2007-08-28 - Эрх мэдэлтнvvд тvрийвчээрээ ингэж нэгддэг
Нэг нам олонхи байх vед хийж чадаагvй, хэд хэдэн парламентыг дамнасан зарим хуулийг том жижиг долосн нам бvрдvvлдэг энэ УИХ батлав. Тухайлбал, АН засгийн эрх барьж байсан 1997 онд эхлvvлсэн Авилгын эсрэг хуулийи төслийг 2000-2004 онд vнэмлэхvй олонхийг бvрдvvлж байсан МАХН-ын vед ч халэлцэн баталж чадаагvй. Харин хvчний харьцаа тэнцvvхэн, олонхигvй энэ парламент баталж, хууль хэрэгжvvлэх, хяналт тавих vvрэг бvхий Авилгатай тэмцэх газрыг байгуулав. Тус газрын хамгийн тvрvvнд хийсэн ажил нь төрийн өндөр албан тушаалтан болон албан хаагчдын хөрөнгө орлогын мэдvvлгийг хуулийн хугацаанд
(Авилгын эерэг хуульд хөрөнгө орлогын мэдvvлгээ дөрөвдvгээр сарын 15-ны дотор өгөх албан тушаалтнуудыг заасан байдаг) авч нийтэд ил болгов.
Баянгол дvvрэг, IV хорооллын эцэст байрлах "Говь" цогцолборыг дэд сайд Ч.Ганзоригийнх гэдэг. Тэрээр уг цогцолборынхоо тухай хөрөнгө орлогын мэдvvлэгтээ дурдсангvй.
Учир мэдэх хvмvvсийн хэлдгээр өөрсдийнхөө хөрөнгийн бараг л нэгхэн хувийг ил болгосон ч төрийн өндөр албан тушаалтан, эрх мадэлтнvvдийн нууж хааж өгсөн хөрөнгө орлогын мэдvvлгээс багагvй зvйл харж болно.
Улсын дээд шvvхэд 20 гаруй нам бvртгэлтэй ч vнэндээ улстөрийн нам жинхэнэ утгаараа устсан, зөвхөн эрх aшгaapaa нэгдсэн олигархиудын бvлэглэл л бий хэмээдэг. Vндсэн хуульдаа парламентын засаглалыг тунхагласнаас хойшхи 15 жилийн хугацаанд ээлжлэн засгийн эрх барьсан АН-ынх ч, МАХН-ынх ч бай хамаагvй, эрх мэдэлтнvvдийг намын бус, тvрийвч нь л нэгтгэдэг гэдэг энэ ярианд vнэн нь худлаасаа илvv жин дарна. Тэд тvрийвчээрээ хэрхэн нэгддэгийг ил хөрөнгө орлогын мэдvvлгээс нь хэдхэн жишээгээр харж болох юм. Мэдvvлээгvй далдыг нь ч "Зууны шуудан" сонин цаашид дэлгэх болно.
"Говь". Япон эзэнтэй болоод хэдхэн cap болж байгаа "Говь"-иос Ерөнхий сайд М.Энхболд, хотын мэр Ц.Батбаяр, Иргэний бvртгэл, мэдээллийн улсын төвийн дарга А.Энх-жав, Vндсэн хуулийн Цэцийн гишvvн Ч.Дашням, Улсын дээд шvvхийн шvvгч Д.Тунгалаг, Архангай аймгийн Засаг дарга Ж.Хvрэлсvх, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Ширэндэв нар хувь хvртдэг. Харин "Говь" компаниас хамгийн их ашиг хvртдэг байж мэдэх нэгэн энэ талаараа дурдсангvй. "Бриж" компанийн 24.4 хувийг эзэмшдэг гэж хөрөнгө орлогын мэдvvлэгтээ дурдсан УИХ-ын гишvvн Д.Ганхуягийг уг нь "Говь"-ийн хувьцааны чамгvй хувийг эзэмшдэг гэдэг билээ.
"ЖЕНКО ТУР БЮРО". Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Цонжин болдог хэмээх сайхан нутаг бий. Хэнтийн нурууны уулсын хөндий дэх энэ нутагт XIII зууны vед очсон мэт сэтгэгдэл төрvvлэхvйц "Алтан ташуурт Чингис хаан" цогцолборыг барьж байгаа. УИХ-ын гишvvн Х.Баттулгын эзэмшлийн, морьтой, ташуур тулсан Чингис хааны асар том хөшөө бvхий энэ цогцолбор олон арван тэрбум төгрөгийн өртөгтэй. Лав л энэ хөшөөг барихад зориулах материалыг татвараас хөнгөлөх тухай өнгөрсөн хаврын чуулганаар Байнгын хороон дээр яригдаж байсан юм. "Алтан ташуурт Чингис" цогцолборын хувьцааг нам, намын төлөөлөл эзэмшдэг. Тодруулбал, Ерөнхий сайд М.Энхболд, УИХ-ын гишvvн Х.Баттулга, Барилга хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр нар.
"НИК". Нефтийн хувьд ОХУ-аас хараат байдаг манай улсад шатахуун импортлогч компани гарын арван хуруунд багтах төдий. Импортлогчид ийм цөөн байдаг нь vнийн өсөлтөд нөлөөлж, олигополь байдлыг тогтоох талтай гэж vздэг. Өнгөрсөн оны аравдугаар сард шатахууны vнэ огцом өсч байсныг хvмvvс санаж байгаа байх. Одоо 840 төгрөг байгаа А-80 бензин тухайн vед 850 хvртэл өсч байлаа. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар vvнийг шатахуун импортлогчдыг монополь байдал тогтоолоо хэмээн vнийг бууруулж байв. Vгсч тохироод vнэд нөлөөлөх хэмжээний цөөхөн импортлогч буйг харуулах ганц жишээ л энэ. Эдгээр цөөхөн импортлогчийн нэг нь "НИК" (Петровне) компани юм. УИХ-ын дэд дарга Д.Идэвх-тэн, Эрvvл мэндийн сайд Д.Туяа, СЕХ-ны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Дээд шvvхийн шvvгч Б.Бат-Эрдэнэ, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Ц.Шинэбаяр нар "НИК"-ийн хувьцаа эзэмшигчид.
"ЭНЕРЖИ РЕСУРС". Тавантолгойн 14 хувийг эзэмшдэг монголчууд "Энержи ресурс"-ийг бvрдvvлдэг. УИХ-ын хэд хэдэн гишvvний нэр дуулддаг ч Ц.Цэнгэл болон Vндсэн хуулийн Цэцийн гишvvн П.Очирбат нараас бусад нь "Энержи ресурс"-ээс хувь хvртдэгээ дурдсангvй. Гэтэл хэвлэл болон зарим хувьцаа эзэмшигчдийн ярилцлагадаа хэлснээр бол хөрөнгө орлогын мэдvvлэг өгөх албан тушаалтнаас Д.Идэвхтэн, Г.Батхvv, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Сv.Батболд, Ч.Ганзориг нар "Энержи рөсурс"-т нэгддэг бололтой юм.
"АПУ". Онцгой албан татвар төлдөг, улсын төсөвт нэлээд олон тэрбум төгрөг төвлөрvvлдэг энэ аж ахуйн нэгжийн ашгаас хотын мэр Ц.Батбаяр, Улсын дээд шvvхийн шvvгч Б.Доржготов, Vндэсний статистикийн дарга П.Бямбацэрэн, Барилга, хот байгуулалтын сайд Ж.На-ранцацралт нар хvртдэг. Өөрөөр хэлбэл тэд тус тусдаа албан тушаалтай ч "АПУ" гэсэн нэгэн тугийн дор нэгддэг.
"ДЕЛЬТА САН". Банк бус санхvvгийн vйл ажиллагаа эрхэлдэг "Дельта сан"-гийн эзэд нь Шадар сайд М.Энхсайхан, сайд асан П.Цагаан, Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон нар. VШН-ын удирдлагууд болох тэд өөр хувьцаа эзэмшдэггvй хэмээжээ. Шадар сайд М.Энхсайхан Тавантолгойн хувийг эзэмшдэг "Майн инфо"-той холбогддог.
ЗООС БАНК. Ерөнхий сайд М.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, хотын мэр Ц.Батбаяр нар энэ банкны хувьцаа эзэмшигч.
Авилгатай тэмцэх байгууллагад гаргаж өгсөн эрх мэдэлтнvvдийн хөрөнгө орлогын мэдvvлгээс хэд хэнийг тvvвэрлэхэд иймэрхvv. Төрийн өндөр албан тушаалтнууд хувь хvнийхээ хувьд аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмших иь зах зээлийн нийгэмд хэвийн vзэгдэл. Харин өдгөөгийн улстөрчид төрийн ажлыг бус бизнесээ нэгдvгээрт тавьдаг учир эрх ашгийн зөрчилд автдагаас vvнийг хөндлөө. Эрх мэдэлтнvvд тvрийвчээрээ хэрхэн нэгддийг эндээс жишээлэн харж болох ч, хөрөнгө орлогын мэдvvлгийн гадна vлдсэн "далд" өмч төрийн өндөр албан тушаалтнуудад бий. Тэднийг хөрөнгөө нуун дарагдvvлсан гэдгээс илvvтэй худлаа мэдvvлэг өгснийх нь төлөө хариуцлага хvлээлгэх заалт хуульд бий. Авилгатай тэмцэх газар энэ талаар юу хийх бол оо.
Нэр |
Мэдvvлэг гаргагчийн орлого |
Хөрөнгө орлогын мэдvvлэгтээ дурдсан |
Өөрийнх нь эзэмшилд байдаг ч мэдvvлэгт дурьдаагvй |
УИХ-ын гишvvн Б.Батбаатар |
22.567.1
|
- |
"Тумбааш", Азийн хөгжлийн сан ХЗХ, "Тундэмvн" амралтын цогцолбор
|
УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэ
|
7.187.6
|
"Буудайн цацал" ХК 20 хувь "Атар чандгана" ХК 51 хувь"Аэро Монголия" ХХК 10 хувь "Витафит" 51 хувь
|
"Аварга" бөхийн тамирын дээд сургууль.
|
УИХ-ын гишvvн Х.Баттулга
|
18.779.0
|
"Max импекс", "Женко тур", "Талх чихэр", "Баянгол"
зочид буудал
|
"Капитрон" банк, "Улаанбаатар банк"
|
УИХ-ын гишvvн З.Энхболд |
8.476.8
|
"Интер" ХХК 100 хувь "Шилмэл генн" ХХК 60 хувь
|
Геологийн төв лабораторийн хойно байрлах есөн давхар байр
|
Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж
|
4.840.7
|
- |
"Дрезден" жуулчны бааз, Авто засварын газар
|
Эрvvл мэндийн дэд сайд А.Отгонболд
|
170.920.0
|
- |
"Хатагтай" эмнэлэг
|
/Зууны шуудан сонин/
|