bolod.M

11/19/2007 - Олон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд

Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Хувьсгалт намын XV их хурлынханыг "авилгалчид хуралдаж байна" хэмээн цоллоод авсан. Энэ нь ч Ху намынханыг ихэд эмзэглvvлж, уучлалт гуйхыг шаардсан бичиг хvртэл чулуудаж байсан. Харин энэ удаа Ардчилсан нам авилгалын хэргийн дийлэнхийг МАХН-ын эрхтэн дархтанууд хийдэг гэдгийг батлан гаргаж тавина гэсэн амлалтаа хэрэгжvvлж эхэллээ. Энэ удаа олон нийтэд ил болсон авилгалын хэрэг, хууль бус vйлдлvvдийн талаар дэлгэрvvлэн хvргэж байгааг Та бvхэнд хvргье. Энэ урт цуваа цаашаа улам vргэлжилэх болно гэж тэд мэдэгдэж байна. Өмнө нь нийтэлж байсан 47 авилгалын хэргийн цуваа энэ удаа 96 болж vргэлжиллээ.

1. Айбекс-Моламын том хэрэг- 1995 онд МАХН дангаараа Засаг төр барьж байх vед гарсан.
- Айбекс гэгч группэд Монгол улсын газар нутаг, тэр дотроо байглын баялаг бvхий бvх нутгийг 90 жилийн хугацаатай эзэмшvvлэхээр Засгийн Газар шийдэж, гэрээ байгуулан гарын vсэг зурцгаасан байлаа. Тэр группийг төлөөлж арабын нэгэн урт нэртэй нөхөр гарын vсэг зурсан ба нөгөө талд нь Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж тухайн vед Хууль зvй дотоод хэргийн дэд сайд асан, өдгөө Төрийн өмчийн Хорооны дарга Сугар мутраа хайралсан байна. Гэрээний заалтаас vзвэл Айбекс групп гэгч Монголын бvх газар нутгийг 90 жилийн хугацаатай худалдаад авчихсан гэхэд болно. Байглын баялаг ашиглах бvх хvн зөвхөн энэ группээс зөвшөөрөл, лицензээ авна. Итгэхэд хэцvv боловч ийм гэрээ хийгдсэн нь vнэн билээ.
- Молам гэгч группэд Монголын агаарын бvх орон зайг 60 жилийн хугацаатай эзэмшvvлэх гэрээ, мөн л 1995 онд Засгийн Газар байгуулж, гэрээнд тухайн vеийн Дэд бvтцийн сайд Сандалхаан мутраа зурчихсан байдаг. Гэрээ хэрэгжсэн бол Монголын тэнгэр тэр чигтээ Моламийн мэдэлд очиж, гадаадын онгоц дайран өнгөрөх, телевиз, радио, гар утасны шугам, сvлжээг ашиглах бvх зөвшөөрөл мөн л Моламын гарт төвлөрөх байв. Аз болж МСДН-ынхан ноцтой гэхэд ч дэндvv багадах энэ vйлдлийг сөхөн гаргаж , хэвлэл мэдээлээр цацан, УИХ, Ерөнхийлөгч, VАБЗ-д хvртэл хандан байж цуцлуулаагvй бол юу гээч болох байсныг хэлэхэд бэрх.

2. “Ургамал-ЗМ”-ийн гэх 1 000 000 сая долларын хэрэг. МАХН-ын Төв хорооны гишvvн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Бямбаноров автобусны компани байгуулах нэрээр төсвөөс ямар ч хvvгvй мөнгө “зээлж” аваад зувчуулсан болох нь цагдаа, шvvхийн байгууллагаар тогтоогдсон боловч янз бvрийн шалтаг гарган сунжруулсаар сураг тасарсан байдаг. МАХН гэмт vйлдэлд холбогдсон гишvvнээ өмгөөлдөө аваад зогсоогvй Улсын нөөцийн Газрын даргаар дэвшvvлсэн юм. Бямбаноровын “Ургамал ЗМ”-ын данс Улсын нөөцийн Газарт төвлөрсөн төсвийн болон тусламж, төслийн хөрөнгөтэй хутгалдан ашиглагдсан болохыг тогтоосон баримтууд хангалттай бий. Төрийн энэ их мөнгө өнөө хvртэл төлөгдөөгvй.
3. Дарханы гурилын vйлдвэрийн хувьчлалтай холбоотой авилгын байх магадлалтай бvлэг хэрэг. УБХ-ын гишvvн асан, МАХН-ын гишvvн Балдан-очир холбогдсон. Дарханы гурилын vйлдвэрийн 51 хувийг, өдгөө УИХ-ын гишvvн сайд “Эрэл”-ийн Эрдэнэбат болон өөрийн ах Улсын нөөцийн Газрын дарга Бямбаноровтой vгсэн 1997 онд 600 сая төгрөгөөр ямар ч тендергvй худалдаж авсан. “Эрэл” 400 саяыг нь гаргахаар тохирсон байдаг. Балданочир энэ vйлдвэрийг ашиглах зорилгоор аваагvй нь богино хугацаанд тодорхой болсон юм. Ингэмэгц “Эрэл” мөнгөө татаад авчихаж. Хамаг ажилчид, мэргэжилтнvvдийг нь халж дампууруулсан хойноо тус vйлдвэрийн зөвхөн нэг элеваторыг нь эргvvлээд Улсын нөөцийн Газарт 1 тэрбум 100 сая төгрөгөөр худалдсан ноцтой хэрэг байдаг. Тухайн vедээ хууль хяналтын байгууллагад шилжин шалгагдаж байсан боловч шийдвэр гаргалгvй эргэж буцсаар мартагдсан.
4. Эрдэнэт vйлдвэртэй холбоотой олон хэргvvд- Эрдэнэт vйлдвэрийн дарга асан, хожим УИХ-ын гишvvн асан нэгэнтэй холбоотой “Зууны луйвар” хэмээх нэвтрvvлэг телевизээр цацагдаж байв. Тухайн vед буюу 1999 онд Эрдэнэт уулын баяжуулах vйлдвэрт хийгдсэн шалгалтаар нийт 50 сая долларын зөрчил илэрсэн юм. Харамсалтай нь уг зөрчлийг хариуцах учиртай эзэн холбогдогч нь нас барсан учир тэгэсхийгээд замхруулсан. Vр дvнд нь уг vйлдвэрийг хамтран эзэмшигч Монгол Улс 50 сая доллараа ор мөргvй алдсан гэсэн vг.
5. Төв бараан захын хууль бус хувьчлал- УИХ-ын гишvvн асан Баасанжав, одоо УИХ-д МАХН-аас нэрээ дэвшvvлэхээр тодорсон “Наран туул” захын босс Сайхансамбуу нар холбогддог. Тэд гуя базууд гэдгийг мэдэх хvн цөөнгvй. Төв бараан захыг худалдсан дуудлага худалдаа гэгчид хоёр компани өрсөлдсөн тухай протокол байдагч өрсөлдсөн “Бумбат” гэх компани ерөөсөө олдоогvй. Өөрөөр хэлбэл нэг л компани хуурамч компанитай өрсөлдсөн гэсэн vг л дээ. Vлдсэн ганц нь Батаа гэх эзэнтэй “ Наран туул” компани. Дуудлага худалдаа явуулах тухай хууль журмыг зөрчиж амралтын өдөр буюу ням гаригт явагдсан худалдааны дvнд Батаа биш Сайхансамбуу эзэнтэй компани болж хувиран ялалт байгуулсан сонин тvvх бий. Тухайн дуудлага худалдаа гэгчийн зохион байгуулсан хvн нь нийслэлийн өмч хувьчлалын комиссын дарга Баасанжав байлаа. Сайхансамбуу гэх овсгоотой энэ босс дараа нь Богдын музейн баруун талд боксын ордон барина гэж хотын дарга асан Ж.Наранцацралтаар 1998 онд А 246 тоот захирамж гаргуулж Богд хааны сvм музейн урд талд газрын зөвшөөрөл авснаа зvvн болгож засаад Оргил рашаан сувилалын ундрага дээр байшин барьж чадсаныг тайлбарлаж чадаагvй өдий хvрсэн.
6. Улаанбаатар паласийн будлиантай хувьчлал – МАХН-ын гишvvн, VХХБГ-ын дарга Долгормаа холбогддог. Энэ байгууламжийг хоёр жилийн хугацаатай менежментийн гэрээгээр хувьчлах шийдвэр гарч дуудлага худалдаа явагдсан. Ингээд “Vvvрэг трейд” гэх компанийн Баяраа авсан байна. Хоёр жилийн дотор өөрийн хөрөнгөөр барьж дуусгаад гэрээгээ дvгнvvлсний эцэст хувьдаа авч болох эсэхийг шийднэ хэмээн гэрээнд заагдсан. Гэтэл дуудлага худалдаа явагдсанаас хойш дөнгөж 14-хөн хоногийн дараа VХХБГ-ын дарга Долгормаа “УБ палас” бол Баяраагийн өмч мөн гэсэн гэрчилгээ олгосон байдаг. Ийнхvv Баяраа нөгөө гэрчилгээгээ vзvvлээд “Голомт” банкнаас 250 сая төгрөгийн зээл авч дуудлага худалдааныхаа мөнгийг төлөөд барилгыг хувьдаа бvрмөсөн авчихсан тvvхтэй. Vvнийхээ хариу болгосон уу яасан Долгормаа хатагтайн хувийн хуучин жип машиныг Баяраа 54 400 доллараар “худалдаж” авсан ажээ. Бас болоогvй УБ паласийн ресторан байх хэсэг нь Долгормаа хатагтайн мэдэлд шилжсэн тухай ч яригддаг.
7. УИД-ийн хууль бус хувьчлал – Тухайн vеийн УИХ-ын даргын нэр холбогдон ажилчид нь өлсгөлөн, суулт зарлаж байгаад болиулж байв. Хожим хэд дахин буцсаны эцэст УИХ-ын гишvvн Шагдарсvрэн нэг л өдөр хувьчлаад авчихсан байдаг.Ганц Шагдарсvрэн ч биш УИХ-ын гишvvн болмогцоо бизнес нь геометрийн прогрессоор дээшилж, олон дэлгvvр, байшин худалдан авах чадвартай болсон, доктор, профессор болсон, гавьяат цол хvртсэн тvшээ цөөнгvй. Мэргэжлийн ажлаа огт хийгээгvй мөртлөө шvv дээ. Олон хувьцаа эзэмшигчтэй улсын их дэлгvvрийг өнөөдөр Шагдарсvрэн нарын цөөн хэдэн хvн хувьдаа авахаар арга саам зохиож байгаа тухай хэвлэлээр бичигдсээр байна.
8. Чингис зочид буудлыг төсвийн хөрөнгөөр аваад өрөө төлөөгvй том хэрэг – УИХ-ын гишvvн, сайд асан Сv.Батболд холбогддог. Төрийн хянан шалгах Хорооноос МИАТ компанид хийсэн нэг шалгалтаар 5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсний дотор “Чингис” зочид буудлыг барихад зориулж МИАТ компаниас гаргасан 500 саяын асуудал орсон байдаг. Төрийн хөрөнгөөр боссон уг зочид буудал нэг л өдөр Сv.Батболдын хувийн өмч болчихсон. Шалгалтын материалаас харвал Батболд авсан өрөө төлсөн тухай баримт олдоогvй. Харин өрөндөө 100 шахам сая төгрөгөөр vнэлсэн угаалгын машин, хими цэвэрлэгээний машин хоёрыг “шахсан” тухай тэмдэглэгдсэн байдаг ч нөгөө машинуудыг нь хайгаад олоогvй гэдэг.
9. Улсын нөөцийн, болон батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн олон зуун саяын будлиан – УИХ-ын гишvvн Гvррагчаа холбогддог. Сансарын баатар Гvррагчааг тус газрын даргаар ажиллаж байх vед Төрийн хянан шалгах Хороо шалгалт хийжээ. Тусламжийн буудай, элсэн чихэр, гутал хувцас, бэлэн мөнгө гээд олон тэрбум төгрөгийн зөрчил дутагдал илэрсний ихэнх нь хувьдаа завшсан учир төлж барагдуулах тухай заалт тайланд нь бичигдсэн байгаа. Энэ мэдээлэл хэвлэлд гарсны дараа Цагдаагийн Газрын харьяа Хэрэг бvртгэх Газар сvр дуулиантай татан авсан боловч таг чиг байсаар өдгөө мартагдсан.
10. МИАТ компанийн 5 тэрбумын хэрэг зөрчил – МАХН-ын гишvvн Баатарсайхан, Баатарсvрэн, Баярсайхан, УИХ-ын гишvvн Сv.Батболд, УИХ-ын гишvvн Арвин нарын нэр шалгалтын тайланд тусгагдсан байдаг. УИХ-ын ТББХ-ноос өгсөн чиглэлийн дагуу Ерөнхий сайдын 58 тоот тушаал гарч 2002 оны тавдугаар сард ЗГХЭГ-ын дарга Б.Шатараар ахлуулсан ажлын хэсэг МИАТ-ын vйл ажиллагааг шалгасан байна. Шалгалтын тайланд МИАТ-ын хөрөнгө хэрхэн гарын салаагаар урсаж байдгийг тодорхой тусгасан байгаа. Харамсалтай нь уг тайланг Засгийн Газар авч хэлэлцэлгvй хав дарж нууцалсан юм. Эдгээр зөрчил дотор МИАТ-ын захирал асан Нямдаваа болон тvvний орлогч нар өөрсөддөө 55 сая төгрөгөөр vнэлэгдэх байшин бариулсан, нисэх онгоцны сэлбэг авах нэрээр мөнгө зувчуулсан, ажиллаж байсан онгоцуудыг ОХУ-д аваачиж машины vнээр худалдсан, гvйцэтгэх захирал Баярсайхан жилийн хэрэгцээнээс 3 дахин илvv “Графикс” гэх вино өөрөө Германиас оруулж ирээд илvv vнээр шахсан, ажилчдын орон сууц бариулах нэрээр УИХ-ын гишvvн Арвины удирдаж байсан компанид орон сууц бариулах нэрээр 250 сая төгрөг “зээлvvлсэн” гээд олон олон зөрчил дурдагдсан. Ямар ч арга хэмжээ авагдаагvй. Төр хохирсон хэвээр vлдсэн. Зарим эх сурвалжийн бичсэнээр бол энэ өр төлбөр өсч 105 тэрбум хvрсэн ажээ. Зарим vйлдэлд ТӨХ-ны дарга асан өдгөө УИХ-ын гишvvн Пvрэвдоржийн нэр ч дурдагдсан байна. Хугацаа богино байсан учир асуудлыг нарийвчлан шалгаж чадаагvй гэсэн тайлбар тайлангийн эцэст бичигдсэн. Нарийвчлан шалгавал М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа гэрээ хийж тvрээсээр авсан “Аэробус 310-300” онгоц ч асуудалтай болох нь харагддаг.
11. Дархан цаазтай газрыг зөвшөөрөлгvй олгож олон зуун саяын авилга авсан хэрэг. – МАХН-ын нарийн бичгийн дарга Барсболд, МАХН-ын гишvvн Тvмэнхvv нар холбогдсон. Энэ тухай хэвлэл мэдээллээр хангалттай гарсан ба хууль хяналтын байгууллага Тvмэнхvvг баривчлан шалгаж байгаад мөн л мартагнуулсан. Эдгээр эрхмvvд дархан цаазат Богд уул болон Тэрэлж горхийн орчимд 700 гаруй га газрыг хэдэн арван компанид дур мэдэн олгосон баримт байдаг. Газрын нэг зөвшөөрөл олгоход 40 сая төгрөгийн шан харамж авдаг болохыг гэрчvvд мэдvvлсэн тухай хэвлэлийн хуудаснаас харж болно. Өнөөдөр Тvмэнхvv, Барсболд нар төрийн албан хаагчийн “цалингаараа” олон зуун саяаар vнэлэгдэх хауст амьдарч, зуу орчим саяын жипvvд хvлэглэн тансаглаж байгааг дээрх баримттай холбохоос өөр аргагvй.
12. Спорт цогцолборийн барилга барихаар авсан 450 саяын авилгын хэрэг- УИХ-ын гишvvн Бадамжунай, УИХ-ын гишvvн Занданшатар, Ерөнхий сайд М.Энхболд нар холбогдсон. Энэ мөнгөний тодорхой хэсгийг МАХН-даа хандивлахаар тушаасан хэмээн Бадамжунай мэдvvлсэн байдаг. Харин vлдсэн нь хаа орснийг цагдаагийнхан олох учиртай. Энэ хэрэг мөн л мартагнах тийшээ явж байна.
13. Хадгаламж банкны 14,5 тэрбумын хэрэг – УИХ-ын гишvvн Хvрэлсvх , Занданшатар, Бадамжунай, АСЗХ-ны тэргvvлэгч асан Чимэдцэрэн нар холбогддог. Энэ тухай Монголчууд бvгд мэдэх болсон учир илvv тайлбар хэрэггvй байх. Хэвлэлд бичигдсэн эх сурвалжуудаас vзвэл дээрх 4 хvнээс гадна УИХ-ын гишvvн Бат-эрдэнэ, МАСЗХ-ны нэг идэвхтэн аварга Өсөхбаяр, “Алтай констракш”-ны Бат-эрдэнэ, МАСЗХ-ны тэргvvн асан Мөнхбат нар ч холбоотой болох нь тодорхой байдаг тухай хэвлэлээр зөндөө л бичигдэж байгаа. Зарим нь ч баривчлагдан хоригдоод авсан нь бий.
14. МИ-8 онгоцны осол- УИХ-ын гишvvн, МАХН-ын гишvvн С.Батаа холбогдсон. Олон зуун саяар vнэлэгдэх нисдэг тэргээр vнэг хөөж яваад унагааж эвдэлсэн уг хэрэгт Батлан Хамгаалахын сайд Сономпилын нэр ч холбогддог.
15. МИ-8-ийн дараагийн том осол – 15 эрдэнэт хvний амь насыг авч одсон туйлын хариуцлаггvй энэ осолд ОБ-ын сайд Отгонбаяр, дэд бvтцийн сайд Цэнгэл, ХЗ-н сайд Одбаяр, БХ-ын сайд Сономпил, Онцгой байдлын Газрын дарга генерал Даш нар албан тушаалын хариуцлага хvлээх учиртай бөгөөд, уг МИ 8 нисдэг тэргийг хуучин муу онгоцоор сольсон асуудалд УИХ-ын гишvvн Нямдорж ч холбоотой тухай хэвлэлд олонтаа бичигдсэн. Одоо шалгагдаж дуусаагvй гэх боловч мөн л мартагнуулах аргадаа шилжээд буй.
16. Гадаадад ажиллах хvч гаргах нэрээр олон хvн хохироосон залилангийн хэрэг – УИХ-ын гишvvн асан Ши.Батбаяр, НХХЯ-ны дэд сайд Чинзориг нар холбогддог. Эхний хэрэг нь солонгосын иргэн Со-ян-жу гэгч зальт этгээдэд зөвшөөрлийн гэрчилгээ олгож олон Монгол иргэдээ хохироосон бол, дараа нь “Зөөлөн эх” гэх ТББ-д мөн л зөвшөөрлийн гэрчилгээ шан харамж нэхэн байж олгоод бичиг баримт нь бvрдэж виз гаргахын өмнөх өдөр уг зуучлалыг хариуцагч Амарсайн гэдэг залууг баривчлуулан шоронд хорьж, энэ хугацаандаа гэрчилгээгээ буцаан хvчингvй болгосноор мөн л олон арван иргэнийг хохироосон байдаг. Энэ хэргийн улмаас Амарсайн арван жилийн хорих ял аваад давж заалдах өргөдөлийнхөө хариуг авч чадалгvй шоронд зодуулан нас барж, эхнэр Цэрэндэжид нь гурван хvvхдээ айл айлд тарааж орхиод найман жилээр шоронд хоригдсон эмгэнэлт явдал гарсан юм. Нэгэн сайхан гэр бvл vндсэндээ төрийн данснаас хасагдсан гэхэд болно.
17. Замын тендер будилуулсан хэд хэдэн удаагийн хэрэг- ДБ-ийн сайд асан Жигжид, УИХ-ын гишvvн Буд , Цэнгэл нарын нэр холбогддог. Мянганы зам барих нэрээр зарлагдсан тендерvvдэд эдгээр сайд дарга нар дандаа өөрсдийнхөө талын хvмvvст ялалт байгуулах боломж бvрдvvлж байсан тухай маргаан будлианыг хэвлэлийн хуудаснаас уншсан буйзаа. Зам барьж огт vзээгvй, мэргэжлийн ажилчид, техник хэрэгслэл ч vгvй компанид “ялалт” өгсөн тохиолдол цөөнгvй. Нэгэнт мөнгөө салгасан нөгөө компаниуд баахан хятатууд хууль бусаар оруулж ирээд замын ажил эрхлvvлдэг. Зарцуулах ёстой мөнгө нь хурдан морь, жип, тансаг орд харш зэрэгт зарцуулагддаг учир нөгөө замаа нарийсгах ч юм уу эсвэл нимгэлэн танах болдог гээд олон баримтууд хэвлэл мэдээллээр хангалттай цацагдсан. Буд Цэнгэл, Жигжид нар өөрсдөө гардан хийдэггvй ч тэдний өмнөөс ЗТАЖ-ын яамны Газрын дарга Очирбат, Энхтөр нар зохион байгуулдаг байсныг яамныхан нь андахгvй. Төрийн алба хашиж байхдаа саятан болсон эдгээр сайд, дарга нарыг Авилгатай тэмцэх Газар шалгаад vздэгсэн бол булхайтай олон тендерийн сэжvvр олдоно доо.
18. Газрын хууль бус наймаа, авилгаар өгч авалцсан олон олон хэрэг – Ерөнхий сайд М.Энхболд, УИХ-ын гишvvн Бадамжунай нар болон МАХН-ын гишvvн дvvргийн Засаг дарга нар холбогддог. Энэ тухай олон баримт дурдаж болох боловч МАХН-ын 25 дугаар их хурал дээр нийслэлийн ИТХ-ын дарга Болормаагийн М.Энхболдод хандаж хэлсэн vгийг уншваас тодорхой болно. Ялангуяа орон сууцнуудын эзэмшилд байх учиртай хvvхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хvрээлэнгvvд шөнө ухагдаж, оршин суугчид өглөө босоход хашаа хатгагдсан байх ба удалгvй хамаг цонхийг нь vvрд хаасан барилга сvндэрлэнэ. Бас улсын мэдлийн том эмнэлэгvvдийн эзэмшлийн газар нэг л өдөр хуь хvнд худалдагдчихсан дэлгvvр, буудал баригдах нь ердийн vзэгдэл. УКТЭ, Хавдар болон халдвартын төв, ЭНЭШТ, 3-р эмнэлэг, Гэмтлийн хуучин болон шинэ эмнэлэгийн орчныг хараарай.
19. Өрхийн эмнэлэг барих нэрээр газар аваад орон сууц барьж худалдсан хэрэг – УИХ-ын гишvvн асан Шийрэвдамба, БГД-ийн Засаг дарга асан Зориг нар холбогдсон. Баян гол дvvргийн 18,19 дvгээр хорооны нутагт өрхийн эмнэлэг барьж өгөхөөр газар авч оронд нь зургаан давхар орон сууц барин зарсан баримт бий. Өрхийн эмнэлэг нь байргvй хэвээрээ хоцорсон. Уг газрын зөвшөөрлийг олгосон мэргэжилтнvvд гаргасан дvгнэлт зөвшөөрөлдөө “…зөвхөн эмнэлэгийн зориулалтаар…”, “ …хоёр давхраас илvvгvй…” гэхчлэн онцолсон байдаг ч vvнийг vл харгалзан барилгаа барьчихсан байна. Хууль хяналтын байгууллага авч хэлэлцсэн боловч тодорхой шийдвэр гаргаагvй, УИХ-ын гишvvний зөв гэх байдлаар хаасан.
20. Өндөр цалинтай ажилд зуучлана гэх нэрээр монгол охидыг гадаадад гаргаж худалдсан хэрэг – Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн агентлагийн дарга асан, одоо яамны ТНБдарга Шийлэгдамбын нэр холбогддог. 2003 онд болсон энэ ноцтой vйлдлийг тэрээр гардан хийгээгvй ч тvvнийг Аялал жуулчлал хариуцсан агентлагийн дарга байхад тvvний орлогч Лхагвасvрэн эхнэр Гэрэлмаа нарын байгуулсан “Сайто” гэх хувийн компани радиогоор зар гарган оюутан охидыг бvртгэж шалгаруулаад Японы Осака хотод аваачиж, садист хvмvvст vйлчилдэг янхны газарт худалдсан байдаг. МАХН-ын төв байранд байрлах энэ компанийн шугамаар явж худалдагдсан 8 охиноос нь тав нь сайн санаат хvмvvсийн тусламжаар хэдэн сарын дараа оргон ирснээс энэ хэрэг мандсан. Гэвч өнөө хvртэл хэнд ч ямар ч арга хэмжээ ноогдуулаагvй төдийгvй Шийлэгдамбыг дэвшvvлэн Зам тээвэр аялал жуулчлалын Яамны дэд сайд болгосон байна. Ноцтой энэ хэрэгт “Тvмэн эх” чуулга, Төмөр замын замчин чуулгын удирдлагууд ч хамсаатан болсон баримт бий. Тэд эдгээр охидод чуулгын бvжигчин гэсэн vнэмлэх бичиж олгожээ. Дашрамд дурдахад энэ компанид гадагшаа охидыг гаргах зөвшөөрлийн гэрчилгээ олгож НХХ-ийн сайд Ши.Батбаяр мутраа зурсан байдаг.
21. ОХУ-д төлсөн 250 сая доллараас алга сох дутсан 50 сая долларын асуудал- Ерөнхийлөгч Энхбаяр, УИХ-ын гишvvн Улаан, МАХН-ын дарга Баяр нарын нэр холбогддог. Энэ их өр гэгчийг төлөх асуудлыг Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэнэтхэн гаргаж ирсэн бөгөөд Чехийн нэгэн компаниар жуучлуулан төлсөн гэдэг авч өнөө хvртэл 50 сая доллар хаашаа, юунд зарцуулагдсан нь тодорхойгvй өнгөрсөн. Энэ тухай “Vг” сонинд цувралаар гарч байсан “Аалзны тор” нийтлэлvvдэд тодорхой бичигдсэн.
22. САПУ-гийн хохирол болон шvvхийнхэнд авилга өгсөн хэрэг – МАХН-ын гишvvн Алтан, УИХ-ын гишvvн Бадамжунай нарын нэр холбоотой. САПУ –д гарсан хохиролыг өнөө хvртэл шалгаж дуусаагvй сунжирсаар буй. Энэ худалдааны төв барих газрыг хэрхэн олгосон тухай баримтаас vзвэл мөн л хууль бус зөрчил илэрдэг. “Алтжин” компанид найр тавин олгосон газрын зөвшөөрөл дээр УИХ-ын гишvvн Бадамжунай, хотын дарга асан М.Энхболд нарын гарын vсэг байх аж. САПУ-гийн хохирогчид энэ болон бусад баримтыг хангалттай цуглуулсан байна. САПУ шатсан болон олон зуун иргэдийг хохироосон хэрэг шvvхийн хаалгаар ормогц нам гvм болдог. Хохирогчид vvнийг авилгатай холбог тайлбарлах төдийгvй шvvгчид авилга өгсөн баримт цуглуулж байна. Vvнийг Алтангийн нөхөр асан Жамьянсvрэн баталж, шvvхээр асуудал орох vед өөрийн биеэр гэрчийн мэдvvлэг өгнө хэмээн мэдэгдсэн.
23. СЗХ-ны даргын амь насын хөнөөсөн хэрэг – МАХН-ын гишvvн, МАСЗХ-ны тэргvvлэгч асан, Нийслэлийн ИТХ-ын гишvvн асан Тvмэнгэрэл холбогдсон. Хуулийн байгууллагаар тогтоогдсон гэх боловч яг ямар шалтгаанаар хvн алах болсныг тодорхой гаргаж мэдээлдэггvй.
24. Хадгаламж зээлийн хоршооны хэрэг – 2003 онд МАХН дангаараа УИХ-ыг бvрдvvлж байхдаа баталсан цоорхой хуулиас vvдэлтэй.Олон мянган иргэдэд 67 тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ хэрэгт төрийн тvшээд, цагдаагийн ажилтнуудын нэр ч холбогдсон болохыг хэвлэлд бичсэн нь бий. Хуулийн байгууллага шалгаж байгаа. ХЗХ-ны хохирогчдийн хохиролыг төсвийн хөрөнгөөр барагдуулж, хоршооны мөнгийг их хэмжээгээр зээлж аваад төлж барагдуулаагvй хvмvvст ял завших боломж олгосон тухай шvvмжлэл тасраагvй байдаг. ХЗХ-ноос хамгийн их зээл аваад төлөөгvй бултсан хvмvvсийн манлайд МАХН-ын ахмад зvтгэлтэн Лантуугийн хvv Дамдинсvрэн тодорсон байдаг.
25. 10 сая доллар алдсан хэрэг – МАХН- ын гишvvн, Монгол Банкны ерөнхийлөгч асан Чулуунбат холбогддог. Банкны тухай хууль журам зөрчиж ОХУ-ын “Кредит транс” гэх дампуурч буй банкинд Монгол банкны нөөцөд байсан 10 сая долларыг шилжvvлээд алдсан ноцтой зөрчил гарсан. Чулуунбат 10 саяаа буцаагаад авсан гэж олон нийтийг хуурдаг боловч одоо хvртэл олж авч чадаагvй.
26. Чеченvvдэд алдсан 10 сая долларын хэрэг- Худалдаа хөгжлийн банкны хувьчлал ид яригдаж байх vед ОХУ-ын “Альфа” гэх банкны төлөөлөгч гэх хоёр чечень хvн Монголд иржээ. Тэд уг банкийг хамтран худалдаж авах саналаа Монгол Банкны ерөнхийлөгч Чулуунбат, Ерөнхий сайд Н.Энхбаяр нарт тавьсан байна. Урьдчилгаа болгон хоёр талаасаа арав арван сая доллар гаргах санал гаргаж. Манай хоёр саналыг уухайн тас зөвшөөрч Монгол банкнаас 10 саяыг шилжvvлчихэж. Бас ОХУ-ын хvнсний захыг махаар хангах гэрээ ч хийгээд авч. Vvнийхээ шанд ОХУ-ын Москва хотноо Кутузовын гудамжинд байрлах том байшинг чеченvvдээсээ авч Н.Энхбаярын төрсөн дvv Энхтуяад бэлэглэж орхисон байна. Тэгсэн нөгөө хоёр чечень нь манай хоёрыг хулхидаад 10 сая доллар аваад алга болчихож. Мэдээж тэр 10 саяаасаа дээрх байшинг авч өгсөн биз. Ингээд хэрэг мандаж. Манай элчингийнхэн Кутузовын гудамжинд байх нөгөө байрыг ядаж олж авья гээд очсон чинь Энхтуяа байраа зараад сураггvй болчихсон байна. Ингээд 10 сая доллар сох дутах нь тэр. Одоо ч эргэж төлөгдөөгvй гэх. Харин нөгөө Энхтуяа маань УИХ-ын гишvvн Цэнгэлийн хvvгийн хамт Сингапурт далбаа зардаг бизнес эрхэлж буй сурагтай. Монголын далбааг хууль бус ажиллагаа явуулдаг хөлөг онгоцнуудад зардаг гэх юм билээ.
27. “Ард”,”Даатгал”, “Сэлэнгэ”, “ Монгол хоршоо” гээд арав гаруй банк дампуурсан хэрэг- МАХН төрийн бvх эрх мэдлийг атгаж байх vед төрийн мэдэлд байсан эдгээр банкууд яг л өнөөдрийн хадгаламж зээлийн хоршоод шиг иргэдээс их хэмжээний мөнгө аваад эргэж өгөлгvй “дампуурсан” байдаг. Тухайн банкны захирал, дарга нарын учруулсан хохирол болох наад зах нь 50 сая гаруй долларыг төрөөс гаргаж зарим иргэдийн хохиролыг барагдуулснаас хэсэг дарга нар завшиж, баяжаад өнгөрсөн юм. Хэн ч арга хэмжээ авагдаагvй. Жишээ нь “Ард” банкийг зориуд дампууруулсан нөхөд тус бvр 50 сая төгрөг хувааж аваад явцагаасан тухай ярьдаг.
28. Таван сая доллар Германчуудад алдсан хэрэг - МАХН дангаараа төр бөрьж байх vед Германий “дойчи банк”, Берлин банк, кредит банк гэх 3 банкинд байршуулаад алдсан 5 сая долларын өрийг мөн л төсвийн мөнгөөр барагдуулснаа тухайн vеийн эрх баригчид тас нуусаар өнөө хvрсэн.
29. УИХ-ын нэр бvхий таван гишvvн орон сууцны “шагнал” авсан хэрэг- Бороо гоулдийн захиалгаар гаалиар гарах алтны онцгой татварыг хvчингvй болгосон хуулийг МАХН дангаараа засгийн эрх барьж байхдаа гаргаж, vvнийхээ шанд УИХ-ын нэр бvхий таван гишvvнийг орон сууцаар “шагнасан” баримт байдаг. Хууль хяналтын байгууллага шалгаж байсан тул баримт нь тэнд дарагдаж буй.
30. 27000 га газар бvхий САА-г vнэгvйгээр хувьдаа авсан хэрэг- Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, УИХ-ын гишvvн асан Содхvv албан тушаалаа урвуулан ашиглаж Сэлэнгэ аймгийн Баруунбvрэн, Орхон сумын нутагт 27 мянган га талбай бvхий тариалангийн газрыг хувьдаа авчээ. Содхvvгийн “Орхон далай” компани богино хугацаанд концерн болж томорсон ба аймгийн дарга нартай vгсэж тус аймгийн газар тариаланг хөгжvvлэх нэрээр улсын төсвөөс 17,4 тэрбум төгрөгийн төсөл авч дөнгөсөн байдаг. Ийм боломжийг бvрдvvлэхэд нь тухайн vед Хvнс хөдөө аж ахуйн сайд асан Насанжаргалын хувь нэмэр их.
31. Швейцарийн банканд хадгалагдаад эргэж авах боломжгvй тvгжигдсэн 20 сая доллар- УИХ-ын гишvvн асан Отгонбаяр агсны нэр дээр Швейцарийн банкинд хадгалагдсан 20 сая доллар ямар нэг гэрээслэл vлдээгээгvйн улмаас тэндээ vvрд шингэжээ. Энэ талаар талийгаачийн эхнэр УИХ-ын гишvvн Туяагийн гаргасан өргөдөлд бичигдсэн байна. Төрийн албан хаагч байсан хvн цалин орлогоо нэг ч ашиглалгvй бvх насаараа хураагаад ч 20 сая доллар цуглуулах боломжгvй нь ойлгомжтой. Энэ хэний мөнгө байсан бэ.
32. 40 сая доллараар төр хохирсон хэрэг- УИХ-ын гишvvн Жаргалсайханы “Буян”, УИХ-ын гишvvн Б.Эрдэнэбатын “Эрэл” мөн “Эрдэнэт концерн” гэх хувийн компаниудад зээлийн баталгаа гаргаж өгсний барьцаанд төрийн мөнгөнөөс олгосон 40 сая доллар өнөө болтол төлөгдөөгvй хэвээр байдаг. Хариуцах эзнээ олохгvй мэдэн будилсаар л.
33. Японы засгийн газраас өгсөн 60 сая доллар хаачив – Дотоодын vйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Японы Засгийн Газраас 1993 онд 30 сая, 1995 онд мөн 30 сая нийт 60 сая доллар өгчээ. Монголын Засгийн Газар энэ мөнгийг жижиг дунд vйлдвэрлэл эрхлэгчдэд бага хvvтэйгээр зээлvvлж эргэлдvvлэн аривжуулах болзолтой байж. Энэ болзлоороо явсан бол өдгөө энэ мөнгө 100 орчим тэрбум төгрөг болсон байх учиртай. Харамсалтай нь МАХН-ын Засгийн Газар 1996 онд засаг хvлээлгэн өгөхдөө энэ 60 сая доллар байтугай тvvнийг хэрхэн зарсан тухай нэг ч баримт vлдээгээгvй байдаг. Хэний гараар хаашаа урссан бэ?
34. Хятад улсаас зээл болгож өгсөн 100 сая юань алга болсон тухай- Жижиг дунд vйлдвэрийг дэмжих зориулалтаар БНХАУ-аас 1993 онд 50 сая юань, 1995 онд өгсөн 50 сая юань мөн л дээрхийн адил ор сураггvй. 1999 онд энэ мөнгө хаашаа орсон тухай шалгавал дийлэнх нь ямар ч бичиг баримтгvй цацагдсан нь тогтоогдсон байна. Тэр ч байтугай бичиг баримтуудаа устгасан байж болзошгvйг шалгалтынхан илтэгэлдээ тэмдэглэсэн байдаг.
35. 10 сая дойчмарк алга болсон хэрэг - Монголд дотоодын vйлдвэрлэлээ дэмжих зорилгодо нь тусалж Германий Засгийн Газар 1995 онд 10 сая дойчмаркийн зээл бэлэн мөнгөөр олгожээ. Уг мөнгийг хариуцан хувиарлаж байсан Vндэсний хөгжлийн Газрын дарга, сайд асан нөхөр өдгөө УИХ-ын гишvvн болчихсон сууж байна. Тэрээр 10 сая дойчмарк хэний шийдвэрээр хаашаа одсон баримт олддоггvй юм хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ.
36. Хил давуулан хvн хулгайлсан хэрэг – УИХ-ын гишvvн Тэрбишдагва, МАХН-ын гишvvн Онон, тухайн улсад дипломатчаар суудаг Батбуян нар холбогддог. Батсvх гэх монгол иргэнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байна гэх нэрээр Франц улсад амьдарч байхад нь тухайн улсын цагдаа хvчний байгууллагад мэдэгдэлгvйгээр хулгайлж, унтуулах тариа хийгээд Германи, ОХУ-аас дамнуулан нисэх онгоцонд нууж авчирсан ноцтой хэрэг гарсан. Хvн хулгайлсан энэ хэрэгт дээр нэр дурдсан эрхмvvд оролцсон байдаг. Vvний улмаас Франц улсад консулын ажилтнаар сууж байсан ямар ч гэмгvй нэг эмэгтэй дипломатч хилсээр зэм хvлээн “персона нон грата” болон хөөгдөж, харин элчин сайд асан Тэрбишдагва “сайн дураараа” татагдан ирж, сайд, УИХ-ын гишvvн болсон юм. Тухайн улсуудаас эсэргvvцлийн нот бичиг манай Гадаад хэргийн Яаманд ирж байлаа. Ямар хариу өгч хэнд арга хэмжээ ноогдуулсныг хэн ч vл мэднэ. Харин Батсvхийг сайн өмгөөлснийхөө төлөө өмгөөлөгч Санжаасvрэн хорих ялаар шийтгvvлсэн тухай олон нийт мэднэ.
37. Асгатын мөнгөний ордийн нууц- Байглын асар их баялагатай энэ орд газрыг ОХУ-д төлөх их өрөнд оруулан өгөх гэсэн, тэрчлэн төрийн хэсэг тvшээд хувьдаа хэрхэн авсан тухай материалууд хэвлэлээр зөндөө гарсан. Монросцветмет нэгдэлтэй ч холбогдсон уг дуулианд Ерөнхийлөгч Н.Энхбаяраас гадна ТӨХ-ны дарга Сугар, УИХ-ын гишvvн Улаан, Монросцветметийн захирал асан Эрдэнэ нар холбогдож хэсэг дуулиан дэгдээгээд мөн л бусад ийм хэргvvдийн нэг адмл замхарсан.
38. Шивээ овоог зарсан хэрэг- Шивээ овоогийн нvvрсний орд газрыг УИХ-ын гишvvн Хvрэлсvх, сайд асан Ганзориг нар хувьдаа авсан тухай баримт АМХЭГ-т бий. Эрхэм гишvvн, сайд хоёр “Шинэ шивээ овоо” гэх хувийн компани байгуулж уг орд газрыг худалдаж аваад дараа нь Японы нэг компанид vнэ өсгөн худалдсан байдаг.
39. Хил дамнуулан хар тамхи болон хууль бус бараа наймаалсан хэрэг – МАХН-ын гишvvн дипломатууд / Шатарбал, Бямбаа, Адилбиш г.м / Эдгээрээс зөвхөн Шатарбал илчлэгдэн шийтгvvлээд байна. Ер нь МАХН-ын Засаглалын vед гадаадын элчин сайдуудыг шагналын албан тушаал болгон хувиргаснаас Монгол Улсын нэр хvндийг багагvй унагаасан хэмээн мэргэжлийн хvмvvс байнга шvvмжилдэг. Тухайлбал БНХАУ-д элчин сайдаар сууж байсан барилгын инженер Амарсанаа Хятадын радиогоор ноцтой алдаатай vг хэлж, олныг алмайруулсан төдийгvй элчин сайдын яамны хөрөнгийг эхнэрийнхээ хамт зvй бусаар зарцуулсан тухай хэвлэлээр удаа дараа шvvмжлэгдэж байв. Өдгөө энэ эрхэм МАХН-ын нарийн бичгийн дарга болсон байгаа.
40. Казиногийн гэх дуулиант хэрэг- 1999 онд Казиногийн тухай хууль УИХ-аар батлагдав. Ийнхvv хуулийн дагуу тендер зарлагдаж Монголд анхны казино байгуулах сонирхолтой хэд хэдэн компани өрсөлдлөө. Тэдний дотор Макао, Хонконгийн компаниуд ч байв. Макаог 60 жилээр тvрээсдvvлсэн хугацаа нь дуусч Хятадын мэдэлд буцаж ирэх vетэй энэ хууль давхцан гарсан нь нарийн учиртай байж. Казиногийн эх орон болох Макаогийн баячууд хуримтлуулсан хөрөнгөө коммунист засаглалтай Хятад улсад бус ардчилал хөгжсөн оронд шилжvvлэх сонирхолтой байсан нь мэдээж. Энэ сонголт нь Монгол байлаа. Тендерт оролцогч компаниуд Монголын нөлөө бvхий хvмvvстэй уулзаж, лобби бvлэг байгуулахаар хөөцөлдөж эхэлсэн нь бусад улс оронд байдаг л ердийн vзэгдэл. Албан ёсоор байгуулагдаж амжаагvй байсан тэр бvлэгт УИХ-ын гишvvд хамгийн тvрvvнд бvртгэгдэх байсан нь мэдээж. Тэд л хууль, журмыг батлана. Хууль батлагдаад гурван сар ч болоогvй байтал УИХ-ын гишvvн Нямдорж, Хулан | МАХН-ын дарга С.Баярын эхнэр асан |, Эрдэнэбилэг нар Казиногийн хуулийг хvчингvй болгох хуулийн төсөл санаачилж УИХ-д орууллаа. Уг хуулийг УИХ дахь МАХН-ын гишvvд, АХЭ-ийн “элсний 13” уухайлан дэмжиж баталжээ. Казиног хамгийн их эсэргvvцсэн гишvvнээр УИХ-ын гишvvн Шаравдорж тодорсон протокол байдаг юм билээ. Харин өдгөө Шаравдорж гишvvн өнөөдөр Казиногийн тухай хууль санаачлаад цаад талаа ХУД-ийн Засаг дарга Загджаваар тvлхvvлэн зvтгэж байгаа. Нэгэнт хууль хvчингvй болсон учир өнөөх лобби бvлэг байгуулах ажил ч зогссон биз. Vр дvнд нь АХЭ-ийн гурван гишvvний эрхийг тvдгэлзvvлэн шалгуулахаар хуулийнханд илгээсэн чинь Казиногийн хэргийг шалгах явцад илэрсэн гэх татварын зэрэг огт өөр хэргээр эрvv vvсгэн шоронд суулгасан. Хачирхалтай нь Казиногийн хэрэгт нэр нь холбогдон бас ганц нэг удаа асуугдаж байцаагдаж байсан МАХН-ын хэд хэдэн гишvvн ямар ч ял зэмгvй өнгөрлөө. Тэдний өмнөөс МАХН-ын нарийн бичгийн дарга асан Энхмандах гэгч нөхөр 25 саяыг авилгаар биш зээлээр авсан гэж гvрийсээр, тvvнд нь хуульчид “итгэж” мань хvнийг суллан тавиад зогссонгvй Англи улсад дипломат ажил эрхлvvлэхээр шагнасан нь олон хvний нvдийг орой дээр нь гаргасан явдал болсон. Өдгөө казино Энхмандах нэг яамны дэд сайд, МАХН-ын 25 дугаар их хурлын төлөөлөгч хийчихсэн тууж яваа. УИХ-ын гишvvн биш мань эрийн цаана УИХ дахь МАХН-ын бvлгийн дарга бөгөөд МАХН-ын дарга асан Н.Энхбаяр, УИХ-ын гишvvн Содхvv, Баяртсайхан нарийн нэр дуулдаж байгаад намжсан билээ. Бодвол ямар нэг юм авсан нь нотлогдоогvй байх л даа.
41. Бас л казиногийн хэрэг- Дэд бvтцийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Сvрэнхор гэгч нөхөр төрийн мөнгийг хулгайлан авч мөрийтэй тоглоод алдчихсан гэх боловч vнэхээр тоглоод алдсан уу эсвэл намдаа хандивласан уу бvv мэд. Ямар ч гэсэн төрийн олон арван сая төгрөгтэй хамт Сvрэнхор ч өөрөө хил дамнаад алга болсон хэрэг хуулийн байгуулагад очоод мөн л сураг алдарсан.
42. Баянхонгор аймаг хоёр дахь Хонгор болсон хэргийн сэжvvр- Энэ аймагт алт хайж газар сэндийчих, эргээд сэргээлгvй хаях явдал ердийн vзэгдэл болсон. Тэнд нинжа нарийн бvхэл бvтэн арми ажиллаж, тэдний олсон алтыг цуглуулж авдаг хятад эзэнтэй ченжvvд ч зохион байгуулалтанд орсон байдаг. Хэдэн жилийн өмнө хэсэг хятадууд тухайн vеийн эрх мэдэл бvхий хvмvvстэй хамтран Зээргэний vйлдвэр гэж байгуулан хууль бусаар хар тамхи vйлдвэрлэж байсан хэрэг мандсан. Тухайн vедээ сvр дуулиан болж байснаа эзэн холбогдогч нар нь дээшлэх тусам дуу нь суларсаар чимээ тасарсан. Харин одоо бол мөнгөн ус, цианит натри хэрэглэн хvн ам газар нутаг хордуулах болжээ. Ингэж дур зоргоороо авирлах боломжийг бvрдvvлж өгсөн хvмvvсийн нэг нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын Газрын дарга, МАХН-ын 25 дугаар их хурлын төлөөлөгч Д.Мөнхсайхан аж. Тэрээр зөвхөн газрын наймаагаар мэргэшээд зогсоогvй өмнө нь аймгийнхаа ИТХ, Засаг дарга нартай сvжрэн “Баянхонгор газар” гэх компани байгуулж замын сангийн хөрөнгөнөөс сая төгрөг “зээлж” аваад луу унжсан нөхөр л дөө. Мөнхсайхан 2005-2007 оны хооронд их хэмжээний газрыг дур мэдэн хувь хvмvvс болон хятадын голдуу хөрөнгө оруулалттай компаниудад олгож сар бvр лицензийн төлбөр 300 мянган төгрөг татаж авч байжээ. Мань хvн мөнгөн усаар ажиллах хоргvй технологи гэгчийг санаачилсан гэх агаад тэр технологиор ажиллаж байгаа хэмээн зөвшөөрлөө цагаатгадаг байж. Албан ёсоор баталгаажаагvй энэ технологийнх нь уршгаар өдгөө Баянхонгор аймагт гол ус ширхэг хөрс бохирдон хоёр дахь Хонгор болохоор тvгшvvр зарлаад байгаа тухай орон нутгийн иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслvvд, холбогдох газруудад хандаад байна.
43. Хандивийн телевиз хувьд шилжсэн хэрэг- Японы хэсэг сvсэгтнvvд Монголын буддийн шашинт иргэдэд зориулж иж бvрэн телевизийн техник хэрэгслэл хандивлажээ. Энэ тухай Бурхан шаны төв Гандан тэгчлэн хийдийн хамба Чойжамц хэвлэлд удаа дараа ярилцлага өгсөн нь бий. Гэтэл уг телевизийн техник нэгэн айлын хашаанд хадгалагдаж байснаа нэг л өдөр Бурханы буюу Ерөнхий сайд Н.Энхбаярын телевиз болчихсон гарч эхэллээ. Нэг ч гэсэн телевиз олон тvмний оюун ухааныг хөгжvvлж байгаа нь сайн л хэрэг. Гагцхvv яагаад хандивийн эд хөрөнгө хувьд шилжсэн нь л анхаарал татна. Ерөнхий сайд бөгөөд МАХН-ын дарга маань нэг хэсэг минийх биш, надад хааагvй гэж гvрийж байснаа гэнэтхэн өмнөх vгээ мартсан уу яасан энэ телевизийг надад хувьд маань бэлэглэсэн юм аа. Яаж ажиллуулдаг юм билээ гэж толгойгоо гашилгаж байсан чинь ашгvй манай Мөнх-оргилд сувгийн зөвшөөрөл байж таараад хувийн телевизээ гаргачихлаа гэдэг байгаа. Чойжамц хамба болохоор …уг нь ч …хэмээн дvлэгнэсээр. Хууль ёсоороо бол төрийн тvшээд сарын цалингаасаа илvv гарсан бэлэг, сэлтийг төрийн санд тушаах эсвэл зохих vнийг нь төлөөд худалдаж авдаг учиртай. Японы тэр эрхэм сvсэгтэн Энхбаярт ганцааранд нь зориулсан юм гэж бичээд бэлэглэсэн байж болох л доо.
44. Нийслэлийн хөрөнгө хувьд шилжсэн ноцтой хэрэг – Өдгөөгийн Ерөнхий сайд М.Энхболдыг хотын мэр байх vед Улаанбаатар телевиз, Улаанбаатар радио, Улаанбаатар даатгал, Улаанбаатар банк, Улаанбаатар сан, Улаанбаатар … гээд олон сайхан газар нийслэлийн иргэдийн татварын мөнгөөр байгуулагдав. Бидний амьдрал ахуйг өөд нь татах, нийслэлээ утаа, хогноос нь салгах, замын тvгжрэлийг арилгах, гэр хороололд дэд бvтэй бий болгох гээд олон сайхан ажил хийх санхvvжилт босч байна л гэж хvлээн авч байлаа. Харамсалтай нь их санаан газар есөн шөнө хоосон гэгч л болов. Нөгөө сайхан газрууд чинь уван цуван хувьд шилжсэн байх юм. Нийслэлийн иргэдийн ихэнх энэ хуудуутай хувьчлалыг огтхон ч мэдээгvй байгаа. Харин сая хуралдсан МАХН-ын 25 дугаар их хурлын индэр дээрээс Нийслэлийн ИТХ-ын дарга хатагтай Болормаа л бvгдийг нь дэлгэж тавьлаа даа. Vvнээс илvv баримт нотолгоо гэж хаа байхав. Манай шударга хуулийнхан уухайн тас шvvрч аваад шалгаад эхэлсэн байлгvй яав гэж. Авилгатай тэмцэх газрынхан ч гэсэн анхааралдаа асан байж таарна. Болормаа даргын хэлсэн vгэнд М.Энхболд даргын олгосон газрын хууль бус зөвшөөрлvvд хэрхэн зовоодог тухай ч дурдсан. Газраас хувьдаа ашиг олдог хэд хэдэн арга байдгаас нийтэд ил болсон нэг арга нь хотын төвийн, инженерийн шугамдаа ойрхон нэг газрыг хоёр гурван хvнд давхардуулаад олгочихдог юм байна. Мэдээж зөвшөөрөл өгсний хариу болгож муусайн эмч нарын авдаг бэлэг шиг шоколадны набор, шил архихан аваагvй нь хэнд ойлгомжтой. Нэг ийм газар авахын тулд таван саяаас эхлээд бvр 100 хvртэл сая төгрөгийн “гарын бэлэг өгдөг” жишиг байдаг гэх. Дараа нь нөгөө хvмvvс газраа булаацалдаад зарга заалхай болно. Шvvхийнхэн нэгэнд нь газар эзэмшх боломж олгож таарна. Эсвэл маргаантай учир газар хураагдана. Би газар авахын тулд тэдэн төгрөгийн авилга өгсөн гээд зарга хийлтэй биш. Өөрөө шийтгvvлнэ. Хагас хугасыг нь олж аваад л өнгөрөөс өөр гарцгvй. Явж явж өмнөхөөсөө арай дордсон өөр нэг газар олж авбал дээдийн заяа. Бас болоогvй байшин барих зөвшөөрөл авахын тулд арав гаруй хvн дээр орж гарын vсэг зуруулна. Тийм хууль журамтай гэнэ. Тэр гарын vсэг болгон тодорхой жишиг ханштай. Энэ талаар барилга байшин барьдаг хvн бvр л мэднэ дээ. М.Энхболд дарга мэдээж өөрөө газар олгоод л бэлгээ аваад л байхгvй нь ойлгомжтой. Газрыг нь дамжуулж борлуулдаг, vнэ хvргэдэг гол хvн нь “Монгол газар”-ын Мянганбаяр гэхчлэн хэд хэдэн хvмvvс байдаг.
45. Ядуурлыг бууруулах сангийн хөрөнгө хаашаа урсдаг байсан бэ – Хэдэн жилийн өмнө олон улсын банк санхvvгийн байгууллагуудаас Монголд ядуурлыг бууруулах зориулалтаар өчнөөн олон зуун сая төгрөгийн буцалтгvй тусламж, хvvгvй зээл олгодог байлаа. Одоогоос арваад жилийн өмнө гаргасан нэгэн судалгаагаар бол Монголын иргэн бvрт сая төгрөг ноогдохоор буцалтгvй тусламж авсан байдаг гэх. Ядуурлаас гардаггvй. Энэ байгууллагыг өдгөө Европийн нэг оронд элчингээр сууж буй Онон гэх хатагтай олон жил удирдсан юм. Ядуурлыг бууруулах сангийн хөрөнгийг хувиарлан тараадаг байв. Эндээс их зvйл харж болно. Жишээ нь ядуурлыг бууруулах нэрээр хувиарласан мөнгө нь хугацаа дууссан аминдэм, Монголд огт ашиглагддагvй нэхмэлийн машин, эсвэл зах зээлийн vнээс бараг арав дахин илvv vнэтэй цахилгаан өрөм, харуул болж хувирсан байхын дээр гадаадаас урьж ирvvлсэн мэргэжилтэн, тvvний орчуулагч, жолооч, vйлчлэгч нарын цалин шатахуун, буудлын зардалд ихэнх нь зарцуулагдсан байдаг. Шалгалт ирвэл ам
Сэтгэгдэл бичих!

1/7/2011 - үнэн сак

Бичсэн: дөлгөөн (зочин)
гоё шүү миа үнсэлт хайртай баяртай байна баярлах гуниглах улайх уйлах raised eyebrow хэлээ гаргах инээх angel Tatajunah money eyes
Хоблоос Засах

11/29/2008 -

Бичсэн: Зочин (зочин)
laughing
Хоблоос Засах

10/9/2008 -

Бичсэн: Зочин (зочин)
Болормаа гэж мээмтэй пионэр xудлаа шудрага цариа битгий гарга л да. айлин нөxөртэй суйлэрч байгаад азаартадаг байж.Тэр л иx шудрага xун байж гэнэ. Муу банзал xууxэн
Хоблоос Засах

10/9/2008 - MGL

Бичсэн: Зочин (зочин)
энд бичигдсэн зарим зуйлүүд шуух xурлаар орж xун гутгэсэн гэдэг н тогтоогдсоор байтал xудал улс туржуулэн бичихээ болиx xэрэгтэй ш дэ.Үүнийг бичсэн дурак үxэж далд ороосой.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин
idiomatic-dormant