bolod.M

2007-10-18 - Хип хоп шvлэг

Төрийн гацаа

 

Төр төр төр л гэнэ

Төрийн араа эргэнэ л гэнэ

Төр төр л гэнэ

Төрийн араа гацна л гэнэ

Төр төр гэнэ

Төмөр араа будаа будаа

Төрийн гацаа удаа дараа

 

Нам дор төр оршино

Нямдорж хууль засна

Нисдэг тэрэг газарт унана

Намын бvлэг хурал хаяна

Төрийн гацаа

 

Их хурлын ирц дутна

Энхбаяртан ууланд авирна

Сангийн яамны төсөв хэтрэнэ

Суудалдаа сайдууд наалдан пад

Төрийн гацаа

Ерөнхий сайд шийдвэрээсээ буцна

Ерөөсөө сайдууд суудлаасаа зуурна

Намын бvлэг бvхнийг шийднэ

Нарийн ярьвал хуулиа зөрчинө

Төрийн гацаа

 

Гишvvд өөрсөддөө мөнгө төсөвлөнө

Гадаадруу зугаалж казино тоглоно

Гэнэтийн ашгийн татвар батлана

Гомдсон ардууд гадаа жагсана

Төрийн гацаа

 

Ерөнхий прокурор хvсэлт гаргана

Гурван гишvvн хэрэгт татагдана

Ерөнхийлөгчийн засаглалын vнэр ханхийнэ

Гэвч парламент дотроо жийлцэнэ

Төрийн гацаа

2007

 

Оройн мэдээ

 

Оо оеэ

Одоо би та бvхэнд

Оройн мэдээг

Онцлох vйл явдлыг

Цөөн vгээр

Цацья

 

Хадгаламж банкны мөнгө хаачив?

Хадгаламж зээлийн хоршоо яав?

Хувьсгалт намын залуус дарвив

Хохирогчидын зовлон дэврэв

Төрийн албан хаагчийг хөнөөв

Тvймэр асаж утаа бvрхэв

Хонгор сум хордлогод автав

Хөдөө нутгийн байгаль сvйдэв

Хvн ардын амьдрал хvндрэв

Хөрсөн доорх баялагаа цөлмөв

Харийнхан Монголыг тонов

Хөрөнгө оруулалтын гэрээ гологдов

Хотын хог утаа дэндэв

Хужаа нарын авир даврав

Хvний наймаа газар авав

Хөдөлгөөнvvдийн тоо ихсэв

Нямдорж хууль засав

Нам дотор жигvvр ургав

Онцгой байдлын залуус эндэв

Олон сайдын суудал ганхав

Оюу толгой төсөл гацав

Оюутнуудын төлбөр өсөв

Хvнс барааны vнэ хадав

Хорт хавдар ДОХ нэмэгдэв

Хоёр воган халз мөргөлдөв

САПУ төвийн байр шатав

Саарал ордны гадаа жагсав

Аргаа барсан ардууд өлсөв

Амаа vдсэн томчууд голров

Ерөнхий сайд vгнээсээ буцав

Ерөнхийлөгч сэтгvvлчийг шоронд хийв

Авилгалын газар ажиллаж эхлэв

Ардчилсан намын дарга осолдов

Төр засаг бантан болов

Төмпөн дотроо багтахаа болив

Хаа сайгvй бухимдсан хvмvvс

Хөл толгойгvй бахардсан ардууд

Хөдлгөөн нам эвсэл олигархууд

Хөгжиж эс хөгжиж байгаа миний эх орон…

Одоо ингээд тvр зогсьё

Ойлгохоор юм энд алга

Бизнес мэдээнд анхаарлаа хандуул

Бандааш трусик левчик шинээр ирлээ

Манай дэлгvvрт…

Төгсөв.

2007он

Сэтгэгдэл бичих!

2008-09-20 -

Бичсэн: tatah
эхэхэхэххэх.... laughing
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax