bolod.M

2007-04-18 - *Монголын хvvхдvvдэд МАХН хойд эцэг шиг муухай зан гаргалаа*

Аль дивангарт бичиж байсан нэгэн нийтлэл мину зэ! шvv...

Монголын ард тvмний хамгийн их хvсэн хvлээж сураг ажиг тавьж байсан зvйл бол хvvхдийн мөнгө байлаа.

Анх л сонгуулиар хамгийн далайцтай амлалт болон гарч ирсэн энэхvv vлгэр шоу болов бололтой.
Орг
vйгээс охинтой гэдэгчлэн дуншиж дуншиж дараагийн сонгуулийн ил далд сурталчилгаа шоутай залгах шахам нэг тийш болж байх шиг. 3000 төгрөг хvvхэд бvрт өгөхөөр болсон нь сайшаалтай ч хэлсэн бол хэлсэндээ амласан бол амалсандаа байж төрийн тvшээд маань чадсангvй бухлаа гэж олон тvмэн сэтгэл дундуур байна.
10.000 төгрөг гэдэг их ч биш бас бага ч биш мөнгө.
Хичнээн олон х
vvхдийг баярлуулж хичнээн олон ар гэрийн амьдралд тус нэмэр болох байсан нь дамжиггvй. Гэтэл УИХ-ын дийлэнх гишvvд энэхvv асуудал дээр голоо цохиж эсэргvvцсэн санал өглөө. Тэр тусмаа хvvхдийн мөнгө олгохыг, 10.000 төгрөг өгөхийг улайран эсэргvvцэгч хувьсгалт намынханд олон тvмэн жигшин дургvйлхэж байна.
Тэд төсөвт мөнгө байхг
vй, төрд илvv их ачаа vvрvvлэх хэрэггvй, дараа болно биз гэдэг шалтгаанаар эх орныхоо ирээдvй болсон хойч vеийнхээ итгэл рvv, алгаа тосож байсан гарлуу *нулимлаа*. Чуулганы vеэр зарим УИХ-ын гишvvд Монголынхоо хvvхдvvдэд *хойд эцэг* шиг муухай хатуу зан гаргахаа МАХН-хан боль* гэж байсан нь vнэхээр голыг нь олсон vг санагдсан.
Зарим гиш
vvд бvр бухимдахдаа, аргаа барахдаа *төсөвт хvvхэд бvрт 10.000 төгрөг олгох боломж байгааг бид мэдэж байнаа, энэ мөнгийг та бvхэн олгохыг дэмжиж баталвал би дараагийн сонгуульд танай намд МАХН –д тойргоо суллаж өгье. Нэрээ татаж авья. Тэгээд танай намын нэр дэвшигчийг дэмжиж ажиллая* гэж хvртэл хэлж vзэж байгаа харагдсан...

Энэ б
vхний цаана юу нуугдаж байгаа юм бол?!!
Vнэхээр төсөвт мөнгө байгаа юм бол УИХ тэр дундаа МАХН хvvхэд бvрт 10.000 төгрөг өгөхөөс юунд гараа татаж ёстой л *хойд эцгийн* хатуу нvvр гаргана вэ. Болгоё гэвэл арга нь олдоно vгvй гэвэл шалтаг олдоно гэдэг дээ. УИХ-ын гишvvд өөрсөддөө болохоор 100 сая төгрөг 100% саналаар л олгодог юм байна лээ.
Энд нөгөө л нэг гайт сонгууль дөхсөний далд пи ар явагдаж байгаа нь нөлөөлж байгаа бололтой гэж олон х
vн vзэж байна. Анх хvvхдийн 10.000 гэдгийг Ардчилсан нам амлаж ард тvмний загтанасан газар маажина гээч болж, УИХ –д чамгvй суудал авч гарч ирсэн яах аргагvй vнэн. Гэхдээ тэр дундаа нөгөө *гайхал* Ард тvмний намын дарга болсон Гvндалай энэхvv хvvхдийн мөнгө гээчийг санаачилсан гэдэг. Энэ бvхэн л гай болж байх шиг байна гэлцэнэ.
Хэрэв МАХН анх энэх
vv амлалт уриаг дэвшvvлсэн бол аль хэдийн хvvхэд бvрт арав байтугай 13.000 төгрөг ч өгсөн байж мэдэх аж.
Харин өрсөлдөгч нь, өөр нам ингэж амласан нь тэднийг ш
vдээ зуухад хvргэжээ гэх.
Өмнөх сонгуулиар өөсрдийнх нь арга барил болох худлаа баахан тоо хэлж элдэв хийсвэр з
vйл амладаг тогтолцоог нь эвдэж, өрсөлдөгч хvчин нь бодит зvйлийг гарган ирж амлаж шинэ vзэгдэл болж, хамгийн их шуугиан тарьж ард тvмний сэтгэлд нийцсэн, хvvхэд бvрт 10.000 төгрөг олгоё гэх энэхvv амлалтыг гаргаж ирсэн нь тэднийг шоконд оруулсан гэж болно.
Хэрэв тэд
vvнийг нь одоо хvлээн зөвшөөрч хамтран дэмжиж биелvvлчихвэл хаяанд ирсэн сонгуульд далаараа цэвэр тавиулж бvр *дээлээ нөмөрч* мэднэ гэж айсан бололтой гэж ам дамжин хvмvvс гадуур ярилцаж байна.
Өөрөөр хэлбэл тэд х
vvхдийн 10.000 төгрөгийг бvрэн утгаар нь дэмжиж биелvvлвэл өрсөлдөгчийнхөө хамгийн гол, том мөрийн хөтөлбөрийг, амлалтыг биелvvлж өгч ирэх сонгуульд *өөрийн гараар өөрийн булшаа ухсан* хэрэг болно гэж vзжээ.
Хэрэв х
vvхэд бvрт 10.000 төгрөг өгөх батлагдаад хэрэгжээд эхлэвэл Ардчилсан нам манай мөрийн хөтөлбөр биелсэн гээд ард тvмнээс мундаг том vнэлгээ авч гараад өгөх нь дамжиггvй, нөгөө Гvндалай миний санаачилсан хvvхдийн 10.000 та бvхэнд өгөөжөө өгч байна гээд Ард тvмний нам мандаад өгөх нь аргагvй. Харин нөгөө муу МАХН маань хийсвэр тоо статистик, худлаа амлалттайгаа vнсэнд хаясан шалз шиг хоцрно гэж айж байгаа нь энэ гэлцэнэ. /Бас нөгөө бусад намууд ч тэр/
Энэ мэт олон т
vмний хэлэлцэх нь vнэн худлыг бvv мэд. Ямар ч атугай хvvхдийн мөнгө 3000 дээрээ гацаж vлдсэн. Ард тvмэн сэтгэл гонсгор хоцорсон. Хэдхэн хоногийн өмнө л хvvхдийн баяр гээд л хvvхдvvд тэврээд л бэлэг тараагаад л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр *өдөр бvрл хvvхдийн баяр байгаасай* гээд л хошигруулаад байсан ах эгч нар нь тэднээс 7000 төгрөг харамлалаа.
Сонгууль дөхөөд л улс төрийн х
vчнvvд нэг нэгнээ чадсан тогтоол шийдвэр батлаад л харин ард тvмэн хөлд нь чирэгдээд л байгаа нь тоогvй хэрэг. Намынхаа төлөө бус ард тvмний төлөө vйлчилдэг төрийн тvшээдийг яаж сонгох вэ ард тvмэн минь.
Болгоохтун!

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax