bolod.M

2007-04-17 - Ааалзны тор цувралыг уншлаа ёстой дотор арзайв аймаар юм аа vнэн бол...

Цогц Харилцаа Төв ТББ, Цогц Мэдээлэл агентлагаас олон нийтийн санал хvсэлтийг харгалзан vзэж тэдний хvссэн мэдээ мэдээлэл баримтыг олж өөрсдийн сонин хэвлэл болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр дамжуулан хvргэх vйл ажиллагаа явуулж байгаа билээ. Ингээд энэ удаад тухайн vедээ нэлээдгvй шуугиан тарьж байаан Аалзны тор цуврал нийтлэлийг нэг дор хvргэж байна. Шударга vнэний төлөө тантай хамт бид зvтгэнэ!

 

ААЛЗНЫ ТОР

АЛТ ХУДАЛДАН АВАХ ЯМАР АШИГТАЙ ВЭ?

Энэ дэлхий дээр тогтмол vнэтэй юм гэж нэгээхэн ч vгvй. Өдгөө нэг унц алт (30 орчим грамм) 286 ам доллар. Гэтэл 70-аад оны эцсээр унц нь нь 800 ам доллар байжээ. Америк доллар маань өөрөө Канад доллар, Япон иентэй харицуулахад ханш нь мөн л дээш доошоо савлаж байдаг. Бvтээгдэхvvний vнийн тухайн өдөр цаг минут дахь vнийг олон улсын бирж тогтооно. Биржvvд дотроо төрөлжсөн байдаг. Ухаан нь зэсийн vнэ Лондонгийн бирж дээр vнээ тогтоож байхад ноолуурын vнэ Шанхайн бирж дээр учраа олж байх жишээтэй. Бирж дээрх vнэ маш олон зvйлээс хамаарч байдаг. Гол нь хэрэгцээнээсээ шалтгаалж vнэ нь савлана. Жишээ нь: 9 сарын 11-ний дараа дэлхийн ноолууран бvтээгдэхvvний гол зах зээл АНУ эдийн засгийн хямралд орсон тул Шанхайн бирж дээр ноолуурын vнэ урьд өмнө vзэгдээгvйгээр унаж байх маягтай. 9999 сорьц буюу дөрвөн естэй гэгдэх цэвэр алт 1 унц нь 286 ам долларын ханштай байна. Хэн дуртай нь мөнгөө төлөөд авч болно.

Гэхдээ жилдээ 12 тн алт vйлдвэрлэдэг Монгол улс Улаанбаатарт зах ажиллуулаад энэ vнээр өгч чадах уу? Чадахгvй. Ямар ч баталгаа байхгvй, брэнд нэйм гэгдэх зах зээлийн нэр хvнд vгvй. Иймээс Монголоос алтыг авч Лондонгийн бирж дээр хvргэж өгөх зуучлагч хэрэгтэй. Зуучлагч юунаас ашиг олох вэ? Татвар, тээвэр, хамгаалалт (алтны vйлдвэрлэлд хамгийн их өртөг шаардах хэсэг нь энэ), цэвэршvvлэлт (хvлээн зөвшөөрөгдсөн газрын 9999 хэрэгтэй учраас), даатгал борлуулалтын шимтгэл (аль нэг брокероор дамжих учраас), хэлцэл (алтны vнэ хэзээ савлахыг урьдчилан тааж форвард, фvчvэр диливэр гэх мэт хэлцэл хийнэ) зэргээс зуучлагч өөрөө ашиг унагана. Иймээс Монгол банкны цуглуулсан алтыг авах гэсэн өрсөлдөгч тун олон. Монгол улс жилдээ ойролцоогоор 120 сая ам долларын алт гадагш зардаг. Yvнээс зуучлагч нар ойролцоогоор 30 сая доллар өөрсдөдөө унагана. Зуучлагч нарын Монголоос ашиг унагадаг бас нэг бvтээгдэхvvн бол зэс юм. Жилд бараг 100 сая ам долларын ашиг зуучлагчид олно.

Зэсийн баяжмал нь алтыг бодвол илvv найраатай. Монголд алт бvдvvн баргаар ямар цэвэршvvлэлттэй гарч байгаа нь ойролцоогоор тодорхой байдаг бол Эрдэнэтийн баяжуулсан зэсийг ингэж тодорхойлоход хэцvv. Эрдэнэтийн шороо 7%-ийн зэстэй байдгийг баяжуулж ойролцоогоор 30%-ийн зэстэй болгодог. Yvнээс гадна уул шороон дотор алт мөнгө молебдин тодорхой бага хэмжээгээр агуулагдаж байгаа. Чухам vvнийг зуучлагч хэдэн хувь гэж vзэж Эрдэнэттэй гэрээ хийх нь ашгийнх нь эх vvсвэр болно. Албан ёсоор Эрдэнэтийн зэсийг Лондонгийн биржийн vнээр авдаг. Гэвч vнэнгээсээ ингэж авбал ямар ч ашиг гарахгvй чингэх нь тэнэг хvний илvv ажил болно. Бодит тооноос нь амжилттай буулгаж тооцож чаддаг учраас л ашиг ихтэй, тэр ч утгаараа Эрдэнэтийн баяжмал авах өрсөлдөөн лут өндөр.Өөр нэг ашиг нь тээвэрлэлтээс орж ирнэ. CIF, DAF, on board гэсэн нөхцлvvдийн алингаар нь хийв, төмөр замын компаниудтай яаж тохиров гэдэг их чухал. Yvний дараа зэс хайлуулах vйлдвэртэй хэрхэн тохирсон нь бас дараагийн ашгийг авч ирнэ. Казакстаны зэс хайлуулах vйлдвэртэй Монгол бие даан гэрээ байгуулж 30 сая доллараа алдчихсан нь нэгийг өгvvлнэ. Харин зуучлагч нар ийм алдаа хийхгvйгээр vл барам vргэлж өөртөө ашигтай байлгаж чадна. Тэд бараг өөрийн гэгдмээр болтол хахуульдаад худалдаад авчихсан зэс хайлуулах vйлдвэртэй, тэр нь Хятадад бий. Харин Хятадын зэс хайлуулах vйлдвэрvvд шууд худалдаа хийхээр олон удаа санал тавьсан боловч Эрдэнэтийн удирдлага хэзээ ч хvлээж авдаггvй, учир нь амьдарч буй гол унац нь vгvй болох, vгvйдээ л багасах аюултай.

ЗУУЧЛАГЧ БАЙГУУЛЛАГА ГЭЖ ХЭН БЭ?

Зуучлагч байгууллагыг "коммидити трейдинг компани" гэнэ. Ийм компаниуд гол төлөв хагас хууль бус vйлдэл хийдэг. Жинхэнэ хууль бус компаниудыг бодвол илvv баянаас гадна хуулийн цоорхойгоор ажилладаг учир нэр ус нь бvхэнд илэрхий болсон байдаг. Эдний хийдэг бизнес нь алт, зэс, цайр, мөнгө, тамхи, элсэн чихэр, улаан буудай, цагаан будаа, архи, спирт зэргийг vйлдвэрлэгчээс биржид хvргэж өгөх ажил юм. Коммодити компаниуд гол төлөв Швеййцари, Люксенбург, Голланд зэрэг нөхцөл сайн өгдөг, тэр чанараараа бага сага луйвар, булхайг тоодоггvй жижиг орнуудад бvртгэлтэй байдаг. Зуучлагч компаниуд бараг бvгдээрээ хаалттай байна. Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл хувьцааг нь олон нийт эзэмшдэггvй, зөвхөн хувь хvнд бvх хөрөнгө хамаатай. Хөрөнгийн биржээр дамжин хувьцаа нь худалдагдвал томрох учиртай боловч коммидити компаниудын хувьд энэ нь олон нийтийн хяналтад өртөх аюултай учраас хувьцаагаа зарахаас vргэлж татгалзана. коммидити компанид vйлчилдэг банк нь хаалттай байх нь элбэг. Эдгээр банк мөн л гол төлөв Голландад бvртгэлтэй байдаг. Зуучлагч компаниудаас буурь суурьтай компаниуд аль болох дөлдөг. Эдний илэрч шуугиан тарьсан бульхайнууд нэлээд бий. АНУ-ын коммидити компани болох «Марко Ричи интэрнэшнл» нь Б.Клинтоны эхнэрийн сонгуулийн ажилд нэлээд мөнгө өгсөн ба vvнийх нь төлөө ерөнхийлөгч буухынхаа өмнө Марко Ричид илэхсэн булхайг нь хэрэгсэхгvй болгох өршөөл vзvvлтэл бөөн шуугиан vvсч эцэст нь цуцалсан билээ.

МОНГОЛЫН ЗЭСИЙГ ХЭН ЗУУЧИЛДАГ ВЭ?

1988 оноос эхлэн Монголын зэсийг «Глинкор», «Марко Ричи интэрнэшнл», «Капитал Рисорс», «Трафигура», «Жеральд Металл» гэсэн 5 компани худалдан аван биржид хvргэдэг. Сvvлчийнх нь АНУ-д бусад нь Швейцарьт бvртгэлтэй. Эзэд нь бvгд еврейчvvд. Бvгд хаалттай компаниуд. Бvгд сvрхий баян боловч Глинкороос бусад нь интернетэд вэб сайтгvй. «Глинкор» ч вэб сайтдаа ердөө ганцхан нvvр л материалтай. Эдгээр таван аварга Монголын зэсийн 90%-ийг атгадаг. Өвөр хоорондоо асар их өрсөлдөх боловч гаднаас өөр компани оруулахгvй. Yлдсэн жаахан дээр нь «Самсунг», «Эл жи», «Иточу» мэтийн «жижигчvvд» зодолдоно. Мэдээж «Самсунг», «Эл жи» дэлхий хэмжээний лигант компани , гэхдээ коммидити хийх дээрээ тулбал ухаан нь Жеральд Металлын дэргэд жулдана. Нэр хvндтэй компаниуд учир хахуульдах гэх мэтийн хагас хууль бус юм хийхээсээ жийрхэнэ. Тэр хэмжээгээрээ булхайн зах зээл дээр хожигдоно.

Эдгээр таван компани бvгд Монголд өөрийн төлөөлөгчтэй. Зарим нь албан ёсоор, зарим нь албан бусаар. Монголын улс төрийн нөхцөл байдлыг эднээс сайн мэдэх өөр хэн ч vгvй. Гол холбогдох газар нь Засгийн газар, Монгол банк, яамдууд, Эрдэнэт, арилжааны томхон банкууд, нөлөө vзvvлж чадах бие хvмvvс. Эдгээр местэн дээр өөрчлөлт гарах нь уул таван компанийн хоорондын харьцаа өөрчлөгдөх шинэ боломж vvсгэнэ. Хохирсон хэсэг нь сонгууль, Засгийн газрын өөрчлөлт, Эрдэнэтийн удирдлага солигдох Монгол банкны удирдлага өөрчлөгдөхийг анаж байдгаар барахгvй ийм байдал vvсэх нөхцөлийг хангах эрмэлзэлтэй байдаг. Хожсон хэсэг нь одоо байгаа байдлыг аль болох удаан vргэлжлvvлэх сонирхолтой, тэр утгаараа нөгөө талын «лобби» ил далд vйлдэнэ. Яг л энэ чанараараа тэд Монголын улс төрийн амьдралыг ихэд сонирхдог төдийгvй маш ихээр оролцдог. Сонгууль болон хээл хахуульд эргэлдэж байгаа мөнгөний маш олон хувь нь эднээс vvсэлтэй. Эдний завсраар чихэх гэсэн «Самсунг», «Иточу», «Сумомито», «Эл Жи» компаниуд ч галуу дуурайж хөлөө хөлдөөхийн vлгэрээр Монголын цаг зуурын томчуудын аяыг харах гэж нэлээд шатжээ. Жишээ нь vзvvлж чадах «Иточу» компани хувийн гэгдэх «Эрдэнэт концерни»-д зэс хайлуулах vйлдвэрийн зориулалтаар 10 сая ам доллар зээлдvvлээд шатсан. Yvнийг улсын Эрдэнэт vйлдвэрээр барьцаалан зээлсэн боловч одоо болтол буцааж сохор зоос ч өгөөгvй байна.Эсвэл «Самсунг» нь «Эрдсам» хэмээгч мөн л хувийн гэгдэх компани байгуулж шатсан. Хийсэн хэдэн телевизор нь одоо хэмхрээд дуусчээ.

Нэг vгээр хэлэхэд эд мөнөөх таван аварга шиг аргыг нь олж ажиллаж чаддаггvй. 1992-1996 оны засгийн газрын vед «Глинкор» компани абсолют ноёлогч байв. Чухам энэ компани Эрдэнэт vйлдвэрийн даргыг гол баяжуулагч нь байлаа. Тухайн vеийн Засгийн газар ч эдний vйлчлэгч, хээл хахуулийн vйлчлvvлэгч нь байв. Харин 1996 оноос өөрөөр хэлбэл сонгуулийн дараагаас «Марко Ричи интэрнэшнл» товойн гарч ирсэн юм. Гэтэл 2000 оны 8 сараас «Жеральд Металл» vнэмлэхvй ноёлогч боллоо. Тэд бооцоогоо хамгийн зөв тавьснаас гадна ирээдvйн эздийг урьдчилан харж тордож бордож чадсан байна. Өдгөө «Жеральд металл» Монголын нийт зэсний бараг гуравны нэгийг ганцаараа атгаж байгаа. Бvдvvн тооцоогоор жилийн 30 орчим сая ам доллар Монголын зах зээлээс ашиг болгон шvvрч байгаа хэрэг юм. Эрдэнэтээс зэсийн баяжмалыг эдгээр коммодити компаниуд руу дамжуулан завсрын зуучлал дээр Монголын нэртэй баячууд, vнэндээ бол жижиг гарынхан гvйлдэж унац хайна. «Алтай трейдинг», «Пэтровис», «Буян» зэрэг компаниуд эндээс анхны томоохон ашгаа хийж байлаа.

ТЭДНИЙ САНХYYЖИЛТ ХЭРХЭН БYРДДЭГ ВЭ?

Эдгээ коммодити компаниуд ээлжит vйлдэлдээ өөрснөө мөнгө гаргадаггvй, vvнийг зээлж хэрэглэдэг. Зээл олгогч банкууд нь гол төлөв Голландад бvртгэлтэй томхон арилжааны банкууд юм. «Ай эн Жи Баринг», «Эй Би Эн Амро» зэрэг банкууд Монголд зэс, сvvлийн vед алт зуучилж буй компаниудын цаад санхvvгийн эх vvсвэрийг бэлдэж өгнө. Тэгсэн мөртөө эдгээр банк Монголтой ганц ч холбоо байхгvй. Монголын ганц ч банк эдэн дээр дансгvй. Олон сая долларыг нь дамжуулан зээлдэгчийнх нь хувьд уул банкны төлөөлөгч тайлан бичих зорилгоор нэг удаа Эрдэнэтэд ирээд буцна. Ингэхдээ Монголын нам засгийн удирдагч хэнбугайтай ч тоож уулзахгvй. Монголын банкуудаар ч орохгvй. Саяас дээш доллар зээлсэн vйлчлvvлэгчээ жил бvр очиж шалгана гэсэн дvрэм журмынхаа дагуу л ирж буй нь тэр. Өөр тэдэнд Монголоос сонирхох өчvvхэн ч зvйл ч байхгvй. Коммодити компаниудад ямар нөхцөлөөр зээл олгодог вэ? Нэгдvгээрт, зээлээ даатгуулахыг шаардана. Хоёрдугаарт: Эрдэнэттэй харилцдаг Монголын банкны баталгаа шаардана. Даатгуулах ч яахав даатгуулчихна. Харин баталгааны хувьд vvнийг олон жилийн турш ХОТШ банк гvйцэтгэж байсан юм. Одоо энэ vvргийг Худалдаа хөгжлийн банк хийх болжээ. Цаад гэрээ коммодити компанидаа дэндvv ашигтай учраас наана батламж гаргаж байгаа арилжааны банкинд бараг ямар ч эрсдэл байдаггvй.

ЖЕРАЛЬД МЕТАЛЛ ЯАГААД ГЭНЭТ ТОМРОВ?

2000 оны парламентийн сонгуулийн дараагаас «Жеральд Металл» Монголын зэс алтны зах зээл дээр vгээ хэлэх эрх бvхий нэг нойморын компани болон босч ирлээ. Эрдэнэтийн зэсийн гуравны нэгийг тэд гаргах эрхтэй болсноор бусад өрсөлдөгч компаниудаа шууд доош нь чихжээ. Гол учир шалтгаан нь Монголын дараагийн Ерөнхий сайд ба төв банкны захирал болох хvмvvс дээр зөв бооцоо тавьж чаджээ. Монгол банкны дэд ерөнхийлөгч байсан О.Чулуунбаатар 1996 оны сонгуулийн дараа өөрийнх нь vгээр чухам энэ компанид дилер юм уу брокер хийж байжээ. Энэ бол vнэмшил багатай яриа, учир нь дилер брокер нь уг хvнд хэтэрхий томдох ажлаас гадна энэ нь олон жилийн туршлагатай хvний хийдэг ажил юм. Юутай ч уг компанитай холбоотой байснаа өөрөө хvлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн парламентийн vеэр МАХН-ын бvлгийн дарга АНУ-д маш олон удаа айлчилсны цаад учрыг нь ядахнаа заримыг нь энэ сvлжээгээр тайлбарлаж болмоор. Энд хувийн сайн найз нөхдийн хэлхээ холбоо голлох $(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 3666, "w" : "bolodM"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax