2007-08-30 - О.Эрдэнэ-Өлзий: * Таван толгой, Оюу толгойг ашиглах эдийн засгийн хохиролгvй, илvv ашигтай гарц байна *
Сvvлийн vед нэлээдгvй маргаантай тулгарч, олны анхаарлын төвд байгаа Оюу толгой, Таван толгойг тойрсон асуудлаар Yндэсний Соёмбо хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишvvн, Иргэний хяналтын зөвлөлийн дарга О.Эрдэнэ-Өлзийтэй уулзаж байр суурийг нь тодрууллаа.
-Сайн байна уу. Сvvлийн vед олны анхаарлыг татаад байгаа Оюу толгой болон Таван толгойг тойрсон асуудал болон энэ тал дээр одоогийн ЗГ-аас баримталж байгаа бодлого vйл ажиллагаанд танай хөдөлгөөн болон таны байр суурь ямар байгаа талаар ярилцаж санал бодлыг тань хуваалцах гэсэн юм?
-Юуны өмнө нийт уншигч Монголынхоо ард тvмэнд энэ өдрийн мэндийг дэвшvvлье. Мэдээж олны анхаарлыг татаад байгаа асуудал гэхээсээ илvv МУ-ын хөгжил, дэвшил бидний ирээдvй болсон vр хvvхдийн маань хувь заяанд эргэлт авчрах баялаг гэдгээр нь иргэн бvр санаа тавьж, санал бодлоо илэрхийлэхийг хvсэж байгаа байх, тиймээс дээрх асуудлаар санал бодлоо хуваалцаж байр сууриа илэрхийлж бололгvй яахав. Манай хөдөлгөөн ЗГ-н гэрээний төслийг судалж vзээд МУ-д, Монголын ард тvмэнд ихээхэн хохирол авчирахаар муу ажил болжээ гэж vзэж хатуу шvvмжлэлттэй хандаж байгаа. Энд хэд хэдэн ноцтой алдааг ЗГ гаргасан. Yvнийгээ худран засаж залруулах байх гэдэгт итгэж байна. Бид ч vvнийг шаардах болно.
-Яг ямар vндэслэлээр ЗГ-ийн гэрээний төслийг буруутгаад байна?
-Нэгдvгээрт Vндсэн хуулийн цэц УИХ н дарга асан Ц.Нямдорж нь татварын болон ашигт малтмал, авилгын хуулийг засварласан гэсэн дvгнэлтийг гаргаад байгаа. Иймд эдгээр хуулиуд хvчин төгөлдөр vйлчилж байгаа эсэх тухай эдгээр засваруудыг хэрхэн шийдвэрлэх тухай УИХ шийдвэрээ гаргаагvй байхад ЗГ тус гэрээний төслийг баталсан нь хууль зөрчсөн vйлдэл болсон.
Хоёрдугаарт одоо хvчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж тус гэрээний төслийг УИХ хуралд өргөн барьсан.
Гуравдугаарт тус гэрээний төслийг МУ, Монголын ард тvмэнд эдийн засгийн болон байгал орчны маш их хохирол авчирахаар болжээ гэх мэт олон алдааг ЗГ гаргасан байна гэж vзэж байна. Хамгийн гол нь Таван толгой, Оюу толгойг ашиглах Эдийн засгийн хувьд хохирол багатай, МУ-д өндөр ашиг авчирөх өөр нөхцөл боломж олон бий. Тэгэхээр ашиг муутай, хохиролтой, алдаатай хувилбар гаргаж ирээд тvvнийгээ ард тvмэндээ тулгах биш хамгийн давуу талтай ашигтай арга зам хувилбар нөхцөлийг судалж хэрэгжvvлэх хэрэгтэй. Бид ч гэсэн өөрийн гэсэн ашигтай нөхцөл хувилбарыг судлаж гаргасан.
-Тэгэхээр та бvхэн Таван толгой, Оюу толгойг ашиглах эдийн засгийн хохирол багатай, харин ч илvv их ашигтай байх өөр гарц байна гэж vзэж байгаа хэрэг vv?
-Тиймээ. Гэхдээ энэ хувилбарыг бид Таван Толгойн ордыг ашиглахад санал болгож байгаа юм. Эдийн засгийн хувьд МУ-д өндөр ашиг авчрах нөхцөлийг ВОТ /build-operate-transfer/ гэж манай хөдөлгөөн vзэж байгаа. ВОТ нөхцөл нь сvvлийн жилvvдэд дэлхийн олон улсад тvгээмэл хэрэглэгдэж байгаа санхvvжилтийн шалгарсан систем юм. Энэ тухай саналаа УИХ болон зарим холбогдох байгуулалгуудад илэрхийлээд байгаа. ВОТ нь уул уурхай, дэд бvтэц, эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх хөрөнгө оруулалтад тvгээмэл ашиглагддаг юм.
-Яагаад заавал ВОТ гэж?
-Таван толгойн орд газрыг ашиглахад шаардагдах хөрөнгийг манай улс гаргах бололцоогvй тул гадаадийн хөрөнгө оруулагч оруулж, тvvнд хувь эзэмшvvлэх санал гаргаад байгаа билээ. Гэтэл vvнээс өөр, Монгол улсад илvv ашигттай хувилбар бол ВОТ санхvvжилт юм. ВОТ хэрэгжvvлэгч гадаадын хөрөнгө оруулагч нь уурхай байгуулах бvх санхvvжилтийг өөрөө гарган байгуулж тvvнийг ажиллуулж гарсан ашгаас оруулсан хөрөнгөөө, тvvн дээрээс нь гэрээнд заасан ашгаа авдаг. Уг ашгийг нийт төслийн ашгаар бус оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээний хувиар тогтоодог. Тэгэхээр энэ хамгийн шударга бас манайд ашигтай ямар ч алдагдалгvй хувилбар юм.
-ВОТ нөхцөлийн өөр бусад давуу талууд юу вэ?
- ВОТ нөхцөлөөр уул уурхайн олборлолт, маркетинг, менежмент, ноу хау, дэвшилтэт техник технологи, санхvvгийн хувьд дэлхийд vнэлэгдсэн арвин туршлага хуримтлуулсан компаниуд орж ирдэг. ВОТ бизнес нөхцөлийг сонгосноор Хуулийн дагуу хөрөнгө оруулалт шийдэгдэнэ, Байгаль орчны нөхөн сэргээлт /БОНС/ боломж хангагдана, МУ эдийн засгийн болон бусад бvх хяналтаа 100% эдэлнэ, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид хувь эзэмшvvлэх шаардлагагvй, Тогтвортой байдлын гэрээ шаардлагагvй, Авилгагvй vлгэр жишээ орчин бий болно, BOT хэрэгжvvлэгчийг олон улсын тендер зарлан хөрөнгө оруулалтын хэмжээ тvvнийг нөхөх хугацаа, ашгийн хэмжээ, оруулах технологи, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө зэргийг харгалзан улс өөрөө сонгон шалгаруулна. Менежментийг гадаадын хөрөнгө оруулагч хэрэгжvvлэх тул дотоодын коррупцид автахгvй, гэрээт хугацааны дараа объектыг шилжvvлэхээс өмнө Монголын боловсон хvчнийг бvрэн бэлтгэх vvрэгтэй байдаг. Эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх стратеги хэрэгжинэ, эдийн засгийн хувьд 90% иас дээш ашиг авах боломжтой, олон улсад бvтээгдэхvvн борлуулалт найдвартай, хvсвэл ирээдvйд өндөр vнэтэй хувьцаа гаргах боломж хангагдана. ВОТ хэрэгжvvлэгч гадаадын хөрөнгө оруулагч нийт уурхайн хувь эзэмшихгvй, гэхдээ оруулсан хөрөнгийг тогтоосон ашгийн хамт төлөх гэрээг улстай байгуулдаг, иймд уурхайн хувь /тэр тусмаа 50% доош хувь/ эзэмшсэнээс ВОТ –д хөрөнгө оруулахыг илvv баталгаатай гэж vздэг ...гэх мэт маш олон давуу талууд бvрдэнэ.
-Энэхvv нөхцөл нь ийм л ашигтай юм бол манай ЗГ, болон холбогдох яам, ажлын хэсгийнхэн энэ талаар огт дуугарахгvй байгаа нь гайхалтай. Энэ тухай мэдэхгvй байна уу эсвэл өөр ямар нэг эрх ашгаас болоод ганцхан хувилбар нөхцөл дээрээ зvтгээд байна уу. Зарим нэг албан тушаалтнууд бидний одоо хэрэгжvvлэх гэж байгаа гэрээний нөхцөлөөс өөр илvv ашигтай нөхцөл байвал гаргаад ир гэж ам бардам дуугарч байсан?
-Дэлхий дээр бизнесийн олон боломж байдаг, тvvний нэг боломжийг бид дэвшvvлж байна. Хэрэв vнэхээр энэ ВОТ нөхцөлийг боломжгvй гэж vзэж байгаа бол баталгаа, нотолгоогоо гаргаад ир гэж хэлмээр байна. Мөн төрийн ажилд зөвхөн өөрийнхөө саналыг тулгаж хийдэг, өөрийгөө бусдаас дээгvvр тавьдаг хvмvvс олон байгаагаас улсад , ард тvмэнд маш их хохирол авчирч байсан цаашид ч авчрах учраас энэ бvгдээс хурдан салах хэрэгтэй. Бид олон боломжоос нэгийг нь л та бvгдэд дэвшvvлж анхааралдаа аваач ээ, судлаач ээ, vнэн хариуг нь ард тvмэндээ өгөөч ээ л гэж асуудалд хандаж байна. Таван толгой, Оюу толгой бол иргэн бvрийн санаа зовсон асуудал болоод байна. Яагаад гэвэл энд 20-30 жилийн боломжийн тухай биш 200-300 жилийн боломжийн тухай ярьж байгаа шvv дээ.
Мөн тvvнчлэн одоо л энэ гэрээг батлахгvй бол бид сvйрлээ, маш их алдагдалд орлоо гэсэн ард, иргэдийнхээ толгойг эргvvлэх гэсэн сурталчилгаа их хийж байна. ЗГ дуугvй л дэмжээд байгаа бололтой. Гэхдээ энд манай УИХ зарим гишvvд хариуцлагатай хандаж байгааг онцлон дурдаж талархах нь зvйтэй байх. Олон улсын зах зээлийн боломж, тогтолцоо нь хэд хэдэн жилээр байнга өөрчлөгдөж байдаг зvйл шvv дээ. 200 жилийн бизнест бид ашиг сайтай, ашиг муутай бvх л vеийг хvссэн хvсээгvй өнгөрvvлэнэ. Харин одоо байгаа таатай боломжийг ашиглахыг зорилгvй яахав. Гэтэл хэн бидэнд саад болоод байна гэвэл ЗГ өөрөө. Энэ их хохирлын тухай яривал ЗГ, тvvний унхиагvй албан тушаалтнууд хариуцах ёстой. Тэдгээр хариуцлагагvй хvмvvстэй хариуцлага тооцох цаг ч мөн ирэх биз дээ… Яагаад ингэж хэлж байна гэвэл хоёр жил гарны өмнөөс баялгаа vр дvнтэй ашиглая олон улсын туршлагатай байгууллагаас дэмжлэг туслалцаа, санал зөвлөмж авцгаая гээд л иргэний байгууллагууд санал тавиад л шаардаад л өнөөдөртэй золгож байна. Тэгэхээр хэн буруутай нь тодорхой болж байгаа биз дээ, Yндэсний Соёмбо хөдөлгөөн гэхэд л өнгөрсөн онд Ерөнхий сайдтай уулзаад саналаа өгч л байсан. Одоо болтол таг чиг байсаар л байна.
-Энэхvv асуудал дээр зарим нэгний хувьд иргэний хөдөлгөөнvvдийг мөн та нарыг улс төр хийлээ гэж л ойлгоод хардаад байх шиг байна?
-Улс төр хийх vv vгvй юу энэ чинь иргэн бvрд нээлттэй эрх гэдгийг Vндсэн хуулиа дээдэлдэг иргэн бvр мэднэ. Харин хариуцлагаас зугтаахыг эрмэлзсэн эрх мэдэлтэн болгон энэ vгийг /улс төр хийж байна, тэр улс төрд орох нь/ хэрэглэдэг гэдгийг ард тvмэн мэдэхийн дээдээр мэддэг болсон. Харин энэ хариуцлагагvй эрх мэдэлтэнvvд улс төр гэдэг хадны мангаа аюултай тиймээс олон сайн хvнээ тийм болгоод яахав муугаараа би л дархлагдаад сууж байя гэж иргэдээ хуурч улс төрдөө vлдэхийг хичээсэн өрөвдөмөөр аргаа орхихгvй юмдаа. Энийг улс төр хийж байна гэхээсээ илvvтэй эх орон ард тvмэн ирээдvйгээ бодсон алхам иргэн бvрийн журамт vvрэг гэж ойлговол vнэнд дөхнө.
-ВОТ нөхцөлөөр явахад Эдийн засгийн ач холбогдол ямар байх талаар тооцож гаргасан тоо судалгаа баримжаа та бvхэнд бий юу?
-Тийм ээ, бид гэрээний төсөлд заасан 30 жилээр тооцсон. Энержиресурс тооцохдоо МУ 50% даа 8-13 тэрбум $ ашиг авна гэжээ. ВОТ нөхцөлөөр МУ 90% иас дээш ашигтай байх бөгөөд 14.6-23.8 тэрбум $ ашигтай байна гэсэн тооцоотой байна. ВОТ нөхцөлөөр 6.6-10.8 тэрбум $ ашиг илvv байна. Энэ мөнгөөр 1-2 Улаанбаатар шиг хот барьж болох хөрөнгө юм.
ВОТ нөхцөл нь зөвхөн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээн дээрээ тохирсон ашгаа авдаг гэдгийг дээр дурдсан. ВОТ нөхцөл нь хугацааны хувьд 5-10 жилд багтааж болно мөн илvv урт хугацааг сонгож ч болно. Таван толгойн орд нь 6 тэрбум тонн нөөцтэй бөгөөд жилд 30 сая тн нvvрс ашиглавал 200 жил vр шимийг нь хvртэх боломжтой. Нvvрсийг цахилгаан, газ, нефть, химийн vйлдвэр гээд ашгийг улам нэмэгдvvлэх технологид ашиглах боломжтой. Энержиресурс нь 6-8 жилийн дараа санхvvгийн эерэг боломж гарна гэжээ. ВОТ эхний жилээсээ эхлээд МУ ашиг авч эхлэх боломжтой. Энержиресурс ДНБ 8-11% нэмэгдэнэ гэж байгаа бол ВОТ 16-22% нэмэгдэнэ гэж тооцож байна.
Энержиресурс өдөрт 1,2 сая $ алдаж байна гэжээ ВОТ 2,4 сая $ алдаж байна гэж vзэж байна. Гэхдээ ард тvмний ийм их баялгийг сайн тооцох, хамгийн сайн боломжийг улс сонгох нь чухал.
Ашгийн тухай:
Таван Толгойн орд нь ашиглахад нэн таалалмжтай уурхай, олборлох зардал ихээхэн хэмнэлттэй байх юм. Олон улсад ийм уурхайн ашгийг 50%- иас дээш тооцдог. Бид 40%-иар тооцож, тонн нvvрсний vнийг 75$ байхаар тооцов. Таван Толгойн ордын 36% болон 14% эзэмшигч нар ямар ашиг авах бололцоотойг тооцон гаргав.
15 сая тн олборловол 36% жилд 162 сая $ ашигтай /30 жилд 4.8 тэрбум $/
20сая тн олворловол 36% жилд 600 сая $ ашигтай /30 жилд 18 тэрбум $
25 сая тн олборловол 36% жилд 750 сая $ ашигтай /30 жилд 22.5 тэрбум $
30 сая тн олборловол 36% жилд 900 сая $ ашигтай /30 жилд 27 тэрбум $
15 сая тн олборловол 14% жилд 54,6 сая $ ашигтай/ 30 жилд 1.6 тэрбум $/
20 сая тн олворловол 14% жилд 72,8 сая $ ашигтай / 30 жилд 2.2 тэрбум $
25 сая тн олборловол 14% жилд 91,0 сая $ ашигтай / 30 жилд 2.7 тэрбум $
30 сая тн олборловол 14% жилд 109,2 сая $ ашигтай / 30 жилд 3.3 тэрбум $
-Одоо тэгвэл яавал дээр вэ?
-Иргэний байгууллагуудын шаардлагын дагуу олон улсын шинжээчдийг ажиллуулах, хамгийн vр дvнтэй саналыг сонгох хэрэгтэй. Засгийн газар өөрийн гаргасан алдаатай шийдвэрээ эргэн харж засах чадвартай байх vvрэгтэй. Тэгээд ВОТ болон бусад нөхцөлөөр олон услын нээлттэй тендер зарлаж Монгол улс, ард тvмэндээ ашигтай vр өгөөжтэй ажиллах нь чухал болоод байна.
-Илэн далангvй ярилцсан танд баярлалаа. Та бvхний ажилд амжилт хvсье!
|