bolod.M

2007-04-17 - Хэтрvvлээгvй хэтрvvлэг гэж цуврал бичиж vзэв, Та бvv уурлаарай!

Хэтрvvлээгvй хэтрvvлэг-3

Монгол улс vнэхээр хөгжиж байна буюу солиорохуй...

**Монгол улс азийн бар болох ч тун ойрхон дог шvv.

-Хятад орос хоёрын худалдааны чөлөөт бvс хар зах нь болчихвол.

-Цагаачдын орон болбол.

-

 Монгол улсыг Орос Хятадын *жийрэг* улс гэнэ. Хvйтэн дайны vед ийм том *жийрэг* хэрэгтэй байсан бол өнөөдрийн даяаршиж буй ертөнцөд харин ч *шаврын хаалт* болж эхэлж байна гэнэ. Тэд тэгвэл одоо юу бодож юу сэдэж суугаа бол. Бvрэн эрхэт тусгаар тогтносон улс нэртэй ч бvрэн хараат *жийрэг* улсаа хоёр  улс яаж горойхгvй хувааж залгих вэ гэж ухаанаа уралдуулж бодлого боловсруулж суугаа нь дамжиггvй. Хойд ах нар бензинээр боогоод, урд өвөө нар хоолоор сойход л манай эдийн засаг ард тvмэнтэйгээ сөхөрөөд өгөх нь vнэний ортой. Гэхдээ тэд урд нь барих ангаа баахан тэжээж таргалуулж барих гээд алдсан алдаанаасаа том сургамж авсан. Гэтэл одоо бас америк, япон гэсэн хоёр том сонирхол гарч ирээд эргэж тойроод л тэжээж тэнхрvvлээд л сайн найз сайхан сэтгэлтэний дvр эсгээд байгаа тулдаа л *бар, луу* хоёр барих ангаа бодож байна. Гэхдээ одоо японоос хоол, америкаас бензин зөөхийг нь харья гэж бодож байэ .

Хэтрvvлээгvй хэтрvvлэг-1
Монгол улс:

“Японы нэгэн өвгөн Монгол гэж ямар улс байна аа. Яахаараа манай улс жил болгон ийм их хөрөнгө мөнгө төсөвлөж туслаж дэмждэг юм бэ? гэж гайхан асуухад урдаас нь 1.5 сая метр квадрат нутаг дэвсгэртэй 30 сая малтай 2 сая х
vнтэй онгон зэрлэг байгальтай улс байдаг юм аа гэж танилцуулжээ. Гэтэл япон өвгөн толгой сэгсэр ч “Пөөх наадах чинь 32 сая мал байна ш дээ.
Тийм сайхан том газар нутагтай, ийм их малтай байж амьдарч чадахгvй байгаа юм бол тэр 2 сая хvнийг нь онгоцоор ачиж авчраад нэг арал дээрээ насаар нь хоол байраар хангаж зvгээр тэжээе л дээ. Харин оронд нь тэр газар нутаг малыг нь бид ашиглаж тэнд сайхан хөгжил дэвшлийг байгуулъя хэмээжээ ...” Vнэндээ Монгол улсад маань өргөн цэлгэр нутаг, уул ус, байгалийн баялаг , ан гөрөө, таван хошуу мал гээд цөм бvрэн. Гэтэл хvмvvс нь том том ярьж элдэв өнгөрсөн баларсан тvvхээрээ, ашиглаж чадахгvй баялаг, онгоноороо сvйрч байгаа байгалаараа бахархаж цээжээ дэлдэхээс цаашгvй залхуу амьтад болохоор ядуу тарчиг өлөн зэлмэн. Ядуу буурай орон гэж албатай юм шиг чалчина. Энд тэндхийн зээл тусламж, төсөл, шашин, комиссын бараа зэрэгт найдаж шvтсэн улс. Ёстой л алтан дээр суусан гуйлгачингууд гэхэд ч багадна. Амны хишгээ яачихсан улс гэхдээ ийм байдаг байнаа. Хөдөө нь хадлан бэлчээрийн маргаан булаацалдаан, хот газар нь амьдрах амбаар босгох газрын төлөөх тэмцэл. Ёстой нөгөө зарлаагvй дайны уршиг гээч л газар дээр өрнөж байна дөө. Тэгээд болоогvй хvн амынх нь тал нь нийслэлдээ бөөгнөрөөд дээрээс нь бvх чадалтай чансаатай хvмvvс нь гадагшаа зугтаад, дvрвээд гараад явчихсан. Vлдсэн нь ч ялгаагvй хөдөөнийхөн нь хот бараадах, хотынхон нь гадагшаа цагаачлах эсвэл хараар ч хамаагvй гарч ажиллаж амьдрах мөрөөдөлтэй. Ард тvмэн нь хэнэгч vгvй “Монголд амьдрал алга” гэж ярих дуртай “дуракууд”. Угтаа бол энэ оронд төрсөндөө vнэхээр бахархан баярлаж бахдан цэнгэж суумаар. Цөөхөн хэдэн монголчууд маань харийн хар ажилчдаар ажлаа хийлгээд л төрөөсөө тэтгэмж аваад л тэрийж хэвтэж баймаар. Гэтэл амьдрал дээр яг эсрэгээрээ. Гадныхан ирж хамаг байдгийг нь эзэлж өөрсдийг нь барлагаа болгож охид хvvхнvvдийг нь бузарлаж тохуурхана. Төр засаг нь дvлий дvмбэ оргисон хэдэн “бор төлөг”, худлаа бөлт бөлт vсэрч жvжиг тавьсан “ухна ишгэ”-нvvдээс бvрдсэн болохоор нэг тиймэрхvv. Ил тод дээд доод давхаргаараа ардчилсан авилгалд идэгдсэн хvнд суртал хуйвалдаанд сөхөрсөн нийгэмтэй. Ёстой нөгөө малжих биш малшчихсан улс гэлтэй. Цааш нуршихаас залхуу хvрч толгой эргэж байна. Өөрсдөө өөрсдийгөө мэдэж байгаа биздээ. Тэгэхээр тvр зогсъё доо.

Соёл урлаг:

Монгол улс шиг урлаг соёлоо дэмждэггvй “тэнэг” газар байдаг болов уу? Хvн ард нь хоол байр хувцас гурав л байвал бvх юм ок! гэсэн хvй нэгдлийн vеийн сэтгэлгээнээсээ гараагvй. Дээд газар нь болохоор мал өссөн болов уу, хадлан тариа сайн болов уу гэж санаа зовж шаналж суудаг болохоос
хvнээ дэмжих тур тусмаа  урлаг соёлоо дэмжих хөгжvvлэх тал дээр нойл. Ард тvмнээ хоосолж баяжсан томчуул нь ч ялгаагvй том хөөрөг, азрага азрагаар хурдан морь, том жибэнд л vнэ хаяж цуглуулахаас өөр юм мэддэггvй. За да урлаг соёл дэмжинэ гэхээр л шалдан хvvхний тэмцээний тасалбар авч дурандахаар л төсөөлдөг байх. Японд хэн ч бай шинэ байшин барьвал хананых нь хэдэн хувьд уран зураг худалдан авч өлгөсөн байхыг хуулиар заасан байдаг гэнэ лээ. Энэ нь өөрийн орны урлагийг дэмжих нөгөөтэйгvvр урлагийн бvтээл гадагшаа алдагдахаас сэргийлэх төрийн бодлого аж. Тэгвэл манайд юун уран зураг. Жинхэнэ урлагийн бvтээлvvд нь бvгд гадагшаа гарч алга болоод дууссан. Одоо ч урссаар л. Бvр уран бvтээлч, зvтгэлтнvvдтэйгээ хамт шvv. Байгаа хэд нь хоногийн хоолоо залгуулах гэж халтуурны урлаг хөгжvvлсэн шигээ сууна. Худлаа шоу хэссэн хулхины урлагийнхан ч ялгаагvй ард тvмнээ молигодож бичлэг сонсгож ам барьж “од ,мод” гэж өөрсдийгөө нэрлэн ичих ч vгvй бас дээр нь энэ тэр нам урсгал болж хуваагдах янзтай. Утга зохиол гэхээр монгол гурван хvний хоёр нь л бараг шvлэг бичиж хэдэн муруй сарий мөр эвлvvлдэг гэх. Зохиолч зохиолчоо тоохгvйн vлгэрээр би ч утгыг урладаг, чи ч vгийг урладаг хэмээлдэн бас бие биеэ хөөргөж нөгөөтэйгvvр тэрvvхэн тэндээ “изм”-дэж шинэлэг нэгнээ vгvйсгэнэ. Монголын утга зохиол дэлхийнхээс 300 жилээр хоцорсон гэнэ “яг ш дээ” харин ч тvрvvлсэн байж мэднэ гэлцэн өөрсдийн өдрийн тэмдэглэл, болсон явдал, элдэв тvvх төдийхнийг мөр холбох аядана. Зарим нэгний нь овоо нэг толгой нь цоороод гар нь эвлээд ирэхийн алдад vс нь ургаж нvvр нь харлаж шvлс нь гоожоод архи шиг амьдралд жvнз шиг явсаар лонх шиг хоосорно. Шvvмж гэдэг юм нь хуучин шигээ намын vзэл суртал маягийн юм байхад яаж ч хол явахав дэ. Драм гэж бас нэг хулхи юм байна. Мартын-8 өдөр “янхан ээж нь хvvгээ хороодог” жvжиг тавихаас ч сийхгvй. Хvн vзэж мөнгө олж л байвал боллоо. Угтаа бол урлаг нийгмийнхээ урд нь явж хvн ардыг сэнхрvvлж оюун санааны хөтөч нь болж гэгээрvvлж явах байтал өдгөө эсрэгээрээ нийгмийнхээ араас нь гэлдэрч заавал тэр муу муухай балиар заваан бvхнийг тэр чигээр нь тайзан дээрээ авчирч “баас хvргэнэ”. Шинэ киногоо рекламдахдаа хvртэл “Vзээд vхтэлээ уйллаа, vнэхээр гоё кино байна” гэж vзэгчээр хэлvvлж байх юм.”Vхтэлээ уйлах -vнэхээр гоё” их зохицсон тодорхойлолт сонсогдож байгаа биз. Уг нь хувьдаа бодохдоо хvнийг театрт энэ их ажил амьдралынхаа нервээс тvрхэн ч гэсэн чөлөөлөгдөж баясан цэнгэж эсвэл шинэ зvйл vзэж, ухаарч, гэгээрэх гэж л ордог гэж боддог. Гэтэл ганц удаа сэтгэлийн таашаал эдэлж баярлаж цэнгэх гэж хэдэн бор юмаа төлж ороод юун улам их дарамт гутрал гуниг өвөртлөөд нус нулимстайгаа хутгалдаад гарч ирнэ. Ий ий ий. Соёлын өв, vндэсний соёл урлагаараа бид хаана ч гайхуулах л улс даа уг нь. Гэтэл сураггvй. Дэлхийгээр нэг тараад энэ тэр орны гудамжны тоглолт төдийхөн л болоо шив дээ. За да тэгээд бусад нарийн ширийн урлаг соёлыг бvv мэд дээ. Мань мэтийн толгой хvрэх биш. Байдаг ч юм уу байдаггvй ч юм уу байсан ч юм уу байх ч юм уу гэдэг л болж дээ хөөрхийс... Угаасаа ходоод хоосон юмнууд талх л бодно уу гэхээс урлаг соёл бодтолоо ч өдий биз дээ гэцгээх юм. Уг нь ч ходоодыг нь дvvргэх бодлого барьвал толгой нь хоосонгvй хvмvvс ч бий нь бий дэг шvv.

Спорт:

Спортынхон гэж бор з
vрхээрээ болохоосоо болохгvй хvртэл халтайтлаа зvтгэж яваа улс. Тэдэнд баяр хvргэхээс яалтайв. Амжилт гаргаж байгааг нь хараад самсаа шархирч бахархахаас өөр аргагvй. Ямар ч хангамж боломж бэлтгэл байхгvй шахуу байж тив дэлхийн дэвжээнд унаган авъяас хар хvчээрээ Монголынхоо далбааг мандуулаад л ирнэ. Эвий хөөрхийс болдог бол бvгдэнд нь тэр боломж бололцоог нь олгоод бэлтгэл сургуулилтаас нь өөр юманд толгой өвдөх зvйлгvй болгох юмсан. Алтан загас гарч ирж хvсэл биелvvлдэг ч болоосой. Тэгвэл ч удахгvй дэлхийн дэвжээг Чингисийг хөвгvvд эзлэх цаг ч хол биш шvv. Vндэсний гурав маань харин яваандаа ёстой нөгөө бэлгэдэл болох шинжтэй. Vндэсний бөх сумо-д цупаридуулаад хамаг vзэгч фэннээ бvр тамирчдаа алдаж эхлэв. За тэгээд болоогvй дотроосоо найркандаа идэгдээд сөнөх нь ээ. Сур угаасаа л хэдэн хvрээнийхнээсээ хальдаггvй гавьдаггvй спорт гэгддэг байсан. Энэ чигээрээ л унтсаар байх янзтай. Буудлага харин оронд нь хvчээ авч байна уу даа янз нь. Хурдан морь харин хөгжиж байна уу даа гэж санагдана. Энд тэнд өвөл хавар намар зуны уралдаан гэж болоод л машинаар байлаад л боссууд бооцоо тавиад л дагаж уралдаад л. Төрийн бvх л томчууд хурдан морьтой тэд нь л ээлжилж тvрvvлдэг болоо шив. Гэхдээ авто уралдаанд шахагдахыг байг гэхгvй. Иймд vндэсний энэ гурван спортоо ядаж эрчимтэй сурталчлан хөгжvvлэх талд дээр дооргvй анхаармаар юм. Наад захын жишээ гэхэд л японы сумогийн бөхчvvдийг бараг манай захын бацаан нэр цол, харьяат улстай нь мэддэг болж. Гэтэл vндэсний бөхөд шөвгийн хэдээс цааш нь би ч хvртэл төдийлөн сайн таньдаггvй. Хvн гэдэг таньдаг мэддэг хvнээ л дэмжиж шvтэж сонирхдог. Манай спортынхон энэ тал дээр анхаарах хэрэгтэй юм шиг. За тэгээд эцэст нь хэлэхэд спортынхондоо баяр хvргэж мэхийн хvндэтгэхээс яалтайв. Төмөр нvvрт төр засгийнхан маань харин сөгдөж мөргөх ч багадах байх даа. Эцэст нь онцолж хэлэхэд хар хvч бяраас гадна менежмент гэдэг юманд тамирчид минь сурвал яасан юм бэ хө. Хэдэн хvнээ зориуд номын дуу туршлага энээ тэрээ судлуулахаар гадагш нь явуулна байгаа.

Төрийн т
vшээд:

Хэдэн төрийн т
vшээд нь хувийн амбицаас өөр юм мэдэхгvй манай танай намаараа хуваагдан хэн нэгнээсээ өрсөж яаж улсын хөрөнгө хумсалж, нэр төрөө ашиглан ашиг хонжоо унагах вэ гэхээс өөр юм мэдэхгvй дvvрчихсэн толгойнууд. Нэг нэгнээ тэгээд vгvйсгэж, нөгөө л өөрөөс нь дээр гарчихвий гэсэн тамын тогооны vлгэрийн эзэд. Хэдэн хөгшчvvл нь тэтгэврээ нэмvvлэх гээд таягаа бариад vvдэн дээр нь шавчихсан, өмнө талбайд нь тэднийг эргvvлэн татах санал хураагаад “ард тvмэн” нь суучихсан. Vvнээс болоод төрийн ордноосоо толгойгоо ч цухуйлгаж чадахгvй бvгж байдаг төрийн тvшээдтэй улс манайхаас өөр байдаг болов уу? Хи хи хи. Луйварчид шиг өдгөө улаан цайндаа гарч саналыг хvртэл тав арван цаасаар худалдаж аваад төрийн зөөлөн сэнтийд залардаг болсон нь нууц биш. За тэгээд тэдний хурдан баяжиж таргалж байгаа нь жигтэй жигтэй. Хvмvvс хоорондоо “улс төрч биш бизнесмен хvмvvс л төрийн толгойд шавж байна даа” гэцгээх болсон. Олигархууд гэсэн нэгэн нэр томьёо ч бvр чихнээ хадагдах нь ээ. Ард тvмэн хэнд ч итгэхээ мэдэхээ болиод одоо бvр “дvvрсэн хэрэг” гэцгээн мөр мөрөө хөөн хvлцэнгvйгээр гэлдэрцгээдэг болж дээ. Улс орны хөгжил дэвшил ирээдvйд санаа зовохоосоо илvvтэй энэ төрийн суудалд суугаад авсанаа далимдуулаад нэгд: амьдралын баталгаагаа ядаж гурван vеэр нь баталгаажуулчих, хоёрт: эндээс буух vеийнхээ хаяаг манаж нөлөө бvхий, хэрэг болох хvмvvстэй нөхөрлөж, авилгал авч өгч нэг тэрэгний дугуй болоод авах, гуравт: дээшээ тушаал ахих эсвэл эндээ жаахан тогтох боломж сиймхий хайж энд тэнд зусардаж, худлаа дvр эсгэж сонгогчдыг аар саарханаар хуурч өөртөө татах гэх мэтэд л хамаг мэдлэг боловсрол хvч оюунаа дайчилдаг бололтой. Хэрэв хааны суудал халаатай биш халаагvй байсан бол амьдралынхаа талд нь ядаж хувийн эрх ашгаа бодоод vлдсэн цөөхөн хоногтоо улс орноо бодож мэдэх л байх. За за цаашаа халуурч хадуураад томчуудын араанд зуугдаж “Нохойгоор оролдвол хормойгvй, ноёноор оролдвол толгойгvй” гээч болбол яана. Төрийн төлөө уг нь оготно боож vхэхээр ч болоод л байна даа. Оготнууд харамсалтай нь урт хумстай муурнаас айгаад нvхнээсээ ч шагайхаа больж.”Тэдэнд итгэж болохгvй шvv молигодуулав аа” гэж хип хопууд хvртэл мэдээд дуулаад байхад чинь ичихгvй сууцгаагаад л байгаам даа. Төр нь биш төрчид нь төмөр нvvртэй болждээ.

Залуус:

Залуус нь болохоор өдрийн хуушуур, энд тэндэхийн шоу, амар аргаар мөнгөтэй болох мөрөөдлөөс өөр юмг
vй болчихсон нийгмийнхээ хамгийн арчаагvй сул дорой идэвхгvй хэсэг гэгдсэн өрөвдмөөр амьтад. Боддог юм нь гадагшаа харийн оронд очиж мал болтлоо ажиллаж нутагтаа ирээд байр машин авч нэг баар эсвэл дэлгvvр нээгээд хөгширч vхтлээ санаа амар хэвтэх. Нутагтаа тэр ажлыг яагаад хийж болдоггvй юм бол. Ээж аав эмээ өвөөгөөрөө тэжээлгээд, эрхлээд л хэвтээд байх санаатай. Нэг л их амар аргаар мөнгө олж баяжих мөрөөдөлд автаастай. Америкт, Японд гэхчилэн хөгжилтэй орны баян айлд төрсөн бол мөн гоёо гэж ярьж ч байх шиг. Гэтэл яс юмандаа манайд борооны мөөг шиг олноороо баригдаж байгаа барилгууд дээр дандаа л гадаадын мэргэжилтнvvд хужаа нар ажиллаж байна. Мянганы зам тэр ч байтугай төрийн тэргvvнvvдийн маань бунхан, Сvхбаатарын талбайг маань хvртэл хужуу нар хийж байна. Зvгээр л муу хар бор ажил хийгч хужаа нар л гэхэд сард хамгийн багаар 600.000 төгрөгийн цалин авдаг гэнэ. Яагаад монгол хvндээ хөрөнгө оруулалт хийж тэднийг ажиллуулж болдоггvй юм бол. Монголчууд болохоор хар бор ажил хийх дургvй хийсэн нэг нь их зантай, залхуу, архичин, хулгайч, найдваргvй нөхөд байдгаас гэнэ. Хар бор ажлын хvний нөөцийн хомсдол манайд ч нvvрлэж дээ хөөрхий. Аргагvй дээ бvгд л чанартай чанаргvй дээд сургуульд суусан суугаагvй диплом аваад их л мундаг бакалавр, магиструуд. Охид хvvхнvvд нь эрчvvдийн хомсдолд ороод бvгд бараг бэлэвсэн эсвэл өрх толгойлсон болох магадлалтай болчихсон улс. Болж өгвөл хайртай хайргvй, хөгшин залуу хамаагvй гадаад хvнтэй суугаад арилах санаатай. Хvvхэд гэхээр л “тvй чорт” гэж мод тогшиж насаараа vр хvvхэд төрvvлж өөрийгөө зовоолгvй гунхаж явах санаатай. Эцэст нь ихэнх залуус маань мөнгө шvтэж унаган ариун гэгээн бvхнээ гээж яваа бvрхэг ирээдvйнvvд болж байна шvv. Ид юм сурч хийж хөдөлмөрлөж байх насандаа ийм байгаа юм чинь өтлөх насандаа ямар өрөвдмөөр амьтад тарчилж хэвтэх юм бол доо. Гэхдээ төр засаг тэдэнд зориулсан дэмжсэн ямар нэг бодлого явуулах хэрэгтэй байна. Учир нь залууст наад захын амьдралын хэрэгцээ болох байрны асуудал гэхэд л насных нь мөрөөдөл болоод байна шvv дээ. Мөрөөдөөд л мөөрөөд л залуус минь дээ хэвтээд байхуу? Гар хөдөлвөл ам тосдоноо гэж эцэг дээдсийн минь сайхан vг бий дээ.

Оюутнууд:

“Тахир дутуу нэн ядуу болон оюутан залууст хөнгөлөлттэй” гэсэн зар хаа сайг
vй. Хөөрхийс яг энэ зарлалд дурдсанчлан таарсан таар шуудайнууд. Хоосон толгойлчихоод нэг их зантай гангалж чамирхаж шоу хэссэн хvмvvс. Дээр нь ар гэрээрээ эсвэл төрөөр сургалтын төлбөрөө даалгачихаад бас албатай юм шиг аав ээжээсээ унааны мөнгө нэхнэ. Ичих ч vгvй хичээлээ тасалж баар хэсчихдэг бийлэгжvv байж, дараа нь өөрсдийгөө өрөвдмөөр ядуу боломжгvй хvн гэж өрөвдvvлэх дуртай. Мөн л ялгаагvй ямар ч нийгмийн идэвх байхгvй. Шинийг сэдэх, бvтээх, эх орноо хөгжvvлэх гэх мэт бодлыг толгойноосоо аваад хаячихсан залуугаараа “ялзарч” буй хэсэг. Нэгдэж нягтарч хамтарч ажиллах сурах, хийж бvтээх ойлголт байхгvй. Юуны тулд яах гэж энэ мэргэжлийг эзэмшиж байгаагаа ч бараг бvрэн ухаараа

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax