bolod.M

2007-08-09 - Амбий амбиц ихтэй явна.

Монголчуудыг байлдан дагуулж эрчимтэй хөгжиж чадсан урлаг бол яах аргагvй хошин урлаг.

 Өөрсдийн *дефиктээрээ* хоолоо олж иддэг хэдэн нөхдvvд гэж дооёолуулдаг хэдий ч, хvмvvст  бага ч атугай баяр хөөр инээд бэлэглэж байдаг хошин урлагийн жvжигчдийн буян их.

Сvvлийн vед манай хошин урлагийнхан дунд салж нийлэх хөдөлгөөн ихэссэн.

Учир нь адилхан нэгэн vе болж гарч ирсэн залуус хошин урлагийн хамтлаг болж нэлээдгvй хугацаанд ажиллаж чамгvй амжилтанд хvрч *од* болцгоосон хэдий ч захирал болсон нэг нь л хожоод, овойж оцойж харагдаад, даам гараад, нөгөө хэд нь шинэ залуу жvжигчидтэйгээ нэг зиндаад байгаад байж таарахгvй болоод тэр гэнэ. Иймээс л мөр мөрөө хөөж нэг нэг шинэ хамтлаг байгуулж захирал нь болцгоохыг зорих болж. Гэхдээ жvжигчин болгон хэдэн жил болоод л тус тусдаа хамтлаг байгуулж захирал болоод байвал ч… Ээ дээ мэдэхгvй дээ…

Ингээд л хошин урлагийн нэгэн vе болж гарч ирсэн гал хамууд одоо бол *хал*-ууд өөр хоорондоо өвөр тvрийдээ жийлцэх болж өрх тусгаарлах болсон.

Yний нэг жишгээр жvжигчин Амбий олон жил гар нийлсэн гал хамууд Бооёо, Хvрлээ хоёроосоо салж сvvлийн vед хvчтэй гарч ирсэн залуу хамтлаг болох *Захиалгат инээд* хамтлагийнхантай нэгдэж нэрээ урд нь зvvж аваад ахлагч болж дэр нэгтгэсэн гэж байгаа.

Тэд нэлээд хэдэн тоглолт тавьж гар нийлж багагvй манаргасан. Гэхдээ л мань хvн айлын гэрт орж ирсэн зочин болохоор нэг л болж өгөхгvй байсан бололтой…

Гэтэл саяханаас мань Амбийгийн амбиц нь дахин хөдөлж Амбий @ Захиалгат инээд хамтлагаасаа гарч, Хvрлээгээ Бооёогоос сэм урвуулан авч хамтран цоо шинэ хамтлаг байгуулан хошин урлагийн тогоондоо тэсрэлт хийхээр ханцуй шамлан оржээ.  Шинэ хамтлагийн нэр одоогоор тодорхойгvй байгаа боловч Амбий@Хvрлээ байх магадлал өндөр байгаа гэнэ.

Ийнхvv хоёрдохоосоо салж төрхөмдөө буцах болсон шалтгаан нь саяхан *Өнгөт инээд* хамтлагаасаа өрх тусгаарлаад чамгvй амжилттай яваа нэгэн тогооны андууд болох Заанаа, Магнай, Мөөгий гурваас санаа авч дан шинэковуудаас хуучин бууны хугархайнуудаа нийлvvлж ажиллавал дээр юм байна туршлага судалсаных гэнэ.

Ийнхvv Амби хvv амбиц ихтэй л яваа сурагтай. Амбиц нь хаа хvрэхийг та бид таашгvй ч цаг хугацаа харуулах биз ээ. Ямар сайндаа л нөхдvvд нь Амби биш Амбиц гэж шинэ нэрээр нь дууддаг болохов дээ. Амжилт л хvсье дээ! Амбиц ахдаа.

 

/Б.М/  

Сэтгэгдэл бичих!

2007-08-09 - onigoo haha

Бичсэн: baagii
hahaha onigoo bna aa gej haha
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax