bolod.M

2007-05-17 - МАХН болон АН-ын дарга нар нэг түрийвчтэй, нэгдмэл нэг зорилготой болжээ

Нэг ийм эх сурвалж тодорхойгvй мэдээлэл надад ирэх болов. Аалзны тор л хуу юм байна. Бас vнэний ортой ч байж мэдэх юм хуна. Ямар ч байсан та бvхний сонорт хvргэж санал бодлыг тань сонсох нь зvйтэй гэж санаад блог дээрээ залж орхилоо шvv! Умш умш...
 
Нэгэн зvйл.
 Монголын хамгийн том улс төрийн хүчин болох МАХН, АН-ын дарга нар Монгол дахь улс төр, бизнесийн олигархуудын хамгийн том хоёр бүлэглэлийг толгойлж байгаа тухай жигшил төрмөөр үйл явдал болж байна. Өнөөдрийг хүртэл хүмүүс хамгийн том олигархжсан улстөрийн бүлэглэлд Ардчилсан намын доторх “Алтангадас” ассоциаци болон Увс аймгаас гаралтай улстөрчид, бизнесмэнүүд оролцсон Увсын бүлэглэлийг хамруулан  ярьж бичиж, Д.Дорлигжав, Ц.Нямдорж нарыг толгойлогчдоор нь нэрлэн, муу бүхнийг тэдэн рүү чихдэг байлаа. 
 Гэтэл үүнээс ч том улстөржсөн олигархуудын нэгдэл нэг жил хүрэхгүй хугацаанд бий болсноор барахгүй тэднийг өнөөгийн МАХН-ын дарга Миеэгомбын Энхболд, Ардчилсан намын дарга Цахиагийн Элбэгдорж нар толгойлж байна.
 Тэд Монгол орныг бүхэлд нь залгихад тун ч ойртож очжээ. Хэдийгээр хүн үнэмшихэд хэцүү ч баримт үйл явдлын хэлхээс үүнийг яв цав нотолж байна.  Энэхүү улстөр, бизнесийн хүрээнийхний оролцсон томоохон луйварт МАХН-ын талаас О.Чулуунбаатар, Ерөнхий сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Үйлдвэр худалдааны дэд сайд асан Ч.Ганзориг нар, Ардчилсан намаас Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга, Х.Баттулгын гарын хүн, Т.Бадамжунайн хүргэн Эрдэнэбилэг нар голлон тоглож байна.
Банкны наймаа 
 Хоёр оны зааг ойртсон үймээн бужигнаантай 12 дугаар сар эхлэнгүүт л өдөр тутмын томоохон хэвлэлүүдээр улсдаа хамгийн том арилжааны банкинд тооцогддог Худалдаа Хөгжлийн Банкны 76 хувийг эзэмшдэг “Лугано, Жералд металз” компаниудын хамтарсан консорциум өөрсдийн хяналтын багцаа өөр нэг томоохон хувийн банк болох Улаанбаатар банкнинд 70 орчим сая ам.доллараар худалдсан тухай мэдээлэл гарлаа. Энэ наймаа нь олон нийтэд нэг их анзаарагдаагүй ч улстөрийн хүрээнд бол маш том доргилт үүсгээд байна.
  Энэ хөлтэй наймааг хийсэн Улаанбаатар банкны эзэн гэгддэг “сахал” Эрдэнэбилэг гэгч хэн бэ?
  Тэрээр 90-ээд оны дундуур Налайхын уурхайг хувьчлан аваад төдөлгүй дампууруулж,  одоогийн УИХ-ын гишүүн “Женко” компанийн эзэн Х.Баттулгатай ганзага нийлж, спиртийн наймаачин болсон гэдэг. Бизнесмэнүүд бол түүнийг Х.Баттулгын гарын хүн гэдэг юм билээ.
 Таван жилийн өмнө ХХБ-ыг өмчлөх давуу эрхийг олж авсан “Лугано, Жералд Металз” хамтарсан консорциум эргүүлээд хяналтын багцаа монголчуудад худалдаж байгаа нь маш их анхаарал татаж байгаа бөгөөд сүүлийн хоёр жилд Монголын банк санхүүгийн салбар нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж, тэнд гадаадынхны хувьд маш том өрсөлдөөн бий болоод байна. Чухам яг  энэ үед “Лугано, Жералд Металз” тус улсын хамгийн том арилжааны банкаа эргүүлээд монголчуудад худалдсан нь хачирхалтай юм.
 2002 онд Монгол банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат “Лугано, Жералд Металз” хамтарсан консорциумыг өөрийн шугамаар оруулж ирсэн бөгөөд төдөлгүй тус консорциум  ХХБ-ны төрийн мэдэлд байсан 76 хувийг худалдан авч, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллагуудад багахан хувиа өгч удирдлага менежментээ хариуцан хийлгүүлэхээр болж байв.
  “Лугано, Жералд Металз” хамтарсан консорциумын хувьд гэвэл Жералд металз нь уул уурхайн бүтээгдэхүүний наймаа эрхэлдэг. 2000 оноос хойш Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалыг Орос Монголын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрээс худалдан авч, гадаад зах зээлд дамжуулан, наймаалдаг болсон  коммодити компани юм.
О.Чулуунбат Монгол банкны ерөнхийлөгч болсон даруйдаа Америкийн гэх эдгээр компаниудтай түншилж, улмаар ХХБ-ыг хувьчилж авахад нь дэмжлэг үзүүлж байжээ. Монгол банкны ерөнхийлөгчөөр 6 жил ажиллаад энэ оны 11 сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн О.Чулуунбат  90-ээд оны эхээр арбитражийн наймаагаар Монгол улс 90 сая доллараа алдахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн юм.  Мөн түүнийг банк санхүүгийн олон сэжигтэй үйлдэлтэй холбоотой гэж үзэж байсан учир тэрээр 2000 он хүртэл Монголд орж ирж чадахгүй АНУ-д дүрвэн амьдарч байв. Тэрээр Америкт байхдаа зайлшгүй шаардлага гарсан үед Москва, Бээжинд ирэн ажил хэргийн  хамсаатнуудтайгаа уулзаад тэндээсээ буцдаг байсан гэдэг. Ингэж явахдаа О.Чулуунбат Жералд металз компанитай түншилж тэдний ивээл дор амьдарч ажиллаж байжээ.
 Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн мэдээлснээр бол  “Лугано, Жералд металз” хамтарсан консорциум Худалдаа Хөгжлийн Банкныхаа  76 хувиа Улаанбаатар банкинд 70 сая ам.доллараар худалдсан наймааг О.Чулуунбат зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь ердийн нэг наймаа бус Монголын улс төр бизнесийн хоёр томоохон хамсалын хүрээнд хийгдэж байгаа асар том улс төрийн тохиролцоо юм байна.
Энэ наймаа нь өнгөрсөн хэдхэн сарын дотор хоорондоо огт холбоогүй байсан ХХБ, Улаанбаатар банк болон  Ц.Элбэгдоржийг эхлээд 65 дугаар тойргийн нөхөн сонгуулиас, дараагаар нь Ерөнхий сайдаас нь мулталж өөрөө УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болсон М.Энхболд нарыг эвлэрүүлээд зогсохгүй тэднийгээ бүр хамсаатнууд, нэг тэрэгний хоёр дугуй болгосон тохиролцооны нэг ёсны баталгаа байжээ.
Их хуйвалдааны эхлэл  
 Өнгөрсөн хавар М.Энхболдыгоо огцруулж өш хонзонгоо авахаар  Улаанбаатарын гудамжныхантай нийлээд орилж явсан Ц.Элбэгдоржийн дайралтыг арай чуу тэсэж гарсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүн М.Энхболд 9 дүгээр сард гэхэд НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор Нью Иоркийг  зорилоо.
 Айлчлалын бүрэлдэхүүнд МоАХ-г өөрийн болгож амжсан Х.Баттулгын гарын хүн Улаанбаатар банкны захирал Эрдэнэбилэг оролцож О.Чулуунбат М.Энхболд,  нарыг Нью Иорк хотноо Жералд металзийн Ллойд гэгч нөхөртэй уулзуулж ХХБ-ыг Улаанбаатар банкинд худалдах эцсийн тохиролцоог хийх, хариуд нь М.Энхболд Жералд металзд Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшдэг 49 хувийг авч өгөх үүрэг хүлээжээ. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд М.Энхболдын зүгээс Эрдэнэбилэг О.Чулуунбат нартай үгсэн тохирч МоАХ болон Ардчилсан намын зүгээс өөрийнх нь Засгийн газрыг оролдохгүй, огцруулахгүй байх баталгааг шаарджээ.
 Нэгэнт “Женко” Баттулга ХХБ-ыг худалдаж авч О.Чулуунбат Эрдэнэт үйлдвэрийг Жералд металзтай хамтран хувьчилж авах амттай наймаа явагдаж байгаа тул Х.Баттулга өөрийн гарын хүн Ц.Элбэгдоржоор дамжуулан Ардчилсан намыг М.Энхболдын Засгийн газар руу дайруулахгүй байх үүргийг хүлээсэн бол О.Чулуунбат МАХН-ын бага хурлын гишүүн, нам дотроо багагүй нөлөөтэйгээ ашиглан МАХН дотор М.Энхболдыг дэмжиж намынхаа Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд зэрэг залуучуудын эсрэг ажиллахаар ажлаа хуваарилан  авчээ. 
 Уг нь 2005 онд МАХН-ын их хурлын үеэр намын даргаар М.Энхболдыг сонгуулахгүйн төлөө амь тавин ажиллаж хамгийн их эсэргүүцэж байсан хүн нь О.Чулуунбат байсан юм шүү дээ. Гэтэл нэг жил хүрэхгүй хугацаанд буюу 2006 оны 11 дүгээр сард байдал шал эсрэгээр эргэж, О.Чулуунбатыг Монгол банкны ерөнхийлөгчөөр нь үргэлжлүүлэн ажиллуулах гэж М.Энхболд хамгийн их зүтгэж, харин Ц.Нямдорж хамгийн их эсэргүүцсэн байдаг юм. Энэ удаад Ц.Нямдорж ялж О.Чулуунбат Төв банкны ерөнхийлөгчийн ажлаа орлогч Батсүхдээ хүлээлгэн өгсөн хэдий ч хуйвалдагчид дараагийн нүүдлээ аль хэдийнэ бодож олжээ. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн одоогийн захирал Х.Наранхүүг унагаж оронд нь О.Чулуунбатыг тавих явдал юм байна.
 Энэ томилгоон дээр М.Энхболд хүч тавин ажиллаж, ёстой шөнө нойргүй хонож байна. Эрдэнэт үйлдвэрийг шалгаж ямар нэг зөрчил дутагдал заавал илрүүлэх үүргийг доодчуулдаа өгөөд байгаа бөгөөд Ц.Элбэгдорж ч зүгээр суусангүй Эрдэнэт үйлдвэрт осол гарсныг далимдуулан “Өдрийн сонины” эрхлэгч Ж.Мягмарсүрэндээ үүрэг өгөн Эрдэнэт рүү сурвалжлагчдын баг илгээлгүүлж, М.Энхболддоо хамжаа болжээ. Гэсэн хэдий ч М.Энхболд, Ц.Элбэгдорж нар өнөөдөртөө Х.Наранхүүг хөдөлгөж чадаагүй л байна. Хуйвалдагчид энэ санаагаа орхиогүй байгаа бөгөөд хэрхэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.  
 Хоорондоо муу байсан нэг намын гишүүд болох М.Энхболд, О.Чулуунбат хоёр сайдах нь байж болдог юмаа гэхэд бие биенийгээ үзэж чаддаггүй улстөрийн сөрөг хоёр намын дарга нар болох М.Энхболд, Ц.Элбэгдорж нар нэгнийгээ хайрлаж хамгаалах болсон нь ёстой Монголын түүхэнд урд хожид болж байгаагүй, сонин содон хачирхалтай үйл явдал болоод байна.
Тухайлбал иргэний хөдөлгөөнүүд жил тойрон олон нийтэд зарлаж сурталчилсан Бүх ард түмний их хуралдай Сүхбаатарын талбай дээр хоёр хоног хуралдаж, үүнтэй зэрэгцэн УИХ дахь АН-ын гишүүдийн шаардлагаар М.Энхболдын Засгийн газрыг огцруулах тухай хоёр өдөр хэлэлцсэнийг бүх ард түмэн мэдэж байгаа. Чухам  яг энэ үеэр АН-ын дарга Ц.Элбэгдорж Гүйцэтгэх зөвлөлийнхөө хурлыг хийлгэж УИХ-д суугаа гишүүддээ хандан М.Энхболдын Засгийн газрыг огцруулахгүй байх тухай саналаа хэлж, бөөн хэрүүл болжээ.
АН-ын УИХ дахь гишүүд Ц.Элбэгдоржийн хэлэхийг дуулаад ёстой мэл гайхаж, цэл хөхрөн тэгж яривал чи Ерөнхий сайдаас огцорч байхдаа М.Энхболдын Засгийн газарт орохгүй, АН сөрөг хүчин байна, би иргэний хөдөлгөөнүүдтэй нийлээд 4-р сард М.Энхболдыг огцруулна гэж андгай тангараг тавьсан биз дээ хэмээн  амалсныг нь сануулж байжээ.
 Энэ өдрүүдэд иргэний хөдөлгөөнийхөн ч Ц.Элбэгдоржтой уулзаж Засгийн газрыг унагах үйл ажиллагаанд оролцож Бүх ард түмний их хуралдайг дэмжихийг санал болгоход Ц.Элбэгдорж Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж хэлэн бас л бөөн хэрүүл болжээ.
 Ингэж хэрүүл хийснийхээ дараа Ц.Элбэгдорж Их хуралдай эхэлж, УИХ дээр М.Энхболдын Засгийн газрын асуудлыг хэлэлцэж эхлэх шөнө сэм оргон Увс аймагт ажиллахаар яваад өгчээ.
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанд АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд ирж оролцоогүй бөгөөд энэ нь намын дарга Ц.Элбэгдоржийнхоо М.Энхболдод зарласан хайрыг эсэргүүцсэн үйлдэл болсон юм.          

Улаанбаатар банк  70 сая долларыг яаж бий болгов
 Солонгосын Номуранги компанийн олон арван сая долларыг Монголын банкууд нийлж байгаад луйвардсан гэх мэдээллүүд хааяа нэг хэвлэлүүдээр гараад дарагддаг байлаа. Тухайн үедээ Голомт, Анод, Монгол шуудан, Тээвэр хөгжлийн банк зэрэг Ардчилсан намын гишүүдийн хяналтанд байдаг дөрвөн банк нийлэн Солонгосын Дэү, Эл Жи болон Номуранг компаниудыг хошгируулж байгаад 120 сая долларыг салгаж дөнгөжээ. Энэ мөнгөнөөс хамгийн ихийг нь Женко Баттулга авч Г.Батхүү болон  Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад нь Эдийн засгийн зөвлөх нь байсан Монголын хөрөнгийн биржийн захирал асан О.Энхбаяр нар дараалан хүртэж удаалсан байдаг. Энэ утгаараа бол Ц.Элбэгдорж зөвлөхөөрөө дамжуулан энэ мөнгөнөөс хүртсэн гэж үзэж болохоор байгаа юм.
 Одоо мөнгөө өгсөн солонгосчууд өөрсдийгөө луйвардуулчихлаа гэж үзэж мөнгөө эргүүлж авах асуудлаа Монголын шүүхэд тавьж аргаа барахдаа Засгийн газартаа ханджээ. Солонгосын Засгийн газар ч луйвардуулсан иргэдээ хохь чинь гээд хаясангүй, асуудалд нухацтай хандаж Монгол улсын Засгийн газарт хоёр ч удаа асуудал тавиад байгаа хэдий ч тэр мөнгөөр нь банк худалдаж авах операцид нь оролцчихсон М.Энхболд дүлий толгойлоод сууж байна. Солонгосын тал дээрх луйврын ажиллагааг зуучилсан гэх солонгосчуудаа барьж аван шийтэгчихээд одоо Монголын Засгийн газар гэмт хэрэгтнүүдийг хаацайлах ёсгүй гэсэн шаардлага тавьжээ. Хэдийгээр хувийн компаниудын хоорондын өгөө авааны хэрэг хэдий ч Солонгосын Засгийн газар энэ хэргийг луйвар, мөнгө угаасан гэмт хэрэг гэж зүйлчлэн үзэж байна.
  Энэ асуудал цаашдаа даамжирвал Солонгосын Засгийн газар тэнд ажиллаж амьдарч байгаа 30 гаруй мянган монголчуудын асуудлыг дээрх луйврын хэрэгтэй хамтатган авч үзэж болзошгүй байгаа бөгөөд ингэвэл манай улстай хамгийн сайн харилцаатай улсын тоо нэгээр хорогдож болзошгүй юм.
Тэнд хөдөлмөрийн гэрээгээр болон хараар амьдарч байгаа монголчууд сүүлийн 10 гаруй жилийн турш жил бүр ойролцоогоор 72 сая долларыг эх орондоо илгээж, энэ мөнгө Монголын ядуу иргэдийн аж амьдрал, улсын эдийн засагт асар их дэмжлэг болж байгаа. Улаанбаатарын гудамжаар багтаж ядан багшрах авто машинууд, олон зуугаараа баригдаж буй орон сууцнууд энэ л мөнгөөр бий болж байгааг тооцвол Солонгос Монголын өнөөгийн сайн харилцааг хамгаалан бэхжүүлж хөгжүүлэх нь манай улстөрчид, эрх баригчдын нэг чухал үүрэг байх учиртай.
Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга улстөрчид хэвлэлийнхэнд хандан “солонгосчуудын мөнгийг луйвардахад яадаг юм, тэдний хохь” гэсэн хар пиар өрнүүлэх хэрэгтэй хэмээн уриалаад явж байгаа юм.  Луйварчдад МАХН, АН хоёр ялгаагүй байдгийн адилаар Монгол Солонгосын найрамдалт харилцаа сэвтэж, харьд хөлсөө урсган хөдөлмөрлөж яваа 30 мянган иргэдийн асуудал огт хамаагүй байдаг бололтой. Хамгийн харамсалтай нь энэ хэрэг дээр Монголын шүүхийнхэн туйлын хариуцлагагүй ажиллаж, өөрсдийн луйварчдыг өмгөөлж хамгаалснаар нэр хүндээ гадаад ертөнцөд айхавтар унагаад байна. Манай шүүх хяналтын байгууллагууд дотооддоо нэр хүндгүй дээрээ нэмж гадаад улсуудад ч нэр хүндээ алдаад байна. Монгол улсын шүүх засаглалын энэ ялзарсан доройтлыг Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр засаж залруулах ёстой.
 Мафийн загалмайлсан эцэг болохыг мөрөөдөгч
 Солонгосчуудаас луйвардсан мөнгөний 50 тэрбум төгрөг нь одоо Улаанбаатар банкинд байгаа бөгөөд энэ банкны захирал Эрдэнэбилэг гэгч Монголдоо хамгийн үнэтэй машин болох 400 мянган ам.долларын үнэтэй “Майбах” машин унаад гангарч явна. Ингээд зогсохгүй Женко хэмээх Х.Баттулга солонгосчуудаас луйвардсан мөнгөөрөө Интер банк, Капитрон банк, Улаанбаатар банкийг өөрийн болгож авсан байдаг. Ингэхдээ зүгээр ч авсангүй. Интер банкны эзэн Хоролсүрэн гэгчийг айлган дарамталж бүр зодож байгаад банкийг нь авсан бол Капитрон банкны эзэмшигч НИК-ийн хэмээх Ц.Оюунгэрэлийг айлган сүрдүүлж байж банкийг нь худалдаж авчээ.
 Х.Баттулга Капитроныг худалдаж авах гээд Ц.Оюунгэрэлтэй уулзах үед нь тус банкны 1 хувийг эзэмшдэг Ерөнхийлөгч Н.Багабандийн зөвлөх Цогтбаатар гэдэг залуу байлцаж, өөрийн саналаа хэлэх гэхэд нь УИХ-ын гишүүн Х.Баттулга “чи хэн юм бэ, нэг хувьтай хүн дуугай сууж бай” гэх зэргээр дайрч давшлан, улмаар цус нөжийг нь гартал зоджээ. Ингээд зогсохгүй Х.Баттулга цустайгаа холилдоод хэвтэж байгаа залуугийн асгарсан цусыг хоёр гартаа нялан нүүрэндээ түрхэн, тэнд байсан хүмүүст “одоо цагдаа ирвэл УИХ-ын гишүүнийг Цогтбаатар цусыг нь гартал зодсон гэж ойлгоно” хэмээн балайрч байжээ.   
 УИХ-ын гишүүн Х.Баттулга сүүлийн үед улс төрд их эрчимтэй оролцож байгаа бөгөөд МоАХ-г өөрийн болгож авснаар барахгүй Монголын хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржийн гол санхүүжүүлэгч, залж чиглүүлэгч нь болжээ.
 Тэрээр  90-ээд оны эхээр Сингапур, Бээжин, Москвагийн чиглэлд ганзгын наймаа эрхэлж хөлжин улмаар улсдаа анх удаа “саятан” нэртэй сугалаа гаргаж огцом баяжсан юм. Тэрээр  Марио Фузогийн “Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлионегийн “Женко пура” компанийн нэртэй адил нэртэй компаниа 90-ээд оны дунд үед үүсгэн байгуулж, Баянгол зочид буудал, Мах импекс, Талх чихэр компани зэрэг олон газрыг хувьчилж авсан байдаг. Түүнийг “Загалмайлсан эцэг” киног өдөр өнжилгүй үздэг, компани нь мафи маягийн зохион байгуулалттай, удирдлаган доороо “сахал” Эрдэнэбилэг мэтийн донгиодуу нөхдүүдийг ажиллуулдаг, цагдаа хуулийн байгууллагуудад өөрийн хахууль, цалингийн сүлжээтэй, дэргэдээ гэмт хэрэгтнүүд, зодоонч дарамтлагчдаас бүрдсэн цэргүүдтэй гэдгийг хэн хүнгүй мэднэ.
 1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсноор Женко Баттулга тэр хоёрын салж хагацашгүй нөхөрлөл эхэлжээ. Тэр хоёрын хамгийн анхны томоохон наймаа нь тэр үедээ айхавтар дуулиан болоод өнгөрсөн 17 чингэлэг спиртийн хэрэг байсан юм. Х.Баттулгын   тэр үед амжуулсан өөр нэг томоохон луйвар бол  биржийн луйврын аргаар дээд ангиллын Баянгол зочид буудлыг эзэмшсэн явдал.
 Тухайн үед Монголын хөрөнгийн биржээр Баянгол зочид буудлын хувьцааны багцыг худалдаж байсан бөгөөд Х.Баттулга Биржийн захирал Н.Золжаргалд их хэмжээний хахууль төлснөөр Баянгол зочид буудлын хувьцааг арилжаа эхлэхээс 10 минутын өмнө тусгайлан, Баттулгад өрсөлдөөнгүйгээр 44 саяхан төгрөгөөр зарсан байдаг. Зочид буудлаа худалдаж авангуутаа Баттулга шууд зочид буудал дээр өөрийн хамгаалагчдын хамт очин битүүмжлэн хураахад, тус зочид буудлын дансанд 600 сая төгрөг бэлнээрээ байсан гээд бодоход л ямар гээч амжилттай луйвар болсон нь илэрхий байгаа юм.
 Хожмоо Н.Золжаргал биржийн захирлын албан тушаалаасаа халагдаж АНУ-д цагаачлан одсон бөгөөд тэр цагаас хойш одоо хэр Женко компаний салбар компанийг хариуцан ажиллуулсан нэртэй Х.Баттулгаас цалинжин амьдарч байгаа ажээ.
 Н.Золжаргал, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар нь өдгөө хамтран Монголын улстөр санхүүгийн томоохон хамсалыг бүрдүүлдэг. 1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхад Н.Золжаргал эдийн засгийн зөвлөх нь харин Х.Баттулга бизнесийг нь хариуцан явуулдаг байсан бол 2000 онд Н.Золжаргал нь Ц.Элбэгдорждоо Харвардын дэргэдэх хэлний курсыг нь олж өгч тусалж байв. Харин 2000 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болоход нь Н.Золжаргалын гарын хүн О.Энхбаяр нь эдийн засгийн зөвлөх нь болж байв. 

Сахал Эрдэнэбилэг М.Энхболдыг уургалж авсан нь
 О.Чулуунбат хэмээх их гарын луйварчны босгож ирж байгаа бизнес улстөрийн өөр нэг хамгийн том бүлэглэл нь одоогийн МАХН-ын дарга Ерөнхий сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Т. Бадамжунай, Үйлдвэр худалдааны дэд сайд асан  Ч.Ганзориг нарын бүлэглэл юм.
Энэ бүлэглэлийн улстөрийн элит нь М.Энхболд бөгөөд Бадамжунай нь бүр нийслэл хотын захирагч байхаас нь М.Энхболдын хотын газрын наймаагаар олсон мөнгө санхүүг арвижуулагч, хямгадагч нь байсан юм. Гэтэл гайхал Эрдэнэбилэг нь М.Энхболдын түрийвч гэгддэг Т.Бадамжунайн хүргэн байсанд хэргийн учир оршиж байгаа юм. Т.Бадамжунай ч эхэндээ үүнийгээ нууцалдаг байсан бол сүүлдээ хүргэнээ М.Энхболдтой танилцуулж улмаар Женко Баттулгатай, Ц.Элбэгдоржтой холбож өгч нэг хэлхээнд оруулжээ. 
М.Энхболдын тухайд Ардчилсан намынхантай мөнгө санхүүгээр холбогдож байсан нь ганц энэ биш юм. Тэрээр энэ талаар эртний их туршлагатай нэгэн байжээ. М.Энхболдыг намынх нь нөхдүүд Ардчилсан намын гол санхүүжүүлэгч Голомт банктай холбоотой гэж хардаж байсан нь оргүй хоосон зүйл байгаагүй юм. Голомт банк нь хүмүүсийн ярих  дуртай нам дамжсан улстөр бизнесийн бүлэглэл гэдгийг ёстой жинхэнэ утгаар нь төлөөлдөг Зүүн хойд Азийн нийгэмлэг гээчийг барьж, санхүүжүүлдэг юм. Зүүн хойд Азийн нийгэмлэгт Ардчилсан намын Б.Баабар, Э.Бат-Үүл, Р.Бадамдамдин, Ард Түмний намын Л.Гүндалай, ҮШН-ын Ё. Гэрэлчулуун нар багтдаг юм.
 
 Орос, Монголын харилцаа хохирох бололтой
  Монгол, Солонгосын харилцааг 120 сая долларын луйврын золиосонд хаячихсан Ерөнхий сайд М.Энхболд одоо Орос, Монголын харилцааг яаж булингартуулахаа эрэгцүүлэн өдөр хоног өнгөрөөж суугаа бололтой. Тэрээр О.Чулуунбатыг яаж Эрдэнэтийн захирал болгох вэ, Оросын Засгийн газрыг эзэмшдэг Эрдэнэтийн 49 хувийг яаж салгаж авч Жералд металз-д өгч, ХХБ-ыг худалдаж авсан өрөө хаах вэ  хэмээн өдөр бодож шөнө зүүдлэж нойргүй хонож  байна.
 Өнгөрсөн зун ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Фрадков Монгол улсад айлчлаад буцахдаа Эрдэнэт, МонголРосцветмет, Улаанбаатар төмөр зам зэрэг хамтарсан үйлдвэрүүдийн менежмент Оросын талд ашиггүй байна гэж үзээд Москвад буцаж очоод Монгол дахь хамтарсан үйлдвэрүүдийн удирдлагын менежментийг хувийн компаниудад хариуцуулах тухай ярьж эхэлсэн юм. Хэрэв оросууд Эрдэнэтийн Оросын талын эзэмшлийнхээ 49 хувийг удирдах менежментээ аль нэг хувийн компанидаа өгчихвөл Жералд металз-д Эрдэнэтийн Оросын талын 49 хувийг авч өгөх операци нурах гээд байлаа. Иймд Ерөнхий сайд М.Энхболд 11-р  сарын сүүлээр Монголд ирсэн Орос Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга Гордеевт онцгойлон хэлэхдээ “Оросын Засгийн газар эзэмшиж байгаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн удирдлагын менежментийг ямар нэг  хувийн компаниудад шилжүүлэхгүй байх гэж Монголын Засгийн газар найдаж байгаа гэж хэлсэн бөгөөд Гордеев ч хариуд нь бидэнд найдаж болно гэжээ”. М.Энхболд ингэж Эрдэнэтийн 49 хувийн менежментийн удирдах эрхийг Оросын аль нэг хувийн компанид алдчихгүй байх алхмыг амжиж хийвээ. 
 Ерөнхий сайд М.Энхболд Эрдэнэтийн захирлаар О.Чулуунбатыг томилж, Жералд металзд Эрдэнэтийн Оросын мэдэлд байгаа 49 хувийг авч өгөхөөс гадна, шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн “Төр стратегийн ач холбогдолтой орд газруудын 50 хүртэлх хувийг эзэмшинэ” гэсэн заалтыг ашиглан Монгол улсын төрийн эзэмшдэг Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг багасгаж 49 болгоод, 2 хувийг нь Жералд металз, О.Чулуунбат нарт авч өгөх алсын бодолтой “хор” найруулж сууна.
Луйварчдын “эх оронч” баг
 Түрийвчээ нэгтгэж луйврын мөнгөөр угжуулан хамтдаа эх орноо хувааж идэх тохиролцоонд хүрсэн МАХН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга Ц.Элбэгдорж нар янагшин  дотносоод, нэгнийгээ хамгаалдаг болоод зогсохгүй тус тусын намын хурлуудыг дуу дуугаа авалцан хийх болсноор барахгүй хэлэх үгээ ч нийлүүлдэг болжээ.
  МАХН-ын бага хурал дээр М.Энхболд “Монгол орны нийгмийн амьдралд улс төр, бизнесээс ангид байх явдал нэн чухал гэдгийг хэлмээр байна. Мөнгө улс төр хоёр хэт хутгалдсанаас улс төрийг цэврээр хийдэг шударга хүмүүс намын удирдах байгууллагад сонгогдох болон сонгуульд нэр дэвших боломжоо алдах аюултай” гэж цэцэрхсэн бол нөгөө нэг хамсаатан Ц.Элбэгдорж нь Ардчилсан холбооны ойн хурал дээр “ Монголд олигархиудын хувьд нэг л нам, нэг л эрх ашиг байна, дээрх гэмт бүлэглэл хуулийн засаглалыг хөсөр хаяж, ард түмний эрхийг булааж, өөрсдийн дур хүслийн засаг тогтоохыг чармайж байна” гэж үнэнээ хэлж орхижээ.
Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax