bolod.M

2007-04-17 - Дун цагаан шvдэт минь...

Нахиад л би хэдэн шvлгээ оруулав. Оюутан байхдаа бvр арван жилд байхдаа ч шvлгийг нойр хоолоо хугаслан бичдэг байсан шvv. Одоо ч жаахан хөндийрөөд байх шиг санагдах болов. Гэхдээ би шvлэг чамд хайртай гэж.

Дун цагаан шvдэт минь...


Дурлал минь ээ
Дун цагаан шvдэт минь ээ
Дурлалын тухай би vлгэр ярьж өгөх vv та нарт
Дун цагаан шvд яралзуулан инээх тэр охиныг дурсах уу
Эхлээгvй юм гэдэг төгсөөгvй юм байдаг шиг
Эгцэлж ч надруу ширтээгvй алаг нvдэн минь ээ
Хаана ч билээ дээ би чамтай таарсан
Халуу шатаж зvрх булиглаж чамтай зөрсөн
Найзуудтайгаа наргиантайхан явсан охин заяа
Намайг ч анзаарах сөхөөгvй дайрч одсон дурлал минь ээ
Ганц vг солилоо гээд дурлалын ган тайлагдахгvй ээ
Гарыг чинь атгалаа гээд зvрх минь амрахгvй ээ
Бvлээхэн уруулыг чинь vнсэж булбарай биеийг чинь илбэж
Бvтэн шөнө багадах ч ганц мөчийг чамтай жаргаж vдвэл...
Дурлал минь ээ
Дун цагаан шvдэт минь
Гэгээн гэнэн хvсэл минь
Гэнэт учирсан хvслэн минь ээ
Амьдралын минь дэнсэнд алтан мөч тэр болог
Аз жргалын минь титмэнд алмаазан шигтгээ тэр болог
Өнчин дурлал тээж гэргийтэйгээ учрах нvгэл минь арилаг
Өрөөл нэгний зvрх шархлуулсан хvнд ялнаас чи мултраг
Ийм л нэгэн vлгэрийн эхлэл чамд би аминчлаж шивнэе
Итгэн vv байна уу энэ чиний л хэрэг ээ
Ямар ч байсан эхлэлгvй энэ vлгэр төгсгөл хайж зовлон тарихгvй ээ
Яг л бvх юм хуучнаараа он цагт амар сайхандаа жаргана аа
Дурлал минь ээ
Дун цагаан шvдэт минь ээ

 

Хий хоосон


Yхэл амьдралаас
Өөрийгөө хайнам
Бvгдийг оршуулж
Булшин дээрээ цэцэг өргөнөм
Би байгаагvй
Би байхгvй
Би, би биш
Би чи биш
Амь минь цаг хугацааных
Амьдрал минь байгаль ертөнцийнх
Бие минь эцэг эхийнх
Би өөрөө хий хоосных
Нэр минь ч минийх биш
Намтар минь ч намайг танихгvй
Намайг хэн ч мэдэхгvй
Yнэндээ би ч өөрөө мэдэхгvй
Сэтгэл санаа минь хий хоосонгоос vvдэлтэй
Сурсан мэдсэн минь бусдаас эхтэй
Сэрэл хvсэл минь амьдралаас vvдэлтэй
Сvvдрийн сvvдэр л ганцхан надаас эхтэй
Би хий хоосон ч гэлээ
Нvгэл vржvvлж vхэл амилуулна
Бурхан хоосолж буян цуглуулна
Нил аялгуу тасалж нууц сэтгэнэ
Нам анир цочоож дуун алдана
Бодол минь хормын хоромд харьяалалтай
Байгаа байхгvйн чинад утгын эрэлтэй
Бvх эд эс бие биедээ богтлоостой
Бvхний оронд ганцхан хий хоосон эрхтэй...
...Надад анх юу ч байгаагvй
Нэг л мэдэхэд байгаагvй шигээ байсан
Яг миний бодол шиг оньсготой
Ярьж лавшруулж цөхрөлөө гээсэн
Хайр, солонго...
Хөгжим, нулимс...
Мэдэхгvй ч мэдэрнэм
Мэдлэгээс зvрхшээн оршихуйн гадна биширмээр
Хаанаас хэн юу яагаад яаж байгааг
Хэзээ хэн юунд яаж яах гэж мэдэхийг
Илvv хоосон зай
Дутуу хоосон заяа
Би vл мэдэв ч
Бид vгvйсгэн учирч байна
Танд би зөн совингоо илгээе
Та гагцхvv сэтгэлээ чагна
Тэнд хий хоосон буй
Тэнд чинь л би бодитоор буй
2001 он


Амьдрал минь


Халуун зуны салхинд жиндэхийн учир хайрыг би хайдаг
Хөмөрсөн тогоо цуурах шиг од харвахын тоолонд хvслээ би шившдэг
Хөндийд татсан солонго ихэмсэгхэн замхрахад чамайгаа би vгvйлдэг
Харласан аргамжаа тойрч зvvд эргэлдэхэд он цагийг би дурсдаг
Хөлд тээгэлсэн чулуунд бvдрэхэд сvvдэр минь намайг тvшдэг
Хагссан зvрхний гуниг самрахад нулимс минь намайг намайг аргаддаг
Уянгагvй хуур харцаараа хөглөхөд итгэл минь намайг зоригжуулдаг
Унаган багын дурсамж даллахад шvлэг минь намайг хөтөлдөг
Ангасан сэтгэлийн цангааг тайлахгvй ч бороонд би шалба норон зугаалдаг
Алдарсан итгэлийн туяаг таягдахгvй ч болзоонд би жавар энхрийлж зогсдог
Аньсганд торсон нулимс баяр гунигийнх ялгаагvй шорвог байдгийн адил
Амраг төрсөн чамтайгаа зовсон жаргасан ч хамаагvй амьдрахыг ганцхан хvсдэг
Алдсан бvхэн харуусал дагуулдагч өөрийгөө би шийтгэж өнгөрснийг уучилдаг
Агуу ихийн мөрөөдөл тасардаггvй ч өнөөдрийг би шагнаж шvлгээ бичдэг
Хөлсөө дуслуулсан тэмцэл дvvрэн, эзэвэргэн тэр хvнд өдрvvд
Хожим дурсахад жаргалд ташуурсан сохор vеэс алтан мөчөөр дvvрэн байдаг
Yе vехэн би дурлалдаа шатаад vнс болон салхинд тэнvvчилж чамайгаа хайдаг
Yнсэлт чинь өөр нэгний уруул тэмтрэхэд би хэдийн зvvд шиг замхарсан байдаг
Yvрээр хайрын бурхан надад чи байгаа цагт тэр байж л таараа гэж шивнэдэг
Yлгэр vргэлж дардан байвал жаргал гэдэг амтгvй гэж ирээдvйгээр шилбvvрддэг
Амьдрал минь эрэл минь хvлээлт минь
Алган дээр буух цасан ширхэг минь
Итгэл минь сэтгэл минь сэрэл минь
Ирж яваа гэгээн учрал минь... амьдрал минь

 

БОЛОД.М

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax