bolod.M

9/28/2007 - ИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Нийслэлийн ИТХ-ын 33 дугаар тойргийн нөхөн сонгууль ид халуун дээрээ буцалж байна.

Уг тойргоос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-аас сонгогдсон Ц.Тvмэнгэрэл хvний амь нас хөнөөсөн, иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэх хэргээр шvvхээс буруутгагдсан тул ийнхvv өдгөө нэлээд удаан хоосон байсан суудлын шинэ эзнийг тодруулах сонгууль болж байгаа.

Энэхvv тойрогт зургаан нэр дэвшигч ана мана vзэлцэж ард иргэдийн толгойг угаах сурталчилгааныхаа ажлыг эхлvvлээд байж байна. Нэр дурдвал МАХН-аас “Шри шри” амьдрах ухаан бясалгалын төвийн тэргvvн Гантөгс, АН-аас УНДЕГ-ын дарга С.Эрдэнэ, ИЗН-аас Б.Батбилэг, Иргэний холбоо намаас хvний эрхийн хуульч М.Ичинноров, МНН-аас Ганзориг, бие даан Монгол нар нэр дэвшээд байгаа аж.

 

Yнэндээ энэхvv ИТХ-ын 33 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх жилийн УИХ-ын сонгуулийн сунгаа буюу намуудын өнгийг тодорхойлох нэр хvндийн vзvvлэлт болохоороо онцлог болж байгаа. Тийм ч учраас нэлээд ширvvн өрсөлдөөнтэй хөрөнгө мөнгө хаясан сонгууль болж байна гэж ажиглагчид vзэж байна. Ийм байдал ч илт харагдаж байгаа. Намууд энд гол анхаарлаа хандуулж өндөр ач холбогдол өгч байдаг хvчээрээ дайрч байна.

 

Чингэлтэй дvvргийн 33 дугаар тойрог буюу тус дvvргийн 11 дvгээр хороо нь 1700 гаруй өрх айлтай бөгөөд сонгуулийн насны 2400 иргэн байдаг аж. Тэдний хувьд нар нь гарч нөгөө талаар энд тэр сонгуулийн штаб хэсэж мөнгө бэлэг сэлт цуглуулж зугаатай байгаа бололтой. Бас болоогvй гэртээ сууж байхад нь л орж ирээд бэлэг мөнгө өгөөд л...

 

ИЗН-аас нэр дэвшигч 10.000 төгрөг тарааж иргэд сонгогчдоо урт дараалал vvсгэн бужигнуулсан бол тvvнийг бут цохиж АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 20.000 төгрөг дээр нь тоглолтын тасалбарын хамт тарааж томров.

Гэхдээ тэд энэхvv /хахууль авилгалын мөнгө гэж хэлж болох/  мөнгөө тараахдаа зvгээр л намайг дэмжиж надад саналаа өгөөрэй би саналыг чинь энэ мөнгөөр vнэлэн худалдаж авч байна гэж урдын УИХ-ын сонгуулиудын жишиг шиг өгөх бус арай боловсон боловсронгуй аргаар буюу намайг дэмжигч ухуулагч бол би ялбал vлдсэн тэдэн төгрөгийг дахин нэмж өгнө цалингаа ав гэж гэрээрхvv юм хийсэн болоод өгч байгаа аж. Мөн ч нарийн агаад, аргаа барсан арга нөгөө талаар илvvдээ гарсан их мөнгө өө.

Зvгээр л сонгогчиддоо тарааж байгаа бэлэн мөнгийг нь тооцоод vзэхэд 60 сая гаруй төгрөг цацаж байна. Yvнээс гадна бусад сурталчилгааны материал, тараах материал, эд зvйл, байр унаа хvн хvч гээд өчнөөн зардал урсаж байгаа нь гарцаагvй.

Багцаалахад нэг нэр дэвшигч энэ тойрогт сурталчилгаандаа дор хаяж хэдэн зуун саяар яригдах мөнгө цацах нь ээ. Дараа нь тэдний амласан амлалт хийх ажил хөрөнгө оруулалт ялбал өгнө гэж амлсан мөнгө гээд мөн их мөнгө зардал хvлээж байгаа.

Тэгэхээр захын нэг ИТХ-ын тойрог л гэхэд хэдэн тэрбумын vнэтэй болж ээ.

Аргагvй юм даа улс төрчид маань тоймоо алдатлаа баяжиж, улс төрийн намууд мөнгөө багтааж шингээхээ болтлоо хөлжжээ.

 

 

Иргэдийн байр суурийг сонирхохоор тус тойргоор явж хvн зонтой нь хөөрөлдлөө. Мөнгө авсандаа баярласан, мөнгө авах гэж дугаарласан хvмvvс их байна аа. Ай даа монголчууд бидний амьдрал аргагvй л ядуу байна даа гэж санагдах.

Бас согтуу хөлчvv хvмvvс ч тэр хавиар хөглөрөх шиг болж байна. Бас болоогvй манай танай нам ярьж улс төржөөд л нэг л их улс төр ярьсан дуу нь чангарсан амьтад. Хөөрхий хэд хоноод сонгууль дуусна нэр дэвшигчид сураг тасарна та нар эндээ хоосон шилээ тэврээд л бахь байдгаараа бас тасарна... гэсэн эмзэглэл төрөх.

Тэр хавийн дэлгvvр хоршоо ойрдоо орлого ихтэй байгаа гэнэ. Болоо доо болоо. Иргэд нь мөнгөжөөд.

Туг далбаа энэ тэндгvй намираад л, мөнгө энэ тэр юм тарааж байна гэсэн сургаар ийш тийшээ сонгуулийн гэр штабууд руу иргэд хошуураад л... Сумын наадам шиг л...

 

Хэн гэдэг хvнд санал өгөх гэж байна хэнийг нь дэмжиж байна гэж асуухаар тvс хийтэл хариулах хvн нэг их алгаа. Хашир болжээ гэж... Намайг сонгуулийн штабын ажилтан аль нэг нэр дэвшигчийн тагнуул гэж бодоод байгаа бололтой. Зарим нь бvр улаандаа гарчихсан хэн хамгийн их мөнгө эд зvйл өгсөнд нь л саналаа өгнө дөө гэж байх юм.

Yгvй бол аль намын нэр дэвшигчийн штаб гэрийн ойр дэргэд байна тvvнийгээ л дэмжинэ гээд аваад хаяж байх шиг. Бvvр хэд хэдэн нэр дэвшигчтэй бvгдэнтэй нь *ухуулагч хийнэ* гээд гэрээ хийчихсэн мөнгө авчихсан нөхөр *яадгийм тиймээ* явж байх юм. Чадаж байгаа юманд буруу байхгvй ээ.

 

Зvгээр л хэн нь ямаршуу хvн бол хэн нь ялах бол доо гэхчилэн аргаа өөрчлөөд хоёр гурван хvнтэй хальт буу халлаа. Хальт хульт ярианаас нь сийрvvлбэл: *Уг нь энэ АН-ын С.Эрдэнэ эдэн дундаа овоо туршлагатай улс төрч байх гэнэ. АН ч гэсэн дажгvй, ИЗН ч уг нь овоо нам шvv гэнэ. Бас овоо мөнгөтэй болсон бололтой мөнгө тараагаад байна гэнэ. МАХН-д ч жаахан сvжиггvй болсон шvv энэ нэр дэвшvvлсэн *бясалгагчаар* ч бид яахав дээ гэнэ. Иргэний холбоо намыг ч сайн мэдэхгvй ээ гэхдээ энэ Ичиннорв гэж хуульч хvvхэн хvний хувьд уг нь их таалагддаг зурагтаар зөв юм яриад байдаг гэнэ*

Энэ мэтчилэн яриад байвал яриад байх хvмvvс захаас аваад их л бололтой. За за энэ улс төржсөн бас эд мөнгөнд эрээлжилсэн газрыг орхиё доо.

Энд эд мөнгөөр хэрхэн хvний саналыг худалдан авч болдогийг vзvvлэх тоглолт ид өрнөж байна. Ард тvмэн ядуу байх ч намуудад болоод улс төрчдөд vнэхээр ашигтай юм аа...

Ямар ч байсан энэ ИТХ-ын 33-р тойргийн нөхөн сонгууль ирэх жилийн УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна мөн vр дvн нь бас тодорхойолох бололтой!!! Чөтгөр аваг...

 

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

10/5/2007 - Сэтгэгдэл

Бичсэн: зочин
Shine unen shuu Applause



odoo tsaaduul chini unah ni duhuud baigaa yum

Tsaana chini irged, ard tumen chine medeed negdeed hiij ehleed bainaa hu
Хоблоос Засах

9/28/2007 - Сэтгэгдэл

Бичсэн: shine
Ард тумэн нэг хэсэгтээ ядуу байж болно. Энэ ядуурал оюуны ядуурлаас эхтэй гэж би боддог. Сэтгэлгээ ядуурлаас гараагуй цагт, амьдрал хэзээ ч ядуурлаас гарахгуй гэж нэг уг байдаг даа. Тиймээс ч оюундаа юмгуй хун хэдэн бор цаасны хойноос явалгуй яахав дээ. Зайлуул энэ хэдэн хумуус хэдий хуртэл ард тумнийг хуурч байна гэж боддог юм бол доо. Хэдийгээр одоохондоо ийм байгаа ч ард тумэн чинь ухаантай шдээ, хэн нь хэн бэ гэдгийг харж л байгаа шдээ.


winking
Хоблоос Засах

9/28/2007 - Сэтгэгдэл

Бичсэн: mahn
blushing chi ih tv reklam uzjee buu huurt ter tusmaa Enkhsaihnii buunii nohoi hujaa nart
Хоблоос Засах

9/28/2007 - Сэтгэгдэл

Бичсэн: tungaamaa
Үндэсний шинэ намаас нэр дэвшиж байгаа Ц.Ганхүүг яагаад орхиод бичсэн байна? Би дэмжиж байгаа юм.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин
idiomatic-dormant