та эдгээр номнуудаа товчхон танилцуулаач?
-*8 ДАХЬ ДАДАЛ НОМ* нь бүтээлч байдлаас агуу байдал руу хэрхэн шилжих, зөвхөн өөрөө бүтээлч, агуу байгаад зогсохгүй хамтран ажиллаж байгаа хүмүүсээ, баг хамт олноо хэрхэн бүтээлч болгох вэ? энэ тал дээр ямар уриалга байдаг юм, ямар дуу хоолой тэдэнд хэрэгтэй байдаг тэр талаар түлхүү оруулж өгсөн. Энэ номоор дамжуулан хvн өөрийгөө дүгнэж цэгнээд өөрийн ажил хэрэгтээ хэрэгжүүлээд явах боломжтой.

*ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ УРЛАГ* номын агуулга нь хэлэлцээр гэж юу юм бэ? хэлэлцээрийг хэн хийдэг юм? гэдэг тухай болон хэлэлцээрийг хэрхэн хийх ёстой, ямар ямар стратик баримтлах ёстой юм, хэлэлцээр хийгээд сууж байхдаа өөдөөс чинь хараад сууж байгаа хүмүүс дотор *за* гэж хэлэх хүн хэд байдаг, *үгүй* гэж хэлэх хүн хэд байдаг, аль эсвэл энэ хүн юу хүсээд байгаа хүн бэ? гэдэг талаас нь анхаардаг хүн хичнээн байдаг зэрэг асуултуудын хариуг энэ ном өгөх юм. Жишээлэхэд хэлэлцээр гэдэг зүйлийг тодорхойлоход, хүний хамгийн анх хийсэн хэлэлцээр хэзээ байдаг юм бэ? гэдэг асуултын хариулт. Хүн хамгийн анхныхаа хэлэлцээрийг төрөөд удаагүй байхдаа хийдэг. Яагаад гэвэл дөнгөж төрсөн хүүхэд өлсөөд мөөмөө идмээр болно тэр үед *ээж нааш ир* гэж хэлж чадахгүй учир ээжийгээ хөхүүлэх хүртэл хүүхэд чангаар уйлсанаар хүмүүний төрлийг олж төрөөд хамгийн анх хийсэн хэлэлцээр нь зуун хувь амжилттай болдог.
Дараа дараагийн хэлэлцээр нь арай ухаан орчихсон дэлгүүр дотор явж байтал охидод хүүхэлдэй таалагддаг, хөвгүүдэд машин таалагддаг тэрийг авна гээд орилдог хашгардаг, үүнээс нь санаа зовсон ээж аав нь аваад өгчих юм бол энэ аргаар өөрийн хүссэн зүйлээ авахуулаад байж болох юм гэсэн туршлага сууна. Эсвэл ээж аав нь хатуу хүн байгаад, тvvний vйлдэлийг тоолгүй орхичихож болно. Энэ үед хүүхэд аргаа өөрчлөн ээжийгээ тэврээд *таньдаа хайртай шүү* гэж хэлээд дуртай тоглоомоо авахуулж болох юм. Иймэрхүү байдлаар хэлэлцээрийн арга хэлбэрүүд өөрчлөгдөж байдаг болохоор хэлэлцээр хүний амьдралын салшгүй нэг хэсэг гэж ойлгож болно. Энэ номыг орчуулаад хэлэлцээрт дүрэм журам байдаггүй юм байна, харин дүрэм журамгүй гээд болхи бүдүүлэг авир гарга гэсэн үг биш болохыг мэдсэн.

- *СЕО ХЭРХЭН БОЛОХ ВЭ* ном гарсан даруйдаа хамгийн их борлуулалттай, эрэлттэй ном болж байсан. Энэ номныхоо тухай хуваалцаач?
-*СЕО ХЭРХЭН БОЛОХ ВЭ* ном, номын дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай номын жагсаалтанд эхний 1-3 рт жагсаж байгаад худалдаалагдаад дууссан. Хэрэв хүмүүс надад дахин хэвлэх санал гаргавал номоо хэвлүүлье гэж бодож байсан юм. Тэгээд санаандгүй нэг лекц дээр МҮЭ-ийн Ерөхийлөгч Ганбаатар ах тааралдаад *Наранбатаа чиний ном хаана байна аа, чиний бэлэглэсэн номыг дүү маань булааж аваад алга болсон, дахиж худалдаж авах гээд олсонгүй* гэж хэлэхэд нь нэг ном өгөх гээд хайсан чинь өөрт маань хvртэл нэг ширхэг ч ном үлдэлгүй бүгд дууссан байсан. Тэгээд би ахиж гаргахаар шийдээд байгаа. Ганбаатар ахаас *та номны маань өмнөх үгийг нь бичиж өгч болох уу?* гэсэн санал тавихад дуртайяа зөвшөөрч маш гайхалтай өмнөх үг бичиж өгсөнөөр *СЕО ХЭРХЭН БОЛОХ ВЭ* ном дахин хэвлэгдэж, “Х НОМЫН САН” Клуб үндэслэгдсэн бөгөөд хүндэтгэх шалтгаанаар Ганбаатар ахын бичсэн үг уг номын 3 дахь хэвлэлт дээр гарахаар болсон.

-*Х НОМЫН САН* Клубт хэрхэн яаж элсэх вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай *Х НОМЫН САН* Клубын хаалга элсэхийг хүссэн хэн бүхний өмнө нээлттэй бөгөөд гишүүнээр элсэхэд ямар нэг татвар авахгүй, харин бидэнтэй зорилго нэгтэйгээр ажиллах чин эрмэлзлэлтэй, бас дор хаяж шинээр нэг номыг тус клубын гишүүнийхээ хувьд гаргах хэрэгтэй юм. Бидэнтэй холбоо барихыг хүссэн хэн бүхэн xbooks@chinggis.com хаягаар холбогдож болно.

-Та бvхний Монголчуудынхаа оюунд хөрөнгө оруулалт хийж байгаа энэхvv буянтай ажил vйлсэд амжилт хvсье!
Сэтгэгдэл бичих!

2/11/2009 -

Бичсэн: Зочин
хаягаа өгөөч
Хоблоос Засах

12/14/2007 -

Бичсэн: Tseegii79
crying Uuchlaarai tsoomd bichih gej baigaad anduurlaa bi ih yadarsan bololtoi
yadaj zasaj chadsangui chini bichsen niitlel sanaagui sanaa ugsun bayarlalaa

Хоблоос Засах

12/14/2007 -

Бичсэн: Tseegii79
big hug
Chamaig mendelehed 1000 sarnai
delgerch
Chamaig alhahad tsetsegs bayasch
Chamaig duulahad orchlon uyarch
Chamaig gunihad nar jargadag.
Tsoom my naiz nar jargaaj bolohgui shuu Bid naraas buh zuil hamaardag bolohoor neg negnee tsenegleh heregtei Naiziigaa tseneglej baigaarai

Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин
idiomatic-dormant