bolod.M

2007-08-09 - Гандантэгчинлэн хийд, Чойжамц хамбатан сэрээрэй!

Хvмvн төрөлхтний аж амьдрал соёл зан заншилд шашин өндөр байр суурь эзэлсээр ирсэн. Өдгөө ч энэ хэвээрээ л байна. Цаашид ч энэ янзаараа байх биз. Харин ч даяаршилын энэ зуунд шашин хоорондын өрсөлдөөн хvмvvсийн шашинд хандах хандлага хvртэл улам бvр өргөжих нарийн болох төлөвтэй.

Монголчуудын эрт дээрээс шvтэж сvсэглэж ирсэн ямар шашин байна аа? гэвэл эрт дээр цагаас бидний өвөг дээдэс хөх тэнгэр байгаль дэлхийгээ шvтэж ирсэн бөөгийн шашинтай улс байсан гэдэг.

Гэхдээ өнөөдөр бол бид бурханы шашинтай орон гэгддэг. Хоржоонтойхон хэлчих юм бол ламын шашинтангууд. Яагаад гэвэл манайхан бурханыг биш ламыг шvтэх болоод удаж байна. Бараг хvн болгон араа даадаг хувийн ламтай болж. Нэг ёсондоо моод болжээ ламбагуай.

Гэхдээ Монголчуудыг дан бурханы шашинтай орон гэж ойлгож болохгvй харин дийлэнх хувь нь гэж ойлгох хэрэгтэй. Учир нь манай оронд бусад шашинтай vндэстэн ястан ч буй.

Монгол хvн vндсэн хуулиараа ямар ч шашин шvтэх эрхтэй. Тийм ч болоод өнөөдөр манайд тvмэн газрын буман шашин орж ирж монгол хvмvний оюун ухаан сэтгэл зvрх сvсэг бишрэлийг булаацалдан оволзож байна гэж болно. Эндээс жинхэнэ маркетинг, менежмент, пи ар гэдгийг харж болно.

Ер нь өнөөгийн шашин урсгалуудын хоорондын өрсөлдөөн манай сонгуулийн сурталчилгааг санагдуулдаг. Элдэв сайхан vгтэй тараах материал ном тараана, өөрсөдөө айлын хаалга тогшиж суртал ухуулга хийнэ, өдөр болгон шахуу цуглаан уулзалт зохион байгуулна, хvмvvсийг хооллож ундална, хувцаслна, бvр бэлэг сэлт эд зvйл хvтэл тараана…

Yнэндээ хvн ямар ч шашин шvтэх нь хувь хvний эрхийн асуудал хэдий ч энд анхаарал хандуулах нэгдсэн бодлого төрийн хар хайрцагны бодлого vгvйлэгдээд байх шиг бодох зvйл их байх шиг санагддаг.

Шашин гэдэг зан заншил нэг vгээр хэлбэл соёл билээ. Хvний аж амьдрал харилцааны соёл зан заншил хоорондоо зөрөлдөөд ирэхээр зөрчилдөөн гарч ирдэг номтой гэнэ. Yvний цаана маш их уршигт vр дагавар ч байж болзошгvй гэнэ.

Өнөөгийн юм хөгжсөн энэ цаг vед шашин хоорондоо байтугай шашин дотрох урсгал чиглэл өмнө хойд vзэл баримтлалууд хvртэл хоорондоо зөрчилдөх болжээ. Энэ хэрээрээ уг шашны vзэл баримтлал мөн чанар алдагдаж зөрөлдөөн гарах болж. Энэ нь ч гэсэн бас нэгэн айдас тvгшvvрийг авчирч байгаа аж.

Ер нь шашнаас vvдэлтэй тэмцэл зөрчилдөөн ямар их гай зовлонг дагуулсныг тvvх мартаагvй байна. Өдгөө ч гэсэн зарим нэг улс орны шашин төрийн асуудалтай холбоотой дотоод гадаад зөрчил дайн тулаан бэлхнээ харуулж байна. Гэхдээ бас шашин шvтлэгийн хvн төрөлхтөнд оруулж ирсэн гавьяа ч гэсэн тvvнээс дутахгvй буй.

Төр шашин хоёр бие биенээ хvндэлж явах нь зvйн хэрэг бөгөөд харин энэ хоёр хоорондоо холилдох аваас аюулын харанга дэлддэг аж. Төр шашинтай хэт холилдвоос ард тvмэн хагаралдах, дотоод гадаад харилцаанд хvндрэл бэрхшээлvvд гарах нигууртай гэх.

Манай төрийн томчууд болон тэр дундаа эв нэгдлийн илэрхийлэл болсон ерөнхийлөгч маань дан ганц бурханы шашинд тал засаж гvйдэг, vvнийгээ орон даяар бахархалтай нь аргагvй сурталчилдаг байдал их ажиглагддаг шvvмжлэгддэг. Энэ байдал нь хувь хvний хувьд байж болох хэдий ч төр засгийг төлөөлж байгаа албан тушаалтны хувьд тийм ч таатай бус харагддаг. Нөгөө талаар бvх шашинд эрх тэгш хvндэтгэлтэй хандана гэсэн vндсэн хуулиа зөрчөөд ч байгаа мэт.

Гэхдээ монгол төрийн аливаа vйл ажиллагаа бурханы шашны ёс жаяг дэгтэй харилцан уялдаатай явдаг гэхэд хилсдvvлэг болохгvй. Учир юу гэвэл аливаа vйл ажиллагааг явуулахад өлзийт сайн өдрийг сонгох, нээх ёслолд ном уншуулах гээд лам хуврагуудаар заавал гvйцэтгvvлдэг ёс тогтжээ.

Мөн манай  монголчуудын дийлэнх хувь нь өдгөө бурханы шашныг шvтсээр байна. Иймд Бурханы шашныг албан ёсоор монголчуудын төр соёлын зан vйлийн шашин болговол зохилтой мэт.

Ингэвэл бусад шашинд ялгавралтай хандаж бурханы шашинд тал засаж vндсэн хуулийг зөрчиж байна гэсэн хэл ам vгvй болох мэт. Наандаж ард тvмэн өнөөдөр хурим найр яаж хийх, талийгчаа яаж хөдөөлvvлэх гээд наад захын зан vйл vйлдэх ёсоо мэдэхгvй нэгдсэн заншил байхгvй өөр өөрийн дураар нэг юм хийсэн болж байна. Энэ бvхнийг ч гэсэн цэгцлэх цаг хэдийнэ болсон мэт.

Энэ тал дээр Гандантэгчинлэн хийд олигтой ажиллахгvй байгаа мэт ажиглагддаг. Тэр дундаа Гандантэгчилэн хийдийн хамба лам Чойжамц гуай ажлаа туйлын тааруу хийгээд байх шиг. Бурханы шашныг дэлгэрvvлэх төрийн шашин, тvмний шашин болгох тал дээр дорвитой ажиллахгvй байх шиг. Өнөөдөр шашин гэдэг зөвхөн ном уншаад хураад суудаг биш тодорхой хэмжээний маркетинг менежмент бодлого явуулдаг болохыг орчин vе шаардаж байна.

Ийнхvv Гандантэгчинлэн хийд, Чойжамц хамбатан маань унтсаар байтал нь Монголчууд бид vндэсний гэх дийлэнх олны шvтдэг шашин шvтлэг гэж vгvй болох нь байна.

Шашины довтолгоо газар сайгvй эрчимжиж, манай орон нутаг болгонд Буддын сvм хийд байхгvй,  байсан хэдийгээ сэргээж дийлэхгvй байсаар байхад, аймаг сум байтугай дvvрэг баг бvрт хэд хэдээрээ бусад шашны сvм хийд vvд хаалгаа нээж элдэв нарийн аргаар олон тvмний сэтгэлийг урвуулсаар хvчээ авсаар байна.

Гандтэгчинлэн хийдээс орон нутгуудад шинээр сvм хийд байгуулах, хуучин сvм хийдийг сэргээхэд, лам хуврагуудыг бэлтгэхэд, тэдний мэдлэг боловсрол, ахуй амьдрал, ёс суртахуунд хяналт тавихад анхаарал тавьж хөрөнгө мөнгө гаргаж ажиллах, цаашлаад бурханы шашныг дэлгэрvvлэх vйлсэд шаламгайлан орохгvй бол хоцрох нь байна шvv.

Цаашлаад ард олонд нэгдсэн нэг нийтлэг ёс заншил vйлтэй болгоход анхаарал хандуулмаар байна. Баяр ёслол, элдэв зан vйл vйлдэх ёс заншлыг цэгцэлж нэгэн номонд оруулахгvй бол газар газрын ёс хvн бvрийн vгээр явсаар байтал толгой эргэж гvйцээд байна шvv. Мөн лам нарын хvмvvжил ёс заншил биеэ авч явах байдал ёс суртахуун дээр өндөр шаардлага тавьж зэрэг дэвийг олгох хураах харицлага тооцох нарийн механизмтай болмоор санагддаг.

Энэ бvхнийг олон нийтийн санаа бодол дээр тулгуурлаж хөндлөнгийн хvний нvдээр харан өгvvллээ.

Анхаарна буйзаа!

Сэтгэгдэл бичих!

2007-08-09 - burhan mine

Бичсэн: budda
tv-9 tv shashnii tuslamjaar baiguulagdchihaad oligtoi shashnii nevtruuleg yavuulah heregtei zar reklam enhkbayriig magtahaas uur ajil hii l dee
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax