bolod.M

2007-04-17 - Бусдаас хараат Монгол улс

Улс vндэстний маань эрхэм бахархал бол тусгаар тогтносон бvрэн эрхэт улс гэдэгт оршдог биз. Yvгээрээ л бид бахархан хаана ч нvvр бардам, зовхи өөдөө явдаг билээ.

            Монголчууд бид vнэхээр бусдаас хараат бус дэлхий дахинаа хvлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон эх орондоо амьдарч байгаадаа, vvний төлөө тэмцэж амь амьдралаа зориулан байж бидэнд өвлvvлсэн өвөг дээдэсдээ баярлан талархахаас яалтайв.

            Гэхдээ хааяа хааяа хачин бодол төрөх нь бий. Тусгаар тогносон улс эх орондоо бусдын хараат амьдарч байгаа мэт санагдах нь юуны учир вэ?

            Бидний заяагvйнх лав биш. Харин энд иргэд нь ажилгvй залхуу амар аргаар амьдрахыг хvсэгч төр засаг нь тогтворгvй тогтолцоо нь гажигтай хvнд суртал авилгалд идэгдсэн зэрэгтэй холбоотой байж болох талтай.

            Нэг vгээр хэлбэл бусдаас хараат Монгол улс гэж хэлэхэд буруудах юмгvй болжээ. Тvvхээ аваад vзэхэд ч гэсэн бусдаас хараат бvр харийн дарлалд хvртэл байсан нь бий ч гэлээ өнөөдрийг хvртэл бусдын хараат байдлаас яагаад салж чадахгvй байна вэ?

            Мэдэхгvй гэж мянган vгний таглаа гэж л хариулт олдох байх даа.

            Монголчууд бид өргөн уудам газар нутаг, баян хангай, байгалийн баялаг зэргээрээ сайрхаж *гуйлгачин* ч гэлээ алтан дээр суусан гэж баярхаж аз одтойгоо гайхах нь элбэг.

            Тэгсэн хэрнээ л дийлэнх хvмvvсийнх нь амьрал хvнд ходоод хоосон ирээдvй бvрхэг байсаар байна. Хvн ам цөөхөнтэй дээр нь аль чадалтай авьяастай сэргэлэн ухаантай нь гадагшаа цагаачлаад голроод шилрээд харлаад гэрээлээд гэрлээд алга болов гэнэ. Оронд нь одоо тэгээд гадныхан харийхан улс оронд нь эзэн сууж байх шиг.

            Монгол минь, монголчууд бид гэж мөн ч арчаагvй байна даа, гадны хараат хэвээрээ байсаар байгаад дуусах вий дээ гэсэн эмзэглэл төрнө. Юугаараа хараат болоод байгаа юм бэ гэж та бодож байгаа байх, тунгаагаад урт жагсаалт гаргаад нэрлэж ч суугаа байх.

            Тиймээ наад захын л жишээ нуршихад бидний хараат байдал дэндvv хангалттай санагдана. Өнөөдөр та өмсөж байгаа хувцас идэж байгаа хоол унаж байгаа машин хэрэглэж байгаа шатахуун тvлш ашиглаж байгаа тог цахилгаан эрхэлж байгаа ажил алба, тоолж байгаа мөнгө чинь хvртэл гаднаас хараат байгаа биз  дээ.

Хоёр хөршөөрөө л наад захын жишээ татахад л алтан дээр суусан гуйлгачин бид нар орос ах нараасаа бензин тvлш, эрчим хvч /тодорхой хувийг/ дээрээс нь сvv /уг нь манайх ч мал аж ахуйн орон, малын тоо толгойгоороо дэлхийд толгой цохьдог орон гэж байгаа/  ундаа жvvс лаазалсан мах ... , хятадуудаас хувцас гутал, төмс ногоо, гурил будаа, чихэр жимс... гээд бараг бvх л юмаа гуйна даа гуйна. Бvр царай алдаж гvйцнэ шvv.

Орос ах нарын ааш хөдөлж гаалийн татвараа хэд гурван цаасаар нэмэхэд л энд Монголын эдийн засаг хямарна ард тvмэн хэцvvдэнэ, хятадууд луу унжиж хэд хоног хилээ хаахад л мөн л энд монголчуудын амьдрал хэцvvдэж өргөн хэрэглээний барааны vнэ тэнгэрт хадаж хоол унд хомсдох жишээтэй.

Арай ч дээ л гэхээс өөр хэлэх vг vл олдоно.

Ингэтлээ бусдаас хараат байх гэж. Төр засгийг маань гадны улс орнууд зарим нэг зvйл дээр энэ талыг нь эмзэг цэгийг нь ашиглан хөөрхөн шантаажилж рекэтлэж байгаад өөрт ашигтай хvссэн шийдвэр гэрээ хэлэлцээр хийдэг гэх. /жишээлбэл: Танай улс энэ орд газраа манай улстай ингэж хамтрахгvй бол, манай цагаач иргэд мэргэжилтэн ажилчдад ингэж хандахгvй бол чинь манай улс танайд ингэж хандаад /ингэж гаалийн татвараа нэмээд тэгж vнээ нэмээд, нийлvvлэхээ зогсоогоод гэх мэт/ тэгээд гvйцээ гэхэд л  далан таваараа бууж найрадмалт улсуудын харилцааг сэвтээхгvй гэх нэрэн дор хvслээр болгож гэх юм билээ. Yгvй бол улс орон хямарч төр засаг ганхаж ард тvмэн баларна гэж тэр/

Дахиад л нэг наад захын жишээ гэхэд бидний муу хэлээд байдаг Хятадууд манайд баригдаж байгаа барилгуудыг босгож, мянганы замыг тавьж, Сvхбаатарын талбайг маань янзалж, Төрийн тэргvvнvvдийн маань бунхаг барьж, ганц том гvvр болох Энхтайваны гvvрийг маань сэргээн засаж өгч байна. Бид чадахгvй юм чинь баярлаад л суухаас яахав.

Улаанбаатарынхаа гудамжаар л алхаад vз л дээ. Дэлхийн бvх vндэстний хоолны кафе, уушийн газрууд хэд алхаад л. Монгол гэх юм бараг vлдэх нь vv. Оюутны хуушуурын гуанз л байж магадгvй дээ. Бид хоол ч хийж чаддаггvй болж таарах нь ээ хөөрхий. Тэгээд л бидний оронд харийхан ирж хоолны газар нээж бидэнд хоол хийж өгч байна аа даа...

За за хэн бvхний мэддэг юмны тухай нуршсаар хэн бvхнийг чилээж байх шиг.

 Эцэст нь хэлэхэд Монгол улс маань гаднаас 100% шахуу хараат байгаа маань харамсалтай. Өнөө vед зэр зэвсэгээр биш хоол хvнс, оюун санаа, эрvvл мэнд, эдийн засгаар нь эзэлж авдаг болсон цаг гэдэг.

Тэгэхээр Монгол улсын нэн тэргvvний зорилт бол бусад орны хараат байдлаас гарах тал дээр анхаарах vндэсний vйлдвэрлэлийг худлаа лоозогнох биш vнэн бодитоор дэмжих тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй болжээ.

Гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж байна гээд л гадны нэг нөхрийг 5, 10 жилээр нь татваргvй эх орондоо туйлуулж хамаг баялагаа хамар доороосоо хуу хамуулж байгаа нь тоогvй хэрэг тун тоогvй хэрэг.

Тэрний оронд дотоодын vйлдвэрлэгч хөрөнгөтнvvдийг дэмжвэл хvний нохой идэхээр өөрийн нохой ид гэдгийн адил арай дээр мэт санагдана.

Бvр бvх улс орон даяараа  *Монгол хvн Монголын эзэн* гэдэг бодлого тодорхойлж хэрэгжvvлвэл яасан юм бэ. Монголчуудаа монголчуудаа дэмжицгээеээ!

Монгол хvн монгол эх орондоо жинхэнэ утгаараа эзэн нь болсон цагт Монгол улс хөгжих болно!

Бусдаас бvрэн хараат байдлаас Монгол улсаа чөлөөлцгөөе!!! Тэгэх vv...

2006 он

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax