bolod.M

2008-12-12 - Блогийн хандалтын мэдээллээ авах

Бичсэн: Админ
Манай саит одоогоор техникийн боломжоос шалтгаалан хандалтын мэдээллийг цуглуулж хадгаладаггүй билээ.
Цаашдаа хийх болно. Харин түүнээс өмнө таньд Google-ын нэгэн үнэгүй үйлчилгээг танилцуулъя.
Google Analytics бол веб саитад хэдэн зочин хандсаныг тоолон хаанаас хандсан, хэдэн минут байсан, ямар улсын ямар хотоос хандсан болох гээд нарийн тодорхой үзүүлэлтийг харуулдаг юм. За ингээд хэрхэн ашиглах товч заавартай танилцана уу:

1-р алхам бүртгүүлэх
Google Analytics саит руу нэвтрэнэ. Хэрвээ та Google-ийн бүртгэлгүй бол Sign Up Now товчийг дараарай. Хэрвээ Google бүртгэ...




Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-12-11 - Бичээчийн байрлал сонгох

Бичсэн: Админ
Сэтгэгдэл оруулах болон бусад текст оруулах хэсгүүдэд Монгол гарын драйвер суулгаагүй компьютер дээр ч криллээр бичих боломжтой билээ. Энэ удаад криллээр бичигч маань өргөтгөгдөн

1. Дусал гарын байрлалтай адил латин үсгийн байрлалтай
2. Монгол стандарт байрлал
3. А.Болдын криллээр байрлал гэсэн 3 гарын байрлалаас сонгож, сольж хэрэглэх боломж нэмэгдлээ. Хэрвээ та зочиноор орж байгаа бол сэтгэгдэл оруулах цонхны доод хэсэг дэх Байрлал гэсэн дээр дарж байрлалаа солих боломжтой.

Мөн бүртгэлтэй хэрэглэгчид маань Хувийн тохиргоо хэсэгтээ өөрийн байрлалыг сонгон тохируулах боломжтой. Мэдээж...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-12-09 - Зарим нэмэлт болон засварууд

Бичсэн: Админ
Зарим нэгэн нэмэлт, засваруудыг хийлээ:

1. Тойм харагдуулалтыг форматтай болон форматгүй тоймлох, тоймлох хэмжээг хүсвэл өөрөө тохируулах боломжтой боллоо. Үүнийг блогийн Ерөнхий тохиргоо хэсэгт тохируулж болно.

2. Зургийн цомогт сэтгэгдэл бичих боломж нэмэгдлээ

3. Сэтгэгдэл бичих талбаруудыг засч жижиг цонх нээгдэн сэтгэгдэл хуудас солигдолгүй шууд ордог боллоо.

4. Шинэ сэтгэгдэл мэйлээр илгээгч алдаатай ажиллаж байсныг заслаа.

5. Блогийн тодорхойлолтонд Enter дарж мөр шилжүүлж болдог болов.

6. Өөр саит дээрх блогоо холбоход шууд хаягийг нь оруулж болдог болов.

зэрэг ши...
Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-12-01 - Хуучин MS Office дээр Office 2007 нээх

Бичсэн: Админ
Хуучин MS Office 2003 гэх мэт дээр Office 2007 хувилбар дээр үүсгэсэн файлуудыг нээж чадахгүй асуудалтай тулгарч байгаа хүмүүс цөөнгүй байгаа байх. Та доорх хэрэгслэлийг үнэгүй татаж авч суулгаснаар энэ асуудлаас салах болно. Хэрэв та MS Office 2007 хувилбараас өмнөх хувилбарыг ашиглаж байгаа бол доорх холбоосоор орж Download товч дээр даран энэ файлыг татаж авч суулгаарай. Магадгүй таньд хэзээ ч ийм асуудал тулгарч болох тул бэлтгэлтэй байхад илүүдэхгүй болов уу ...
Сэтгэгдэл (20) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-12-01 - Flash disk вирустсэн үед алга болсон файл, хавтсаа нээх (+Ерөнхий мэдлэг)

Бичсэн: Админ
Энэ нийтлэл нэлээн дэлгэрэнгүй, их мэт санагдаж магадгүй. Гэхдээ та ганц удаа л уншаад дагаад хийчихвэл нэлээд хэрэгтэй мэдлэгийг эндээс авах болно гэж бодож байна. Битгий залхуураарай ;)
Маш олон төрлийн компьютерын вирус флэш дискээр дамжин халдварладаг. Үүнээс сэргийлэх нэгэн аргыг урьд нь та бүхэнд танилцуулж байсан бол энэ удаад вирус таны зөөврийн диск дээрх хэрэгтэй зүйлсийг нуусан тохиолдолд хэрхэн харах, нээх, сэргээх талаар зарим нэгэн зөвлөгөөг өгье. Энэ ...
Сэтгэгдэл (28) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-12-01 - Ubuntu 8.10 (Intrepid Ibex)-ыг windows дээр суулгах

Бичсэн: Админ
Хэрвээ таньд Ubuntu суулгац CD байхгүй бол:
Ubuntu ISO image фаилыг дараах хаяг руу орж татаж авна. http://www.ubuntu.com/getubuntu/download Хоосон компакт дискэн дээр шарна. (эсвэл CD дээр шарах хүсэлгүй бол Virtual CD, Daemon tools зэрэг хийсвэр дискний програм ашиглаад iso image  файлаа CD хэлбэрээр нээж болно.) CD-ээ CD уншигчид хийгээд umenu.exe фаилыг ажиллуулна “install inside Windows” сонголтыг сонгоно.

Үүний дараа та дараах ц...

Сэтгэгдэл (37) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-12-01 - Ubuntu суулгах дэлгэрэнгүй заавар зааварчилгаа

Бичсэн: Админ
Монголчууд бид Microsoft компанийн бүтээгдэхүүнүүдийг хууль бусаар үнэгүйгээр хэрэглэсээр ирсэн. Хэзээ нэгэн цагт энэ нь хязгаарлагдаж, хуулийн дагуу арга хэмжээ авагдаж эхлэх нь гарцаагүй. Тэр цагт таньд програмыг худалдаж авах, эсвэл өөр үнэгүй програм хэрэглэх гэсэн сонголттой зайлшгүй тулгарна. Магадгүй та энэ бичлэгийг яг тийм зүйлтэй тулгарчихаад уншиж суугаа ч байж магадгүй. Тиймээ та зөв газраа орж ирсэн байна.

Ингээд та бүхэнд нээлттэй эх бүхий үнэгүй ү...
Сэтгэгдэл (80) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-11-15 - iPod-д зориулсан Англи хэлний толь бичиг

Бичсэн: Админ

Татаж авах

Заавар:

Энэ толь нь таны iPod-ы тэмдэглэл (Notes)-ийн зайнаас нэлээд хэсгийг нь эзлэх болно. ( 4MB-аас 2.95 MB/ 1000 хуудаснаас 853-г). Гэхдээ та хэрвээ Rockbox суулгасан бол өөр хавтас руу хуулаад, файл харагдалтыг бүх файлаар сонгон хэрэглэж болно.

Таарах iPod:  
3 дахь үеийн iPod-оос хойших iPod-ууд дээр. Video, Nano, click-wheel iPod, iPod Mini, wheel-тэй 4th iPod.

1) iTunes нээнэ. 
2) Толийг суулгах үед iPod дискийн горим нээлттэй ...
Сэтгэгдэл (28) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-11-15 - iPod гэж юу юм бэ?

Бичсэн: Админ
Асуулт:
iPod гэж ямар учиртай эд вэ? Зүгээр л бусад мр3-аас ямар ялгаатай юм бэ?
Хариулт:
Энэ бол өөр ертөнц

1. Багтаамж. 160Гб хүртэл багтаамжтай.
2. Видео үзэх, тоглоом тоглох, зурагтанд залгах... г.м маш олон боломжуудтай.
3. Хүрэхэд удирдах touchscreen, touchpad г.м хэрэглэхэд маш тохиромжтой, ойлгомжтой.
4. Гоё загвар, дезайнтай, чанар сайтай.
5. Дээр нь Linux үйлдлийн систем суулгаад бараг компьютер шиг хэрэглэсэн ч болно... гээд ер нь ганц дуу ...
Сэтгэгдэл (34) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-11-09 - Интернет холболтын сонголт

Бичсэн: Админ
Улаанбаатар хотод маань цөөнгүй интернетийн үйлчилгээ үзүүлэгч провайдер компаниудтай болж, хоорондоо өрсөлдөн байна. Даанч бас л үнэтэй, удаан дэлхийгээс хоцорсон хэвээрээ л байна даа. Ямартай ч хүмүүсээс ирсэн хүсэлтийн дагуу интернет холболтын сонголтын талаар өөрийн хэрэглэж байсан туршлага, мэддэг хэдэн провайдеруудаа харьцуулсан мэдээллийг өгье гэж бодлоо.

Яахав 60 чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдэг шиг харьцуулаад үзвэл Одоо Монголд байгаа хамгийн боло...

Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-10-30 - Wine 1.1.7 дээр Dreamweaver CS3, Photoshop CS4

Бичсэн: Админ

За удаан хүлээсний эцэст Dreamweaver CS3, Photoshop CS4 2-ыг өнөөдөр Ubuntu Hardy дээрээ суулгачихаад сууж байна. :D Сэтгэл маш их өндөр байна. wine 1.1.7 -ийн сүүлийн хувилбар дээр хэвийн сууж, ажиллах боломжтой болжээ. Хувилбараа энэ хувилбар руу шинэчлэхийн тулд http://www.winehq.org руу ороод Download хэсэгт байгаа зааврын дагуу өөрийн хувилбарт тохирох заавраар нь хийгээрэй. Тэгээд мөн өөрийн хүссэн Windows-ын програм, софтууд линукс дээр ажиллах боломжтой эсэ...

Сэтгэгдэл (17) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-10-01 - Блогийн холболт болон нүүлгэх

Бичсэн: Админ
Хэрэв та өөр сайт дээр блогтой бол түүнийгээ холбох боломжтой. Ингэснээр та манай сайтад хэрэглэгчийн эрхээр холбогдон найзууд болон бусадтай харилцаж, харин блогоо өөр сайт дээр бичих боломжтой болж байгаа юм. Таны блогт шинэ бичлэг нэмэгдэхэд манай сайтын нүүр хуудсанд холбосон блогийн хэсэгт харагдах болно.

Мөн түүнээс гадна та өөрийн www.delhii.net , www.blog.banjig.net , www.wordpress.com зэрэг өөр сайт дээрх блогоо бичлэг, сэтгэгдэлтэй хамт зөөж манай сайт...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-22 - Өнгө зүсээ засав

Бичсэн: Админ
1. Сайтынхаа өнгө зүсийг өөрчилж засав. Ямар нэгэн асуудалтай тулгарвал мэдэгдэж туслаарай :)

2. Хэд хоногийн өмнө харагдах нэрийг өөрчлөх боломж нэмэгдсэн. Та хүсвэл Танилцуулга засах (бүртгэл) хэсэг рүү орж солих боломжтой.
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-07 - Блогийн хаяг шинэчлэгдлээ

Бичсэн: Админ
Блогийн хаяг маань урьд нь https://www.blogmn.net/ner гэсэн хэлбэртэй байсан бол одоо https://ner.blogmn.net гэсэн subdomain хэлбэрт шилжлээ.

Хэрвээ сэтгэгдэл оруулах хэсэг болон зарим хэсэгт нэвтэрчихсэн байхад нэвтрээгүй гэж харагдаад байвал гарах холбоос дээр дарж гарч байгаад дахин холбогдоорой.

Санал сэтгэгдэл болон бусад зүйлсийг энд бичиж үлдээхийг хүсье!...
Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-02 - guinness world records

Бичсэн: Маша
 
энэ аймар гоё цааш нь үзээрэй
 
айваа та нар
 
сүүлд нь аймар
 
нүдээ аниарай
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-01 - дэлхийн алдартай одуудын өнгөрсөн ба одоо үеийн зурагнууд

Бичсэн: Маша


Леонардо Ди Каприо



Джанет Джексон



Джон Леннон



Мадонна



Майкл Джексон



Наталья Орейро



Фредди Меркури



Дженифер Лопес



Том Круз



Джоди Фостер



Мерилин Монро



Курт Кобейн



Кортни Лав



Мэрилин Менсон



Марлен Дитрих



Эдит Пиаф



Рональдо



Бьорк



Дрю Берримор



Кейт Уинслет



Кейт Мосс



Джо Дассен



Брэд Питт



Анджелина Джоли



Арнольд Шварценеггер



gaixaltai  bgaa  biz de korea oduudiig  vzsen vv?xexe...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-08-31 - чих баярлаг-trance electro хөгжим сонирхогчдод

Бичсэн: Маша


tiesto-г сонсдог бол тэрний дуугаар аяллацгаая



 харин одоо benni  benassi  гоё тийм үү?



энэ бол мэдээж Deep Dish -We Gonna Feel It  энэ миний дуртай дууны санд одоо болтол багтсаар л...



ATB- Ecstasy  хуучирашгүй дуу...




  it is dj ulzii in the metropolis clubt   
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-08-31 - хайр эргэж ирнэ...

Бичсэн: Маша
 
xайрлаxыг xүссэн юм миний зүрx
xангал залуу чамд би дурласын
учираxыг xүссэн юм миний залуу нас
урваж чамаас xолдоxыг xүсээгүй/uji 2008.08.31/



xэлсэн үгнээсээ буцаx бүрт чинь
xүрэн зүрx минь эмтэрдэгийг сана
эмтэрч шарxалсан зүрx минь
эргэж бүтэн болоxгүйг сана/uji 2008.09.01/


шүүдрийн дуслаас чамайг би xайxдаа
шүүрч xоцорсон зүрxээн би аргаддаг
шүлэг тэрлэж мөрс xолбоxдоо
шаналж үлдсэн зүрxээ би тайтгаруулдаг/uji 2008.09.01/...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-08-29 - Интернет холболт салаалах (ICS-Internet connection sharing)

Бичсэн: Админ
Интернет холболт салаалах талаар бичнэ гэж амлаад удсанд уучлаарай. Энд нэг интернет холболтыг хэрхэн салаалж олон компьютерт хүргэх талаар ярьж байгаа юм.
Интернет холболтыг салаалах техникийн байдлаас болоод хэд хэдэн янзаар салаалж болно.
Үүнд хамгийн тохиромжтой нэг арга бол router гэдэг төхөөрөмж ашиглан холбох арга юм. Энэ нь модем эсвэл интернет шугамыг router рүү холбоод router дээр интернетэд холбогдох хэрэглэгчийн нэр, нууц үг, дотоод сүлжээний тохиргоог хийж өгснөөр router-ээр дамжуулан сүлжээн дэхь компьютерүүд хоорондоо холбогдох ба интернетэд router-ийн тусламжтайгаар аль нэгнээсээ хамааралгүй холбогдоно.



Харин ro...
Сэтгэгдэл (176) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-08-01 - "LIBERTARIAN SUMMER SESSION"

Бичсэн: Tji

Либертари зуны сургалт

Эрх чөлөөнд суралцаагүй хүн өөрөө эрх чөлөөнийхөө дайсан нь байдаг.

 

Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" 2008 оны 8 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд "Дуган хад" амралтын газар болох гэж байна.

Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэхийг хүсвэл бидэнтэй ...

Сэтгэгдэл (42) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-07-22 - Монгол хэл дээр хичээлүүд

Бичсэн: Админ
Зарим хэрэглэгчдийн хүсэлтээр зарим хуучин сайт дээр байсан хичээлүүдийг тавьлаа.
www.dusal.net/books/ хаягаар орж үзнэ үү. Зарим нэгэн алдаа байж болох тул мэдэгдээрэй. Сайн шалгалгүй тавив...
Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-07-15 - HTML болон PHP хичээл Монгол хэл дээр

Бичсэн: Админ
Book-Html-Php.pdf
Web Design Dreamweaver.pdf

Холбогдох хаягууд:
https://dusal.blogmn.net/13700/html-helnii-tuhai.html

Сэтгэгдэл (45) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-06-25 - Доод хайлттай мөр арилгах боломжтой боллоо.

Бичсэн: Админ
Бид хэрэглэгчиддээ блогийнхоо доор байрлах хайлт бүхий блогмн гэсэн мөрийг авч хаяж нуух боломж олгож байна.

Нуух арга:

Блогийн удирдах хэсэгт Загвар->Засах хэсэг рүү нэвтрэнэ. Ингээд загварын кодон дундаас

гэсэн кодыг хайж олоод яг түүнийхээ дээд талд доорх кодыг хуулаад хадгалах товчийг дарна.

#b-hailt {
    display: none;
    visibility: hidden;
    height: 0px;
}

гэсэн кодыг оруулаад хадгална. Хэрэв арилгасан тохиолдолд ямар нэгэн байдлаар сайтынхаа нүүр хуудасны холбоосыг блогтоо байрлуулбал талархах болно.

Түүнийхээ дараа өөрийнхөө блогийн өөр хэсэгт хайлтаа оруулж болох юм. Жишээ нь энэ блог шиг.
...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-06-22 - Яагаад Монгол бичгийг сэргээх гээд байна вэ?

Бичсэн: Админ



(Хамгийн сүүлд засварласан: 2011.01.19)
Монгол бичигээ сэргээх талаар бид ирээдүйн төрийн түшээддээ уриалга гаргаад байгаа билээ. Энд зарим хүмүүс Монгол бичгийг сэргээх нь ямар ач холбогдолтой юм бэ? Ер нь Монгол бичиг чинь Монголчууд Уйгарчуудаас авсан, бидний бичиг мөн юм уу? гэх мэтээр мэтгэлцэж байна л даа. Тэгээд хүмүүсд хэрэг болох болов уу гээд мэтгэлцээнүүдээс цэгцлээд  нэг ийм бичлэг оруулж байна. Таалан соёрхоно уу!







Монгол бичигээ сэргээн хэрэглэхийн ач холбогдол:

1. Хэрэв бид үндэсний бичгээ сэргээж чадвал Халимаг, Өвөр-Монголоос эхлээд дэлхийн өөр өнцөгт суугаа бусад Монголчууддаа Их Монгол улс сэргэж буй з...

Сэтгэгдэл (21) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-06-05 - "БИД ХАМТДАА - ГЭРЭЛ ЗУРГИЙН АГШИН"

Бичсэн: Tji

Монголд анх удаа нэгэн зорилгын дор нэгдсэн олон хүний дүр төрхийг гэрэл зурагт мөнхлөх торгон агшинд та бүхнийг урьж байна. 

Нэг дор олон хүнийг цуглуулан гэрэл зургийн нэг агшинд багтааж, үзэл бодлоо илэрхийлж, бүтээл туурвидаг урлагийн чиглэл олон улсад байдаг. Монголд анх удаа ийм бүтээл туурвихаар гэрэл зургийн Гамма агентлагын захирал, нэрт гэрэл зурагчин С.Цацралт шийдвэрлэжээ. 

Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт нэр дэвшиж байгаа Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН-г дэмжигчид энэхүү өвөрмөц арга хэмжээг зохион байгуулна. Хэрэв Та хуульч Х.Тэмүүжин, түүний үзэл бодол, зарчим, хэрэгжүүлэх бодлогыг дэмжиж, түүний ду...

Сэтгэгдэл (71) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-06-02 - Сонгуулийн зардлын "Хандивын данс"

Бичсэн: Tji

Ардчилсан намаас УИХ-ын 2008 оны сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН би эрхэм сонгогч олон болон намайг дэмждэг нийт хүмүүст хандан сонгуулийн хандив хүсч байна. УИХ-ын сонгуулийн тойрог томорсноор нэр дэвшигчийн зардлын хэмжээ их болж, Баянгол дүүрэгт нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг СЕХ-ноос 133 сая 600 мянган төгрөгөөр тогтоосон. 

Сонгуульд хэн их мөнгө зарна тэр сонгуулийн дараа эрх мэдлээ арилжиж, авилга авах нь их гэдэг. Сонгуулийн өмнөх мөнгө улс төрчийг хэн нэгний халаасанд оруулдаг гэлцэх нь бас бий. 

Тиймээс Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН би эн тэргүүнд хамгийн б...

Сэтгэгдэл (21) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-05-24 - үг бол үг

Бичсэн: Маша
сайн байцгаана уу?та бүxэнд энэ өдрийн мэнд би ойрд бас л завгүй байлаа xарин xичээл xаагдаад зав гайгүй байгаа шүү одоо шалгалтандаа л бэлдэxээс өөр зүйлгүй л сууж байна даа  xэxэ ойрд гадаа нээx таагүй байлаа тэ би мууxай царайлаад л яваад байлаа би ер нь иx жожиг болж байx шиг байна уншдаг ном маань тийм юм уу ухамсарын талаар ном уншдаг болоод ч тэр үү намайг гэсэн эрчүүд мөн миний эргэн тойрны бүxий л xүмүүс миний сэтгэлд нийцэxгүй маа xүмүүс xоорондоо ярьж байгаа нь ч гэсэн нэг л эвгүй миний зүгээс дургүйцлээ шууд л илэрxийлчиxдэг тэгээд xүмүүсийн дургүйг xүргэнэ шүү дээ одоогийн оxид ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-04-18 - ПАРКИНСОНЫ ХУУЛЬ БОЛОН МОНГОЛ ПАРАДОКС

Бичсэн: Tji

Сүүлийн үед үнийн өсөлтөөс болоод хүмүүс бухимдаж, олон талаар өөр хоорондоо маргаж, мэтгэж байна. Маргааны гол сэдэв нь: -"Төр оролцож зах зээл дээр нийтэд нь үнийг тогтоон барих ёстой. Тэгэхгүй бол энэ хэдэн шуналтай бизнесменүүд ашгаа бодоод иргэдийг бодохгүй байна". -"Үгүй ээ зах зээлд өөрт нь итгэж төр зөвхөн орлого багатай ядуучуудад хандан тухайлан тэдэнд л зориулсан халамжийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрөөс нийтэд нь үнэ зохицуулах гэвэл эсрэг үр дүн гарч орлого багатай иргэд хамгийн түрүүн хэлмэгдэх аюултай" гэх мэтчилэн.

Өнөөдөр сонгууль дөхсөнийг ч хэлэх үү, зарим нэг популист улс төрчдий дуу нь чангарсныг ч хэлэ...

Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-04-02 - Сэтгэгдэл

Бичсэн: Tji

Өнгөрсөн сард www.news.mn сайтад тавигдсан нэг нийтлэлийн маань дор ийм нэгэн сэтгэгдэл "Ярьсаар л байна уу?" гэсэн гарчигтай бичигдсэн байлаа.

Болохгүй бүтэхгүй байгааг нь бүгд л мэдэж байгаашдээ. Яах ёстой талаар ч өчнөөн жил ярилаа. Одоо бодитой дорвитой ажил хийхгүй юм бол элдэв шалдав юм бичиж цаг үрхээ болимоор юм. 2007 оны 10 сарын 19

Энэ сэтгэгдэлд хариу болгож бас нэг зочин:

Тэр бодитой доривтой ажлыг чинь хийгээд өгий гэж эрх мэдэл авсан хүмүүсээс наадахаа нэхээч ээ. Судлаачдын ажил чинь бичиж, хэлэх л байдаг юм биш үү. Шаардах юм аа шаардах хүнээс нь шаардаж чадахгүй, албан тушаалтан хархаараа долигнож, бөхөлзөх м...

Сэтгэгдэл (30) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-23 - Зогсолт

Бичсэн: Tji

Байз даа...

Түр хүлээ!

Би өөртөө зогсолт өгмөөр байна

Санаж байна

Сэтгэл яг ингэж анирдахад

Цаг ямагт намайг живүүлэх

Царцанги сүнстэй саарал хүмүүс урсч байсан

Тэдний хөггүй инээмсэглэл,

харц

бас царай

Энэ бүхэн урьд нь

Этгээд мөртөө зүүд шиг

Заавал өрнөж байсныг

... Тийм ээ

            Дүр эсгэх хуурамч харцнууд

            Дотроо халхалсан хиймэл үзэмжүүд

Тэнгэр минь хүлээ л дээ

Хэмжээс бүхэн цаг хугацаатайгаа зогсог

Хэрхэхийн тухай утга ч хийсэн одог

Бид нэг л замыг давтаад байна

Бийр будаггүй амьдралын цаг хугацаа

Бүгдийг "хүн" гэдэг хүүхэлдэй болгон наадаж байна

Бид орон зайн тоглоом болж

Бие м...

Сэтгэгдэл (51) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-23 - шүлэгийн түүвэр чамаас надруу

Бичсэн: Маша

дэндүү аxарxан амьдралынxаа нэгээсэн xэсгийг
дурласан чамайг гэсээр өнгөрүүлсэндээ би xарамсаxгүй
дутуу бүxнээ гүйцээxийн төлөө амьдраxдаа
дурсамжийн эзэн чинийxээ дүрийг мартаxгүй
нойргүй xоносон шөнүүддээ xарамсаxгүйн тулд найз нь чамд
нулимасгүй амьдрал бэлэгльe

өнгөт орчлон навчисаар бүжиxэд
өлмийд чинь өвсний салxи бүдэрнэ
өөрийг чинь дурсан дуулаxад
өвлийн цас xаврийн бороотой xамт
өөрийн чинь дээрээс асгарна
xарин чи норон зогсоx уу?

зүгээр л нэг гадаа намууxан
зөөлөн салxи сэтгэлд илбэнxэн
зөрүүд өнгөрөx xарц дотноxон
зүүдэлж нойрсоx чи xөөрxөн

xүсч байгаа боловч xүрч чадаxгүй юм
xүлээж байгаа боловч ...

Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-20 - Бичлэгийн ангилал, сэтгэгдлүүдтэй ажиллах

Бичсэн: Админ

Шинэ боломжууд нэмэгдлээ.

1. Бүх сэтгэгдлүүдтэй ажиллах.
2. Бичлэгүүдээ бөөнөөр нь сонгож ангилал сонгох.

Бас нэгэн зөвлө...

Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-18 - хавар боллоо хайртдаа оч

Бичсэн: Маша


сайн байна уу залуусаа ойрд xичээл ном гээд нилээн завгүй л байлаа та нар маань сайн байгаа биз дээ миний блогийг уншдаг т...

Холбоос

2008-03-16 - Мэйл мэдэгдэл зохицуулах

Бичсэн: Админ
Асуулт: 
Өөр хүний блог дээр xүмүүс сэтгэгдэл бичиxээр миний э-мэйл xаяг руу сэтгэгдэл бичигдлээ гээд мэйл ирээд байx юм......
Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-09 - Бүх охид, бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе!

Бичсэн: Админ

 


гэрэл, энхрий, гоо үзэсгэлэн, бүүвэйн дуу, бүлээн уруул,
аз жаргал, амьдралын утга, дуу хөгжим, шүлэг найраг,
хайр...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин