bolod.M

2007-04-17 - Улс төрийн ПИ АР-аа гэж…

Улс төрийн пи ар манайд хvчтэй явагдах болж. Одоо бол улам ч хvчээ аван нэгийгээ vзэж нэхий дээлээ уралцах догшин шинж харагдаж байна. Пи ар-гvй бол нам, эвсэл, засгийн газар байтугай хувь хvн ч хол явахаа больсон цаг гэдгийг хэн хvнгvй мэддэг болж.

Хар цагаан пи ар-ын *суман мөндөр* олон нийтийн санал бодлыг эзэмдэж, толгойг эргvvлнэ.

Сонгуулийн *нохойн дуу* ойртож нам эвсэлvvд хөдөлгөөнд орж марафоноо эхэлж, улс төр хөзрөө шагшиж, ээлжит хатуу тоглоомондоо зэхнэ. Vvнтэй зэрэгцээд пи ар-чид хийгээд менежерvvд, хэвлэл мэдээллийнхэн хийгээд сэтгvvлчид, соёл урлаг хийгээд спортын одод хvртэл хуваагдаж их давлагаанд тvрлэг нэмэх ажилд ханцуй шамлана.

Хэн нь хэн бэ гэдгээ vзэх хатуу тулаан гэж хэлж болох сонгуулийн vр дvнг урдчилан таахад бэрх. Ард тvмэн сонгогчдын сэтгэл зvрх тогтворгvй яаж ч хэзээ ч хаашаа ч эргэж мэдэх барьцгvй гэнэн хонгорууд тул санаа амарч vл болно. Иймд цаг хором тутамд тэдэнд *би бол чиний сонголт, чиний сонголт бол би* гэсэн мессежийг өгч байх нь чухал пи ар.

 Сонгууль дөхөөд ирэх vед л гэнэт ухаа орж *сонгогч минь ард тvмэн минь* гэж уулга алддаг байсан vе гудамжинд лааз өшиглөгч эксvvдтэй хамт нэгэнтээ элж, өдгөө бол өдөр бvр цаг хором бvр л дараагийн сонгуулийн бэлтгэл компанит ажлын нэг хэсэг болдог болсон гэхэд хилсдvvлэг болохгvй. Энэ ч утгаараа одоогийн улс төрийн хvчнvvдийн байр суурь, Засгийн Газар,  УИХ-ын чуулганы  тогтоол шийдвэр vг vсэг бvхэнтэй нягт холбоотой байж тvvнд нөлөөлдөг болсон нь илт ажиглагддаг.

Улс төрийн пи ар-ыг харж байхад долоон нvvдлийн цаадахыг харж, их л болгоомжтой нvvдэл хийж, хэн нэгнийхээ өчvvхэн алдаа эндлийг андахгvй дайрч унагах, эсвэл баримт фактын хар дэвтэр хөтөлж тохиромжтой цагийг хvлээн цохих, хооронд нь яс хаяж, дотроос нь хагалан бутаргах, амлалт гэрээ хэлцэл нэрээр эргvvлэх, албан тушаал эрх ашгаар нь урхидаж урвуулах зэрэг нарийн аргад нэн гаршиж байгаа нь харагдана. Энэ бvхний vр дvнд эвсэл, эв нэгдэл, бvлэг, фракц, жигvvр,шинэчлэл  гэх мэтээс гадна бvр нам, холбоо, хөдөлгөөн хvртэл vvсэх хөгжих мөхөх нигуур vvсэх аж.

Зарим нэг эмээ өвөө, төрийн албан хаагч нарыг эс тооцвол ард тvмэн тэр дундаа залуучууд нь нэг их нам болж хөөрцөглөж гvйгээд талцаж тэмцэлдээд байдаггvй ардчилсан чөлөөт манай орны хувьд сонин хэвлэл, телевиз, судалгааны байгууллагууд нь харин ил далд намын харьяалалд орж илт vйлчилдэг нь гайхалтай бас харамсалтай, эмэгнэлтэй.

Энд л жинхэнэ нөгөө шударга бус монопол шинжтэй дан ганц талыг барьсан пи ар гэдэг зvйл хөвөрч олон нийтийн тархийг угааж, улс орны ирээдvйн судсыг атгана даа...  

*Дорой ард тvмэн сайн засаглал хvсээд нэмэргvй* гэдэгчлэн  гэнэн итгэмтгий, уярамтгай,  ирээдvйг бус өнөөдрөө хардаг, маргаашийн махнаас өнөөдрын өөхийг илvvд vздэг, улс төрийн талаарх тодорхой ойлголт мэдлэг хомс, тогтсон vзэл бодолгvй шахуу ард тvмний хайнга, харицлагагvй, сохор сонголт, шийдвэр, төрийн тогтворгvй цэгцгvй хариуцлагагvй алдаатай тогтолцоо, булхайтай, хувийн эрх ашигтай улс төрч, бvлэглэл олигархуудын vvслийг төрvvлнэ. Тэгээд л маргаашнаас нь толгойгоо шаан харамсаж халаглаж суух нь хөөрхий…

  Гадны улс төрчдийн замнал тvvхийг харахад vнэхээр биширмээр. Ялангуяа ерөнхийлөгч, сайдын алба хашиж явсан хvмvvсийнх нь намтарыг харахад эрх барих хугацаандаа алдаа оноотой ч заавал ч vгvй ядаж нэг гайхалтай мэргэн шийдвэр гаргаж чадсан, эсвэл хөгжлийн нэгэн шинэ шат ахиулсан, хvндрэл хямралыг гэтэлгэсэн, ирээдvйдээ агуу амжилтын замыг засаж нээж өгсөн, vсрэнгvй дэвшилд хvргэж, эдийн засгийн өсөлтийг авчирсан, их бvтээн байгуулалтыг эхэлсэн гэх мэт гавьяатай vйл хийсэн, авчирсан байх юм билээ. Энэ л улс төрч хvн болсоны хэрэг гавьяа vvрэг буйзаа. Гэтэл манайд өчvvхэн төдий магтан хэлчихмээр гайхам шагшчихмаар хvн байна уу? Та нэрлэх гээд оролдоод vзээрэй. Тэр тусмаа 90 оноос хойш шvv…

Энийг энд өгvvлсний учир гэвэл манай төрийн тvшээд улс төрчид өнөөдөр маргаашийг аргацаасан өнөөдрийн сэтгэл ханамжийг төрvvлэхvйц ард тvмнийхээ өнөөдрийн хэмжээнд тааруулсан, явцуу эрх ашиг бvхий Пи Ар-ыг голчлон хийх нь их харагддаг. Өөрөөр хэлбэл ард тvмэн эх орноо гэсэн, ирээдvйг харсан оновчтой зоригтой улс төрийн хvчтэй vйл ажиллагаа явуулахаас илvvтэй, сайрхах юмгvй ч муулах юмгvй байх тал дээр анхаарч албан тушаал эрх ашгаа хамгаалж vлдэхий тулд хөнгөн хуурамч пи ар хийх тал дээрээ илvv гаршиж ажиллаж байх мэт санагддаг. 

Шагнал гардуулах, баяр ёслол элдэв ой арга хэмжээ тэмдэглэх, тахилга тайлга хийх, урлаг спортын арга хэмжээ зохиох, тvvх шастир сэргээх, залах гэх мэт ард нийтэд төдий л их vр өгөөжгvй ч тэрхэн vедээ тэдний сэтгэл зvйг сэргээх өнгөц засах худлаа хөгжөөх замаар юм хийсэн хvн болж харагдаж, уламжлалт сэтгэлгээ өнөөдрийн нийгэм соёл дээр нь пи хийх  аргыг илvvд vзэх болжээ.

Энэхvv хөрөнгө мөнгө их шаарддаг хийсвэр ач холбогдол төдий л өндөр биш зvйлд цаг зав мэргэн оюунаа чилээж пи ар-дахаас илvvтэй ирээдvйд чухал нийгэм эдийн засгийн хөгжилд vсрэнгvй дэвшил авчирах, ядуурлаас гарах, улсаа хөгжvvлэх шилдэг бодлого хөтөлбөр боловсруулж хэрэгжvvлэх тал дээр манай танай нам, ирэх сонгуулийн зорилго, хувийн бизнесийн эрх ашиг, пи араа тvр орхиж тогтож ажиллавал мөн сайхан аа гэж бодогдоно.

Угтаа улс төрчийн ажил  гэдэг өнөөдөрийг харж, ард олны өнөөдрийн өлссөн ходоодыг борлуулах тал дээр анхаарч ажиллах бус, маргаашийг харж ирээдvйн хөгжил дэвшлийг төлөвлөж ажиллах өөрөөр хэлбэл өнөөдөрт уягдах бус ирээдvйд хөтлөгдөж ард олноосоо хэдэн алхамын урд явж урд сэтгэж манлайлан дагуулах нь чухал мэт.

Yvнд арай энэ Пи Ар золиг саад болоод байгаа юм биш биз!!!

 Гэхдээ өнөөдрийн пи ар өнөөдрийн сайн нэр эрх ашиг чухал уу, маргаашийн сайн нэр vеийн vед vнэлэгдэн Монгол эрх орондоо сайн сайхан хөгжил дэвшлийг авчирах vйлс, суу алдар, ажил vйлс тань чухал уу гэдэг хувь хvний ухааны хэрэг биз.

 Хувь хvний пи ар, нам бvлгийн пи ар, Засгийн Газрын пи ар, УИХ-ын пи ар, Монгол улсын пи ар эцсийн эцэст нь явсаар нэг л цэг дээр огтлолцох буйзаа...

 

 

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax