bolod.M

2007-08-30 - *Ус уусан худагруугаа нулимах хэрэггvй*

МоАХ нь анх Монголын ард тvмний хvсэл эрмэлзлэл хэрэгцээ шаардлагаар байгуулагдаж Монгол оронд ардчилалын салхийг анх авчирсан тvvхэн гавьяатай байгууллага гэдэгтэй хэн ч маргахгvй буйзаа.

Байгуулагдсан цагаасаа ард түмний хүсэл зориг, шударга үнэний илэрхийлэл болж, хүний эрх, эрх чөлөө шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн бөгөөд 100 гаруй мянган гишүүнтэй Монголын хамгийн том төрийн бус байгууллага юм.

Нэгэн vе нам жим байсан МоАХолбоо өдгөө шинэ үе, шинэ залуу vеэр хvч сэлбэж, шинэ бодлого, сайн удирдлага менежментийн vрээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж, улс төр, нийгмийн хvрээнд идэвхтэй орлцож ардчилалын vнэт зvйлсийг хамгаалан, шударга vнэний дуу хоолой илэрхийлэл болж байгаа билээ. Ийнхvv МоАХ-г илт сэргэж улс төр нийгэмд идэвхтэй vйл ажиллагаагаа явуулж эхэлсэнд атаархагч, хорсогч, айн дагжигч, МоАХолбоог vvрд дуугvй байлгахыг, Ардчилалын өлгий, vvр уурхайг vгvй болгохыг хvсэгч цөөнгvй этгээдvvд хорон санаатнууд байж суух газраа олж ядаж янз бvрийн увайгvй башир vйл ажиллагаа явуулах болов.

Монголын ардчилалын өлгий болсон МоАХолбоог хагалан бутаргах замаар vгvй хийж чадвал, Монголд ардчилсан ёсыг vгvй хийж ганц хvний дарангуйлалтай засагт шилжиж болно гэж тэд эндvvрч байж болох юм.

Сэрэмжлэгтvн! Монголын ард тvмэн МоАХ-ны мянга мянган гишvvд дэмжигчид ээ! …

Сvvлийн vед муу санаатнууд биднийг дотроос нь хагарган бутаргах бузар арга төлөвлөгөө хэрэгжvvлж vvндээ манай зарим нэгэн *хөнгөн* нөхдийг урвуулан ашиглаж байгаа явдал анзаарагдах боллоо.

Yvний тод жишээ бол саяхан нийт гишүүдийн дунд нэр хүнд нь унасан,  ёс суртахуун, сахилгын доголдолтой, хувийн эрх ашгаа урьтал болгогч, урваач шарваач цөөн тооны  хэсэг бvлэг нөхөд *МоАХ-ны анхдагчдын зөвлөл* гэж өөрсдийгөө нэрлэн зоргоороо авирлаж, МоАХ-ны нэрээр хууль бус хурал зохион байгуулж, шинээр дарга цоллов. Мөн нам ч байгуулна гэж сvржигнэв. Тэд хуралдаа зориулж гудамж дүүрэн ухуулга реклам нааж эгээ л сонгуулийн сурталчилгаа шоу эхэлсэн аятай хөрөнгө цацаж бийлэгжvv загнав.  Yvгээр ч зогсохгvй хурлаа хүссэн болгон ороод байдаггүй манай томоохонд тооцогддог “Сөүл” ресторанд хийж,  200-гаад хүнийг ёстой зад наргиулж, үнэтэй ном, бичгийн хэрэгсэл гэхчилэн бэлэг сэлтээр гарыг нь цайлгажээ.
Yгvй мөн сонин шvv! Өөрсдийгөө хоосон ядуу, *ардчилал*-аас юу ч олж долоогоогvй гэж гоморхон тунирхаж зарлах дуртай хүмүүс маань хаанаас ингэтлээ гэнэт баяжив!??

Хариулт нь тун энгийн аж ээ. Хөшиг сөхвөл, Ардчилсан намаасаа нvvр буруулж, *урваач шарваач* нэртэй болсон, шинэ нам байгуулж, нэг нvдээрээ ч vздэггvй байсан *урт шар дээлт*-тэйгээ наалдан пад болтолоо сvжирсэн, *ерөнхийлөгчийн засаглалд шилжэцгээе* гэж уриалах болсон гэхчилэн ихээ урт ичмээр гуншинтай Шадар сайд М.Энхсайхан гуай төрийн хөрөнгөөс завшсан мөнгө, баялаг нь багтаж ядсан уу, эрх мэдэл эд хөрөнгөнд шунах сэтгэл хөдөлсөн vv, нөгөө *шар дээлт* найздаа хатгуулсан уу?... аль нь бvv мэд *мань хэдийн* толгойг эргvvлж ивээн тэтгэж далд ноёнтон нь болсон сурагтай!!!

Яагаад гэнэт ийнхvv өгөөмөр аашилж аяглах болов!
Энэ нь мэдээж МоАХ-г дотроос нь хагалан бутаргахын тулд гэдэг нь ойлгомжтой. Энэ нь М.Энхсайхан болон тvvний нам, мөн МАХН-д, шинэ засаглалыг өдөр шөнөгvй зvvдлэгч *урт шар дээлт*-д ашигтай.

АН-ын нэр хvнд өсөж vйл ажиллагаа бодлого нь ард тvмэнд таалагдаж байгаа энэ vед,  сонгууль дөхөж байгаа энэ vед, МоАХ-ны нь хэдэн товаришийг өөр шигээ урвуулан авч МоАХХНам гэх нам байгуулж өөдөөс нь турхирч сонгогчдын санаа бодлыг төөрөгдvvлж саналыг нь хуваах явцуу бөгөөд өмхий арга сэдсэн бололтой.

Ингээд нэг сумаар хоёр туулай агнахын тулд нам байгуулах төлөвлөгөө боловсоруулж*авилгалын* сангаа нээж алт мөнгөө vрж эхлэжээ. Үндэсний шинэ нам, одоо МоАХХ Нам ч гэх шиг... Шадар сайд маань нам үйлдвэрлэгч болов. Цаашид одоо мань *шарваач* сайд ардчилалын нэр барьж хичнээн нам vйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгааг би таашгvй.

Угтаа эрхэм сайдын хувьд хувийн эрх ашгаа хойш тавьж, өргөсөн тангарагынхаа дагуу төр, ард түмэндээ зүтгэх нь элдэв нам байгуулж тараа таниулж хор хутгаж явахаас нь илvv байлтай. Уг нь засарвал засрахаар, юм бодвол бодохоор болсон л байлтай...
      Анх үүсгэн байгуулалцсан МоАХ нь шинэ бодлогоор, шинэ хүчээр ажиллаж,  улам хөгжин дээшилж, өнгө засч байгаа энэ vед нь ядаж  дэмждэггүй юмаа гэхэд гай болохгүй шиг байх ёс суртахуун зарим нэгэн заримдагуудад байхгvй бололтой. Уг нь ус уусан худагруугаа нулимах хэрэггvй бvр тvvн шиг муухай юм vгvй гэдэгсэн дээ!

МоАХолбоо ямагт анхдагч гишүүддээ  хүндэтгэлтэй ханддагыг ийнхvv буруугаар ашиглаж байгаа нь харамсалтай.

Ганц шил юм, гарын бэлгэнд хууртан хорон санаатны гар хөл болж байгаа гишүүдээ өрөвдмөөр ч юм шиг. Нөгөөтэйгvvр халагламаар...

Тэднийг санхүүжүүлж байгаа хэмээгдэх *шарваач* шадар сайд тvvний гал хам *урт шар дээлт* нартангууд буюу авилгалч, хээл хахуулчдын тогтолцооныхон л цаасан дээр буулгасан хуулиа улаан гараараа засчихдаггүй юм бол хууль, тогтоомжийн дагуу дээрх хурал, дарга, нам энэ тэр нь ямарч хүчингүй хийрхэл гэдгийг нь хэлж өгөх хvн олдохгvй байгаа бол энд хэлээд өгөх нь зvйтэй байх. Манай Монголын төр барих уламжлалд нэгийг хоёр болгож, дотроос нь хагалан бутаргах стратеги байгаагvйг тvvх гэрчилнэ. Харин иймэрхvv бузар явуулгаас болж бутарч хагарч өвөр тvрийдээ жийлцэж явсан алдаа бийг тvvх мөн гэрчилнэ. Хэн ингэж байсныг ч бид мартаагvй. Ямар зүгийн бодлого, уламжлал хэнийх нь цусанд шингэсэн болоод ингээд байна даа. Адгийн хулгайч ч гэсэн хаяагаа хадардаггvй л гэдэг дээ. Гэтэл....!!!

     Эцэст нь хэлэхэд ямар ч нам хvчин олигарх бvлэглэл, тvvнчлэн шадар сайд, ерөнхийлөгч байх нь хамаагүй энэхvv бусармаг vйлдлээ таслан зогсоохыг бид шаардаж байна!

 Хууль бус үйлдэл бүхэн үргэлж хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, таслан зогсоогддог жамтай. Улс төрийн бузар арга тvvнийг хөхүүлэн дэмжигч улс төр, бизнесийн бүлэглэлийнхний бузар vйл ажиллагааг таслан зогсоож нэр төрөө цэвэр ариунаар нь хадгалан vлдээх журамт vvрэг МоАХ-ны мянга мянган гишvvд дэмжигч, Монголын ард тvмэнд бийг санаж ав! Сарвайсан бузар гараа *урт гарт*- гууд өвөр тvрийнээс татаж авцгаа!

Эцэст нь дахин дахин зарим нэгэн заримдагуудад хэлэхэд *УС УУСАН ХУДАГРУУГАА ЭРГЭЖ НУЛИМАХ ХЭРЭГГYЙ!!!* гэдэг vгийг тогтоож ав эс бол бичиж аваад орныхоо толгой дээр хад гэж хэлье!

Эргээд нэг л өдөр ам чинь цангаад амь чинь тэмцээд шударга vнэнд гvйцэгдээд гvйгээд ирэхийн цагт тосож авах газар vгvй болдог юм шvv...

Сэрэгтvн санагтун!

Монголын ардчилалын өлгий болсон МоАХолбоо vеийн vед ардчилалын vнэт зvйлсийг хамгаалан тэмцэж шударга vнэний төлөө бат зогсож оршсоор байх болно! 

Сэтгэгдэл бичих!

2007-08-30 - Сэтгэгдэл

Бичсэн: Tsoomii
yaag unen, demjij bna,
bi lav us ni dusalj bgaa krantnii hajuugaar zugeer ungurch chaddaggui, ene chini minii ekh ornii us, uur heniikh ch bish, bidnees uur hen hairlah yum be.

usaa hairliy gej bas bicheed ornii tolgoi deereee naah heergtei sh dee ............
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax