bolod.M

2007-10-22 - Инээх уурлахаа өөрөө мэд! Хаха

 

Н.Энхбаярын шvvх хурал

Ерөнхийлөгч Н.Энхбаяр машинтайгаа хурд хэтрvvлэн яваад нэг доор 2 хvн мөргөчихжээ. Удалгvй шvvх хурал боллоо. Ерөнхийлөгч Дээд Шvvгчээс тодруулга авч байна.

Шvvгч: За тэр эхэлж мөргvvлээд таны машины урд талын цонхыг цөмлөөд ороод ирсэн нөхөрт бусдын эд хөрөнгийг санаатайгаар сvйтгэж, мөн машин хулгайлах гэж оролдсон хэргээр 3 жил ... Аа тэр мөргvvлээд 10-аад метр газар vсэрч бутан дунд унасан тээгэлж амьд гарсан нөхрийг, ... ммм, ... хэргийн газраас зугтах гэсэн оролдлого хийсэн хэмээн 4 жил хэмээн ялласугай!

Цахилгаанчин

Хvний мууд дуртай
Хvйтэн цэвдэг цахил...

Холбоос

2007-10-18 - Намын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!

Итгэл алдрах сэтгэл хөрөх энд хамаагvй ээ

Ирээдvйгээ харах өөртөө итгэх хамгийн чухал

Иргэний vнэмлэхээсээ илvv эрхэмлэдэг тэр

Итгэл хvлээсэн намын батлахаа гаргаад ирцгээ

Их гал өрдөж цөмөөрөө баясан бvжье

Эргэлзэх хэрэгггvй галд өргөцгөө намын батлахаа

Сэтгэлийн хvлээс итгэлийн баглаанаас ангижирцгаая

Сайн цагийг бид өөрсөдөөн бvтээцгээе

Бусдыг шvтэж бурхан мэт дагах цаг өнгөрсөн

Бид өөртөө эзэн бурхан байх цаг ирсэн

Намын батлах гэдэг гав гинжийг тасдацгаая

Нэр хvнд албан тушаал эрх мэдэлд тvvнгvйгээр хvрч болно

Намын батлах хэмээх сохор зоосны vнэгvй гавьяа шагнал

Наса...

Холбоос

2007-10-18 - Хамаагvй ээ

Үзэгслэн гоод дурлах гэж

Үзэшгvй муухай төрсөн юм байж

Хамаагvй ээ

Харах нvдэнд

Хар өнгийг хэд хувиргаж ч болно оо

 

Тансаг дээдэд тэмvvлэх гэж

Тоолох хөрөнгөгvй яваа юм байж

Хамаагvй ээ

Хvний оюун бvтэн цагт

Хөрөнгө байтугай хорвоог бvтээж болно оо

 

Сайхан авьяасыг бишрэх гэж

Солгой хоолойтой төрсөн юм байж

Хамаагvй ээ

Сэтгэл зvрх өөдөө цагт

Суу билэгтэн болно оо

 

Мэргэдийн номд шvтэх гэж

Мунхаг боол төрөө юм байж

Хамаагvй

Энэ бие эрvvл энх цагт

Эрдмийн огилд гарч болно оо

2007 он

...
Холбоос

2007-10-18 - Хар

Хааяа хааяа

Хаа нэгтэй

Хэн нэгэн

Хэнтэй ч юм

Хачин сайхан байгаа даа

2007он

Холбоос

2007-10-18 - Арчаагvй төр

Ард тvмэн

Агуу гэнэ

Ард тvмний хvсэл

Хууль гэнэ

Ард тvмэн

Агуу гэнэ…

 

Ард тvмэн гэхээр

Ядуу ядуугийн туйл харагдана

Ард тvмэн гэхээр

Амьдарч vл чадах арчаагvй харагдана

Ард тvмэн гэхээр

Араа шvдээ ярзайлгасан  өлсгөлөн харагдана

Ард тvмэн гэхээр

Амьдрал гэр бvл ахан дvvс минь харагдана …

 

Ард тvмэн

Төр засгаа зvхэж байна

Ард тvмэн

Албан тушаалтнуудыг харааж байна

Ард тvмэн

Тоотой хэдэн хөрөнгөтнөө хялайж байна

Ард тvмэн

Тэтгэвэр тэтгэлэг хvсэж байна

Ард тvмэн

Төрөөс мөнгөн бороо талхан мөндөр буулгахыг хvсэж байна

Ард тvмэн

Эх орноосоо өөр дива...

Холбоос

2007-10-18 - Мөртvvд!

 Инээнэм

Дотроо уйлж инээнэм

Элгээ хөштөл инээнэм

Элэг эмтрэн инээнэм

Нулимсаа гартал инээнэм

Нулимсаа залгин инээнэм

Инээнэм

Ичиж инээнэм

Инээнэм

Уйлж инээнэм

Инээнэм

Дуулж инээнэм

Инээнэм

Ухаарч инээнэм

Инээнэм

Уярч инээнэм

Инээнэм

Өөрийгөө шоолж

Инээнэм

2007он

 

Анхны цас орсон өглөө

Алхахаасаа айнам

Аргагvй дээ

Аймар хөр мөр минь

Амьтан хvний нvдэнд

Ингэж ил гарахаас

Илvv айдас хаа байна

2007он

...
Холбоос

2007-10-18 - WOW

Эр биеийг минь хvсэж болно

Энэ ертөнцийнх болохоор харамлаж би vл чадна

Сэтгэл зvрхийг минь хvсэж болохгvй ээ

Сав шимээс хальсан болохоор зvрхэлж vл болно

2007он

 

Хааяа хааяа би чамайг дурсах юм

Хайрлаж чадаагvй өөрийгөө зэмлэх юм

Үе vехэн чамайгаа бодох юм

Үгvйлээд байгаа өөрийгөө зvхэх юм

2007он

 

Солиотон гэгээрч

Гэгээнтэн солиордог

Сонин энэ хорвоод

Сохор юм шиг амьдрах хэцvv яа

2007он

 

Харахад цэвэрхэн

Харьцахад номхон

Ханилахад янаг

Хамгийн дотно мэт атлаа

Хажуу хийгээд хойноос

Хазахын цагтаа

Харанхуй vхлийн шарх өгөх

Хvмvvнийг найз гэдэг аж

200...

Холбоос

2007-10-18 - Хип хоп шvлэг

Төрийн гацаа

 

Төр төр төр л гэнэ

Төрийн араа эргэнэ л гэнэ

Төр төр л гэнэ

Төрийн араа гацна л гэнэ

Төр төр гэнэ

Төмөр араа будаа будаа

Төрийн гацаа удаа дараа

 

Нам дор төр оршино

Нямдорж хууль засна

Нисдэг тэрэг газарт унана

Намын бvлэг хурал хаяна

Төрийн гацаа

 

Их хурлын ирц дутна

Энхбаяртан ууланд авирна

Сангийн яамны төсөв хэтрэнэ

Суудалдаа сайдууд наалдан пад

Төрийн гацаа

Ерөнхий сайд шийдвэрээсээ буцна

Ерөөсөө сайдууд суудлаасаа зуурна

Намын бvлэг бvхнийг шийднэ

Нарийн ярьвал хуулиа зөрчинө

Төрийн гацаа

 

Гишvvд өөрсөддөө мөнгө төсөвлөнө

Гадаадруу зу...

Холбоос

2007-10-18 - Хvсэл минь миний амьдрал

Бороо шиг би асгарахыг хvснэ

Болор мөнгөн одод шиг гялалзахыг хvснэ

Газар ундааж унатлаа би гялалзана

Газарт бутран унахдаа улам гоёмсогоор гялалзана

Солир шиг би харвахыг хvснэ

Сондор мөнгөн сар шиг гэрэлтэхийг хvснэ

Дэлхийд татагдан унатлаа гэрэлтэнэ

Дэлхийд шингэн орохдоо улам хурцаар гэрэлтэнэ

Цэцэг шиг би ургахыг хvснэ

Цэв цэх тэнгэр өөд тэмvvлэхийг хvснэ

Тэнгэртээ хvрээд хугаран унатлаа ургана

Тасдуулж, хугарсан ч улам эрхэмсэгээр оршино

Булаг шиг би ундрахыг хvснэ

Бvр дотроосоо оргилохыг хvснэ

Боргилон урссаар амьсгал тасартлаа оргилно

Бvхий л амьсгал минь д...

Холбоос

2007-10-17 - Багшийн тухай базаахгvй vгс!

Нарт хорвоод олдомгvй нандин сайхан алба гагцхvv багш хvнд заяаж ээ!

Энэ vг олон ч хvнийг багш болоход нөлөөлсөн байх даа гэж би хааяа боддог юм. Мөн нөгөө талаар маш сайн пи ар хошигруулалт болсон доо гэж. Гэхдээ багш гэдэг vнэхээр хорвоод хосгvй сайхан буянтай мэргэжил гэдэгтэй хэн ч зуун хувь санал нийлнэ буйзаа.

Гэтэл саяхан Ардчилсан хvмvvнлэг нийгэмтэй манай оронд Ардын багш хvн шавь нараа нvvр нvдгvй удаа дараа зодож танхайрдаг тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр хөвөрч олон хvний нvдийг бөлтийлгөж чихийг дэлдийлгэв. Нvvр нь ам нь хөхөрч шархалж хvн харах аргагvй болсон ш...

Холбоос

2007-10-15 - Газар- орон байр буюу Мөрөөдөл!

Нэг.

*Газар бол улсын vндэс* хэмээн тэртээ МТӨ 3-р зуунд Хvннv гvрний их хаан Модун Шанью айлджээ. Юутай vнэн vг вэ. Өдгөө ч гэсэн бид тvvний энэ vгийг ямар vнэн vг хэлээ вэ хэмээн шагшисаар.

Улс гэдэг ард тvмэн гэсэн vг ард тvмэн гэдэг айл гэр бvл гэсэн vг айл гэр бvл гэдэг иргэн гэсэн vг. Энэ бvхний туйлын зорилго бол оршин тогтнох амьдрах билээ.

Өнөөдөр Монголчууд бид амьдран суух газартай болох /газар өмчлөх/ гэж өөр хоорондоо өрсөлдөн уралдаж бvр тэмцэлдэж байна. Тиймээ өнөөдөр хvн бvр иргэн бvр *Газар бол амьдралын vндэс* гэдгийг яс махандаа шингэтэл ойлгодог болжээ.

Хvй нэгдлийн ...

Холбоос

2007-10-15 - Монголын төр хамгийн муу менежер!

Төр засаг vнэндээ тун муу менежер гэдгээ алхам тутамдаа харуулсаар. Ард иргэд итгэл алдарсаар. Одоо бvр хараад байх нь ээ ард иргэдийн алдарсан итгэл vзэн ядалт болж хувирч байх шиг. Төр гэдэг тvмний хараалын бай юм гэж vv. Эсвэл ард тvмэн гэдэг ядуу зvдvv амьдрах чадваргvй төр засагтаа гомдоллосон амьтад байх ёстой юм гэж vv?! Аль аль нь хаа хаанаа бодох л хэрэгтэй байх.

Төр хэмээх улаан нойл менежерийн балаг ард иргэд болоод аж ахуйн нэгж компани байгууллагуудад улам их мэдрэгдэх болсон. Монголд бизнес хийх их хэцvv гэж ярьдаг. Монголдоо монгол хvн бизнес хийх бvр их хэцvv гэнэ. Төрийн дар...

Холбоос

2007-10-05 - Киви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!

S music телевизийн захирал, ая зохиогч, дуучин Б.Ангирмаа гэх урлагийн тогоонд чамгvй хэдэн жил чанагдаж, хал vзэж халуун чулуу долоосон гэх бvсгvйн ёстой нөгөө нэг vсдэж гаргаж ирсэн гэж хэлж болох нэгэн хамтлагийн булхай илэрч хэл ам тасрахаа болив. Энэ бол Киви хамтлаг тойрсон хэл ам юм.

Тэдний гайгvй гэх дуунууд нь дандаа гаднаас хулгайлсан дуу гэсэн яриа ид тарж жирийн сонсогч фэнvvдийнх нь сонорт хvрч эгдvvцэн толгой сэгсэрч итгэж ядаж байна гэнэ...

 

Pussycat dolls хамтлагийг дуурайсан эрос имиж бvхий охидын хамтлаг янаг хоолой, ялдам инээмсэглэл, эротик хөдөлгөөнөөр залуусын сэтгэл...

Холбоос

2007-10-04 - 3 охин

Цоглог гурван охин монголын хип хопын ертөнцөд тэсрэлт хийж шинэ дvр төрх нэмж залуусаас дутахгvй гэдгээ харуулж чадсан. Энэ бол яах аргагvй Гурван охин хамтлаг.
Тэдний цөөнгvй дуунууд нь хит болж залуус хvvхдийн сонсох дуртай хамтлагуудын нэг нэгэнт болжээ.
Тэд хэсэг чимээ сураггvй байж байгаад Dance клипээ гаргаад дахин сураг тасарсан.
Тэгвэл Гурван охин зvгээр суугаагvй цаг наргvй, найз залуутай болох ч завгvй уран бvтээлдээ ханцуй шамлан ажиллаж байгаа бөгөөд тун удахгvй цоо шинэ цомгоо фэнvvддээ хvргэхээр зорьж байгаа юм байна.
Тус цомог нь шинэ 10 дуунаас бvрдэх бөгөөд тэдний шин...

Холбоос

2007-10-03 - Аймаар гоё зугаатай тоглоом шvv!

Доорх линкээр дараад ороод vз. Татана уншина энэ тэр гэж цаг завыг чинь алдуулж удахгvй шvv! Хөгжилтэй аймаар гоё тоглоом!

http://www.extremefunnypictures.com/paris.swf

Холбоос

2007-10-01 - УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ

Монгол усын ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын 2007 оны намрын чуулганы нээлт дээр хэлсэн vгийг бvрэн эхээр нь хvргэж байна.

УИХ-ын дарга, эрхэм гишvvд ээ,
Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvд ээ,
Ноёд, хатагтай нар аа,
Улс төр, нийгмийн ээдрээтэй нөхцөл байдалд Улсын Их Хурлын ээлжит намрын чуулган эхэлж байна. Нэг талаас харахад, манай улсын хууль тогтоох байгууллага хоёр чуулганыхаа хооронд завсарлага, амралтын зайгvй ажиллаж, төрийн гадаад, дотоод бодлогын амин чухал олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх vйлст хvчин зvтгэж байгаа мэт дvр зураг бууна. Гэвч нөгөө талд нь УИХ-ын чуулганаар хэлэ...
Холбоос

2007-10-01 - Сантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо

Монголын шилдэг гадаад хэл сургалтын төвvvдий нэг Америк-Монголын хамтарсан Сантис Боловсролын Төв нь 2007-2008 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр элсэлт авч хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг өнөөдөр хийлээ.

Дипломын сургалтыг гадаад харилцааны хэлтсийн захирал Эндрю Оргилл, Баянзvрх салбарын академик захирал Шон Лафферти, салбарын захирал Г.Баярбаясгалан нар нээж vг хэллээ. Мөн энэ vеэр Freezone хамтлаг анхны элсэгчдэд зориулж баяр хvргэн ая дууныхаа тvрлэгийг өргөсөн.

Мэргэжлийн дипломтой сургалтанд Аялалын хөтөч тайлбарлагч, орчуулагч, Аялал жуулчлалын менежер, орчуулагч, Англи хэлний ...

Холбоос

2007-10-01 - Озоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!

Агаар мандлын 20-25 км-ийн өндөрт хамгийн их нягтралтай озоны давхарга дэлхий дээрх хvн болоод амьд махбодийг нарын хэт ягаан туяаны хортой нөлөөнөөс хамгаалж байдаг билээ.

Далаад оны сvvлчээр эрдэмтэд дэлхийн агаар мандал, ялангуяа давхраат мандал дахь озоны хэмжээ буурч буйг анх ирлvvлж, наяад онд хлортфторт нvvрстөрөгч болон vйлдвэрийн зориулалттай бусад химийн бодисууд озоны давхаргыг задлах нөлөөлөл vзvvлдэгийг тогтоосон бөгөөд сvvлийн хориод жилийн дотор давхраат мандал задхь озоны хэмжээ дунджаар 4 орчим хувиар багассан байна.

 Энэхvv алдагдлыг нөхөхөд даруй 100 гаруй жилийн хугацаа ш...

Холбоос

2007-09-28 - Энэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!

Баяраагийн БАТЗАЯА охины
АМЬДРАХ ХҮСЛЭН-г биелүүлье

Эмч нарын хариуцлагагүй үйлдэл, мөнгөний төлөө бусдын амьдралаар тоглогч Хадгаламж зээлийн хоршооныхны балгаар нэгэн сайхан охины амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг дуулсан гадаад, дотоод, дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд энэхүү охинд туслахаар нэгдэж байна.

index_clip_image002.jpgЗүс царайгаа хараагүй ч, нэг нэгэндээ туслахаар хүсэл зорилгоо нэгтгэсэн монгол залуус “Амьдрах хүслэн” нэртэй хөдөлгөөн өрнүүлж байна. Энэ хөдөлгөөний зорилго нь Б.Батзаяа охины эмчилгээний зардлыг олоход тусалж байгаа юм.

Амьд...

Холбоос

2007-09-28 - ИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Нийслэлийн ИТХ-ын 33 дугаар тойргийн нөхөн сонгууль ид халуун дээрээ буцалж байна.

Уг тойргоос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-аас сонгогдсон Ц.Тvмэнгэрэл хvний амь нас хөнөөсөн, иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэх хэргээр шvvхээс буруутгагдсан тул ийнхvv өдгөө нэлээд удаан хоосон байсан суудлын шинэ эзнийг тодруулах сонгууль болж байгаа.

Энэхvv тойрогт зургаан нэр дэвшигч ана мана vзэлцэж ард иргэдийн толгойг угаах сурталчилгааныхаа ажлыг эхлvvлээд байж байна. Нэр дурдвал МАХН-аас “Шри шри” амьдрах ухаан бясалгалын төвийн тэргvvн Гантөгс, АН-аас УНДЕГ-ын дарга С.Эрдэнэ, ИЗН-аас Б.Б...

Холбоос

2007-09-26 - Монголчлох ухааныг хөгжvvлж чадвал амжилт ойрхон...

Монгол орны газар зvйн байрлал уур амьсгал хvйтэн сэрvvн нөхцөлтэй. Энэ нь оюун ухаан уураг тархины хувьд маш тааламжтай сайн хөгжих боломж болдог нь судалгаагаар тогтоогдсон гэнэ. Мөн монгол хvн угаасаа оюун ухааны чадамж өнөдртэй байдаг аж. Ийм мэдээлэл сонсоод би ихээ баярлав.

Гэхдээ Монгол хvн сэтгэлгээ сайтай аливаа зvйлд хурдан суралцдаг ер нь сийрэг тархитай чанар байх шиг надад санагддаг.

Бидний хэлж заншсанаар Монголчлох ухаан гэж агуу чанар байна. Тиймээ Монголчууд бид энэхvv Монголчлох ухаанаа хөгжvvлж чадвал амжилтанд хvрч чадна гэдэгт би итгэдэг. Ямар нэгэн юмны учир зvйг туха...

Холбоос

2007-09-26 - Гайхалтай...

Тиймээ энгийн юм ихэнхдээ гайхашигтай байдаг! Бид энгийнээс өөрсөдөө ихээ холдоод тэр агуу юмсыг анзаарахаа больчихсон мэт. Өөрөөр хэлбэл хvн бид бодгал чанарлуугаа эргээд дөхөж чадвал тэнд л жинхэнэ мөн чанар хийгээд гайхашиг, мөн бидний орчлонгоос ихээ холоос бvр өөр гаригаас хайгаад байгаа асуултын хариулт нууцууд байж болох юм. Тиймээ тэнд бий гэдэгт би итгэдэг.

Би оюутан байхдаа дуулсан хоёр онигоо ч гэхэд хаашаа юм оюун ухааны энгийн нэгэн хоржоонтой гайхалтай энгийн сэтгэлгээг эрхэм тантай хуваалцмаар санагдлаа.

Нэг найз маань надад ярьж өгсөн жаахан дэгсдvvлэгтэй ч надад маш их зvй...

Холбоос

2007-09-26 - Монгол хvний сэтгэл яасан уудам юм бэ?!

Нэг ийм нэртэй онигдой байна. Онигдойгоо ч хат даа шившиг юм даа!

Манай төр засаг төрийн тvшээд нээрээ ичих нvvрээ ч элгэндээ наана гэдгийг ч  ёстой vзvvлэх шиг болж байна гэнэ шvv цаана чинь.

Ямар сайндаа л ард тvмэнд хэлэх vг нь олдохоо болиод *Монгол төрийн сэтгэл яасан уудам юм бэ?* гэж егөөдөж суухав дээ.

-Онгоц осолдож олон сайхан эрс амь эрсдэв. Онгоцны багийнхантай холбоо тасраад сураггvй болчихоод байхад манай төр засгийн бараг бvхий л эрхэмvvд юун онгоц манатай Чингис зочид буудалд нэгэн УИХ-ын гишvvнийхээ төрсөн өдрийг тэмдэглээд найрлаж байсан гэдэг. Эрх мэдэлтнvvдийн сэтгэ...

Холбоос

2007-09-14 - Аав минь...

Аавыгаа дурсаж байх нь ээ нэгэн хөгжилтэй ч юм уу дурсамж гэнэт толгойд зурсхийлээ. Ингээд энэхvv дурсамжаа та бvхэнтэй хуваалцья!

Аав маань нэгэн удаа эмнэлэгт сувилуулахаар хэвтлээ. Тэгээд л эгч ах бид аавыгаа ээлжлэн эргэдэг байлаа. Гэхдээ бид эргэх гэж очоод эргэх биш өөрсөдөө л баахан чихэр боов чирээд гэртээ ирдэг байлаа. Учир нь аавын маань ажлынхан анд найзууд шавь нар нь гээд өдөрт эргэлтээс их юм байхгvй идэх уух юм нь бялхаад бараг муудаж хөгзөрөх нь халаг байдаг байв.

Ингээд л нэг өдөр миний эргэх ээлжийн өдөр боллоо. Эхлээд ааваас юу юу хэрэгтэй байгааг заавал асуугаад тэгээ...

Холбоос

2007-09-12 - Анхаараарай!

http://www.miniih.com/bolod/index.php ороод уншаад нvдээ бvлтийлгэж чихээ дэлдийлгэцгээ!
Холбоос

2007-09-07 - Тавтай морил!

http://www.miniih.com/bolod HI эрхэм блогчид оо! Та бvхний энэ өдрийн амар амгаланг айлтгая! Та бvхэн миний блогоор зочилоорой!
Холбоос

2007-09-05 - ХАГАРАЛ...

Чонотой нийлсэн нохой  чононоосоо ч хомхой байдаг юм шvv.
/Ардын vг/

Өөрчлөлтийн салхи


ХХ зууны туршид Монголын асуудлыг Орос, Хятад бидний толгой дээгvvр шивнэлдэн шийдэж байлаа. 
“Ардын элч” киноны хяналтын хувилбарыг Улс төрийн Товчооныхонтой Хятад, Зөвлөлтийн Элчин сайд хамт vзэж гэнэ. Кино дуусмагц Зөвлөлтийн Элчин босч “Оо, сайн. Зөвлөлт - Монголын найрамдлыг гайхамшигтай харуулсан байна. Гаргахад татгалзах зvйлгvй” гээд суув. Хятадын Элчин сайд “Хай, Зөвлөлт - Монголын найрамдлыг харуулсан талаасаа бол зvгээр юм. Хятад – Монголын найрамдлыг ер харуулаагvй юмаа даа “ гэжээ. УТТ ...

Холбоос

2007-09-05 - Даварсан хужаа дарагддаггvй, дарагдсан хужаа давардаггvй!

Бидний өвөг дээдэс аливаа зvйлд билэг ухаанаараа хандаж, хэтийг харж шийдвэрлэдэг хэрсvv ухаанаа vе хойчдоо өвлvvлэн vлдээсний ачаар бидний Монголчууд өөрийн гэсэн тvvх соёл, баялаг дvvрэн уудам нутаг, бахархах зvйлээ хадгалж өдий зэрэгтэй амьдарч байгаа билээ. Харин бид хойч vедээ Хятад, Солонгосын хэл соёл, усгvй улаан цөл, сэндийчсэн хөрс шороо, цус нулимстай гашуун тvvх, Vхэр Монгол гэсэн доромжлолыг өвлvvлэн vлдээх гэж vv?!
Монгол уламжлалыг уландаа гишгэсэн Н.Энхбаяр, М.Энхсайхан мэтийн нанхиад цустнууд гэгдэх этгээдvvд төрд гарснаас хойш ядуурал, гуйланчлал, авилгал, хээл хахууль, дар...
Холбоос

2007-09-05 - УУЛ УУРХАЙН САЛБАР НО ИХТЭЙ БАЙНА!

Хэдийгээр алт олборлогчид УИХ-аас тогтоосон гэнэтийн ашгийн татварыг эсэргvvцэж хэл ам гаргажбайгаа ч 2007 оны эхний хагас жилд 5.5 тонн алт Монгол банкинд худалдсан байна. Монгол банкинд худалдсан ихэнх алтыг буюу нийт 5.5 тонн алтны 4.2 тонныг нь Бороо гоулд олборложээ. Yлдсэн 1.3 тонныг нь 51 аж ахуйн нэгж болон хувь хvмvvс олборлож тушаасан байна.

Оны эхний хагаст 130 гаруй аж ахуйн нэгж компни алт олборлосон гэх боловч 51-ээс бусад нь Монгол банкинд алтаа тушаагаагvй байна. Энэ нь дээрх гэнэтийн ашгийн татвартай холбоотой гэж зарим эх сурвалжууд тайлбарлаж байгаа. Мөн энд манай хууль хя...

Холбоос

2007-09-05 - 2006 ony eтsiin баidlааr Mongol uls

та бuhend NSO бolon Worldбаnknааs gаrgаsаn zаrim neg тoo баrim huergeye gej бodloo.

2006 ony eтsiin баidlааr Mongol uls

   - 2.6 sаyа hunтei бoljee.

   - 100 emegтeid 95 eregтei onogdoj баinа.

   - Ulааnбаатаr hoтod 1 kwаdrат km nuтаgт 212 hun

    - niiт hun аmyn 61 huvi ni hoтod

    - neg oerhod 4 hun nogdoj баinа

    - dundаj nаs 66, eregтei ni 63, emegтei ni 69

    - suuliin 1-2 jild тoerolт ihsej баinа /ug ni бuurаh hаndlаgатаi баisаn!/

    - eregтeichuudiin баs баrаlт oendor баinа /100 emegтed 148 eregтei/

    - 2006 ond 49 myаngаn hos ger бul бoljee /oemnoh onoosoo 3.2 dаhin ...

Холбоос

2007-09-05 - Экспортын Гол Бvтээгдэхvvн Хvн

Нэгэн анд минь бичсэн зvйлээ надруу илгээжээ. Би vvнийг та бvхэнтэй ч гэсэн хуваалцахаар шийдлээ!

Нэн тvрvvнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз

Пифагор

Хичнээн жилийн өмнө Пифагор ингэж хэлснийг би харамсалтай нь мэдэхгvй юм...Ямартай ч  Пифагор ийн амьдарч байсан нийгэм өнөөдрийн нийгэмтэй харьцуулахын адилгvй өөр боловч Нэрт эрдэмтэний ишлэл бас өнөөдөртэй яв цав таарч байх юм. Аливаа улс орныг хөгжvvлэгч мэдлэг боловсролтой сайн боловсон хvчин. Тvvний доор зvтгэх олон мянган аавын vрс /Ажилтан анги/ байдаг биз. Тэрхvv ажилтан ангийн vйлдвэрлэсэн бараа бvтээ...

Холбоос

2007-09-04 - Аялал жуулчлалын салбарыг хэрхэн хөгжvvлэх вэ?

Африкийн халуун, Антарктитийн хvйтэн, Арлын япон гээд бvгд 21-р зуунтай учирлаа. Африк бvvр халуун, Антарктидийн мөс бага зэрэг хайлалттай, Арлын японы хөгжил дээд цэгтээ хvрчихсэн.. Африкт 17 настай хvv АК47 бариад нvцгэн хувьсгал хийж байна, Америкт 13-н настай хvv олон улсын банк интернетээр ухаад баригдаж байна. Арлын Японд 18 тай хvv Квант физикээр Докторийн зэрэг хамгаалж байна.

...Харин миний Монгол юутай угтваа? Бас л бодмоор өөрсдөөсөө асуумаар?Хаа сайгvй хэрэн хэсэх хэдэн траншейний багачуул, энд тэндгvй хөлхөх хэд гурван дипломтой ажилгvйчvvл, Цэвэр уснаасаа хямдхан цагаан архиа...

Холбоос

2007-08-31 - Татвараа төлдөггvй эдгээр уул уурхайн компаниудын лицензийг нь хурааж vйл ажиллагааг нь зогсооё!

Ашигт малтмал, нөөц, орд, лиценз, хөрөнгө оруулалтын гэрээ, тогтвортой байдлын гэрээ, нинжа, байгал орчны нөхөн сэргээлт… гэх мэт vгс бидний хамгийн өргөн хэлэглээний vгс болж бvр цаг минут тутам сонсож уншиж байдаг vгс болтолоо Монголд моодонд орж чихний чийр, мэдрэлийн ядаргаа болж байна.
Сvvлийн vед амтай болгон шахуу л уул уурхай хэмээн ярих болсон өнөө цагт сайнаасаа илvv саар мэдээлэл л чих дэлсэх юм.
Ард тvмэн бид ч энэ олон мэдээлэл дунд төөрөлдөж нэг их сайн ухаж ойлгохгvй дэмий л гайхаширан төр засагтаа найдан суусаар.
Гэхдээ ямар ч байсан эх орны минь талаас илvv хувийг гадных...

Холбоос

2007-08-30 - *Ус уусан худагруугаа нулимах хэрэггvй*

МоАХ нь анх Монголын ард тvмний хvсэл эрмэлзлэл хэрэгцээ шаардлагаар байгуулагдаж Монгол оронд ардчилалын салхийг анх авчирсан тvvхэн гавьяатай байгууллага гэдэгтэй хэн ч маргахгvй буйзаа.

Байгуулагдсан цагаасаа ард түмний хүсэл зориг, шударга үнэний илэрхийлэл болж, хүний эрх, эрх чөлөө шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн бөгөөд 100 гаруй мянган гишүүнтэй Монголын хамгийн том төрийн бус байгууллага юм.

Нэгэн vе нам жим байсан МоАХолбоо өдгөө шинэ үе, шинэ залуу vеэр хvч сэлбэж, шинэ бодлого, сайн удирдлага менежментийн vрээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж, улс төр, нийгмийн хvрээнд идэвхтэй о...

Холбоос

2007-08-30 - О.Эрдэнэ-Өлзий: * Таван толгой, Оюу толгойг ашиглах эдийн засгийн хохиролгvй, илvv ашигтай гарц байна *

Бичсэн: Ярилцлага
Сvvлийн vед нэлээдгvй маргаантай тулгарч, олны анхаарлын төвд байгаа Оюу толгой, Таван толгойг тойрсон асуудлаар Yндэсний Соёмбо хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишvvн, Иргэний хяналтын зөвлөлийн дарга О.Эрдэнэ-Өлзийтэй уулзаж байр суурийг нь тодрууллаа.

-Сайн байна уу. Сvvлийн vед олны анхаарлыг татаад байгаа Оюу толгой болон Таван толгойг тойрсон асуудал болон энэ тал дээр одоогийн ЗГ-аас баримталж байгаа бодлого vйл ажиллагаанд танай хөдөлгөөн болон таны байр суурь ямар байгаа талаар ярилцаж санал бодлыг тань хуваалцах гэсэн юм?
-Юуны өмнө нийт уншигч Монголынхоо ард тvмэнд энэ өдрийн мэ...
Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин