bolod.M

10/5/2007 - Киви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!

S music телевизийн захирал, ая зохиогч, дуучин Б.Ангирмаа гэх урлагийн тогоонд чамгvй хэдэн жил чанагдаж, хал vзэж халуун чулуу долоосон гэх бvсгvйн ёстой нөгөө нэг vсдэж гаргаж ирсэн гэж хэлж болох нэгэн хамтлагийн булхай илэрч хэл ам тасрахаа болив. Энэ бол Киви хамтлаг тойрсон хэл ам юм.

Тэдний гайгvй гэх дуунууд нь дандаа гаднаас хулгайлсан дуу гэсэн яриа ид тарж жирийн сонсогч фэнvvдийнх нь сонорт хvрч эгдvvцэн толгой сэгсэрч итгэж ядаж байна гэнэ...

 

Pussycat dolls хамтлагийг дуурайсан эрос имиж бvхий охидын хамтлаг янаг хоолой, ялдам инээмсэглэл, эротик хөдөлгөөнөөр залуусын сэтгэлийг гижигдэх болоод чамгvй хугацаа өнгөрчээ. Бусдыг бодвол дажгvй менежменттэй хамтлаг болохоо харуулсан. Бас овоо ч хэдэн хөөрхөн дуу гаргасан. Зарим нь даанч гаднаас туучихсан копидчихсон уран бvтээл байсан болохоос биш гэх vнэлэлт зарим хvнд төржээ.

 

Хар шар бор охидоор дvр төрхөө бvрдvvлж гарч ирсэн охидын Киви хамтлагийг өсөж яваа хvvхдvvд, ирээдvйтэй хамтлаг гэх урмын vгсийг ч олон тvмэн харамгvй хэлж урам хайрлаж байсан.

Yе vехэн арай монголжуу царайтайгаа буюу борыгоо сольж байдаг нь тэдний бас нэг имиж болсон. Яагаад ганц монгол охиноо байн байн хөөж туугаад сольж холиод байдаг тухай нь тус хамтлагийн босс Ангирмаагаас сонирхоход *Солигдоно шд. Монгол охин бол угаасаа солигдох гэрээтэй. Магадгvй монгол охин нөгөө хоёрыгоо бодвол “замень” олонтой байдаг. Одоо гэхэд л шинэ охиноо олчихсон байна* гэж бардамхан ярицлага саяхан өгчээ.  Монголд хэрэвзээ хар болоод шар авьяаслаг охид олон байсан бол тэднийгээ ч гэсэн нясалж хөөрхөн *мvvшиг* тоглох байсан бололтой дог шvv.

 

Бас болоогvй хадагтай Ангирмаа *Дотоод сэтгэлээ би Кивигээр илэрхийлдэг. Тэд нар чинь өөрсдөө л vс гэзгээ тэгж янзлаад, даашинзаа сонгоод гараад ирсэн юм биш шдээ. Бvгдийг нь би зохион байгуулж байна. Би тийм л их сексуальный хvн байхгvй юу гэж өөрийгөө рекламдаад авчээ. Хөөрхий Киви тэгэхээр Ангираагийн зvгээр л нэг тоголдог хувцасладаг дургvйгээ хvрвэл оронд доогуураа шидэж орхидог гурван өнгийн барби нь аж.Өөрөөр хэлбэл Киви хамтлагийн охид өөрсөдөө vсээ самнаад хувцасаа тохируулаад өмсчихөж чадахгvй шал худлаа хиймэл амьтад болж таарч байна....

 

Мөн Ангирмаа өөрийнхөө өдий болтол ганц бие  яваа амьдралынх нь тухай асуусан сэтгvvлчийн асуултанд *Би их олон найз нөхөдтэй, нийтэч, эрэгтэйчvvдтэй сайхан найзлаад, vерхээд, явалдаад л. Бvх л юм миний хувьд бол нээлттэй байдаг* гэж хариулж мэл гайхуулжээ. 

Тэгэхээр тэрээр тус хамтлагийн охидоо эрчvvдтэй хайр дурлалын асуудал vvсгэх, нэр холбогдох, жирэмсэн болох, гэрлэх зэргийг нь чандлан хориглосон байдаг эс биелvvлбээс шууд хөөх хатуу гэрээтэй ажилладагт нь гайхаад юм байхгvй аж. Yvгээрээ  ч гэсэн тэрээрээр өөрийнхөө амьдралын хэв маягийг илэрхийлж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө амьдралын замаар охидоо явуулахыг хvсдэг шаарддаг бололтой.

 

Ингээд эндээс дvгнэлт хийхэд Киви хамтлаг гэдэг нь тогтворгvй хэзээ ч солигдож холигдож болох, тогтсон эв нэгдэлтэй хамт олон хамтлаг биш, харин ганцхан  Ангирмаа гэх хvний зохиомол бvтээл утсан хvvхэлдэй аж. Орчин vеийн урлагийн менежмент ч юм болов уу даа... 

 

Энэхvv *утсан хvvхэлдэй* хамтлагийн хит гэх дуунууд нь хулгайн уран бvтээл болж хувирч байгаад олон хvн гайхаж байна. Гадны дууг туугаад л монголчуудаа молигдож байсан бололтой гэх яриа гадуур гараад байна.

 

Гэхдээ энд тухайн хамтлагийн гурван охин ямарч буруугvй  юу ч мэдэхгvй байж болно. Харин тус хамтлагийн удирдан зохион байгуулагч босс хөгжмийн зохиолч, дуучин Ангирмаа мэдэхгvй байна гэдэг хачирхалтай. Эсвэл ...?!

 

Энэ мэтчилэн манай монголын урлагийн хөгжил хулгай зэлгийхэнээр л хөгжиж байгаа нь харамсалтай.

Монголдоо л толгой цохих хөгжмийн мэргэжилтний vvсгэн байгуулж удирдаж байгаа шинэлэг менежмент шинэ дvр төрх бvхий хамтлаг гарч ирээд мөн л адил *шилийн сайн эрсийн* замаар явж байгаа нь харамсалтай. Бvр эмгэнэлтэй. Өөр хэлэх ч vг олдохгvй нь...

 

Энэ бvхний эцэст би хэн нэгнийг хулгайч зэлгийч  гэхийг хvссэнгvй. Бас доромжлон гvтгэх гэсэнгvй. Хатуу боловч бодууштай vг санаагаа чадан ядан илэрхийллээ.

Нэг vхрийн эвэр доргивол мянган vхрийн эвэр доргино гэдэгчлэн Монголчууд биднийг өөрсдөө дуугаа зохиогоод ая хийгээд дуулж чаддаггvй арчаагvй амьтад биднээс дандаа хулгайлж байдаг гэсэн ойлголтыг гадныханд төрvvлэх вий мөн хойч залуу vе маань ч гэсэн энэ мэтчлэн энэ тэндээс дуу хулгай хийгээд л хэдэн монголчуудаа хулхидаад одонцор болоод амар хялбар мөнгө олоод байж болдог гэсэн тогтсон ёстой болчих вий гэж эмзэглэж бас сэрэмжлvvлж бичлээ.

Болгоож vзнэ vv. Энд хасаргасан дуунуудыг та нэг сонсоод өөртөө төрсөн сэтгэгдлээ Baтaka_F@yaхoo.coм хягаар хуваалцаарай.

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=70784  

Сэтгэгдэл бичих!

5/8/2009 -

Бичсэн: Зочин
worried he he

















































































































































































































Хоблоос Засах

5/7/2009 -

Бичсэн: ikj
rolling on the floor
Хоблоос Засах

5/7/2009 - ujier

Бичсэн: ikj
crying





Хоблоос Засах

10/18/2007 - Сэтгэгдэл

Бичсэн: agaa (зочин)
hi ene setgegdel bichsen huu aria anduuraad bna aa. uran buteel gedeg hezee ch hulgai baij bolohgui mongolchuud bid hulgaid bur dasjee. chiniiheer bol haa ch hulgai baidag baig baig gejiinuu. huts. haana ch gesen halaasnii hulgai bdag geed bid halaasnii hulgaich nariig zuvtguud yavah uu. bas huts
Хоблоос Засах

10/18/2007 - hey

Бичсэн: tsengeg
hey ene tiim surtei sedev surtei asuudal bish sh dee baidag l zuil emzegleed haramsaad baih yum bish delhiin haa saigui l iim zuil baidag hamgiin originalaaraa baij chadah gants zuil ni ardiin urlag tegeed harin busad ni bol tertee tergui l 1 1neesee huulah avah yumiig ni avaad l urlag gedeg chini hugjinu sh dee ali ch orond baigaa hugjim gedeg chini 7hon ungunuus butdeg tegeheer ayalguu davtagdaj bolno madonnagiin duund ch hurtel tiim zuil baidag harin ch angirmaa gedeg hun baihgui bol 1 ch gesen iim hamtlag baihgui baih baisan shuu dee hen iim hamtlag gargaj amjiltand hurgej humuusiin nud chihiig baruunii ungu ayastai duu hugjmuur bayasgaj baigaa bilee urban musict iim zuil baij bolno za za tsaash ni bicheed baival zunduu l zuil baina gehdee uugeer undurliye bayarlalaa bayartai
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин
idiomatic-dormant