bolod.M

2007-04-17 - 2007 оны 10-н онцлох vйл явдлыг нэрлэж байна!

Би муугаа мэдэхгvй бас оны онцлох арван vйл явдлыг нэрлэх гэж чадан ядан оролдсон юм аа. Санал нийлэх нь vv айн...

1. Онцлох vйл явдалын нэгт Их Монгол 800 жилийн ойн арга хэмжээг нэрлэж байна.

Их Монгол улсад тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой 2006 онд тохиож Монгол тvмэн дэлхий дахинаа бахархалтайгаар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрvvллээ. Энэ арга хэмжээний хvрээнд Монгол улсад их бvтээн байгуулалтын ажил өрнөж, гадаад дотоодын жуулчид болон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчилан ирж, аялал жуулчлалын салбарт ахиц гарч урдчилсан байдлаар манай оронд 390.000 жуулчин ирсэн байна. 

Ойн арга хэмжээний vйл явдлууд бvтээлvvдээс онцолвол: Төрийн ёслол хvндэтгэлийн өргөө баригдаж Их хаадын хөшөө сvндэрлэсэн, 800 морин хуурч, 800 уртын дуучдын тоглолт, 500 морьтон баатрын vзvvлэх тоглолт, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Цонжин болдог хэмээх газарт сvндэрлvvлж буй эзэн Чингисийн хөшөө, XIII зуун vндэсний парк, SPA зочид буудал, гольфын талбайн иж бvрэн цогцолборын бvтээн байгуулалт, Далай лам тэргvvтэй шашныхны айлчлал, Дэлхийн яруу найрагчдын их хурал, УГЗ Л.Эрдэнэ-булган найруулагчийн "Чингис хаан" кино бvтээх ажил, Гадаадын хамтлаг дуучдын тоглолтууд, Гиннесийн номд орохуйц гар урлалын томоохон бvтээл 3.30 метр өндөр морин хуур, хуудас бvрийг тус тусад нь хар зандан модоор жаазлан, жаазны ирмэгт есөн эрдэнэ шигтгэсэн, гадуурхи авдартайгаа метр орчим өндөртэй цорын ганцхан хувь бvтээгдсэн "Монголын нууц товчоо", 80 тохой Майдар бурхны зээгт наамал г.м.

2. Онцлох vйл явдлын хоёрт Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмыг нэрлэж байна.

 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадам урд урдынхаас нижгэр сайхан болж өнгөрлөө. Бөхөд 1024 хvчтэн зодоглож  Д.Сумьяабазар тvрvvлж ард тvмний шаардлага наадамчин олны уухайгаар ерөнхийлөгчийн зарлиг гарч шинэ аварга төрлөө. Мөн энэ наадмын нэг гол анхаарал татсан явдал бол улсын начин Д.Азжаргал vзvvрлэж  Монгол улсын арлсан болсон явдал байлаа. Наадмийн өглөөг чимж сэрvvн тунгалаг байгаа бvх л улсын цолтнууд ирж есөн хөлт цагаан тугандаа хvндэтгэл vзvvлсэн. Ойрын хэдэн жил наадмын талбайд vзэгдээгvй дархан аварга Х.Баянмөнх хvртэл ирсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Мөн энэ vеэр далай аварга А.Сvхбат зодог тайлсанаа зарлаж олныг гайхшуурлсан vйл явдал ч болсон.  

3. Онцлох vйл явдлын гуравт Монголчууд хоёрдахь удаагаа Эверестийг эзэгнэж Монгол улсын ерөнхийлөгч шадар сайд, УИХ-ын гишvvд хvйтний оргилд гарсан vйл явдлыг нэрлэж байна.

Монголын уулчид 2006-05-15 ний өдөр 8.30 цагт Эверестийн оргил руу дайралт хийж, 14.30 цагт гавьяат тамирчин Г.Өсөхбаяр хоёр дахь удаагаа Эверестийн оргилд гарлаа. Ингэснээр тэрээр нэг жилийн дотор хоёр удаа төрийн далбаагаа Эверестийн оргилд мандуулсан гэсэн нэгэн дээд амжилтын эзэн болов. Мөн Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, шадар сайд, УИХ-ын гишvvд зэрэг олны танил нэр хvнд бvхий хvмvvс Хvйтний оргилд гарч төрийн дууллаа эгшиглvvлж Монгол улсынхээ ирээдvй хойчийг тэнгэр бурхандаа даатган залбирав.

4. Онцлох vйл явдлын дөрөвдvгээрт ХЗХ-ын шил шилээ дарсан  дампуурал тvvнтэй холбоотой Санхvvгийн зохицуулах хорооны даргын амь насыг ажлын байран дээр нь хохироосон хэрэг явдлыг нэрлэж байна.

            2006 онд Хадгаламж зээлийн хоршоод шил шилээ дампуурч нийтдээ 10 гаруй мянган хохирогчтой 66 тэрбум төгрөгийн хохиролтой болоод байна. Хадгаламж зээлийн хоршооны хэргийг шийдвэрлэж амжилгvйгээр шинэ онтой золголоо. Нэг л өглөө мөнгөө ХЗХ-нд өгөөд юу ч vгvй  алдсан хохирогчид цоорхой хууль гаргасан гэж төр засгаас нэхэмжлэж эхлэв. Монгол улсын ерөнхийлөгч хохирлыг төр барагдуулж болох тухай УИХ –ын чуулган дээр хэлсэн vгс олны анхаарлыг татав. Хохирогчид жагсаал цуглаан хийж, төрийн ордон руу байн байн дайрах болж, тэр ч бvv хэл өлсгөлөн суулт хийж, ямар ч аргаар хамаагvй мөнгөө төрөөс гаргаж авахаар зvтгэх боллоо. Хамгийн эмгэнэлтэй нь Санхvvгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсаныг “Гэр хорооллын барилгажилт" хадгаламж зээлийн хоршооны эзэн Ц.Тvмэнгэрэл гэгч ажлын байран дээр нь  гэгээн цагаан өдөр олны нvдэн дээр хутгалаж амь насыг нь бvрэлгэв.


5. Онцлох vйл явдлын тавдугаарт Зөвшилцлийн засгийн газрыг огцруулж гарч ирсэн Эв нэгдлийн засгийн газрын өнөөгийн ээдрээтэй *тогтворгvй* байдлыг нэрлэж байна.

2006.1.13. Vндсэн хуулийн "мэндэлсэн" энэ өдөр зөвшилцөж байгуулсан Ц.Элбэгдоржийн толгойлсон *Авилгатай дайн зарласан* Засгийн газраа огцруулж МАХН-ын дарга болоод тийм ч удаагvй  байсан М.Энхболд Ерөнхий сайд болов.

2006.1.27. Зөвшилцлийн хэмээх тодотгол дараагийн Засгийн газарт Vндэсний эв нэгдлийн гэх  нэрээр өөрчлөгдөж Монгол Улсын 23 дахь Ерөнхий сайд М.Энхболдын толгойлсон *эрх ашгийн сонирхол дээр тогтсон* гэх шинэ баг бvрдлээ. Энэхvv Засгийн газрын огцруулалт, шинэ Засгийн газрын бvрэлдэхvvн нь урдчилан тохиролцсон албан тушаалын авилга шинжтэй байсан төдийгvй шинэ сайд нарын бvрэлдэхvvн олны гайхшралыг төрvvлж багагvй эсэргvvцэлийг ч дагуулсан. Тvvнчлэн энэхvv vйл явдалтай холбоотойгоор зарим намууд дотроо эрс хөдөлгөөнд орж шинэ намууд vvсэн гарч ирэв. Энд шинэ сайд нарын байгуулсан Yндэсний шинэ нам, Ард тvмний намыг нэрлэж болно.  Энэ бvх хугацаанд заримдаа ЗГ-ын дотоод бvрэлдэхvvн хоорондоо зөрчилдөөнтэй, кабинетийн зарчмаар ажиллаж чадахгvй байгаа тухай яригдаж байв. Зарим хэвлэл мэдээлэл Энхболдын засгийн газрыг *Шуудайнд хийсэн эвэр*-тэй зvйрлэж байв. Энэ бvхэн ЭМ-ын сайд Гvндалайн бослого хөдөлгөөн удирдаж хувийн өмчрvv халдаж хvний амь нас vрэгдсэн явдал, ЭМ-ын салбарын халаа сэлгээтэй холбоотой маргаан тэмцэл, саяханы Цэнгэл сайдтай зодолдсон гэх зэрэг явдлаар харагддаг. Харин хоёр сарын өмнө Ардчилсан намын зvгээс сөрөг хvчний vvргээ гvйцэтгэж Засгийн газарт цаашид итгэл vзvvлэх эсэх талаар санал гаргаж УИХ-аар хэлэлцсэн нь ёстой халуухан тэмцэл хэрvvл өрнvvлсэн нь эцэст нь тодорхой vр дvнд хvрээгvй. Харин дөнгөж саяхан ЗГ дотроо хөдөлгөөнд орж Ерөнхий сайд Эрvvл мэндийн сайд Л.Гvндалайтай хамтран ажиллах бололцоогvйгээ мэдэгдээд авлаа. Энэ мэт халуухан vйл явдал ЗГ-ыг тойрч мөн төв дунд нь өрнөж байна. Ирэх онд ч улам ширvvн өрнөх бололтой.

6. Онцлох vйл явдлын зургаадугаарт Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар болон зарим ажилтан албан тушаалтнуудыг баривчилан хорьсон тvvнийг тойрсон олны анхаарлыг татсан авилгалын хэргийг нэрлэж байна.

 

Гаалийн ерөнхий газрын дарга Баатарыг авилгалын хэргээр барьж хорьсон нь олны анхаарлыг татсан хэргvvдийн нэг байлаа. Олон нийтийн дунд энэ хэрэг ингэс гээд замхрахвий гэсэн хардлага байсан ч шvvхээс Х.Баатарыг жирийн дэглэмтэй эрэгтэйчvvдийн хорих ангид найман жилийн хугацаатай хорих, таван сая төгрөгөөр торгох, хахуульд авсан 74.2 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгох шийдвэрийг есдvгээр сарын 5-ны өдөр гаргасан юм.

Х.Баатар нар шvvхийн шийдвэрийг эсэргvvцэж, давж заалдах шатны шvvхэд хандсан ч давж заалдах шатны шvvх хурлаас анхан шатны шvvхийн тогтоолыг хэвээр баталж, Иргэний нэхэмжлэгч Батбаатарын нэхэмжилсэн дөрвөн тэрбум төгрөгийг хэрэгсэхгvй болгох анхан шатны шийдвэрийг хvчингvй болголоо. Х.Баатар нарын хувьд“сахил хvртээд шал дордов” гэгчээр давж заалдаад, өмнө хэрэгсэхгvй болсон дөрвөн тэрбум төгрөгийн асуудал дахин сөхөгдөж нэмж төлбөрт унасан явдал болсон. Мөн дашрамд дурдахад Х.Баатарын шоронгоос бичсэн МАХН-ын зарим эрх мэдэлтнvvдийн булхайг илчилнэ гэж сvрдvvлсэн цаашлаад төр эргvvлнэ гэх утга бvхий захидал нэг хэсэгтээ олны анхаарлыг татаж шуугиж байгаад *би бичээгvй* болоод таг чиг болсон. Бичсэн хvн нь олдоогvй vнэхээр бичээгvй бол гvтгэсэн этгээдvvд нь ч хариуцлага хvлээгээгvй нэргvй жvжиг болоод өнгөрсөн.

 

7. Онцлох vйл явдлын долдугаарт иргэний хөдөлгөөнvvдийн зvгээс Сvхбаатарын талбай дээр зохион явуулсан *Ард тvмний их хуралдай* болон иргэний хөдөлгөөнvvдийн удирдагчдыг тойрсон vйл явдлуудыг нэрлэж байна.

           

Монголын Vндэсний Фронт" хөдөлгөөнvvдийн нэгдлээс 11 сарын 6,7,8-нд Сvхбаатарын талбайд зохион байгуулсан Бvх ард тvмний их хуралдай олон тvмний бодож байсанчлан далайцтай байж vр дvнтэй болж чадаагvй ч гэлээ амжилттай болж өндөрлөсөн. Гэхдээ тус vйл ажиллагааны бодит vр дvн нь одоог хvртэл гараагvй л байна гэвэл нэг их хэтрvvлэг болохгvй болов уу. Гэхдээ энэхvv арга хэмжээнд хэн бvхэн ач холбогдол өгч анхааран харж байсан нь vнэн. Ямартай ч гуван өдөр Сvхбаатарын талбай дээр ард тvмний нэгээхэн төлөөлөл цугларч санал өгч vзэл бодлоо хуваалцсан. Зохион байгуулагчдын хэлж буйгаар Монголын тvvхэнд анхдагч гэж болох энэ их хуралдай газар, шороо, төрийн байгуулалт, удирдагчдын талаар ард тvмнээс санал авснаараа онцгой vйл явдал болов. Ард тvмний Их хуралдай нь Монголын нийгэмд бугшаад буй болохгvй, бvтэхгvй бvхнийг иргэдээр хэлэлцvvлснээрээ онцлох vйл явдал болсон. Зохион байгуулагчдын мэдээлснээр иргэд, компани, бизнесмэнvvдийн хандивласан 20 гаруй сая төгрөгг багтаан хуралдсан бөгөөд дээрх хуралдайн гол зорилго нь дараах гурван асуултад иргэдээс хариулт авах бөгөөд санал асуулгад оролцогчдын 95-98 хувь нь асуултын агуулгыг дэмжсэн аж. Ашигт малтмалын тухай хуулийн одоогийн vйлчлэлийг зогсоох нь зөв vv, одоогийн Ерөнхийлөгч, УИХ-аас татгалзах уу, бvх ард тvмний онц их хурлыг байгуулах нь зөв vv гэсэн асуултад тэд дэмжиж хариулсан гэнэ.

Харин энэхvv vйл ажиллагаатай давхцаад зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэний хөдөлгөөний удирдагчид, гол зохион байгуулагчид болох Батзандан, Уянга нарын хvмvvс нэг дор шинэ байранд орцгоож тавилгаа Бээжинд захиалан чингэлгээр нь буулгаж байгаа тухай тэднийг ингэж хоромхон зуурт хэрхэн баяжиж хөлжиж байгаа тухай нь гарсан нь олныг алмайруулж эргэлзээ төрvvлсэн бvр эсэргvvцэл төрvvлсэн явдал болсон. Мөн Ахмадын чөлөөт холбооны тэргvvн Баасанг цагдаагийн эрх чөлөөнд халдсан гэх шалтгаанаар цагдаа нар баривчлан хорьсон явдал олон нийтийн анхаарлын төвд байж иргэний хөдөлгөөнvvндийн ширvvн тэмцэлтэй тулгарсаныг дурдахгvй өнгөрч болохгvй.

 

8. Онцлох vйл явдлын наймд МУ-ын ерөнхийлөгч Орост айлчилсан явдлыг нэрлэж байна.

 

            2006.12.4-12.9. Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр хойд хөрштөө айлчиллаа. Энэхvv 13 жилийн дараа хийсэн айлчлалыг хоёр орны харилцааг цоо шинэ шатанд аваачлаа хэмээн улс төрийн хvрээнийхэн vнэлсэн билээ. Vндсэндээ ЗХУ, БНМАУ хэмээх хуучны социалист орнуудын хоорондох ах дvvгийн харилцаа эрх тэгш, тусгаар улсын тvншлэлийн төвшинд хvрч шинэ оросуудтай анд нөхдийн хэлхээ холбоог vvсгэв.
 Энэ vйл явдал нь Монголын төдийгvй дэлхий дахины анхаарлыг татсан vйл явдал байсан гэж болно. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг Кремльд х
vлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч нар орчуулагчгvйгээр шууд орос хэлээр ярилцлаа. Орос-Монголын худалдаа, эдийн засгийг 2006-2010 онуудад хөгжvvлэх хөтөлбөр бэлэн болсон тухай хамтарсан мэдэгдэлд гарын vсэг зурахад хоёр Ерөнхийлөгч байлцлаа. Уулзалтын vр дvнгийн талаар хийсэн мэдэгдэлдээ Владимир Путин "Орос компаниуд Монголд vйл ажиллагаагаа явуулж хөрөнгө оруулахад бэлэн байна" гэлээ. Уулын баяжуулах vйлдвэр, цахилгаан эрчим хvч, зам, тээвэр гэх мэт дэд бv
тцийн төсөл, хөтөлбөрт оролцох талаар ярьж байгаа гэж В.Путин тайлбарлав.
Уулзалтын явцад х
vлээн авсан Орос-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжvvлэх төслөөр ОХУ нь Монголын нэхий дээл, савхин хувцас, эсгий, эсгий гутал, ноосон хөнжил болон оёмол бараа бvтээгдэхvvний импортыг сэргээх талаар ярилцлаа. Уулзалтын явцад хоёр орны хоорондын визийг дэглэмийг халах талаар ярилцлаа.

Орост Монголын нэхий дээл, ноосон хөнжлийн импортыг сэргээнэ гэж хоёр орны Ерөнхийлөгч нар Кремльд уулзахдаа тохиролцжээ. Vvний зэрэгцээ Орос өөрийн нутагт Монголын арьс ширэн эдлэл, эсгий, эсгий гутал, оёмол бvтээгдэхvvн оруулахыг зөвшөөрч байна. Монголтой хамтран ажиллах хөтөлбөрийн хvрээнд эдийн засгийн хэрэглээний салбарт бас хэд хэдэн хөнгөлөлт хийлээ. Тvvний тоонд ОХУ нь тус орны Холбооны хангамжийн нөөцөөс хvнсний улаан буудай нийлvvлж эхлэхээр болов.
Vvний хажуугаар Ерөнхийлөгч нар уулзахдаа малын халдварт өвчин болон шувууны томуугийн эсрэг вакциныг Монголд нийлvvлэх асуудлыг хөндөн ярилцав. Хоёр орон Монголын мал сvргийг эрvvлжvvлэх хамтарсан хөтөлбөр боловсруулахаар тохиролцсон байна. Энэ нь Монголоос чанаргvй бvтээгдэхvvн оруулахгvй байх зорилгоор хийгдэж байгаа ажээ. "Харилцагч талууд мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл болон мал аж ахуйн бvтээгдэхvvн тvvхий эдийг экспортлох тодорхой схемийг боловсруулах, мөн Монголоос малын тэжээл авах болон Монголын бараа бvтээгдэхvvнийг Оросын нутгаар дамжуулан гурав дахь оронд гаргах зэрэгт хамтран ажиллах болно" гэж хоёр орны худалдаа, эдийн засгийн салбарт 2006-2010 онуудад хамтран ажиллах талаарх гэрээний тухай хамтарсан мэдэгдэлд өгvvлжээ.

           

9. Онцлох vйл явдлын аравт Авилгатай тэмцэх газар байгуулагдаж дарга нь томилогдсон vйл явдлыг нэрлэж байна

 

            Монгол улс тvvхэнд Авилгатай тэмцэх байгууллагатай болохоор боллоо. Энэ нь Монгол улс авилгалд дээр дооргvй идэгдэж vvнтэй эрс тууштай тэмцэхгvй бол болохоо болилоо гэдгийн илрэл байв. Ингээд УИХ-ын чуулганы өчигдрийн vдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Авилгатай тэмцэх газрын даргыг томиллоо. Шvvхийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай Б.Дангаасvрэн энэ хариуцлагатай албанд зvтгэх болж байна. Авилгатай тэмцэх газрын даргыг хуулийн дагуу Ерөнхийлөгч санал болгож УИХ батлах ёстой. Тэр дагуу Ерөнхийлөгчийн Авилгатай тэмцэх газрын даргад нэр дэвшvvлсэн Б.Дангаасvрэнг УИХ-ын гишvvдэд танилцууллаа.
Санал хураалтад оролцсон гиш
vvдийн 89.1 хувь нь Б.Дангаасvрэнг томилохыг дэмжжээ. Одоо энэ байгууллага хэрхэн яаж ажиллахыг ирэх ондоо харах л vлдэж байна.

 

 

10. Онцлох vйл явдлын аравдугаарт Монгол улсын төсөв урд байгаагvй нэмэгдэж ашигтай  гарсан тvvнчлэн хvvхдийн мөнгө шинэ гэр бvлийн мөнгө зэргийг олгох болсон цалин тэтгэврийг тодорхой хэмжээнд нэмсэн, татварыг багасгасан таатай vйл явдлыг нэрлэж байна.


Монголчууд эдийн засгийн шинэ орчинд хэл тавьж, Сангийн яам, Засгийн газар тун баярхуу байж анх удаагаа vзлээ. УИХ ч гэсэндээ төсвөө наана цаана х
vргэх гэж vгээ бардаг байсан бол харин одоо "мөнгөтэйн зовлон"-г эдэлж хаа хуваарилахаа шийдэж цөхөн байна. Энэ жил дэлхийн зах зээлд алт, зэс, нvvрсний vнэ өсч байгаа нь явдал мөн Монгол Улс эдийн засгийн шилжилтийн vеэ гэтлэж, бизнесийнхэн бяд сууж эхэлж байгаа явдөл төсөв наяд хэмээх оронд эргэлдэхэд нөлөөлжээ.

Шинэ оны эхний өдрөөс эхлэн Нэмvv өртгийн албан татварт 15 хувийг төлдөг байсан бол 10, харин аж ахуй нэгжvvдийг том жижгээр нь ялгаж 15-30 хувийн татвар авдаг байсан бол 10-15 хувь болж байгаа нь ард тvмний нуруун дээрх ачааг хөнгөлж байна.  Хvvхдийн, залуу гэр бvлийн мөнгө олгож эхлэв. Тvvгээр ч барахгvй эрхэм гишvvдийн өөрсдөдөө  250 сая төгрөг батлаж ард тvмний эгдvvцлийг төрvvлэв. Мөн гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хэл ам татлав. Тvvнчлэн Оюутолгой, Тавантолгой, "Айвенхоу майнз", Асагатын мөнгөний орд  гээд Монгол улсын төсөв,  хөгжлийн ирээдvйд гол нөлөө vзvvлэх  их мөнгө vнэртvvлсэн газруудын асуудлыг тойрсон маргаан мэтгэлцээн ширvvхэн өрнөж энэ жилийн онцлох vйл явдал болж ирэх 2007 оны ч чухал онцлох vйл явдал болон vргэжлэх бололтой.  

Ямартай ч Алтан гахай жилдээ Монголчууд бид улам их баяжих vvд нээлттэй нөхцөл бололцоо дvvрэн байна.

 

Шинэ ондоо сайхан баярлаарай!

 

2006.12 сар

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax