bolod.M

2007-10-01 - УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ

Монгол усын ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын 2007 оны намрын чуулганы нээлт дээр хэлсэн vгийг бvрэн эхээр нь хvргэж байна.

УИХ-ын дарга, эрхэм гишvvд ээ,
Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvд ээ,
Ноёд, хатагтай нар аа,
Улс төр, нийгмийн ээдрээтэй нөхцөл байдалд Улсын Их Хурлын ээлжит намрын чуулган эхэлж байна. Нэг талаас харахад, манай улсын хууль тогтоох байгууллага хоёр чуулганыхаа хооронд завсарлага, амралтын зайгvй ажиллаж, төрийн гадаад, дотоод бодлогын амин чухал олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх vйлст хvчин зvтгэж байгаа мэт дvр зураг бууна. Гэвч нөгөө талд нь УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлагдах ёстой асуудлууд хуран хуримтлагдаж, иргэд олны ажил, амьдралын олон асуудал төр, засгаас хариугаа хvлээн саатсаар байна.

УИХ-ын бvрэн эрхийн хугацаа богиносон ээлжит сонгууль ойртох тусам иргэний нийгэм, иргэд, сонгогчдын зvгээс парламентад суудалтай улс төрийн нам болон улс төрчдийн сонгуулийн амлалтын хэрэгжилтэд тавих хяналт, шаардлагаа чангатгаж эхэллээ. Нөгөө талаас, улс төрийн нам, улс төрчид ч сонгуулийн vеэр авсан амлалт, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн явцаа олон тvмэнд сурталчлан таниулах, болж бvтээгvй зvйлийн бурууг тодруулах, сөргөлдөгч улс төрийн хvчнvvд, олонхи, цөөнх өөр өөрсдийн vйл ажиллагааг өмөөрөн зөвтгөж, харилцан шvvмжлэл өрнvvлж, ингэснээр улс төрийн маргаант уур амьсгал бvрдэж байна. Энэ нь нэг талаас алдаа дутагдлыг олоход тустай мэт боловч нөгөө талаас аливаа хариуцлагаас талцан мултрах нөхцлийг олгож, иргэдийг бухимдуулж байна.Товчхон хэлбэл дараачийн УИХ-ын сонгууль хvртэл vлдэж байгаа харьцангуй богино хоног хугацаанд парламентад суудалтай улс төрийн намууд, Засгийн газар улс төрийн амлалт, мөрийн хөтөлбөрийн зорилтуудад тусгагдсан ч хэрэгжиж амжаагvй болон өнөөдөр тулгамдаад байгаа цөөнгvй ажлыг улс төрийн тийм ч таатай бус уур амьсгалд хийж амжуулах шаардлагатай нөхцөл байдлын vед одоогийн УИХ-ын бvрэн эрхийн хугацааны сvvлчийн намрын чуулган эхэлж байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр 5 дахь удаагаа УИХ-ын ээлжит чуулганы нээлтэд оролцож vг хэлж байна. Өмнө хэлсэн vгнvvддээ Төрийн тэргvvний хувиар улс орныхоо язгуур эрх ашиг, vндэсний аюулгvй байдал, гадаад, дотоод нөхцөл байдал, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжил дэвшил, тулгамдсан асуудлууд, төрийн алба, төрийн бvх шатны байгууллага, албан тушаалтны ажлын хариуцлага, ололт амжилт, алдаа дутагдал зэрэг өргөн хvрээний асуудлуудыг ард иргэдийнхээ санаа, бодол, эрдэмтэн судлаачдын тооцоо судалгаанд vндэслэн, сайшаал магтаал, зэмлэл, шvvмжлэлийг зэрэгцvvлэн бодит vнэнээр нь илэрхийлэхийг зорихын хамт, тодорхой ажил хэрэгч санал, санаачилгуудыг дэвшvvлж байсныг Та бvхэн сайн мэдэж байгаа.

Энэ удаа ч миний бие улс орны хөгжил дэвшил, аюулгvй байдал, гадаад, дотоод нөхцөл байдал, тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг хөндөж өөрийн байр суурийг илэрхийлье.
Улсын Их Хурлын эрхэм гишvvд Та бvхэн миний хэлэх vгэнд “Тустай бол хатуу ширvvн vг боловч тусган ухаж ухаарлын vг болгон ав, тус болохгvй бол магтаал vг боловч баясах vг хэмээн бvv тооц” гэсэн эртний мэргэдийн зарчимч сургаалын vvднээс хандах бизээ.

Нэг. Өнөөдөр эв нэгдэл ихээхэн vгvйлэгдэж, шаардагдаж байна. Монголын ард тvмний эв нэгдлийг бататган гагнаж байдаг олон хvчин зvйлсийн талаар урьд нь цөөнгvй дурдаж, ач холбогдлыг нь өргөж, залгамж хойч vедээ ойлгуулах, сурталчлах чиглэлд бид багагvй ажил vйлс өрнvvлж байгаа.
Өнгөрсөн 2006 онд л гэхэд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хvрээнд монголчууд биднийг нэгтгэж байгаа эх орон, их тvvх, соёл, уламжлалынхаа vнэ цэнийн талаар хэн юу чаддаг, мэддэгээ гарган тавьж сурталчилах ажлыг эх орондоо төдийгvй, хилийн чанадад өргөн хvрээнд өрнvvлсэн нь олон тvмний талархлыг хvлээсэн. Гэвч эв нэгдэл нь зөвхөн эртний тvvхээ санан дурсаж, элдвийн гоё vгийг урсгаж санаа алдаж сууснаар биш, харин буурал тvvхээс сургамж авч, хамтын том зорилготой болж, тvvнд хvрэхийн тулд их vйлс өрнvvлснээр гагнагдан бэхэждэг аж.
Тийм ч учраас би ард тvмний чин хvсэл, эрмэлзлэлийг нэгтгэн илэрхийлж, нэгэн чигт хөдөлгөж чадах, нийтээр хvлээн зөвшөөрсөн vзэл баримтлал, онолын баримжаалал монголын ард тvмний эв нэгдэлд эдvгээ нэн чухал ач холбогдолтой болохыг онцлон хэлэхийг хvсч байна.

Монгол төрийг цаашид ямар төр байгаасай гэж хvсч байгаа талаар олон тvмнээсээ асуувал янз янзын л сайхан тодотгол залгаж хэлэх байх. Тэдгээрийн дотроос миний хувьд монголын төр номт, дээдийн төр байгаасай, авлига, амин хувийн ашиг хонжоонд захирагдаж холбогдсон адгийн төр бvv байгаасай гэж хvсч байна. Тиймээ, монголын төр номт төр байх учиртай. Их Монгол Улсыг vндэслэгч эзэн Чингис хаан, тvvнийг залгамжлагчдын vеэс л “номт төр”-ийн ач холбогдлыг vнэлж “vнэн номын засаг хэвийн зангиа мэт алдаршгvй…” хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн сайхан уламжлал бий. Би “номт төр” гэж хэлэхдээ хөгжлийн тодорхой шатанд баримтлах цогц vзэл баримтлалтай, хvрэх vр дvн, зорилго, зорилт нь ойлгомжтой, хэмжих хэмжvvртэй, хэрэгжvvлэх хvн хvчний хийгээд хөрөнгө санхvvгийн нөөц бололцоогоо зөв тооцсон, хариуцлагатай, чадварлаг, шударга төрийн тогтолцооны тухай ярьж байна.

2021 он хvртэл баримжаалсан, цаашид хөгжvvлэн баяжуулж, vргэлжлvvлж болох төрийн тийм vзэл баримтлалыг бий болгох талаар гаргасан санаачилга маань эдvгээ эрдэмтэн мэргэд, Засгийн газар, улс төрийн намууд, ТББ, иргэдийн идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр боловсрогдоод “Мянганы хөгжлийн зорилтуудад тулгуурласан Vндэсний хөгжлийн цогц бодлого” нэртэйгээр УИХ-д өргөн баригдаад байгаа билээ. Тvvнийг цаг алдалгvй мэргэн оюунаараа тал бvрээс нь шvvн хэлэлцэж, баяжуулан сайжруулаад батлан гаргана гэдэгт Улсын Их Хуралд итгэж байгаагаа хэлье.
Ард тvмнийхээ чин хvсэл эрмэлзлэл, гэгээн тэмvvллийг илэрхийлж чадах нэгдмэл vзэл баримтлал, тvvнийг хэрэгжvvлэх их vйлс бол ард тvмний нийгмийн эв нэгдлийн нэгэн чухал бат гагнаас байна гэдгийг эрхэм гишvvд та бvхэн гvн гvнзгий ухаарна гэдэгт найдаж байна.

Хоёр. Төр онолжиж, vзэл баримтлалжих нь шудрага ёс, тэгш байдал, эв нэгдлийг хангах, vйл ажиллагаандаа хариуцлагатай байх зарчмуудыг тууштай хэрэгжvvлэх чадвартай болдог бөгөөд энэ нь “номт төр”-ийн бас нэг vндсэн шинж байх учиртай. Гэтэл энэ байдал манай амьдрал дээр огт өөр буюу хариуцлагагvй байдал газар авсан шинжтэй байгаа тухай дээр доргvй ярьж, засч залруулах талаар багагvй хэлэлцсээр нэлээд удлаа.
Юуны тvрvvн төрийн нэр хvнд, эрхэмсэг байдал нь төрийн албаны сайн чанарт оршино. Тиймээс Ерөнхийлөгч миний бие улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлын зэрэгцээ төрийн албаны шинэтгэлийг гvнзгийрvvлэх, төр засгийн байгууллагын vйл ажиллагааны vр ашиг, хvртээмж, нөлөөллийг сайжруулах замаар Монгол Улсын төрийн албаны нэр хvндийг дээшлvvлэх талаар өөрийн байр суурийг удаа дараа илэрхийлсээр ирсэн. Хvн амынхаа амьдралыг сайжруулж, шудрага ёсыг тогтоож, хөгжлийн асуудлаа амжилттай шийдэж чадсан улс орны туршлагыг судлахад юуны тvрvvн төрийн албаа чадваржуулж, хээл хахуулиас ангид байлгасан байдаг. Тийм учраас манайд ч энэ чухал ажлыг хийлгvйгээр улс орноо хөгжvvлж, монгол хvн эх орондоо эзэн болж, элбэг дэлбэг, амар амгалан, ажил төрөлтэй, ирээдvйдээ итгэлтэй амьдрах эрхэм зорилт хэрэгжихгvй, их vйл бvтэхгvй нь тодорхой. Энэ бvхнийг харгалзан миний бие төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн намын гишvvнчлэлээс нь тvдгэлзvvлэх, улс төрийн албан тушаалтны хvрээг багасгах, төрийн жинхэнэ албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, Төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийг нэмэгдvvлэх, хууль зөрчигчдөд хvлээлгэх хариуцлагыг чангатгах зэрэг vзэл баримтлалуудад тулгуурлан “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдvvлсэн юм.

Энэ хуулийг батлан мөрдvvлэх хэрэгцээ шаардлага, ач холбогдол нь цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр улам бvр тодорхой болж байна. Төрийн жинхэнэ албаны мэргэшсэн, тогтвортой байдал дархлаажиж чадаагvй байгааг амьдрал, практик тод томруун нотлон харуулсаар буй.
Бvтцийн өөрчлөлт хийх, өөрийн баг бvрдvvлэх нэрийдлээр төрийн жинхэнэ албан хаагчдыг олноор нь ажлаас халах, улс төрийн шалгуур болон албан тушаалтны vзэмжээр ажил мэргэжлийн болон төрийн албаны дадлага туршлагагvй хvмvvсийг оронд нь томилох, төрийн албаны ажлын байрыг vндэслэлгvйгээр нэмэгдvvлэн, удирдах албан тушаалд мэргэжлийн бус хvмvvсийг сонгон шалгаруулалт, Төрийн албаны зөвлөлийн дvгнэлтгvйгээр томилон ажиллуулах хууль бус vйлдэл хавтгайрах байдалтай болж байна.
Улс төрөөс ангид байж, зөвхөн мэргэшлийн vндсэн дээр төрийн тусгай чиг vvрэг гvйцэтгэх учиртай Онцгой байдлын ерөнхий газарт сvvлийн vед өрнөсөн vйл явц төрийн алба маань хэрхэн хямарч байгаагийн нэг тод жишээ бөгөөд энэ байдал бусад яам, агентлагуудад ч нэгэн адил их, бага хэмжээгээр давтагдсаар байгааг таслан зогсоох цаг болжээ.

Төрийн албаны тогтворгvй байдал нь зарим нэг ажил мэргэжлийн чадваргvй, ашигч завшигч, өргөсөн тангараг, хvлээсэн vvрэгтээ vнэнч биш хvмvvс хэн нэгний ивээлд багтан төрийн албанд толгой хоргодож, ажил vйлчилгээг цалгардуулах, авлига, чирэгдлийг бий болгох нөхцлийг бvрдvvлж байна.
Иймд “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг цаг алдалгvй хэлэлцэн, батлан мөрдvvлэх нь дээр дурдсан хууль бус vйлдэл гарахгvй байх явдлыг баталгаажуулж, төрийн албаны шинэтгэлийг тасралтгvй vргэлжлvvлэх эрх зvйн тааламжтай орчин, нөхцлийг бvрдvvлнэ гэж vзэж байна.
Гурав. “Номт төр” гэдэг нь орчин vеийн утгаараа эрх зvйт төр мөн. Эрх зvйт төрийн vндсэн шинж нь хуулийг дээдэлж, тvvнийг хэлбэрэлтгvй сахин хэрэгжvvлэх явдал билээ. Гэтэл Монгол Улсад хууль биелvvлэх, хуулийг амьдралд хэрэгжvvлэх ажил тун ч хангалтгvй байгаа нь vгvйсгэхийн аргагvй vнэн бөгөөд энэ нь төр засаг гэж байна уу, vгvй юу гэж иргэд хоорондоо ярих хэмжээнд хvрсэн эмгэнэлт байдлаар илэрч байна.
Байгалийн баялгийг олборлох vйл ажиллагааг төрийн хяналт, хуулийн гадуур явуулсны уршгаар ноцтой vр дагаварт хvргээд байгаа Дархан-Уул аймгийн Хонгор сум болон бусад газар vvсээд буй нөхцөл байдал, сvvлийн нэг жил гаруйн хугацаанд удаа дараа гарсан vйлдвэрлэлийн болон зам тээврийн осол аваарууд, олон хvний амь эрсдсэн МИ-8-ийн хэрэг явдал, иргэд олны итгэл сэтгэл, амин зуулгыг салхинд хийсгэсэн хадгаламж зээлийн хоршоодын дампуурал, Хадгаламж банкны хэрэг, ихээхэн газар орныг хамарсан ой хээрийн тvймэр, байгаль орчны бохирдол, Улаанбаатарын утаа, иргэдийн эрvvл, аюулгvй орчинд амьдрах эрхийн баталгаагvй байдал зэрэг нь улс орон маань засаг захиргаа, хууль дvрэмтэй, эсэхэд эргэлзэж буй иргэдийн маань шvvмжлэлээс тодорхой.

Энэ бvгд шууд утгаараа хууль, тогтоомжийг сахиулах, дагаж мөрдөх сахилга сул байгаатай холбоотой. Уг нь жишээ болгож дурдсан эдгээр асуудлуудтай холбоотой нийгмийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж, дvрэм журам дутаагvй, энэ асуудлуудыг дагнан хариуцах чиг vvрэгтэй төрийн байгууллага, албан тушаалтнуудын тоо цөөдөөгvй нь ойлгомжтой.
Энэ мэтээр Монгол Улсад хуулийн хэрэгжилт хангалтгvй байгаа нь олон нийтийн эрх зvйн ухамсар, соёл сул, хуулийг боловсруулах техник, vзэл баримтлал бодит амьдралаас зарим талаар зөрvvтэй байдаг, хуулийг vл ойшоох дур зорго газар авсан, хуулийг санаатайгаар хэрэгжvvлдэггvй, гуйвуулдаг зэргээс ихээхэн шалтгаалж байгааг мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид тэмдэглэн хэлж байна.
Энэхvv зvй бус байдлыг яаралтай засаж залруулах талаар Улсын Их Хурал, Засгийн газар, хууль сахиулах байгууллагууд болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнууд дорвитой санал санаачилга гаргаж, vр нөлөөтэй өөрчлөлт хийх шаардлага тулгарч байна.

Төрийн албадлагаас гадна иргэдэд өөрсдийнх нь эрх чөлөө, хариуцлагын хэмжvvр болсон хуулийг чанд сахин хэрэгжvvлдэг ухамсар суусан байх нь хууль дээдлэгдэх нийгмийн бодит шаардлага мөн. Гэхдээ дээрээ хууль сахих vлгэр vзvvлэхгvй бол хууль хэрэгжихгvй байх, барьцах чиг хандлага нийгэм даяар хавтгайрах хандлагатай болж байгааг ч УИХ, Засгийн газар, бvх шатны төр, засгийн байгууллага, албан тушаалтнууд соргогоор мэдэрч, дvгнэлт хийж ажиллах хэрэгтэй байна.

Дөрөв. Төрийн хэрэгт олон тvмний оролцоог чухалчилж, эрдэмт мэргэдийнхээ ухаанд тvшиглэж ажиллах нь ардчилсан төрийн нэг шинж билээ. “Номт төр” гэдэг нь агуулгаараа ардчилсан төр мөн. “Монгол Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна” гэсэн Vндсэн хуулийн заалт нь манай нийгмийн өнөөгийн хийгээд цаашдын ерөнхий дvр төрх ямагт ардчилсан шинжтэй байхыг тунхаглан чиглvvлж буй заалт билээ.
“Ардчилал бол ард тvмний төлөө, ард тvмний бий болгосон, ард тvмний засаг мөн” гэсэн онч vгийн агуулгад улс орныхоо олон талт амьдрал, төр засгийн болон өөрийн удирдлагын бvх шатны байгууллагуудын vйл ажиллагааг зохицон нийцvvлэхийн тулд та бид анхаарч ажиллах учиртай.
Юуны урьд бодлого тодорхойлох, шийдвэр гаргах бvх шатны vйл ажиллагаандаа ард тvмнийхээ дуу хоолойг байнга сонсон, оролцоог нь хангаж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах явдал чухал байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган нээлттэй хаалганы өдөр бий болгож, зарлигт тусгагдсан чиглэлээр идэвхтэй ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосныг сануулая.

Монголын ард тvмний тусгаар тогтнох эрмэлзлэлийг баталгаажуулсан ард нийтийн санал асуулга явуулсны 62 жилийн ойн өдөр буюу энэ 10 дугаар сарын 20-нд тус зарлигийн дагуу манай улсад анх удаагаа зохиогдох “Нээлттэй хаалганы өдөр”-өөр ард иргэдийнхээ санал, хvсэлт, санаачилгыг яаж барагдуулж байгаа, бодлого шийдвэрт хэрхэн тусгаж, ямар vр дvн, vр ашигтай ажиллаж байгаа, хууль хэрэгжилт ямар байгаагаа Засгийн газар, орон нутгийн удирдлагууд ил тод мэдээлсэн бодитой арга хэмжээнvvдийг орон даяар зохион байгуулна байх гэсэн иргэд, олон тvмний их хvлээлт байгааг энэ дашрамд анхааруулая.
Ялангуяа энэ өдөр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, бvх шатны Засаг дарга нар өөр өөрсдийн ажиллаж амьдарч байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийнхээ хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлаа хэрхэн бие дааж шийдвэрлэх, орон нутагтаа хvн ард нь тогтвортой, сайхан амьдрах нөхцөл бололцоог яаж бvрдvvлэх талаар иргэд, олон тvмнийхээ vгийг сонсч, хамтын хvчээр тулгамдсан асуудлуудаа шийдвэл сайн.

Манай монголчууд “замаг сайтай усанд шувуу бvхэн цуглардаг, зан сайтай айлд хvн бvхэн цуглардаг” гэдэгчлэн “засаглал сайтай орон нутагт л хvн ам нь өсч өөдөлж байдаг, тийм учраас хvн амыг нь л тоолоод бай” гэсэн утгатай vгийг Францын их сэтгэгч Руссо нэгэнтээ хэлсэн нь бий.
Засгийн газар болон орон нутгийн удирдлагуудын ажлыг vнэлэх, тухайн орон нутагтаа сайн засаглал тогтоон ажиллаж чадаж байна уу, vгvй юу гэдгийг хэмжихдээ орон нутгаас төв рvv чиглэсэн хvн амын шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зогсоож, орон нутагтаа тогтвортой ажиллаж, амьдрах иргэдийн тооны өсөлтийг хэр зэрэг хангаж байгааг нь харгалзан vздэг зарчмыг хаана хаанаа баримтлах нь зvйтэй гэсэн санал дэвшvvлж байна. Ингэснээр хvн ам сум суурин, орон нутгийн хот, бvсийн болон тулгуур төвvvддээ жигд суурьшиж, зөвхөн Улаанбаатар хотод хvн амын хэт төвлөрөл vvсгэхгvй, тvvнтэй холбогдож гардаг элдэв муу уршиг, vр дагаврыг гаргахгvй байх боломжтой болно. Харамсалтай нь, эдvгээ бид илvv тааламжтай гэхээсээ амьдралын наад захын хэрэгцээ, төрийн vйлчилгээний зах зухаас ч болов хvртэх юмсан гэсэн эрмэлзэлтэй хот руу чиглэсэн их нvvдлийн урсгалыг зогсоож чадахгvй байна.

Ардчилал, иргэдийн оролцоог хангаж ажиллахдаа тvvний тод илэрхийлэл болсон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн бусад бvтцvvдийг хот, хөдөөгvй жигд дэмжин хөгжvvлж, иргэдийнхээ боловсролыг дээшлvvлэх талаар багагvй ажил хийх шаардлагатай байна. Эдvгээ нэгэнт төлөвшиж тогтсон, сайн ажиллагаатай ТББ-ууд манайд цөөнгvй бий. ТББ-ууд бол төр, нийгмийн ачаанаас vvрэлцэх их хvч нөөц мөн гэдгийг анхаарч тэднийг дэмжин тусалж, бас ач тусыг нь хvртэж ажиллах нь чухал аа. Энэ онд багтаан Ерөнхийлөгчийн ивээл дор “Иргэний нийгэм ба иргэний боловсрол” сэдэвт чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж буйг Та бvхэнд мэдэгдэхэд таатай байна. Өнөөдөр ТББ-ууд манай нийгмийн амьдралд ихээхэн чухал vvрэг гvйцэтгэж байгаа бөгөөд энэхvv чуулганаар ТББ-уудын зvгээс нийгмийн харилцааг найрсалтай болгох, иргэдийнхээ идэвх санаачилгыг өрнvvлж, мэдлэг боловсролыг нь нэмэгдvvлэх, төр, засгийн ажлыг хуулийн хvрээнд хянах талаар хийж буй болон хийх шаардлагатай ажлын тухай дэлгэрэнгvй хэлэлцэж, тодорхой санал гарна гэдэгт найдаж байна. Гарсан саналыг ажил хэрэг болгохын тулд хаана хаанаа анхаарцгаая.

Тав. “Номт төр”-ийн бодлого, vзэл баримтлал нь цаасан дээр бичигдээд зогсохгvй өдөр бvр бодит ажил хэрэг болон хувирч, хvн ардад ач тусаа өгч байх учиртай. Тэр ч vvднээс миний бие санаачилж, Засгийн газар дэмжиж 2007 оныг “Их бvтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдvvлэх жил”-ээр зарлаж, 80 гаруй мянган ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшvvлсэн билээ.
Vлдэж буй хугацаанд Засгийн газар их бvтээн байгуулалтын ажлаа эрчимжvvлэх шаардлагатай байна. Ингэхдээ өмнөх жилvvдэд эхлэлийг нь тавьсан “Мянганы зам”, эрчим хvч, харилцаа холбооны байгууламжуудыг барьж байгуулах ажлаа эрчимтэй vргэлжлvvлэхийн зэрэгцээ ажлын байр шинээр бий болгох асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

Тайшир, Улаанбоомын усан цахилгаан станц, Дөргөний усан цахилгаан станцын бvтээн байгуулалтыг энэ ондоо багтаан дуусгаж ашиглалтад оруулах, малчдыг нарны цахилгаан vvсгvvрээр хангах “Буман нарны гэрэл” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад Засгийн газар ажлаа шавдуулах ёстой.
Улс орны дэд бvтцийг хөгжvvлэх дээрх бодит бvтээн байгуулалтын зэрэгцээ стратегийн орд газруудыг ашиглалтад оруулах, уул уурхайн олборлох, боловсруулах vйлдвэрлэлийг бий болгох бодитой алхмуудыг хийж эхлэхэд энэ намрын чуулган онцгой анхаарал хандуулна гэдэгт итгэж байна. Ялангуяа стратегийн орд газруудыг ашиглалтанд оруулснаар “Эрдэнэсийн сан” байгуулж, иргэн бvртээ “Эх орны хишиг” хvртээх бодит боломжийг цаг хугацаа алдалгvй хэрэгжvvлэх шаардлагатай байна. Энэ нь ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгоход маш чухал тvлхэц болно. Одоо бидэнд ярьж, маргаж суух цаг биш, бодлого шийдвэрээ гаргаж, бодитой ажил хэрэгт ханцуй шамлан орох цаг болжээ.

Улс орны хэмжээний томоохон бvтээн байгуулалтыг аль нэг нам, улс төрийн хvчин өөртөө vvрэх буюу өмчлөх, эсвэл энэ нь Засгийн эрх барьж буй тэр л намын ажил гэж зай барьж, зөнд нь орхихын аль аль нь явуургvй, бас хариуцлагагvй vйлдэл мөн бөгөөд улс эх орон, ард тvмнийхээ эрх ашгийн vvднээс бvх л нам, хvчин санаа тавьж, ухаанаа уралдуулан нэгдсэн шийдэл гаргаж, нэгэн санаа, нэгдмэл хvчээр vйл хэргийг бvтээх нь чухал байна.

Бvтээн байгуулалтыг эрчимжvvлэх нь юуны тvрvvн ажлын байрыг бий болгох, хvн ардынхаа хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдvvлэх, улмаар иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амьжиргааг дээшлvvлэх, ядуурлыг бууруулах гол арга зам мөн билээ. Мэдээжийн хэрэг энэ жилийн ажлыг дvгнэхдээ Засгийн газар төлөвлөсөн тооны дагуу ажлын байрыг бий болгосноо тайлагнана. Гэхдээ ингээд өнгөрөх нь чамлалттай. Харин өнөөдөр ажлын байр бий болгоход саад бэрхшээл учруулж буй асуудлуудыг нэгбvрчлэн судалж, дэс дараатай шийдвэрлэх нь иргэдээ ажилтай болгох нөхцлийг нэг жилээр хязгаарлаж биш, харин олон жилээр тэлж бvрдvvлэхэд чухал ач холбогдолтой болно. Ийм учраас миний бие энэ ажлыг судалж, ажил олгогч, ажил хайгч нарыг оролцуулсан уулзалт, хурал зохион байгуулж, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгийн боловсруулсан саналыг УИХ, Засгийн газар анхааралтай судалж, тодорхой шийдвэрvvдийг гаргана гэж итгэж байна.
Бvтээлч, хөдөлмөрч ард тvмнээ бvтээн байгуулалт, их хөдөлмөрт уриалан хөтөлж, ажилтай болгож, бодлого шийдвэр, хууль эрх зvй, хөрөнгө санхvvгээр дэмжих нь “номт төр”-ийн нэгэн чухал vvрэг юм. “Номт төр” бол бvтээн байгуулагч төр мөн.

Зургаа. Төрийн нэн чухал vvрэг бол улс, vндэснийхээ аюулгvй байдлыг хангах явдал билээ. Vндэсний аюулгvй байдал олон талтай ч хvн амын анхдагч хэрэгцээ болсон хvнсний аюулгvй байдлын асуудал нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Төр, засаг энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хvнсний эрх зvйн орчинг боловсронгуй болгох, цэгцтэй зөв бодлого, оновчтой арга хэмжээг цаг алдалгvй, шуурхай авч хэрэгжvvлэх зайлшгvй шаардлага амьдралаас урган гарч байгааг мэдэрч ажиллах хэрэгтэй байна.
Сvvлийн жилvvдэд хvнсний жижиг, дунд vйлдвэрлэл эрхэлдэг, мөн импортолдог аж ахуйн нэгж, байгууллагын тоо олшрохын хэрээр хvнсний бvтээгдэхvvний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдсэн хэдий ч хvнсний чанар, аюулгvй байдлын шаардлага тэр бvр хангагдахгvй байгаа нь нийгмийн эрvvл мэндийн байдалд сөрөг нөлөө vзvvлж байна.

Эрvvл мэндийн хөгжлийн vндэсний төвийн мэдээгээр оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд хvнснээс гаралтай нянгийн хордлогын 329 тохиолдол бvртгэгдсэн нь өмнөх оны мөн vеэс 247 тохиолдлоор илvv байна.
УМХГ-ын хяналт шалгалтаар худалдаанд байгаа импортын хvнсний бvтээгдэхvvний 60 гаруй хувь нь сорилт шинжилгээнд хамрагдаагvй, гарал vvслийн гэрчилгээгvй, чанарын баталгаагvй, нэгдсэн лабораторийн шинжилгээгээр жимс, жимсний 55 хувь, хvнсний ногооны 39 хувь, импортын хvнсний 15 хувь нь хvнд металл, хор, нян судлалын vзvvлэлтээр эрvvл ахуйн шаардлага хангаагvй нь илэрчээ. Энэ нь манай улсад хvнсний аюулгvй байдал vнэхээр сэтгэл эмзэглvvлсэн тvвшинд байгааг нотолж байна.
Хvнсний аюулгvй байдал гэдэг нь хvнсний хангамж, хvрэлцээ, чанар, эрvvл ахуйн шаардлага, шим тэжээлт чанарыг илэрхийлсэн өргөн ойлголт учраас энэ асуудлыг дэлхий нийтээр хvлээн зөвшөөрсөн утгаар нь авч vзэж, 2008 оныг хvнсний аюулгvй байдлыг хангах ажилд эргэлт гаргах жил болгон зарлаж, энэ ажилд холбогдох яамд, агентлаг, албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн хөрөнгө хvч, vйл ажиллагааг чиглvvлж ажиллахыг Засгийн газарт санал болгож байна.

Сvvлийн жилvvдэд химийн хорт бодисын хэрэглээ хяналтаас гарч хvрээлэн буй орчин ихээр бохирдож буйгаас малын мах, сvvн бvтээгдэхvvн, хvнсний ногоо, ургамал жимсээр дамжин дам болон шууд хэлбэрээр хvний амь нас, эрvvл мэндэд аюул занал учруулах боллоо. Илэрхий, тодорхой байгаа энэ аюулыг таслан зогсоох талаар мэргэжлийн хяналт, хууль хяналтын байгууллагууд хамтран vр нөлөөтэй арга хэмжээнvvдийг авч хэрэгжvvлбэл зохино.

Хvн амын амь нас, эрvvл мэндэд шууд аюул нь эс мэдэгдэх угсаатны удмын сангийн болон соёл иргэншлийн, эдийн засгийн болон технологийн аюулгvй байдлын баталгаа ч анхаарал татаж, сэтгэл тvгшихгvй байхын аргагvй байна. Иймд Улсын Их Хурал vндэсний аюулгvй байдлын төлөв байдлыг анхааралдаа авч, vзэл баримтлалыг дахин хэлэлцэж тодотгох шаардлагатай байгааг VАБЗ-ийн Тэргvvний хувьд санал болгож байна. Энэ асуудлыг боловсруулах ажлын хэсгийг Стратегийн судлалын хvрээлэнг тулгуурлан байгуулж, ажиллуулж байгааг энэ дашрамд мэдээлэе.
Улс vндэсний аюулгvй байдлын гол баталгаа нь эх оронч vзэл, ухамсартай иргэд хэмээн vзвэл иргэн бvрийн сонор сэрэмж, ухамсартай ухаалаг vйлдэл, хуулийг хvндэтгэх байдал ч бидний аюулгvй байдлын vндэс болохыг олон тvмэндээ хандан онцлон анхааруулъя.
Долоо. Иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаатай эдлvvлэхийг эрмэлзэх нь “номт төр”-ийн тэргvvнд тавих асуудлын нэг мөн. Энэ сэдвээр өргөн хvрээнд ярьж, холбогдох арга хэмжээ авсаар байгаа боловч харьцангуй бага анхаарагдаж байгаа хохирогчийн эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндөх зайлшгvй шаардлага байна. Өнгөрсөн хугацаанд иргэд нэгэн зэрэг олноороо гэмт хэргийн хохирогч болсон зарим баримтын талаар би өмнөх чуулганууд дээр ярьж, мөн тодорхой санал дэвшvvлж байсан. Энэ талаар УИХ, Засгийн газар зарим арга хэмжээ авсан боловч одоо хvртэл бvрэн шийдвэрлэгдээгvй олон асуудлууд байсаар байна. Иргэд амь нас, эрvvл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаа, нэр төр, алдар хvндээрээ хохирчихоод эцэст нь хохирсон эрхээ сэргээлгэж чадалгvй давхар хохирох явдал байж таарахгvй. Судалгаанаас vзэхэд гэмт хэргийн улмаас иргэнд учирсан хохирлын нөхөн төлvvлэлтийн хувь хэмжээ тун ч хангалтгvй байна. Өөрөөр хэлвэл хэдийгээр шvvх хохирлыг тогтоож, нөхөн төлvvлэхээр шийдвэртээ тусгадаг боловч нөхөн төлvvлэлт бодит байдал дээр хэрэгжихгvй удааширч, ихэнх тохиолдолд хохирогчийн эрх сэргээгдэхгvй vлдэх явдал байсаар байна.

Монгол Улсын төр иргэдээ аливаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, хууль хяналтын байгуулагуудын хоорондын ажлын уялдаа холбоо, мэдээллийн сангийн бvрдvvлэлтийг боловсронгуй болгох, шvvхийн шатанд хохирогчийн эрх зvйн байдлыг дээрдvvлсэн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын эрх зvйн актуудыг хэрэглэх явдлыг тvгээмэлжvvлэх, хохирогч судлалыг шинжлэх ухааны vндэстэй хөгжvvлэх, хохирогчийн эрхийг сэргээхэд сэтгэл зvйн дэм туслалцаа vзvvлдэг бvтцийг буй болгох, тvvнийг төрийн бодлогоор дэмжих, хохирогчдод vзvvлж буй эрх зvйн vйлчилгээ, туслалцааны чанарыг дээшлvvлэхэд анхаарах зэрэг иргэдээ хохироохоос урьдчилан сэргийлэх, нэгэнт учирсан хохирлыг нөхөн төлvvлэх, хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлvvлэх зvй зохистой тогтолцоо, vр нөлөөтэй зохион байгуулалт, vйл ажиллагааны цогцыг бvрдvvлж ажиллах шаардлагатай байна.

Миний бие энэ асуудалд анхаарал хандуулж, удахгvй Хvний эрхийн vндэсний хороотой хамтран хохирогчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар чуулган зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тvvнээс гаргасан шийдвэр, зөвлөмжийг УИХ, Засгийн газар, төр, засгийн шат шатны байгууллагууд судалж, бодитой ажил хэрэг болгоно хэмээн найдаж байна.

Найм. Манай улс дэлхий дахинд болон бvс нутагтаа энх тайван, аюулгvй байдлыг бэхжvvлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжvvлэх vйлсэд өөрийн боломж, чадлын хэрээр хувь нэмрээ оруулахыг зорьж ирсэн. Энэ бол “номт төр”-ийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын гол цөм билээ.
Төр, засгаас гадаад бодлогын залгамж чанарыг хангаж, олон тулгуурт, нээлттэй, прагматик гадаад бодлогоо тууштай хэрэгжvvлж ирсний vр дvнд манай улсын гадаад харилцааны цар хvрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж, нэр хvнд өсч, байр суурь бэхжиж байна. Vvний нэг жишээ бол Ази, Европын 43 орныг эгнээндээ багтаасан АСЕМ-д Монгол Улс элсэн орсон явдал бөгөөд энэ нь манай улс Ази, Номхон далайн бvс нутгийн интеграци, олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, гадаад бодлогын зорилтоо хэрэгжvvлэхэд илvv өргөн бололцоог олгож байна.

Цаашид ч бvс нутгийн болон дэлхийн хамтын нийгэмлэгийн vйл ажиллагаанд идэвхитэй оролцож, агуулга, ач холбогдол өндөртэй олон улсын эрх зvйн баримт бичгvvдэд нэгдэн орох, соёрхон батлах ажлыг чухалчилах нь Монгол орны нэр хvндийг өсгөх, итгэлцэлийг бий болгох, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхижvvлэхэд зохих vр дvнгээ өгөх болно. Vvнд Монгол Улсын бvс нутгийн хvрээн дэх геополитикийн харьцангуй давуу тал ч тvлхэц болох нь дамжиггvй.
Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудлаархи 6 талт хэлэлцээний ажлын хэсгийн зарим хуралдааныг өөрийн оронд зохион байгуулах талаар дэвшvvлсэн манай саналын дагуу Япон, БНАСАУ-ын харилцааг хэвийн болгох хэсгийн ээлжит хурал саяхан Улаанбаатарт болов. Цаашид ЗХА-д энх тайван, аюулгvй байдал, хамтын ажиллагааны механизмыг бvрдvvлэх чиглэлд идэвхтэй оролцох нь гадаад бодлогын чухал зорилт хэвээр байх болно.

Улам бvр хvрээгээ тэлж буй даяаршлын vйл явц нь дэлхийн улс орнууд хамтдаа хөгжих vзэл санааг батжуулж, хөгжиж байгаа хийгээд сул хөгжилтэй орнууд хөгжингvй орнуудынхаа тус дэмээр хөгжлийн тvвшингээ эрчимтэй ахиулах таатай боломжийг нээсээр буй. Монгол Улсын тухайд ч энэ боломж улам өргөжиж байна. Тухайлбал, саяхан Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл Монгол Улстай байгуулах Ерөнхий гэрээг дэмжин баталсан явдал нь манай улсын гадаад харилцаанд энэ жил тохиосон томоохон vйл явдлын нэг боллоо. 2003 оноос хойш хоёр улсын хооронд янз бvрийн тvвшинд яригдаж, боловсрогдож ирсэн энэхvv тусламжийн асуудал зарчмын хувьд шийдэгдэж, удахгvй Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалын vеэр гэрээнд гарын vсэг зурснаар хэрэгжих болж байгаад монголчууд бvгд нэн баяртай байна.
Мөн Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгvй зорчих журмыг олон жилийн дараа сэргээх талаар оросын талтай ярилцаж, зарчмын тохиролцоонд хvрч байна. Миний бие ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа энэ асуудлыг хөндөж тавьсан бөгөөд асуудлыг хоёр тал нааштайгаар шийдвэрлэх боломж байна гэж тохиролцсон билээ.

Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаанд гарч буй ахиц дэвшил бvхэн улс орны маань хөгжил дэвшилд шинэ боломж бололцоонуудыг нээсээр байна. Гагцхvv тэрхvv боломж бололцоог бvрэн дvvрэн ашиглаж, бодит vр дvнд хvргэхийн төлөө чармайн ажиллах нь чухал юм.
Монгол Улсын төр, засгийн байгууллага, албан тушаалтнууд, энгийн ард иргэдийн аль нь ч гадаадын тvншvvд, иргэдтэй харилцахдаа хуулийг чанд сахих, хууль зөрчигдөж байгаа бол зөрчлийг арилгахыг хичээх нь зөв. Гэхдээ гадаадын иргэдийн эрх чөлөө, өмч хөрөнгөнд нь хууль бусаар халдах, тvншvvдтэй байгуулсан гэрээгээ хэрэгжvvлэхгvй зөрчих нь нэг, хоёр хvн, эсхvл байгууллагын нэр хvндэд хортой гэхээсээ илvv нийт монголчууд, улс орны нэр хvндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг байнга ухаарч байх хэрэгтэй. “Нэр хугарснаас яс хугарсан нь дээр” гэж ярьдаг шvv дээ. “Номт төр” бол нэр хvндээ боддог төр гэж хэлж болно.

УИХ-ын эрхэм гишvvд ээ,
Улс орны өмнө тулгамдсан, иргэд олны хvлээлт шаардсан алс хэтийн болон цаг vеийн шинжтэй олон асуудал байгаа ч Төрийн тэргvvний хувьд би төрийг засахуй болон төрийн албыг шинэтгэх, төр vндсэн чиг vvргээ сахин биелvvлэхтэй холбогдсон дээрх хэдэн сэдвийг хөндөж тавилаа.
Улс орон сайн төртэй байж гэмээнэ нь эрчтэй хурдтай хөгжинө. Сайн төр байх, эсэх нь төрийн эрх баригчид, хууль тогтоогчид, гvйцэтгэн захирамжлагчид, төрийн нэрийн өмнөөс ажил vйлчилгээ эрхэлж буй бvх хvмvvсийн vйлдэл, vйл ажиллагаанаас хамаарах нь тодорхой. Өнөөдөр иргэд, сонгогчдын маань төр, засагтаа итгэх итгэл төдийлөн “сайн биш” байна гэдгийг та бид ухаарах хэрэгтэй. Сайн засаглал бvхий “номт төр”-ийг засан тохинуулахыг иргэд ч, vндэсний эрх ашиг ч шаардаж байна. Төр, засгийн нэр хvндийг хариуцлагагvй байдал, алдаа дутагдлаа хаацайлах явдал биш, харин vр дvнтэй ажил, шударга, зарчимч байр суурь дээшлvvлэх нь дамжиггvй.

Улсын Их Хурлын энэ чуулган цаг хугацаа зайлшгvй зарцуулах улсын төсөв, төрийн мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийн хөгжлийн vндсэн чиглэлийг хэлэлцэж батлах зэрэг ихээхэн ачаалалтай байх нь дамжиггvй ч улс орны хөгжлийн цогц бодлого, төрийн албаны шинэтгэл, их бvтээн байгуулалт, ажлын байр бий болгох, ядуурлыг арилгах, хууль хэрэгжилтийг хангах зэрэг асуудлуудад ихээхэн анхаарал тавьж, нийтлэг эрх ашгийн vvднээс хандаж, нухацтай хэлэлцэж, нэгдмэл шийдвэр гаргаж ажиллахыг хvсч байна.
Олон намын төлөөлөл бvхий энэ удаагийн УИХ-д vндэсний хэмжээний асуудлуудаар зөвшилцөлд хvрч, тvvхэн шийдвэр гаргах дvvрэн боломж буйг та бvхэн гvн гvнзгий ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Эдгээр асуудлыг та бvгд шийдэхгvй бол хэн шийдэх вэ, цаг хугацаа алдалгvй одоо шийдэхгvй бол хэзээ шийдэх вэ гэдгийг анхааруулан сануулая.
Чуулганы vйл ажиллагаанд амжилт хvсье.
Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax