bolod.M

2007-06-07 - Зарын сонинуудад заазуур хэрэгтэй байна!

 Зар мэдээ, Шуурхай зар хэмээх хоёр зарын сонин манайд vйл ажиллагаа явуулж олон тvмний хэрэгцэээг хангадаг. Өдгөө бараг тус хоёр сонин монопол болсон гэхэд ч болно. Тус хоёр сонинтой ижил төрлийн vйл ажиллагаа бvхий зарын сонин мэндлээд нэг их удалгvй шахагдаж хаалгаа барин дампуурдаг нь нууц биш. Харин мань хоёр сонин бол өдөр ирэх бvр хvчээ авч, өнгөт гадартай болж хуудасных нь тоо нэмэгдэн зузаарч байгаа. Энэ ч утгаараа зар мэдээний сонины эрэлт хэрэгцээ их, мөн төдий чинээ ашигтай бизнес гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хувь хvн байгууллагаас зар мэдээлэл рекламыг нь vнэтэй авч мөн эргээд хvмvvст худалдаж хоёр талаас ашиг олдог болохоор тэр биз.

Гэхдээ энэхvv зарын сонинуудад шvvмжлэлтэй хандах зvйл маш их байдаг. Тэд зөвхөн ашиг орлогоо бодохоос биш хэрэглэгч уншигчдыг огтхон ч боддоггvй нь хуудасыг эргvvлэхэд л ажиглагддаг. Хаана юу нь байгаа нь мэдэгдэхгvй замбараагvй байдалтай мөн зар мэдээлэл нь хэтэрхий товчхон зэрэг. *Ажилд авна. Утас: 91*** гэх жишээтэй. Хаана ямар ажилд ямар хvн ямар шалгуураар хэдэн төгрөгийн цалинтай авах нь бvv мэд! Ажилд орох гэсэн хэн нэгэн зарын сонин аваад л заавал хэдэн зуун утасруу аз vзэн залгаж шатна. Уг нь ажлын зар тавих стандарт загвар гэж байдаг л байлтай.

За энэ ч яахав хамгийн ноцтой гол юм аа одоо өгvvлье! Саяхан Зар мэдээ сонины 2007.05.18-22 өдрийн дугаарыг харжээ суутал тэргvvн нvvрэн дээрх нэгэн зарыг уншаад vстэй толгой босохоо шахлаа. Тэрхvv зарыг энд сийрvvлье!

*Yрчлvvлнэ. Одоо хэвлийдээ тээж байгаа 9-10 сард төрөх эрvvл удам сайтай олон хvvхэдтэй гэр бvлээс төрөх хvvхдийг санхvvгийн туслалцаа vзvvлэх гэр бvлд vрчлvvлнэ. Утас 9970354….*

Ээ бvv бvv vзэгд. Энэ одоо тэгээд юу гэсэн vг вэ? Ардчилсан нийгэмд гэдсэн дэх vрээ хvртэл зар тавин худалдаж болдог болжээ.

Сvvлийн vед охидыг тэр дундаа бага насны хvvхдийг гадагш нь гаргаж эд эрхтэний наймаа болон бэлгийн мөлжлөгөөр худалддаг, тэр ч байтугай нярай хvvхдийн мах иддэг хятадуудын тухай мэдээлэл зураг хөрөгтэйгөө гарч олныг сэртхийлгэх болсон. Энэ бvхэн элдэв зар мэдээний цаана өрнөдөг нь тодорхой… Иймэрхvv vл бvтэх этгээдvvд ч  энийг уншаад алгаа хавсараад сууж байхыг vгvйсгэх аргагvй.

Мөн зарын сонин дээр *Гадаадын иргэнтэй гэр бvл болгоно зуучлана*, *Бvх улсын визийг найдвартай гаргаж өгнө*, *Дуулдагаар дажгvй бvсгvй бvтэн биеийн массаж хийж vйлчилнэ*, *Өндөр царайлаг охидыг өндөр цалинтай ажил авна*, *Нас хvйс харгалзахгvй санхvvгийн туслалцаа vзvvлэх хvнтэй дотно танилцана* учир битvvлэг мэт боловч хэнд ч ойлгомжтой хууль бус ёс суртахуунгvй зарууд хөвөрнө.

Бvр *Бvх төрлийн ажил найдвартай хийнэ* гэсэн зар байх. Утас цохиж vзвэл бас л их учир битvvлэг хариу өгөх. Өөдөөс та юу хийлгэмээр байна. Таныг хэн нэгэн гомдоосон эсвэл, хэн нэгнийг хашраах, хэн нэгнээс өр зээлээ авмаар байна уу? Бид найдвартай цэвэрхэн эргээд танд хал балгvй хийнэ шvv гэж байна. Ээ бvv vзэгд. Захиалга өгөөд бvр хэн нэгнийг хvртэл цааш нь харуулж болох нь ээ.

Цаашилбал манайд охид залуус худлаа зар мэдээнд итгэж харийн оронд худалдагдаж хохирох явдал их байна л гээд байдаг. Энэ бvх зарууд зөвхөн тухайн хоёр сонин дээр гэхэд л ярайж байхад арга ч vгvй юм даа.

Мөн нөгөө бидний агнахыг хориод байгаа бvхий л ан амьтаны эд эрхтэнг зарна авна гэсэн зарууд зөндөө л байна.

Энд хууль хяналтынхан тагнуулынхан анхаарал хандуулдаггvй нь харамсалтай. Мөн зарын сонингуудад хариуцлага тооцох ямар ч боломж байдаггvй нь сонин.

Энэ мэт хариуцлагагvй ашиг орлогодоо улайрсан Монгол улсынхаа хууль ёсыг уландаа гишгэсэн зарын сонингуудын зар мэдээллийн цаана хичнээн их хууль бус хvний ёсноос гадуур зvйлс болж байгааг бид мэдэхгvй. Мэдсэн ч мэдээгvй юм шиг царайлан байгаа нь харамсалтай.

Энэ бvхэн өдгөө хэрээс хэтэрлээ. Зар мэдээлэл зарын сонингуудын замбараагvй байдал эргээд Yндэсний аюулгvй байдлын хэмжээнд аюул заналхийлж байна.

Иймд ЗАРЫН СОНИНГУУДАД ЗААЗУУР ХЭРЭГТЭЙ байна!

Хууль хяналтын байгууллага тагнуулынхан минь ажлаа хийнэ байгаа!

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax