bolod.M

2007-05-29 - Эх орныхоо төлөө...

Хэдхэн жилийн дотор төрж өссөн Монгол улсынхаа хөгжил, амжиргааны тvвшинг Япон, Швецарь, Израйль шиг болгох бvрэн бололцоо бидэнд байна гэвэл та эсэргvvцэх vv? Тэгвэл шатаар өгсөж буй мэт тvргэн хөгжлийн нууцын нэгийг таны өмнө дэлгэж байна. Энэ бол маркетинг, менежмент гэх мэт нийтийн сургууль курсуудээр ил заадаг, номон дээр улиглан бичдэг тэрхvv залхуутай онол ердөө ч биш. Энэ бол ердийн л хулгай. Эдийн засгийн гайхамшгийг илбэ мэт бvтээдэг энэ тогтоц өнөөг хvртэл манай зэлvvд нутаг дээр байгуулагдах нь байтугай төсөөлөгдөө ч vгvй л явж байна. Гэтэл ахар богино хугацаанд хөгжиж хvчирхэгжсэн улс гvрнvvдийн оньс тvлхvvр нь vvнд л нуугдаж байдаг юм шvv дээ.

Тэгвэл энэхvv гайхамшигт хулгайн бай нь чухам юу юм бэ? Энэ бол шууд хэлэхэд технологийн хулгай юм. Бид технологийн зуунд амьдарч байна. Ерөөсөө ч өнгөрсөн бvх эриний хөгжлийн жор технологийн нууцад л оршиж байлаа. Ирээдvйд энэ хамаарал улам бvр ихэснэ.
...Технологийн хөгжлийн зvгээс нь манай гариг дээрх улс орнуудыг гурван хэсэгт хувааж болмоор.
1. Технологийг бvтээгчид
2. Тvvнийг нь хулгайлж завшигчид
3. Бэлэн бvтээгдэхvvн хэрэглэгчид.

Гэтэл амьдрал дээр технологийг бvтээгч улс орнууд хөгжлийнхөө хурдаар тэгтлээ манлайлж гайхуулаад байдаггvй. Учир нь тэдний бvх хөрөнгө баялаг, оюуны эрчим хvч нь чухамхvv бvтээх vйл ажиллагаанд л хамаг нөөцөө шавхаж орхидог. Гэтэл тvvнийг нь хэний ч санаанд оромгvй замаар хулгайлан завших тогтолцоог бий болгочихсон улсууд нэгэнт олон зууны туршид асар их хөлс хvчээр бий болгосон нууцыг нь завшиж олоод, өөрийн бvх нөөц бололцоогоо тvvнийг vйлдвэрлэл, худалдаа, мөнгө болгоход зарцуулдгаараа асар их давуу байр суурь эзэлдэг ажээ.

Илvv суурь мэдлэг, соёлтой нь бvтээдэг. Харин илvv сайн хулгайчтай нь тvvнийг завшиж тvрvvлэн хөгждөг. Нөгөөх хэрэглэгч хэмээх гуравдахь ангиллын улс орнууд тvvнийг нь худалдан авагчид тул тэд бусдаас шууд хамааралтай хамгийн буурай, хоцрогдонгvй хэсэг болдог. өнөөгийн байдлаар манай улс энэ гурав дахь анилалд хамаарна. Тэгвэл бид яаж хамгийн vр ашигтай буюу хоёр дахь ангилалын улс болох вэ? Технологийн завшигч болох энэ тогтолцоог хэрхэн бий болгодог вэ? Энэ нь ердөө л цагаачид, хямд ажиллах хvч нэртэй технологийн тагнуулчдыг сурган бэлтгэж, зохих нvхэнд нь шургуулах явдал юм.

Япон, Хятад, Израйлийн цагаачид, ажиллах хvч, оюутнууд дунд технологийн тагнуулын армийн цэргvvд олноор шургалсан байдаг. Тэдгээр улсууд тагнуулуудаа тодорхой нэг технологид тусгайлан сургаад юу ч мэддэггvй ажлын хар хvч маягаар зохих vйлдвэрт нь ажилд шургуулдаг ажээ. Очих газарт нь урьдаас замыг нь бэлдсэн нөлөө бvхий хvмvvс, элчингийн ажилтнууд нь тусгайлан бэлтгэгдсэн тагнуулуудыг ажилчин, vйлчлэгч гэх мэт эгэл дvрээр зохих ажлын байранд нь зуучлан шургуулах vvрэг гvйцэтгэдэг.
....өөрөөр хэлбэл тагнуулууд нь сор болсон технологи, жорыг дэлсэх аргаа, улс төр, олон нийтийн бvтцийнхэн тэднийг хэрэгтэй газарт нь шургуулах замаа гаргууд сайн мэддэг, чаддаг байх ёстой гэсэн vг.

Ийм арга замаар Японы гадаадад амьдрах суурин иргэд АНУ болон Недерландаас электрон ба цахилгаан техникийн нууцыг, Хятад цагаачид, ажилчид нь Герман, Чехээс шар айраг, Францаас дарс болоод vнэртэн, гоо сайхны бvтээгдэхvvний нууцыг, Швейцариас чихэр, шоколад, хvнсний бvтээгдэхvvний нь технологийг гэмгvй царайлан дэлссээр байна.
...Еврейчvvд очсон газар бvрийнхээ хамгийн ашигтай, хамгийн шилдэг бvхнийг олж мэдээд тэрхvv нууцаа төрөлх Израйлруугаа ямар нэг замаар дамжуулдаг. Тухайн vедээ хөнөөх чадвар, тусгалаараа тэргvvлж байсан АКА-автомат бууны технологийг Израйлчууд хэрхэн дэлсэж АКА-аас аль ч талаараа дутахгvй, харин ч илvv авсаархан, хэрэглэхэд тохиромжтой ИVЗИ-автомат бууг Израйльд vйлдвэрлэн АНУ, баруун европыг зэвсэглэж эхэлсэнийг та бvхэн бишгvй сонсоо л биз.

Цагаач еврейчvvдийн илгээсэн хамгийн өндөр vр ашигтай жимс ногоо болон тариалах аргыг нь манай ганцхан сумтай тэнцэх нутаг дэвсгэрийнхээ бvр өчvvхэн алга дарамхан хэсэг цөл дээр Израйлчууд тариалаад ургацынхаа 30 хувиар хvн ардаа жимс ногоогоор элбэг хангалуун хангаж 70 хувийг нь экспортлож эргэн тойрныхоо цөлийн арабуудыг хангаж байна. Хятад цагаачид, оюутнууд Чех улсад очлоо гэхэд тэндхийн хамгийн шилдэг бvхний технологи, нууцыг олж мэдээд төрөлх Нанхиаддаа өвөрлөн очно. Тухайлбал Чехийн дэлхийд амт чанараараа гайхуулдаг Пэльзень шар айрагны технологийг ийм замаар Хятадууд мэдэж авснаас хэсэг хугацааны дараа уг айргийг Хятад, Чех хоёр л vйлдвэрлэдэг болжээ.

Гэтэл тэнд ажиллаж суралцдаг манайхан уг шар айргийг нь ердөө л ууж сурахаас цааш ахидаггvй. ХХ зууны эхээр гэл vv дээ, хэсэг хятадууд зам тавих аргад суралцахаар Англид очжээ. Цаад хэд нь ч гол чухал биш зvйлсээр аргацааж чөмгийг нь биш хальсыг нь vмхvvлээд буцааж гэнэ. Гэтэл хэдхэн сарын дараа Английн бахархал болсон цахилгаан дамжуулах арга Хят
aдад нэвтэрч, тэр ч байтугай том хотуудаа өндөр хvчдэлээр холбоод эхэлжээ. Учрыг олоод орхитол Англичуудын өнөөх юм мэдэхгvй хэдэн юманд чөмгий нь биш хальсыг нь vмхvvлээд буцаачихав хэмээн шоолоод байсан замчин Хятадууд хэргийн эзэд болж хувирав. Тэдний зорилго нь eрөөсөө зам тавих аргад суралцах бус цахилгаан дамжуулдаг нууцыг мэдэх явдал байжээ.

Мэдээж гайхуулах ганц нууцыг нь суръя гэвэл Англичууд зааж өгнө гэж гонж. Тэгэхээр өөр тийш нь анхаарлыг нь татах замаар авдартай алтыг нь хулгайлжээ. Англичууд - Чөмгөө сайн нууж vлдлээ. Хэдэн муу тэнэгvvдийг ёстой догь аргалав… гэж онгироод байсан чинь өөрсдөө толгойгоо эргэтэл аргалуулаад авдартай алтаа алдаад хоцорчээ. Энэ бол Хятадуудын буруу биш. Харин ч тэдний эх орноо гэсэн алт шиг сэтгэлийг бахдууштай. Чи тариан талбайгаа vл хамгаалбал шувууд тvvн дээр чинь суухдаа л сууна. Өөрөөр хэлбэл чи өөрт байгаа юмаа vл нуувал Хятад хvн нvдээ дардаггvй. Ер нуусан байсан ч тэд ольё гэснээ таг чимээгvй байсаар олж чаддаг улс.

... Би бас ийм нэг яриа сонссон юм. АНУ-ын цөмийн технологийн маш нууц лаборатид нэгэн япон бvсгvй овжин арга хэрэглэж байгаад vйлчлэгчийн ажилд оржээ. Мөнөөх бvсгvй ажил тарсан хойно цэвэрлэгээ хийхдээ хамгийн гол чухал файл, программууд руу чадамгай нэвтэрч, тэр бvхнээ бичил төхөөрөмжид хуулж авдаг байв. Гэвч энэхvv төхөөрөмжөө хил давуулан гаргах ямар ч арга байсангvй. Бvсгvй хагалгаа хийлгэж бие дотроо бичил төхөөрөмжөө нуугаад эцэст нь амиа хороож vхэв. Тvvний гэрээслэлд - Миний сvvлчийн хvсэлт болгон шарилыг минь төрсөн нутаг дахь өвгөдийн минь талбайд оршуулж өгнө vv… гэж бичжээ. Эх орондоо очсон тvvнийг шарилыг хичээнгvйлэн задалж төхөөрөмжийг авсны дараа Японы бvлээн наран дор хvндэтгэл төгс оршуулжээ.

Эх орныхоо төлөө хулгай гэж байдаггvй. Чин сэтгэлийн зvтгэл л гэж бий. Иргэд нь эх орноо гэсэн ийм сэтгэл, зvрх зоригтой улс орон гайхамшигийг бvтээхээс ч яах вэ. Тэд хээрийн галуу нисэн vл хvрэх газраас эх нутагтаа ийнхvv эрдэнэ өвөрлөн очдог юм. Тэр эрдэнэ нь манайхны хөлсөө цувуулж, мөнгөө юvлэн байж зөөж ирдэг энгэсэг vнэртэн, виски, тамхи, хувцас, тоглоом биш харин тvvнийг хийж бvтээх технологи юм шvv дээ. Гэтэл манайд айргаа аль Модун Шанъюгийн бvлж байсан гэмээр тэр жороороо л бvлж байдаг. Энд жор технологийн дэвшилийн тухай яриа ч байхгvй.

Япончууд илд хийдэг технологио улам боловсруулахын тулд нэгэн гэр бvлийг насаар нь хvнд ажилтай Дамаскад цөлж, тэд нь ердөө ганцхан хольцыг эх орондоо аваачихийн тулд амиа өгч байсан тухай яриа бий. ....Ингэж л Дамаскийн илд ирээрээ гайхуулж, Хятадууд гангар шаазан, цай хоолныхоо жороор, Япон керамик эдлэл болон электрон техник, автомашин, ган, хөлөг онгоцоороо дэлхийг бишрvvлж байна. Бургунд дарс, Шотланд виски, Швейцарь цаг, Чех шар айраг, Америк жийнс, пуужин гээд л дурьдаад байвал барагдахгvй. Цай гэж огт мэдэхгvй байсан Англичууд Цейлон, Энэтхэгээс цайг нь зөөж жор технологийг нь улам нарийсгаж жасминь, бергамоттой хольж найруулаад өнөөдөр цайгаараа өнөөх Цейлон, Энэтхэгээсээ хол тасраад байна.

Дэлхий дахин баян тансагийн vндэс болсон технологийн хөгжилөөрөө өрсөлдөж байхад бид малынхаа товарлаг чанарыг бус зөвхөн тоо толгойг нь эрхэмлэж, айргаа хvрэл зэвсгийн vеийн технологоороо эсгэж, ааруул цагаагаа нутаг бvрт хамгийн бvдvvлэг нэг л аргаараа шахаж, ногоо цагаагаа ч шороонд булж азотоор бордож, усаар услахаас өөр технологийн хөгжил vл хийжээ. Жирийн төмс хvртэл аманд оронгуутаа шаржигнан уусдаг болтлоо технологи нь хөгжиж, генетикийн ухаан эд эсийг хувилан хvн амьтаныг коопийдож байгаа мэт олшруулж, шавар керамикаар шил зvсч, ган хайчилж, vхрийн ширийг торго шиг нимгэн мяндаслаг болгож, ердийн оньсон хvрднээс комьпютер интернэт хvртэл хөгжичихөөд байхад бид гахайн тэжээлийн төмсийг газар булсаар суухуу.

Vгvй ээ. өндөр хөгжил, баялгийг өөр лvvгээ юvлж цувуулдаг энэхvv зам гvvрийг бид эх орноосоо тал тал тийш тавих хэрэгтэй. Тэгвэл хээрийн шувуу нисэн vл хvрэх газраас манай иргэд технологи өвөрлөн ирцгээх болно. Францаас эх орондоо ирсэн Монголчууд эхнэртээ Шампани мужийн амтат дарс, Шанелийн анхилуун сvрчиг авчирдаг. Гэтэл Хятадууд тэр vнэртэн, дарсыг хийх ухааныг эх орондоо авч очдог. Тэд бэлэн бvтээгдэхvvнийг нь шохоорхон авч мөнгөө vрэх биш, харин тvvнийг бvтээж мөнгө олох ухааныг эрхэмлэдэг.

Бид АНУ-аас тамхи, ундаа, Японоос ган боловсруулалт, радио техник, бvс нэхмэлийн технологийг, Хятадаас торго шаазан, Даниас сvvн бvтээгдэхvvнийг нь Францаас дарс, гоо сайхны бvтээгдэхvvнийг нь, Швейцариас чихэр шоколад, хvнс, эмийг нь Италиас шир, ноолуур боловсруулах технологийг нь, Австриас гутал, Герман Чехээс шар айрагных нь технологийг гэх мэтээр дэлсэх боломж нээлттэй байна. Сургуулийн сурагч бvхний мэддэг маркетинг, менежмент улиглан ярьж, улс төрийн тvvхий болоод илжирсэн нам хvчнvvдийн гар харсаар бид юугаараа гайхуулж, юу бvтээж чадаж байгаа юм бэ. Технологийн тэмцлийн эринд бид юугаа хvлээж, юундаа найдаад байгаа юм бэ? Гэтэл бид өөрийн бvтээгдэхvvнээрээ дэлхийд хөл тавин алхаж, тэдний долларын таатай vнэрээр цээж дvvрэн амьсгалах боломж нээлттэй байна шvv дээ

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax