bolod.M

9/28/2007 - Энэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!

Баяраагийн БАТЗАЯА охины
АМЬДРАХ ХҮСЛЭН-г биелүүлье

Эмч нарын хариуцлагагүй үйлдэл, мөнгөний төлөө бусдын амьдралаар тоглогч Хадгаламж зээлийн хоршооныхны балгаар нэгэн сайхан охины амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг дуулсан гадаад, дотоод, дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд энэхүү охинд туслахаар нэгдэж байна.

index_clip_image002.jpgЗүс царайгаа хараагүй ч, нэг нэгэндээ туслахаар хүсэл зорилгоо нэгтгэсэн монгол залуус “Амьдрах хүслэн” нэртэй хөдөлгөөн өрнүүлж байна. Энэ хөдөлгөөний зорилго нь Б.Батзаяа охины эмчилгээний зардлыг олоход тусалж байгаа юм.

Амьдралд хөл тавиад удаагүй ч аймшигт өвчинд дарлуулсан хөөрхий охины чадан ядан бичсэн тэмдэглэлээс хэсэгчлэн дурдвал.

,,,Надад заяасан энэ амьдралдаа би маш их хайртай. Амьдралаа хайрладаг шиг яг тийм ихээр би өвчнийг үзэн яддаг. Өвдөх өвчингүй амьдралыг сэрүүн үедээ мөрөөдөж, унтах нойрондоо зүүдэлдэг над шиг хүн энэ хорвоод дахиад битгий төрөөсэй билээ16 наснаасаа эхлэн “Хоолойны ангина үе мөчиндөө орсон” гэсэн оноштойгоор бүх шатны эмнэлэгт хандан, шаардлагатай бүх эмчилгээг хийлгэж байсан боловч өвчин эдгэлгүй хэвтэрт орсон. Би бүх чадлаараа хичээж, эм тариагаа цагт нь хэрэглэж байсан боловч хэнд ч, хэзээ ч хэлж ирдэггүй энэ өвчний төлөө 4 жил өвдөн шаналж байна. Өөрийгөө ийм өвчтэй болно чинээ санаж, зүүдэлж, бодож ч үзээгүй байсан би анх гарын дунд хуруу хавдсан цагаас эхлэн өдий хүртэл нэг удаа ч эмнэлгээс салж үзээгүй. Цаг хугацаа өнгөрөх бүр өвчин минь даамжирч, бүх хуруу, тохой, мөр, хөл, өвдөг, үетэй газар болгоныг минь энэ муухай өвчин идэж байна. Инээхэд хүртэл эрүү минь өвддөг болчихсон. Шөнө унтах болгондоо өвдөхгүй бүтэн нойртой хонох юмсан гэж хүсдэг боловч энэ хүсэл минь биелж байгаагүй. Өдийг хүртэл энэ бүхнийг дэр хөнжил хоёртойгоо нулимсаараа хуваалцсаар л ирсэн… Өнөөдөр би хэдийгээр өвчтэй байгаа боловч миний эрүүл болох хүсэл мөрөөдлийн гал минь унтраагүй, улам л дүрэлзэн ассаар байна… гэжээ.

Уг нь тэрээр үе мөчний ремотизм, ремотоид хавсарсан гэсэн өвчний оноштой. Гэвч өвчин намдаах эм хэтэрхий их хэрэглэснээс эмийн нөлөө цусны бүтцэд өөрчлөлт оруулж, тэрнээсээ улбаалан зүрхэнд хүрэлцэхүйц цус хүрэхгүй байснаас цусан хангамж муудаж, зүрхний импакт үүсч, тархинд нь цус харвалт өгчээ. Харин энэ тухай гэрийнхэн нь түүнд хэлээгүй тул Батзаяа энэ талаар мэдээгүй байгаа. Эрүүл хүний цусанд 10000 цагаан бөөм байх ёстой байтал охиных ердөө л 1000 гэсэн тоон дээр дэнжигнэж байна. Ийнхүү цагаан бөөм цөөрсөн нь цус багадалт үүсгэж, дахин төлжих боломжийг нь багасгаж байгаа хэрэг.

Одоо тэрээр Солонгос руу эмчилгээнд явах гэж байгаа тул Амьдрах хүслэн хөдөлгөөнийхөн эмчилгээний зардлыг яаралтай цуглуулах зорилгоор хандивын хайрцаг аялуулж байна. Мөн хандивын дансаар Та мөнгө шилжүүлж туслах боломжтой. Таны тус зөвхөн мөнгөн хэлбэрээр ч бус ямар ч байж болно.

Цэл залуухан нэгэн амь, цэвэр тунгалаг нэгэн сэтгэлийн зул ийнхүү орон дээрээ бөхөж байна. Сайхан сэтгэлт хүмүүс бидний дунд олон байгаа гэдэгт итгэж байна. Хэрэв хамтдаа хөдөлбөл ийм нэгэн амьдралыг аварч чадахгүй гэж үү?

Батзаяа охинд туслахыг хүсвэл www.delhii.net цахим хуудас дээр байгаа түүний эгч Б.Ариунаагийн хөтөлдөг Амьдрах хүслэн блогт зочлоорой. http://lovelife.delhii.net//

Баяраагийн Батзаяа охины дансны дугаар

Зоос банк: MNT-241319 7095

USD-241320 2777

page1_clip_image002.jpg

Энэ бол баруун хөлийнх нь өсгийний шарх. Хүн хэвтэж байх үед өсгийн дээр хүндийн жин бага төвлөрөх ёстой хэдий ч бараг 5см гүн шархтай болчихсон. Ясанд нь хүрчихсэн шархыг марль чихэж цэвэрлэдэг. Энэ нь түүнд бараг л ясыг нь хажуунаас нь арчиж цэвэрлэж байгаа юм шиг өвдөлт шаналал мэдрүүлдэг.

page1_clip_image004.jpg

Энэ бол толгойных нь шархны зураг. Яагаад энэ шарх гараад ирсэн шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй.

page1_clip_image006.jpg

Эдгээр шархнууд нь түүнийг эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэж байхад нь үүсчээ. Эмч, сувилагч нар хэрэв ажилдаа хариуцлагатай ханддаг байсан бол түүнд хэзээ ч йм шарх үүсэх ёсгүй байсан юм. Эмнэлгээс гараад 2 сар гаруй болсон ч эдгэлгүй таны харж байгаа ийм байдалд хүрсэн байна.


page1_clip_image008.jpg

Сэтгэгдэл бичих!

5/12/2010 -

Бичсэн: золоо (зочин)
hi hervee eniiig uzej bval chamd zovolgoo uguh gsiimaa.
chamd l gj zovlohod modnii 2iin tend BIO ENERGIIN TOV-d ochood PUREVSUREN gedeg huntei uulzaad uzuuleeeree.ter hun hort havdariiig ch emchilj chaddag sain hun bolohoor chamaig ch bas emchilj chadna bh gj bodoj l bichlee shoo.oodrog bgarai ZAAVAL ochood uzuuleeree
Хоблоос Засах

7/19/2009 -

Бичсэн: Зочин
эргэлзэх
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин
idiomatic-dormant