bolod.M

2007-08-19 - Хотын даргын ширэн нvvр арай дэндэж байна!

/Төрийн байгууллага vйлчилгээний завхарал-1/

 

            Манайхан ичихгvй худлаа залдаг юу ч болоогvй юм шиг ямар ч гэмгvй хvн шиг царайлж чаддаг худалч залхай этгээдийг *Ширэн нvvртэй* гэж шоглон нэрлэдэг.

Тэгвэл манай нийслэлчvvд хотын даргынхаа ширэн нvvрийг гайхаад барахаа больжээ. Хаа л явсан, юу ч ярьсан, ямар ч юм болоогvй юм шиг сайхан гэмгvй хvvхдийн өхөөрдөм царай гаргаад мишээж малийж явдаг ховорхон чадвартай болохоор нь тvvнийг тэгж нэрлэсэн бололтой.

Хотын утаа урьд хожид байгаагvйгээр ихсэж амьсгалах аргагvй болоод байхад мань хvн юу ч болоогvй юм шиг малийтал мишээгээд л тууж л явсан.

Өдгөө хотын газрын асуудал тойрсон маргаан тасрахаа больсон энэ vед нөгөө л янзаараа ширлээд л бvvр тэр ч байтугай нэгэн барилгын компанийн хувь эзэмшдэг гэгдээд тууж л явна. Ер нь хотын дарга хариуцлагай албан тушаалтан хvн барилгын компанийн томоохон хувь эзэмшигч гээд явж байгаа нь хэр нийцэх зvйл юм бол.

Нийслэлд маань хvvхдийн тоглоом, тэр ч бvv хэл сургууль цэцэрлэгийн эргэн тойрондох талбай цэцэрлэг дашийн шог болоод дууслаа. Тэрч байтугай ганц хvvхдийн парк, наадмын сурын талбай гээд нvдэн дээр л байхгvй болоод байх юм. Мань хvн юу ч болоогvй юм шиг царайлсаар. Ямар арга хэмжээ авч байгаа юм бvv мэд. Таг чиг. Хvvхдийн тоглох талбай байхгvй болноо гэдэг цаанаа ямар их хор уршигтайгаа бодохыг ч хvсдэггvй бололтой. Ногоон талбай хvvхдийн тоглож наадах талбай байхгvй болсноос хvvхэд залуусын амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар PC тоглоомын газар баар цэнгээний газар болж хувирч байна. Мөн нөгөөтэйгvvр ногоон цэцэрлэг цэвэр агаар бvхий орчин vгvй болж байгаагаас хvvхдийн эрvvл мэндэд сөргөөр нөлөөлж хэдэн жилийн дараа ноцтой байдалд хvрэхэд хvрээд байгааг дурдахгvй өнгөрч болохгvй...

Хотыг маань тойроод тvймэр гарлаа, хот дотроо хог новш нь дийлдэхээ болилоо мань хvн яахав нөгөө л янзаараа ямар ч хувиралгvй хэвээрээ. Инээгээд л...

Хотын ард иргэдийг ундаалдаг ганц амин эрдэнэ болох Туул голын маань ус бохирдож загас жараахай нь тонн тонноороо vхсэн хэрэг гарлаа. Манай дарга бас л инээд алдсан хэвээрээ нөгөө хэдэн арьс шир боловсруулдаг химийн хорт бодисоо шууд Туул голруу юvлдэг хужаагийн vйлдвэрийн хаалган дээр хамгаалалтын ажилтанд нь хөөгдөөд нэвтэрч чадахгvй нvдний булай болоод зурагтаар малийж байсан...

Yгvй яасан сайхан уужим дотортой хvн ийм байдаг байна аа.

            Энэ бvхэнд аргаа барсан нийт монголчуудын тал хувь болох нийслэлийн 1 сая иргэний өмнөөс Yндэсний соёмбо хөдөлгөөнөөс эрхэм хотын даргадаа албан бичиг хvргvvлж юу болж байна яаж байна юу хийх болон хийж байна гээд лавлаж л дээ. Мөн хамгийн гол нь бидний ирээдvй болсон vр хvvхдийн маань ирээдvй бvрхэг болж байгаад сэтгэл зовинон ямар арга хэмжээ авч байгаа талаар хариулт хvсчээ.

            Гэтэл мань эр мөн л албан бичгийн хариудаа нэг л их сайхан малийж инээсэн янзтай хариулт ирvvлжээ.

 

            Ингээд хотын даргынхаа мутарласан албан бичгийг сонирхуулья:

**Танай албан бичгийн хариу

Vндэсний соёмбо хөдөлгөөний иргэний хяналтын зөвлөлөөс Улаанбаатар хотын газар олголтонд хvvхдийн эрх ашиг болон Vндсэн хууль, Хvvхдийн эрхийг хамгаалах хуулиудыг ноцтой зөрчсөн талаар албан бичгийг "Хvvхдийн төлөө vндэсний зөвлөл"-д гаргасныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэр дээр шилжvvлсэнтэй танилцаад дараах хариуг өгч байна.

2003 онд "Газрын тухай" хууль шинэчлэн найруулагдан мөрдөгдөж эхэлсэнээс хойш газар олголтын асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэдэг болсон.

Тухайн жилийн газар зохион баигуулалтын төлөвлөгөөг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан, батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшvvлэх, ашиглуулах газрын байршил, зориулалтыг Нийслэлийн Засаг дарга тогтоох бvрэн эрхийг хэрэгжvvлдэг билээ.

Газар олголтын асуудал нь "Vндсэн хууль" болон "Хvvхдийн эрхийг хамгаалах тухай" хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчөөгvй гэж vзэж байна.

Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төлөвлөгөөнд vндэслэн хот тосгоны орчмын бvсийн экологийн тэнцвэрт байдал, инженерийн шугам сvлжээний эх vvсвэр, эдэлбэр газрын инженер геологийн нөхцөлд хот баигуулалтын vнэлгээ өгсөний vндсэн дээр хvн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн архитектур барилгажилт, тохижилт бvхий орон зайн зохистой бvтэц, эрvvл аюулгvй орчныг бvрдvvлэх vндсэн шаардлагыг хангасан байх ёстой юм.

Хэрэв дээрхи шаардлагыг хангаагvй тохиолдолд архитектур төлөвлөлтөнд цаашид онцгой анхаарах нь зvйтэй гэж vзэж байна.**

            Yгvй мөн сонин шvv. Хотын даргын маань vгээр бол нийслэлд маань бvх юм сайн сайхан явж байгаа төдийгvй хvvхдийн тоглоомын газарт барилга барьж эрхийг нь зөрчиж байгаа тохиолдол байхгvй юм байх. Хотын газар олголт хэвийн сайхан ном журмаараа явж байгаа аж. Ер нь санаа зовох зvйлгvй байгаа гэнэ ээ.

Yгvй мөн ядаж оройдоо ганц нэг мэдээ vзчих завгvй ажилладаг хvн юм байх даа. Мэдээгээр хот тойрсон газрын маргаан тойрсон хэрvvл уруул хэл ам тасрахгvй байгааг мань эр ерөөсөө vзэж дуулаагvй бололтой. Yгvй мөн их ажилтай хvн шvv. Тэрнээс биш арай ч ингэж ширэн ширэн гэхэд ийм ган төмөр болтолоо ширлэчихсэн нvvртэй хvн биш л баймаар... Энэ бvхэнд эрхэм хотын дарга та анхаарал хандуулна байгаа. Эс бөгөөс сайн дураараа суудлаа тавьж өгч нэг суманд очиж ажлын дадлага сууж байгаад ирэхэд ч буруудах юмгvй болов уу?!!

Сэтгэгдэл бичих!

2007-08-29 - Сэтгэгдэл

Бичсэн: baabar (зочин)
wahaha neeren ene hotiin darga ichij uheesei odoo uvul bolloo uhnee uhne mongoliin tal hun 1 say irgen jiliin daraa bugd uushignii uvchtei bolno gej gadnii sudalgaanii dugneltend bna lee
Хоблоос Засах

2007-08-29 - Сэтгэгдэл

Бичсэн: uka
Харин тиймээ 1 суманд очиж мэргэжлээ дээшлүүлчээд ирмээр юм даа гадагшаа явж туршлага судлана гэвэл муу заль нь л улам нэмэгдэх байлгүй! Ширэн нүүртэй биш бүүр төмөр нүүртэй ичих булчирхай эдр нь ууршаад шингээд хайлаад алга болцон! Яаж ингээд амьдарч чаддаг байна аа!! 1 жоохон , сөөнгө дуутай ,улаан хацартай , нөхөр мөн бид дээ!! Юу хийдэг нь мэдэгдэхгүй тэгсэн хэрнээ түмэн завгүй!!
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax