bolod.M

2007-09-05 - Экспортын Гол Бvтээгдэхvvн Хvн

Нэгэн анд минь бичсэн зvйлээ надруу илгээжээ. Би vvнийг та бvхэнтэй ч гэсэн хуваалцахаар шийдлээ!

Нэн тvрvvнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз

Пифагор

Хичнээн жилийн өмнө Пифагор ингэж хэлснийг би харамсалтай нь мэдэхгvй юм...Ямартай ч  Пифагор ийн амьдарч байсан нийгэм өнөөдрийн нийгэмтэй харьцуулахын адилгvй өөр боловч Нэрт эрдэмтэний ишлэл бас өнөөдөртэй яв цав таарч байх юм. Аливаа улс орныг хөгжvvлэгч мэдлэг боловсролтой сайн боловсон хvчин. Тvvний доор зvтгэх олон мянган аавын vрс /Ажилтан анги/ байдаг биз. Тэрхvv ажилтан ангийн vйлдвэрлэсэн бараа бvтээгдэхvvнийг зөвөөр хураан авч, эргvvлэн тараах vvрэгтэй гол субьект нь төр байж магадгvй юм. Гэхдээ Өмчгvй Төр.

Тvvх сөхвөл

Тэртээ найман зууны тэртээ Морин Дэл дээр дэлхийн 1/3-ийг эзэлж явсан баатарлаг тvvхтэй Монголын ард тvмэн өнөөдөр 1.5 сая километр квадрат нутаг дэвсгэртэй, 2.8 сая хvн амтай, 30 гаруй сая малтай, Парламентийн засаглалтай улс болтолоо хөгжиж. Хөгжих хөгжлийн зам бvр өөр өөр боловч Монголын өнөөдрийн өндөрлөг тун сонин. 1921 онд Ардын хувьсгал ялж 1924 онд анхны vндсэн хуулиа баталж, 1937 онд сэхээтэн лам нараа хоморголон устгаж, атар газар эзэмшиж, ардчилал ялж, гуйланчлал, хар тамхи, архидалт, янхандалт, хvний наймаа газар авав.

Соц нийгэм бидэнд юуг өгөв?

Ард тvмнийг ядууруулж, эрхийг нь боогдуулж, өмсөж идэхээ заалгаж, бvгдийг нь эрх тэгш адилхан байлгах мутац нийгэм гэж барууныхан vзэж жигшинэ. Мэдээж Барууныхан Биднээс илvv эрт баялгийг бvтээж, илvv эрт атар газар эзэмшиж, газраа ухаж, малаа зарж, өмчөө хувьчилчихсан хөрөнгө мөнгөтэй vзсэн юмтай, бvтээсэн зvйлтэй улс.

Гэхдээ барууныханы хэлдэг Соц нийгмээр замнаад бид  бас нэг их алдаагvй. 800 000 хvн амтай, бvх нийтээр тэмбvv өвчинд баригдаж, цус ойртолт хэдий нь эхэлчихсэн, боловсролгvй, мал нядлаж, vнээ саахаас өөр боловсролгvй нvvдэлчидыг 2,5 саяд хvргэж, бvх нийтээр налуу бичигт суралцацгааж, дарга, цэрэг, боловсролтой цагаан захтангууд олширч Энэ бол 70 хан жилийн дотор бий болсон гэхэд нийгмийн vсрэнгvй хөгжил. Мэдээж энэхvv хөгжилд Хуучин Ах нарын тус нэмэр их л дээ.

 Дараа нь юу болов?

Аливаа нийгэм нэгэн хэвийн хөгжилд хvрээд зогсонги байдалд орж цаашилбал урууддаг гэдэг. 1990 ээд оны vед Эрх чөлөөний талбай дээр Beatles сонсдог, жинсэн хослол өмсдөг, цэвэрхэн царайтай дvрсгvй гэмээр байрийн хэсэг залуус   нийлэн Ардчилал гэдэг vгээр өөрсдийгөө нэрлэж эхлэв. Талбай дээр жагсаж, өлсгөлөн зарлаж,  өнөөдрийн бидний чөлөөт нийгмийг тэд бий болгосон.

Vг хэлэх эрх чөлөө нээгдэж, Юу өмсөж зvvх, юу хэрэглэх, хаашаа явах, ямар шашин шvтэх эрх нээлттэй болов. Гэхдээ тэр vед яг ямархуу vйл явдал болсоныг би мэдэхгvй. Учир нь тэр vед 3 настай байлаа. Ямартай ч малаа хувьд гаргаж, өмчөө хувьчилж, ногоон, ягаан, цэнхэр тасалбараа хувааж авцгааж, анхны Ерөнхийлөгчийнхөө нvvрийг vзэв.

Хөрөнгөтөн нийгэм угаасаа л хайр гамгvй нийгэм учир Тэр доороо л хоосон хонохгvй 2 идэхгvй, төрөөс мөнгө өгөөд хэлэн дээр нь хиам талх тавьж өгдөг байсан нь vгvй болж нийтийн зvгээс уур бухимдал ундууцал нэмэгдэж нийгмийн тайван стресс нэмэгдэв.

Хамаг vйлдвэрvvд хаалгаа барьж, дэлгvvрийн лангуу хоосорч, махны vнэ нэмэгдэж...

 Энэ байдал манайханд хvндээр тусав. Хамаг байдгаа хараан зvхэж, эрчvvд архинд орж, хvvхдvvд гудамжинд гарч, эмэгтэйчvvд гэрээ сахиж өнөөдрийг хvрлээ.

Ардчилалын буянаар сvйхээтэй хөдөлмөрч хэсэг нөхөд урагшаа хойшоо гахай чирч зарим хэсэг нь өмч хувьчлалаар маш хямдаар авсан обьект газруудаа борлуулж хөлжив.

Манай бизнесменvvд юу хийж эхлэв энэ vед?

Дэлгvvрийн лангуу хоосон. Хvнсний дэлгvvрт лаа давс, Бэлэн хувцасны дэлгvvрт бакал, цэвэр даавуунаас өөр зvйлгvй болсон vед хамгийн гол наймаа бол хямд vнэтэй хувцас, зарим хэрэглэл гэдгийг манайхан ойлгов. Өдөр бvр урагшаа явах галт тэргээр тарваганы арьс ноолуур зэргийг авч урагшаа авч яваад буцаж ирэхдээ гахай дvvрэн бэлэн хувцас авч ирэх нь тэр. Тухайн vед 20-30 нугалдаг байсан бизнесийг бизнес гэж нэрлэдэг байж. 200 төгрөгөөр авсан оймс нь 4000 хvрэхээр ашигтай ажиллаж хөлжих нь мэдээж.

Орос германаас хvнсний бvтээгдэхvvн зөөж, сингапураас электрон бараа оруулж, хятадаас хувцас сэлт зөөв.

Эндээс л өнөөдрийн vндэстэн дамнасан томоохон бизнесменvvд төрсөн.

Өнөөдөр Монголд Сибирийн модыг огтолж, Монголоор дайруулаад АНУ-д мод экспортолдог баячуул олноороо байна. Оросын мафиуд, томчуултай халз vзчихдэг, айж эмээхээ мэддэггvй, Чингийн цустай бизнесменvvд олон байгаа нь тун сайхан хэрэг.

The Quiet Crisis

1994 онд Хурд Хамталгийн цэргийн бодол дуу гарч Жvжигчин Онон шинэ цэргийн дvрээр тоглодог билээ. Тухайн vеийн нийгэм эдийн засаг байгаа байдлийг тэр чигээр нь харуулсан анхны клип гэж хэлж болох биз.

Юмны энэ огцом өсөж 70 байсан талх 120 төгрөгт хvрч автобусны мөнгө 100 төгрөг болов. Өдөр хоногоо яая гэж байсан манайханий амьдрал хэцvvдэх нь тэр. Төрөл бvрийн зvйлс хийж зах зээл чихэр зарж, гудамжинд хонины толгой зарж байдаг аргаа хэрэглээд инфляцийн хэт өсөлтөнд манайхны ядмаг сэтгэлгээтэй бизнес ухаан хvрсэнгvй. Ард тvмний амьдрал ядуурсаар л. Юмны vнэ нэмэгдэж....Баян хоосны ялгаа хэт их гарч....

Тайван хямралын vед манайхны бодож олсон амьдрах арга ухаан

Энэ vед манайхны зарим нэг сvйхээтнvvд зуучлах товчоо байгуулж хэд гурван хvн гадагш нь ажиллах хvч хэлбэрээр явуулав. Анх явсан залуучууд 2 – 3 жилийн дотор байр машины мөнгө хийгээд ирцгээв. Ард тvмэн тэднийг бахтан сайшааж хэрхэн хөлжиж мөнгөтэй болсон талаар ярилцаж...Арай л Алтан Гадас одонгоор шагначихсангvй. Ингэж л Солонгос руу явах их цуваа эхэлсэн гэдэг. Одоо солонгост 100 000 гаруй Монгол иргэд ажиллаж хөдөлмөрлөж байна. Тэд сардаа 3-4 сая доллар Монгол руу явуулдаг гэж бодохоор бас чамгvй юм хийчиж болох юм. Яваад л байлаа. Яваад л байлаа. Нэг л мэдэхэд энэхvv гадагш ажиллах хvч гаргах ажил нэгэнт жирийн нэг жуулчлах товчоо эсвэл хувь хvний хэмжээнээс гарч улс орон төр засгийн хэмжээнд хvрэв.  Хамгийн сvvлд гэхэд 15 000 ажилтан Солонгост ажиллах хvч гаргах болов.

Нийт хvн амын маань хичнээн хувь нь хөдөлмөрийн насныхан билээ? Монголд ажил хийх хvн алга. Барлаг ажлуудыг маань Хятадууд, Банглороос ирсэн энэтхэгvvд хийж байна. Монголчууд хөгжөөд Арабын шех шиг баяжаад анусаа Оросуудаар арчуулдаг шиг баяжаагvй л баймаар. Гаднаас ирэх хятад барилгын инженерийн цалин 900 000 харин сайн Монгол Инженерийн цалин 400 000. Тэгэхээр Монгол хvн яаж Монголдоо ажил хийх билээ?

Тайван хямралийг бий болгогч нь сонгууль, худлаа амлагчид

4 жил тутамд болдог сонгуулиар зам засаж, гудамжинд сагсны талбай тохижуулж, өөрийнхөө зурагтай тараах хуудсыг гудамжаар нэг нааж, өдөр шөнөгvй телевизээр өөрийгөө рекламдаж, хөгшчvvлтэй зургаа татуулж, тэдгээр хөгшчvvл тэдгээр том гэдэст эрхмvvдийн зургийг бурханыхаа өмнө тахин шvтсээр.

Сонгууль бvрийн уриа лоозон, амлах амлалтууд хvчирхэгжиж төгөлдөржсөөр л.

Мөнгө амлаж, ард иргэдэд архи тарааж, залуучуудыг гадагш нь гаргаж, хөдөлмөрийн насныханыг солонгос явуулж, тэтгэвэрийн хөгшчvvлийг дайлж цайлж, залуучуудыг эрvv өвдөгөө нийлтэл шоудуулж сонгуульд мөнгө хаясаар л.

Ирэх 2008 сонгуульд яг юу болохыг хэн ч таашгvй. Магадгvй манай орцны хаалга засагдаж, орц будаг шунхдаж, хогын цэгний хогыг цэвэрлээд хогын цэг дээр өөрийнхөө Плакатыг наах биз.

Тайван хямралаас хэрхэн гарах вэ?

Өө мэдэхгvй. Улс төрчид, Лекторууд, эрдэмтэд ярьсаар бичсээр л. Хөгжлийн гол хөшvvрэг энэ тэр. Амжаад олон залуучууд гадагш нь гаргаад сар бvр мөнгө нөгөөдvvл нь явуулж баяжъя. Системтэй ажиллаж Арабын шех шиг болъё гэх мэт.

Зарим нэг нь Уул уурхай гэж ярих. Муу алт сандайлсан гуйлгачид минь ээ Канадууд уул уурхайгаар мөнгө олоод иргэн бvртээ 400 доллар өгсөн байна. Бидэнд vvнээс илvv боломж бий гэх.  

Зарим нэг нь Монгол ямааны ноолуураа экспортлоод дэлхийг Монгол ямааны урт микронтой ноолуураар гоёно... Тэмээнийхээ бөхийг, адууныхаа ширийг заръя...

Одоо бvvр сvvлдээ улсыг хөгжvvлэх супер төлөвлөгөө бол Хэрлэн Голынхоо усыг говь руу урсгачихвал ГОВЬ МААНЬ БАЯНБVРД болж говийнхон маань амар тайвандаа жаргах юм гэнэ.

21-р зуун бол Оюунлиг зуун. Тархиа олигтойхон худалдаж чадахгvй нэгэн Солонгост боол хийсэн хэвээр байх болно. Манай эрхэмvvд жаахан юм боддогсон бол 15 000 ажилтан гаргасны оронд 15 000 оюутан гадны өндөр хөгжилтэй оронд сургасан бол. Тэд төгсөж ирээд ихийг хийнэ дээ.

Орчин vеийн компаний загвар

Өнөөдөр компани аж ахуйн нэгжvvд заавал том байр бариулж, олон ажилтан суулгахаа больсон цаг. Хэдхэн чадварлаг инженерvvд, хэлний мэдлэгтэй ажилчид байхад л болно. Дэлхийн нийтээр хvлээн зөвшөөрөгдсөн бvхий л зvйлсийг outsourcing хийж болж байна.  Тэдгээр компани аж ахуйн нэгжvvдэд тийм их хөрөнгө шаардлагvй. Хэдхэн интернетэд холбогдсон компьютер утасны аппарат ширээ сандал тэгээд л болоо.

Бидэнд оюунлиг outsourcing хийж Арабын Султанууд шиг Алтан жорлож суух цаг ойрхон байна. Бидэнд олон тооны оюунлиг боловсон хvчин хэрэгтэй байна.

Ирээдvйгээ хэлэх ярих амархан ч таах хэцvv. Гэхдээ оюунлиг боловсон хvчнийг олноор бэлдсэн цагт Ирээдvйгээ таах шиг амархан зvйл өнөөдөр байхгvй.

Оюунлиг иргэд Монголын хөгжлийн гарц

By @ SARANTENGER

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих!

2009-01-23 - одоо зайл

Бичсэн: Зочин
ийм л байна, big hug
Хоблоос Засах

2009-01-23 -

Бичсэн: Зочин
бас ийм байна nerd devil rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor laughing confused
Хоблоос Засах

2009-01-23 -

Бичсэн: Зочин
битгий хуц ийм л байна crying crying crying crying crying crying
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax