bolod.M

11/5/2007 - БЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!

Тасралтгvй гуч гаруй жил ЕБС-д Хэл уран зохиолын багш хийсээр тэтгэвэртээ гарсан, 6 хvvхэдтэй өрх толгойлсон эх хvн, хоёр нvд нь юм харахаа больсон эмээгийн нэгэн захидлыг та бvхэнд хvргэж байна!

Тэрбээр насны бөгсөнд өөрийн гэсэн амьдрах газартай больё vр хvvхэддээ vлдээх юмтай больё гэж бодоод хэдэн жилийн өмнө зээл авч 3 жил гаруй цалингаасаа суутгаж өрөө дарж байж зvтгээд нэг юм газартай болсон боловч эцэст нь БЗД-ын Газрын албаны зарим нэг албан тушаалтнуудын *луйвраар* алдчихлаа гэж нулимс дуслуулан өгvvлж байсан юм.

Газар авсан нь:

Д.Дэлгэрцэцэг миний бие Нийслэлийн засаг даргын 1997 оны 9 сарын 20-ны А/183 тоот захирамжтай БЗД- н 2-р хорооны нутаг дэвсгэрт амины орон сууц барих зөвшөөрөл бvхий, Газар ашиглах гэрээ 1999 оны 11 сарын 23-ны өдөр /Бvртгэлийн дугаар: 3012/0077/ хийгдсэн,  270 м2 газрыг иргэн Т.Сараннэмэхээс худалдан авч, 2001 оны 12 сарын 20-ны 520 тоот захирамжаар хууль дvрмийн дагуу өөрийн нэр дээр шилжvvлж, 2002 оны 02 сарын 27-ны өдөр /Бvртгэлийн дугаар: 3012/0038/ БЗД-ийн газрын албатай Газар ашиглах гэрээг шинэчлэн хийж сар бvр гэрээнд заасан төлбөрийг тушаан гэрээгээ сунгаж эзэмшиж ирсэн билээ.

Гэтэл одоо БЗД-ын газрын албаны зарим нэгэн ажилтаны ажилдаа хариуцлагатай ханддаггvй, хvнд сурталтай, авилгал хардаг байдлын улмаас 6 жил амьдарсан газар хашаанаасаа нэг л өдөр хөөгдөх болчихлоо.

 
Учир нь:

 
Иргэн Д.Дэлгэрцэцэг миний бие өрх толгойлсон өндөр настан бөгөөд 5 хvvхэдтэй, ЕБС-д насаараа Хэл уран зохиолын багшаар ажилласан хvн юм. 2006 онд тэтгэвэртээ гарсан бөгөөд өдгөө хоёр нvд юм харахаа больсон охиныхоо хамт байдаг. Анх дээрх газрыг бага хvvгээ хөдөөнөөс 10 жилээ төгсөөд хотод ирэхэд нь хамт амьдарах, насны эцэст өөрийн гэсэн ганц газар гэр оронтой болох зорилгоор зээл авч 3 жилийн турш цувуулан төлсөөр худалдан авч байлаа. Ингээд газраа хувьдаа авах гэж хөөцөлдсөөр БЗД-ийн газрын албаныханы хvнд суртал, наашаа цаашаа гvйлгэх хугацаа алдуулах байдлаас болж өдийг хvртэл авч чадаагvй болно. Миний бие нас өндөр, өглөөнөөс орой хvртэл сургууль дээрээ өнждөг багш ажилтай, дээр нь хvvхдvvд хөдөө орон нутагт байдаг учир цаг зав гаргаж хэл ам хийж тэр бvр хөөцөлдөж чадалгvй, авилгал хээл хахууль өгч, танил тал харалгvй, БЗД-ийн газрын албаныханд итгэж найдаж хэлсэн зааснаар нь ном журмаар явсаар нэг л өдөр өөрийн амьдарч буй газраа аль хэдийн хvний нэр дээр гэрчилгээтэй болсоныг дуулж, хөөгдөж туугдаж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гээч болоод сууж байна. Ингээд БЗД-ийн газрын алба, БЗД-ийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн кдастарын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллага албан тушаалтанд өргөдөл хvсэлт, холбогдох баримт бичгийг натиоратаар батлуулсан хуулбар зэргийн хамт хавсарган хvргээд тоймтой хариу шийдвэр авч чадсангvй. Эхлээд миний өргөдөл гомдлыг тухайн байгууллага албан тушаалтнууд доороос дээшээгээ биерvvгээ шидэж дээшээ л ханд гэж зөвлөж байсан бол сvvлдээ дээрээ хvрээд доошоогоо буцаад шидэгдэн, цохогдсоор, зарим нь сураг тасрах зэргээр шийдэх газар албан тушаалтангvй болж иргэн би бээр хий дэмий баахан цаас vйлдвэрлэж дээгvvр доогуур гvйж цаг алдсан хэрэг болов. Хөл хvрэх газар vгvй болов.

Эцэст нь арга буюу БЗД-ийн Газрын албыг иргэн миний хууль ёсоор эзэмшиж байсан, дээр нь он удаан жил амьдран сууж байгаа газрын маань гэрчилгээг олгохгvй арга саам эрж, удаа дараа явуулж, хойшлуулж, чирэгдvvлж байсаар байгаад адаг сvvлд нь өөр хvнд өгч хохироосон шударга бус vйлдлийнх нь төлөө шvvхэд хандлаа. БЗД-ийн шvvх, Иргэний хэргийн шvvх, Дээд шvvхэд хандаад мөн л тусыг эс олов. Анханаас нь эхлээд өдийг хvртэл өөрийн биеэр хөөцөлдөж яваа, хамгийн сайн мэдэх хvний хувьд нас дээр гарч хоёр нvд юм харахаа больсон ч гэлээ бvх шатны шvvхэд өөрийн биеэр оролцож өмгөөлөгч авалгvй өөрөө бvх зvйлийг ярьж хэлж ойлгуулж байсан боловч *ТАНЫ ГОМДЛЫГ ХЭРЭГСЭХГYЙ БОЛГОЛОО* гэсэн ганцхан л хариултыг сонслоо. Монголд иргэн хvний vгийг сонсдог газар гэж vгvй болж шударга vнэн vгvй болсоныг бие сэтгэлээрээ мэдэрлээ. Улс эх орондоо 30 гаруй жил тvмний хvvхдийг сургах vйлсэд цаг наргvй зvтгэсний эцэст хоё нvдгvй, амьдрах газаргvй хоцорлоо. Одоо миний хувьд *Хяналтын шатны шvvх*-д хандах ганц л боломж vлдсэн гэх бөгөөд энэ удаад дээрхийн адил хариултыг сонсвол vг дуугvй гудамжинд гарахаас өөр замгvй гэсэн учир өөрт тохиолдсон явдал, газрын албаныханы муухай явдлын тухай энэхvv захидлыг дуудан бичvvлж над шиг бас хэн нэгэнд ийм юм бvv тохиогоосой, шударга явсан иргэн хvн энэ мэтчлэн vргэлж хохирч явуузай гэж дээр дооргvй анхаарахыг сануулж сэрэмжлvvлж өгvvллээ.

 
Хэрхэн хөөцөлдөөд газрын гэрчилгээгээ авч чадаагvй тухай баримт дурдан цухас өгvvлье!

 
БЗД-ийн 2-р хорооны газар зохион байгуулагч Ганбат гэгчтэй уулзаж газрын гэрчилгээгээ авах тухай хэлэхэд Нийслэлийн газрын албаны  Дашцэрэн гэдэг хvнтэй уулзаад улаан шугамаа тавиулаад ир гэснээр УБ банкинд 45.000 төгрөг тушааж баримтаа бvрдvvлээд буцаад Ганбат дээр очиход он гаргаад хавар ир гэсэн. 2003 оны 3 сард очиж уулзахад өргөдлөө бичээд хорооны даргаар цохуулаад газрын бичгээ ав гэлээ. 2003 оны 3 сарын 6-нд Хорооны засаг дарга Ядамсvрэнгээр өргөдлөө баталгаажуулаад  /Энэ хvний өргөдлийг яаралтай гаргаж өгнө vv! Нvдний хагалгаанд гадагшаа явах хvндэтгэх шалтгаантай байна/ гэсэн нэмэлт тодорхойлолт хийлгээд очсон. Албан тушаалтан Ганбат хариуд нь танай амьдарч байгаа 805-ын газар нь обьект газар учраас газрын гэрчилгээ өгөх болоогvй намар ир гэлээ. Намар нь очлоо. Манайх нэгдсэн журмаар кадарстрын зураг танай тэнд гаргасан танайх эзгvй байсан учраас нэгдсэн зурагт ороогvй 50.000 төгрөг тушаагаад энэ утсаар ярьж Алтангэрэл гэдэг хvнээр кадастрын зургаа гаргуул гэв. Хэлсэн дагуу нь тус хvнтэй нь холбоо барьж мөнгийг нь төлж кадастарын зургаа гаргуулав. Яг энэ vеэр БЗД-ийн архитектур Хангай гэгчид /тухайн vед БЗД-н Газрын албанд АОС хариуцаж байсан одоо дээшээ тушаал дэвшсэн гэсэн/  300 мянган төгрөг өгөөд бууж байгаа юм гээд эзгvй хойгуур хашааг маань таллаад айл буусан байсан. Энэ талаар Хангайтай очиж уулзахад *би мөнгө аваагvй, манайх  айл хөөдөг газар биш, танай газар тэртээ тэргvй том газар айлтай маргалдаад байлгvй Ганбаттай уулзаж кадастрын зургийн дагуу газраа ав* гэв. Хэлсэнийх нь дагуу хэл амгvй Ганбатад кадастарын зургаа авч орвол хамт Хангай дээр дагуулж орсон. Хангай *танай бичиг баримт нэр чинь энд байгаа тул та санаа зоволтгvй, 1997 оноос эхэлж танайх энэ газар байгаа тул маргах хvн гарахгvй, санаа амар байж бай, бид танайхыг сайн мэдэж байгаа, хуучин обьект газрын зураг хvчингvй болсон, учир нь  танай тэр хавиар айлууд олноор замбараагvй буусан тул одоо амьдарч байгаа энэ газрынхаа гэрчилгээг хавар ирээд аваарай* гэж уяраав. /Д.Д: манайх тус газар анх буух vед гуравхан айл л байсан бөгөөд одоо бол замбараагvй олон айл буусан/

Ингээд 2004 оны намар хvртэл миний бие ажлынхаа зав зайгаар хэд хэд удаа очиход өнөөх л *санаа зоволтгvй хvлээж бай* гэдэг байсан. Ингээд миний бие чилээрхэж хоёр жил хашаандаа нутгийнхаа айлыг буулгасан. Энэ vеэр Б гэх хvн манай газарт пин буулгасан байсан. Би Б гэгчтэй уулзаад тус газрын гэрээ болон кадастарын зураг зэргээ vзvvлж нvvхийг шаардсан. /Энд дурдахад одоог хvртэл манайх газар эзэмших гэрээгээ сар бvр мөнгийг нь банкинд тушааж сунгаж яваа болно/ Ингээд хамт БЗД-ийн газрын албанд очиж компьютерт нь шvvж харуулахад Хангай  *Дэлгэрцэцэг гэж хvний хууль ёсоор эзэмшиж байгаа газар мөн байна бичиг баримт нь хvчин төгөлдөр* гэсэн.

Энэ мэт газрын гэрчилгээ авах хугацаа их удсан тул 2006 оны 9 сард БЗД-ийн Газрын албанд өргөдөл өгсөний дагуу, БЗД-ийн газрын албаны дарга Батжаргалтай уулзав. Батжаргал миний дэргэд Хангай, Ганбат хоёрыг өрөөндөө дуудуулж *Энэ хvний газрын гэрчилгээг яаралтай гаргаж өг, яагаад ингээд олон жил явуулаад байгаа юм бэ* гэж хэлсэн. Гэвч өдийг хvртэл янз бvрийн шалтаг хэлж ийш тийш нь явуулсаар гэрчилгээг маань гаргаж өгөөгvй.

Гэтэл нэг л өдөр манай баруун талд хөрш шахуу амьдардаг өнөөх Б гэх  хvн гэнэт л газрыг маань булаацалдаж бvvр БЗД-ийн Засаг даргын 2005 оны захирамтай Газар эзэмших гэрчилгээ vзvvлэн нvvхийг шаардах болов.

Хvний амьдарч байгаа газрын гэрчилгээг хэн нэгэн хvнд өгч болдог гэж vv?

Аль 1997 онд Газар эзэмших гэрээ байгуулж өдийг хvртэл цаг тухайд нь сунгаад Газар эзэмших гэрчилгээгээ авч чадахгvй байгаа нь юуны учир вэ?

Ингээд эцэст нь хоёр иргэнийг нэг газар дээр нэг нь гэрээтэй, нөгөө гэрчилгээтэй гээд маргаан vvсгэх шалтгааны гол буруутан юу вэ?

БЗД-ын Газрын албаны буруутай vйлдэлийг илчлэн иргэн шvvхэд баримт дэлгээд удаа дараа хандаад байхад бvх шатны шvvх *хэрэгсэхгvй* гээд байгаа нь юу гэсэн vг вэ?

Ийнхvv ядарсан зvдэрсэн ард иргэдийг хохироогч төрийн байгууллага, албан тушаалнуудыг яалтай вэ?

Энд хариуцах эзэн анхаарал хандуулах газар байна уу?

Энэ мэт гомдол санал байвал та бvхэн tsogtshariltsaa_tuv@yahoo.com хаягаар хандаарай!

Сэтгэгдэл бичих!

4/30/2011 -

Бичсэн: ЗОЧИН (зочин)
БЗД ИХ ХЭЦУУ ГАЗАР ИХ ХУНД СУРТАЛТАЙ ГАЗАР ЯЛАНГУА 2ХОРООНЫ ДАРГА НЬ ТЭНЭГ АВГАЙ ЮМ БИЛЭЭ БАС
Хоблоос Засах

4/3/2010 -

Бичсэн: Зочин
гоё шүү миа rolling on the floor raised eyebrow чөтгөр ууртай
Хоблоос Засах

1/8/2008 - тиймээ

Бичсэн: Фужи
Наад 2 новшийн гарыг чинь би ч мэднэ. Ганбат гэдэг муу үхэж байхдаа таарсан хүүр. Би бас 7 жил шахаж байж газрынхаа гэрчилгээг аваад байгаа. Гэхдээ л юмыг яаж мэдэх вэ миний газрыг булаагаад авчихна биз аягүй бол. Муусайн хүүрнүүдэд авилга бол хэзээ ч өгч болохгүй шүү. Харин тэр хууль нь ч гэсэн цоорхойтой байгаа. Тэр цоорхойг нь ашиглаад нэг юм аваарай. амжилт хүсье.
Хоблоос Засах

11/23/2007 - ээээ

Бичсэн: muser (зочин)
өө за за, нутаг орондоо тайван амьдарч болохгүй болж дээ. нутагруугаа буцах гэсэн миний урам зоригийг минь хуга нугачин дарж байна, энэ муу хар лаларын монголоор ярьдаг пизда шиг албан тушаалтанууд, хятад гэж айхтар дайсан улс хөлд минь сахин байхад эд муусайн бөгсрүү нь мөнгө чихэж өгөхгүй бол тэр ялзарсан уургаа ажиллуулхгүй, үхэж далд орогтун! angry
Хоблоос Засах

11/8/2007 - Сэтгэгдэл

Бичсэн: bolod.m
harin tiimee
Хоблоос Засах

11/6/2007 - Сэтгэгдэл

Бичсэн: зочин
ee burhan minee shudarga yos bn uu mongol uls suirchee aaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин
idiomatic-dormant