bolod.M

2007-08-20 - Уриалга, Сонордуулга!

Анх гарч ирэхдээ “Бурханы телевиз” нэртэй, бурханы шашныг сурталчлан дэлгэрүүлэх зорилготой гарч ирсэн суваг бол ТV-9 телевиз.
Япон улсын бурханы шашны байгууллагаас Монголын уламжлалт бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор тухайн үеийн ерөнхий сайд Н.Энхбаяр болон, Гандагтэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц нараар дамжуулан 120 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж бэлэглэсэн гэдэг.
Гэтэл удалгүй тус телевизийг “Бурханы телевиз” биш “Н.Энхбаяр”-ын телевиз гэх болсон. “ЕС” гэдэг нь Ерөнхий сайд гэсэн үгийн товчлол ч гэх тайлал ч гарсан…
Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын 25-р суваг телевизэд өгсөн ярилцлагаар бол “Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц тухайн үеийн ерөнхий сайд Н.Энхбаяр хоёр хөөцөлдөж байж Японы нэгэн бурханы шашны байгууллагаас Монголд бурханы шашныг сурталчилах зорилгоор телевизийн иж бүрэн тоног төхөөрөмж бэлгэнд авчээ. Н.Энхбаярт ТV-9 телевизийн суваг зөвшөөрөл байсан тул тоног төхөөрөмжийн тал үнэ болох 60 сая орчим төгрөгийг Чойжамц хамбад өгсөнөөр 100 хувь  өөрийн болгосон” гэх түүхийг хуучилсан. Мөн тэгээд энэхүү телевизээ мэргэжлийн хүмүүст нь хүлээлгээд өгчихсөн гэх…
Гэтэл сүүлийн үед ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүхийн хооронд болсон маргаан дунд мөн л энэ телевизийн тухай асуудал хөндөгдөх болсон. Учир нь У.Х үрэлсүх сайд ерөнхийлөгчөөс хэвлэлээр дамжуулан “ТV-9 телевиз таны хувийн өмч мөн эсэх, мөн бол энэ өмчийг хэрхэн ямар хөрөнгийн эх үүсвэрээр авсан гэдгээ ард түмэндээ үнэнийг хэлчих” гэсэн асуултыг тулган тавьсан билээ.
Монгол улсын ерөнхийлөгч хариуд нь “ТV-9 телевиз миний болон манай гэр бүлийн өмч биш, надад ямар ч хамаа байхгүй, би ямар ч хувь эзэмшдэггүй” гэсэн мэдэгдлийг мөн хийсэн.
Энэ бол Монгол улсын ерөнхийлөгчийн ард түмэндээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хийсэн албан ёсны хариу.
Түүнчлэн түүний хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр ч тийм өмч эзэмшдэг тухай огт алга.
Тэгэхээр Монголын бурханы шашныг хөгжүүлэх дэлгэрүүлэх сурталчилах зорилгоор, Монголын сүсэгтэн олон, Бурханы шашны сүм хийдүүдэд Японы бурханы шашны байгууллагаас бэлэглэсэн ТV-9 телевиз ямар замаар хэний өмч болов? Ямар замаар яагаад?!
“Бурханы телевиз” маань өнөөдөр ямар бодлого чиглэлийг баримталж үйл ажиллагаа явуулж байна вэ? “Бурханы телевиз” гэхээсээ илүүтэй ”улс төрийн телевиз”, арилжаа ашиг хонжоо ологч бизнесийн байгууллага болсоныг ард түмэн бэлээхэн харж байна. Яагаад ингэж анхны зорилго чиглэлээсээ 360 градус огцом эргэчхээ вэ?
Хамгийн гол нь Бурханы телевизийг хэн нэгэн хүнд зарсан худалдсан гэсэн албан ёсны мэдэгдэл мэдээлэл огт дуулдаагүй. Тийм баримт ч үгүй.
Ура!
ТV-9 телевиз тэгэхээр хэн нэгэн хувь хүний хувийн өмч болоогүй Бурханы шашны сүсэгтэн олны ард түмний өмч хэвээр байгаа бололтой. 

Тэгсэн атлаа мэдээллийн хөтөлбөрийнх нь ядаж 10 хувийг ч бурхан шашинтай холбоотой мэдээ мэдээлэл эзэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Ядаж Христийн шашныг сурталчилдаг, Ийгл телевизээс санаа аваасай гэж олон хүн харамсан өгүүлдэг нь үнэн.
Монголчуудын эртнээс нааш шүтэж ирсэн уламжлалт Бурханы шашныг хөгжүүлэх, сурталчлах үйлсэд энэ телевиз хэр зэрэг хувь нэмэр оруулж байна вэ? Үнэнийг хэлэхэд тун учир дутагдалтай байгаа. Тэгэхээр анхнаасаа Бурханы шашныг дэлгэрүүлэх сурталчилах сүсэгтэн олонд үйлчилэх зорилготой бэлэглэсэн гэх энэхүү телевизийн сувгийг зорилгынх нь дагуу ашиглах ажиллуулах цаг нь хэдийн болжээ. Монголд шударга ёс, хууль ёс, хүнлэг хүмүүнлэг ёс, ёс суртахуун гэж байдаг бол энэ бүхэнд анхаарал хандуулах цаг болжээ.
Энэхүү сувгийг Монголын бурханы шашны үйлсэд хувь нэмрээ оруулж яваа сүм хийд, зүтгэлтэн лам хуврагууд сүсэгтэн олонд нь хүлээлгэн өгч ном журам зорилго чиглэлийнх нь дагуу ажиллуулж, жинхэнэ “Бурханы телевиз” болгохыг уриалж байна!
Энд бурханы шашны байгууллагууд, лам хуврагууд, сүсэгтэн олон болон бусад холбогдох байгууллага хүмүүс анхаарал хандуулна гэдэгт итгэж байна.
Монголчууд бидэнд бэлэглэсэн цорын ганц “Бурханы телевиз”-ээ жинхэнэ ёсоор нь зорилгынх нь дагуу ажиллуулья!
Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax