bolod.M

2007-04-17 - *Yнэний эрэлд …* Эцэст нь нулимс л байдаг гэж vv?

Одоогоос 3-н жилийн тэртээ сонингоор ДОХ-той гэж зарлагдан, гvтгэгдэж, ажлаасаа халагдаж, бусдад доромжлогдон сэтгэл санаагаар хохирч явсаар залуу сайхан насандаа эр нөхрийнхөө хардалт хvчирхийлэлд өртөж амиа алдсан бvсгvйн эмгэнэлт vнэн амьдралыг эрэн сурвалжилж хийсэн баримтат кино дэлгэцнээ амиллаа. Нээлттэй Нийгэм Хvрээлэнгийн Эмэгтэйчvvдийн Сvлжээний Хөтөлбөрийн харьяа Эмэгтэйчvvд-Манлайлал төрийн бус байгууллагаас *Yнэний эрэлд…* баримтат киног хийснээ хvний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагын гишvvд, сэтгvvлч нарт анхлан vзvvлсэн юм. Уг киног Монгол телевизийн найруулагч Н.Уранчимэг найруулан, Монгол дахь Канад Сангийн санхvvгийн дэмжлэгээр бvтээжээ. …Танхим чив чимээгvй, нулимс дvvрэн нvдтэй vзэгчид. Харуусал гуниг, санаашрал… Кино эхэлж байна. *Yнэний эрэлд…* гэсэн тод бичиг нvдний өмнө дурайж зvрхэн дээгvvр товшин vргэлжилнэ. Дарханы гоо бvсгvйгээр шалгарч, нөхөрт гарч, их сугуулиа дvvргэж, удирдлагын академи төгсөж хоёр сайхан хvv төрvvлж, гаалийн байцаагчийн ажилд орж бvсгvйн амьдрал гаднаас нь харахад vнэхээр жаргалтай атаархмаар байсан бизээ... Гэтэл нэг л өглөө тэр бvсгvй сонины нvvрэн дээр Камеруны хоёр хараас ДОХ-той болж Алтанбулгаар нэг тарааж явна гэсэн утгатай нэр ус ажил албатайгаа тод томруунаар цоллуулсан нийтлэлийн эзэн болох нь тэр. …Ажлаасаа халагдаж, анд нөхөд нь vргэж, ар гэр нь цочирдож, эр нөхөр нь хардав. Бусад хэвлэлvvд ар араасаа шуугиж, телевизээр хvртэл цуурав. Бvр улс даяараа тvvнийг... Хөөрхий бvсгvй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болж аргаа барахдаа шинжилгээ өгч шvvхэд нэр төрөө сэргээлгэхээр өргөдөл гаргав. Даанч тэрээр өргөдөл бичээд хариугаа ч сонсож амжилгvй эр нөхрийнхөө гарт 2 сарын дараа амь vрэгджээ. Өнчин хоёр хvvхэд, хөгшин эх нь нулимс дуслуулан хоцров. Уг материалыг нийтэлсэн сэтгvvлч буруутан болж шоронд оров. Yнэндээ энэ дуулианаар хэнч мэддэггvй шахуу байсан тэр сэтгvvлч *vндэсний баатар* болж хувирах нь тэр. Бvр болоогvй *Алтан vзэгтэн* шагнал хvртэл хvртэж эрс мандав. Монголын сэтгvvл зvйн тогооныхон нэг нэгэндээ яасан их хайртайгаа ингэж мэдэрч тэгэж харуулав… Гэхдээ энэ хэргийн гол буруутан хэн байв. Энэ хэрэг хаанаас эхлэв. Талийгаач бvсгvй амьд ахуйдаа хvчирхийллийн эсрэг төвд хандаж, бас өмгөөлөгчидөө нэгэн зvйлийг ярьсан байдаг. Ажлынх нь газрын дарга, нэгэн албан тушаалтан /нэр ус цолтойгоо байдаг гэнэлээ/ тvvнийг бэлгийн харьцаанд орохыг шаардаж, бас болоогvй дээрээс дарга нарыгаа ирэхэд нь vйлчлэхийг тушаан хамт нэг өрөөнд оруулаад орхидог байж. Энэ бvхнийг нь эсэргvvцсэнийх нь төлөө тэр албан тушаалтан *Би чамайг чадна*, *Ажилгvй болгоно* хэмээн занаж дарамталжээ. Ингээд ч удаагvй тэрхvv *захиалгат нийтлэл* хэвлэгдэж хөөрхий бvсгvйн хувь заяа шийдэгдэх нь тэр. ....

.....Хөөрхий бvсгvйн бие хөх эрээн болж, дотуур цус алдаж, элэг дэлvv хоёроо нь салтал нь зодуулсан хvндээр гэмтэлтэй эмнэлэгт ирж удалгvй нас баржээ. Гэтэл одоо болтол өнөөх зодож гэмтээсэн гэх нөхөр нь эрх чөлөөтэй сайхан амьдарч яваа нь нэн гайхалтай. Цагдаа прокурорууд нь авилгал аваад энэхvv хэргийг нам жимхэн дарж дарж, эцэст нь хэрэгсэхгvй болгон хаасан бололтой. Хөөрхий эхийг энэ хэргийн тухай лавлаж очиход нь *та буруутай гэдгийг нь өөрөө нотлоод ир* хэмээн буцаасан байх юм. Yнэндээ энэхvv баримтат киног vзэж суухад манайд шудрага, vнэнч хvн албан тушаалтан алга болчихсон юм уу? Шудрага ёс, vнэн яагаад ингэтлээ нvvр буруулчихсан хорвоо вэ гэж санагдаж бачимдах сэтгэл төрс суусныг нуух юун. Киноны төгсгөлд хөөрхий бvсгvйн шарил чулуу нь харагдахаа болтлоо цагаан цасанд даруулчихсан дээр нь ганц хар хэрээ сууж байх юм... Хоёр бяцхан хvv нь ирээд цасыг нь гараараа цэвэрлэж байна. Эцэст нь сэтгvvлч хvний хувиас энэхvv киног хийсэн ТББ-ханд баярлаж бас бахархаснаа илэрхийлье. Сэтгvvлч биднийг шоу хэсэж, улс төрийн тоглоом болж, хувь хvний хөнжил рvv өнгийж явахад бидний өмнөөс бидний хийх ёстой ажлыг хийн сэтгэл зvрхээ зориулан монголын нэгэн эгэл эмэгтэйн эмгэнэлт амьдрал хувь заяагаар дамжуулан нийгмийг харуулсан эрэн сурвалжилсан баримтат кино хийж иргэний сэтгvvл зvйн нэгэн шинэ хуудсыг нээлээ гэдгийг зоригтойгоор онцлон хэлэх хэргтэй байх. Хэрэг хуучирдаггvй. Энэ хэргийг дахин эхнээс нь шалгаж vнэн мөнийг олох хэрэгтэй. Хамгийн гол буруутан хийгээд хэргийг хийдvvлсэн албан тушаалтан хууль хяналтынханд ч ялгаагvй хариуцлага тооцох нь зvйтэй. Нийгмийн муу муухай бvхнийг vндэсээр нь, эхнээс нь таслахгvй бол хэзээ ч арилахгvй гэж олон хvн vзэж байна. Сайхан төрснийхөө төлөө сайн явсаныхаа төлөөсөнд амьдралд шийтгэгддэг ёсыг манай нийгмээс хусах цаг... Vнэний эрэлд … Эцэст нь нулимс байдаг гэж vv? Yгvй ээ Yнэний Yнэн л байх ёстой.

Болод

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax