bolod.M

2007-09-04 - Аялал жуулчлалын салбарыг хэрхэн хөгжvvлэх вэ?

Африкийн халуун, Антарктитийн хvйтэн, Арлын япон гээд бvгд 21-р зуунтай учирлаа. Африк бvvр халуун, Антарктидийн мөс бага зэрэг хайлалттай, Арлын японы хөгжил дээд цэгтээ хvрчихсэн.. Африкт 17 настай хvv АК47 бариад нvцгэн хувьсгал хийж байна, Америкт 13-н настай хvv олон улсын банк интернетээр ухаад баригдаж байна. Арлын Японд 18 тай хvv Квант физикээр Докторийн зэрэг хамгаалж байна.

...Харин миний Монгол юутай угтваа? Бас л бодмоор өөрсдөөсөө асуумаар?Хаа сайгvй хэрэн хэсэх хэдэн траншейний багачуул, энд тэндгvй хөлхөх хэд гурван дипломтой ажилгvйчvvл, Цэвэр уснаасаа хямдхан цагаан архиа/спирт/ шаглан тvvнийгээ уун согтуурах хэдэн архичид, Ган зудад малаа дуусгаж хот нь харласан малчид, Алт зэсээ гээд ухуулж төнхvvлсэн уурхай цооногууд, Ийм л зvйлтэй бид 21-р зууныг угтлаа. Илvv ч vгvй дутуу ч vгvй. Нийгэм маань ийм л байна. Өнөөдөр дэлхий дээр оршиж байгаа хөгжингvй орнуудын хувьд тодорхой хэмжээний улсын төсөвт оруулдаг мөнгөн дvнгийн хэмжээгээр нэлээд дээгvvрт аялал жуулчлалын салбар байдаг.

60 настай цагаан толгойтой буурал эмгэн Онгоцны буудал дээр уйлж байх юм гэнэ. Нэг хэрэгт дуртай нөхөр очоод асуужилдээ. Эмээ та юунд уйлаа вэ? Гэтэл эмээ өмнөөс нь Би Азийн Цагаан Дагина Аугаа Чингис хааны төрсөн онгон дагшин байгалийг vзэхээр ирсэн. Vзэх харах юмаар дvvрэн сайхан байна гэж Танай нэг аялал жуулчлалын компанийг сонгож 7 хоногийн аялалын трипт 1200 доллар төлсөн. Гэтэл намайг Онгоцны буудлаас хазгайхан хэлтэй нэг охин онгоцны буудлаас буудалд хvргэж өгөөд эхний өдөр та амарч байна уу? Маргааш өглөө танд зориулсан маш их зvйлvvд байгаа гэж надад сануулсан. Маргааш их зvйл vзэх нь дээ хэмээн буудалдаа унтаж амраад өглөө явах боллоо.
Өглөө 9 цагт хөтөч бvсгvй явах уу? Хэмээн дагуулан гарлаа. Гараад хартал Хуучны орос машинд 8 хvний суудалтай машинд 10 жуулчныг суулгаж хамаг ачааг маань машины дээд талын ачаан дээр ачлаа. Хөтөлбөрийн дагуу Улаанбаатараас гарч Эрдэнэзуу хийд явахаар болов. Эрдэнэзуу хийд хvртэл 450 км зам. Маш хатуу сандалтай, агааржуулагч эйр кондишнгvй орос машинд маш олуулаа сууж явсан болохоор дотор муухайрч маш эвгvй байлаа. 450 км зам туулахад зам муугийн улмаас 2 удаа дугуй хагарч 4 хон удаа л зогслоо. Хамаг бие сэгсчиж ядарч туйлдаа хvрлээ. Бvхэл бvтэн 12 цаг машинаар явсны эцэст хуучин хотын балгас дээр ирж бие амраав. Тэгээд цааш өндөр уул даваатай газраар бараг нийтлээ 700 орчим км зам туулж Хөвсгөл далай гэж газар очлоо. Миний хvсэж байсан тэр бvхэн байхгvй байлаа. Аляскт ийм газар хаа л бол хаа л байгаа. Би иймхэн зvйл vзэж харахийн тулд 1200 доллар төлсөн болж байна уу? Гэж эмээ уйлсаар… Хөөрхий ядаж байхад онгоцноосоо хоцорчихож. Онгоц маргааш явна. Суудал бараг байхгvй гэх нь тэр гэж эмээ уйлсаар… За манай аялал жуулчлалын салбар нэг иймэрхvv хэв маягтай…
Аялал жуулчлалаас олох орлого жилийн жилд өсөж, жилд ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа хэдий ч энэхvv өсөлт хэдэн жил vргэлжлэх бол? Манайд ирж буй жуулчдын хичнээн хувь нь энэ эмээ шиг хувь ам муутай буцсан бол?

Манай аялал жуулчлал хөгжvvлэх ямар боломж байна?
Аялал жуулчлалыг хөгжvvлэх боломж бий. Гэхдээ дан ганц сурталчилгаа бус аялан ирэгсэдэд зориулсан тусгай хөтөлбөр трипvvд vндэсний онцлогийг харуулсан сонирхолтой тоглоом наадгай зэрэгт анхаарлаа хандуулах нь зөв болов уу? Алийн болгон Пурган автомашинд суулгаж 1000 км авч давхих билээ? Жуулчид ямар ПАРИС ТАКАР олон өдрийн бартаат замын уралдаанд оролцож байгаа жолооч нар биш
Урд нь vзэж харж байгаагvй аялалын хөтөлбөр Турууд зохион байгуулалттай зvйлс, vзэж хараагvй ан амьтан гээд vзvvлж харуулах зvйл уул нь их л буй. Нэг vгээр Adventure Tour юм. Таныг явж байхад чинь Ирвэс Чоно 2 олзон дээруу уралдаж, машины тань дугуй албаар хагарч, агуйд хонож, тvvдэг галын дэргэд хонож, хээр хонох майхны чинь дэргэд чоно ульж...Энэ бvхэн мэдээж зохион байгуулалттай байх хэрэгтэй болов уу?
Бид одоо хэдий болтол Чингис хааныхаа нэрийг худалдаж идэх билээ? Арай л 00 – ийн цаасан дээр Чингис хааныхаа нэрийг зоочихсонгvй. Жуулчлал гэхээр мөнгөө vрж ядсан баячуул бас байдаг бус төрөл бvрийн хvмvvс байдгийг бодолцон vзэж тэдгээрт тохирсон их, дунд, бага зардалт аялалын маршрутуудыг зохион байгуулах хэрэгтэй. Жуулчлал гэдэг данц ганц хөгшvvл аялдаггvй төрөл бvрийн жуулчлалын хэлбэр байдгийг бодолцон vзэх хэрэгтэй болов уу? Жишээ нь Бизнес Трэйвил, Комеди Трэйвил. Олон улсын vзэсгэлэн яармагуудад их оролцох хэрэгтэй болов уу? Манайхаас гадны vзэсгэлэн худалдаанд оролцдог компани аж ахуйн нэгжvvд ер нь байдаг болов уу? Сар битгий хэл дэлхийн өнцөг булан бvрт өдөр бvр vзэсгэлэн яармагууд болсоор. Манайхаас бусад улс орон тэдгээр vзэсгэлэн яармагуудад оролцож их хэмжээний мөнгө халаасалсаар. Vзэсгэлэн яармагт оролцох төлбөр өндөр боловч Төр засгаас дорвитой дэмжээд оролцуулбал болохгvй зvйл байхгvй болов уу?

Манайхан ч тэгээд жуулчид авчирчихаад зvгээр мөнгийг нь халааслаад байгаа мэт сэтгэгдэл төрvvлчихдэг сонин улсууддаа.

Аялал жуулчлал хөгжvvлэхэд саад болж буй зvйлс
1. Зам тээвэр хэтэрхий муу. Төвлөрсөн зvйлс байдаггvй. Өдөртөө нэг онгоц нисдэг Оюу толгойн онгоцны буудлаас долоон дор нисэх онгоцны буудалтай.
2. Жуулчдад зориулагдсан мэргэжлийн баг бvхий компани аж ахуйн нэгжvvд байдаггvй.
3. Ачааллаа дийлэхээ байдаг ганц нэг жуулчны компаниуд нь жижиг компаниуддаа жуулчдидаа өгчихдөггvй. Солонгос, Японы томоохон компаниуд жижиг компаниуддаа жуулчдаа хувиарлан өгч хувь хvртэх зарчмаар ажилладаг.
4. Зочид буудлуудын чанар муу. Адаглаад 00 дээрээ анхаардаггvй. Дээд зэрэглэлийн манай буудалд Интернетэд холбогдсон LUX өрөө хэд байгаа бол?
5. Vйлчилж буй хөтөч орчуулагч нар vнэн сэтгэлээсээ ханддаггvй. Авч явж буй жуулчнаасаа аль болох илvv ногоон салгахад илvv анхаарчихдаг.
6. Энэ мэтчилэн муу зvйлс их байгааг нуух юун


Манайхан жуулчдад яг юу vзvvлээд байна?
Хог новшиндоо дарагдсан Улаанбаатар хот, Зайсанд байрлах нээх том будда бурхан, Гандан дахь Жанрайсаг, Их дэлгvvрийн урд энд тэндгvй хөлхөх гудамжны хvvхдvvд, Жил бvр хэдэн машин осолдогийг нь мэдэх аргагvй Хөвсгөл нуур, Аагим халуун элс, За цаашилбал Бараа нь vл харагдах их тал өөр vзvvлэх юм байхгvй. Жил бvр ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа боловч энэ маягаараа манай аялал жуулчлалын зах зээл хэдий хэр наслахийг бид мэдэхгvй.

Яавал хэдэн жуулчин илvv авчих боломж байгаа бол?

1. Одоо дэлхий дээр манайх шиг Манайх Онгон байгальтай гэж ярьж яваад хэдэн ногоон салгачихъя гэсэн прагматик сэтгэлгээтэй аялал жуулчлалын салбар улс vндэстэн байхгvй дээ. Жуулчид олон авчирахын тулд Эхлээд сайн сайн боловсон хvчнээр компаниахаа хvний нөөцөд анхааръя. Олон сайн мэргэжилтэн, хөтөч, жолооч, бас бусад багууд авч ажиллуулъя.
2. Хэдий болтол Хөвсгөл нуур, Хонгорийн элс, Горхи тэрэлж vзvvлэх билээ? Одоо арай өөр арга зам хайя. Анхнаасаа зохион байгуулалттай төрөл бvрийн трифvvд зохион байгуулъя. Vндэсний онцлогийг харуулсан төрөл бvрийн наадам, уралдаан тэмцээнvvд нэг vгээр Adventure Trip. Гадныхан урд төсөөлж байгаагvй тийм л юм сонирхоно шvv дээ.
3. Цахим Нvvр царай. Манай Аялал жуулчлалын компаниуд өөрийн гэсэн цахим хуудсуудтай болох хэрэгтэй. Цахим хуудас нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Жуулчдад зориулсан төрөл бvрийн мэдээллийг агуулсан байх хэрэгтэй болов уу?
4. Цахим хуудсаа өдөртөө биш юм аа гэхэд 7 хоногтоо нэг удаа мэдээллээ шинэчилж хvрэлцэн ирсэн жуулчдын сэтгэгдэл энэ тэрийг оруулж байх
5. Аль болох хотоос холгvйхэн шиг аятайхан трипvvд зохиох хэрэгтэй болов уу? Алийн болгон 1000 км пурганаар давхиулах юм бэ? Галзуурсан биш дахиж тийм трифээр хvн аялах уу?
6. Улсын хэмжээнд байгаа аялал жуулчлын тур операторууд, амралтын газруудыг эрэмбэлж vнэлэлт дvгнэлт өгдөг байх. Алийг нь дээд зэрэглэлийн амралтын газар, алийг нь дунд зэргийнх гэх вэ? Аль нэг уулын аманд 3 – 4 гэр бариад амралтын газар болоод гаднаас жуулчид авч амруулаад байж болохгvй байна шд. Адаглаад тэдгээр газрын 00 – нь хvртэл хангалтгvй байгаа даа.

Нэмээд хэлэхэд 4-р сард болсон Аялал Жуулчлалын vзэсгэлэн яармагийн талаар хэлэхгvй өнгөрч болохгvй нь.

Өнгөрсөн 4 – р сард Мишээл экспо төвд Аялал Жуулчлалын яармаг боллоо. Компаниуд маань бэлтгэл муутай, vvдэндээ такстай, эрт тардаг, зохион байгуулалт муутайхан шиг vзэсгэлэн болж өнгөрөв. Заасан хугацаанаасаа хоцорч эхэлж.

Байгууллагуудын бэлдсэн байдал, vзэсгэлэнгийн зохион байгуулалт энэ тэр сэтгэлд хvрсэнгvй. Магадгvй манайхан vзэсгэлэн худалдаа, ер нь л олон нийтийг хамарсан ажил хийх болохоор угаасаа л нэг иймэрхvv байдалтай байдгийг нуух юун?

Vvдээр ороод Олон нийтийн vзэсгэлэн худалдаа байж vvдэнд 2000 төгрөг төлөв. Энэ мэт нь надад хамаагvй боловч Vvдэнд тараах 2000 төгрөгний таксаас болж олон оюутнууд vvдэн дээр ирээд буцаж байгаа харагдав. Такс нь сугалаатай байлаа. Ер нь vvдэн дээр байсан такс дээр хамаг анхаарлаа төвлөрvvлж таксаа сугалаа болгон хувиргасан нь хөнгөхөн жижиг бизнес болон хувирсан мэт санагдсан. Гол нь юунд чиглэгдсэн утга санаагаа мартсан мэт. Оролцож буй компани аж ахуйн нэгжvvдийн тараах материал брошур хvнд vзvvлэхэд ичгэвтэр. Инээдтэй байлаа.

Аялал Жуулчлалын салбарийг хөгжvvлбэл улсын төсвийн тодорхой хэсгийг бvрдvvлж, хөгжлийн шинэ шатанд гарах арга зам буйг мөхөс миний бие олж харсандаа энэхvv таталбарийг морин цагт сийрvvлэн дуусгаснаа нуух юун?
Аялал жуулчлалын салбарийг хөгжvvлье.

Сэтгэгдэл бичих!

2010-04-19 -

Бичсэн: Зочин
гоё шүү
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax