bolod.M

2007-04-18 - Халбага

Тvvнийг 6-р анги байж 5-р ангийн бодлого бодож чадахгvй тэнэг мал гэж ээж нь ган халбагаар толгой дундуур нь татаад авлаа. Ээж нь бараг бvтэн гурван цаг дэргэд нь vглээд одоо нэг юм цєхєрсєн бололтой халбагаа ширээн дээр хаяад цаад єрєєрvv далд оров. Тэрээр би яагаад тоо бодож чаддагvй юм болоо гэж гайхан бодлоо.
Тэгээд тоог бодох гэж vнэн сэтгэлээсээ хvсэж номоо баахан шагайсан боловч учрыг vнэхээр эс олсон тул гэнэт ихээр уурлаж єєрийнхєє хацар луу алгадаж толгой дух руу баахан цохьлоо. Толгой биш гар нь ихээр євдлєє. Тэр ширээн дээр хэвтэх ган халбагыг авч толгой руугаа баахан цохьлоо. Ер нь євдєх шинж алгаа. Гэхдээ толгой нь энд тэндээ бондойн хавдаж нvднээс нь нулимс гарч байлаа. Тэр толгой нь яагаад євдєхгvй байгаад гайхаж байсан боловч 1-р ангид байхад анх удаа ээж нь ган халбагаар толгой дундуур нь цохиход ямар их євдєж уйлж байснаа саналаа. Тэрээр 4-р ангиасаа хойш vсээ огт засуулаагvй бєгєєд одоо тvvний vс охидынхоос дутахгvй урт ургажээ. Ээж нь тvvнийг гэнэт л vсээ ургуулаад эхэлсэнд эхэндээ гайхаж басчиг эсэргvvцсэн боловч тэр єєрийнхєєрєєє амьдралдаа ганц утаа бат зогсож зvтгэсээр санасандаа хvрсэн нь энэ байлаа. Харин аав нь vс засуулах мєнгє надаас нэхэхгvй амар боллоо гэж єгvvлжээ. Эхэндээ ангийн багш нь хvртэл vсээ засуул гэж загнаж хvvхдvvд азрага гэж хоч єгєєд нэмэр болоогvй бєгєєд удахгvй л бvгдэд дасал болжээ. Азарга гэсэн нэрэндээ ч тэр тийм ч дургvй биш. Тvvний жинхэнэ нэрийг мэддэг хvн тун цєєхєн. Тэр ч єєрєє бараг мартсан байлаа. Нэг удаа тvvнийг жинхэнэ нэрээр нь шинэ багш нь дуудахад єєрийг нь дуудаж байгааг огт мэдээгvй юмаа бичсээр байсан бєгєєд ангийнх нь Азрага гэдэг нэрийг нь хэлж єгснєєр сая нэг юм толгой єндийн єєрийг нь дуудсаныг мэджээ. Бvр ээж аав нь хvртэл манай азарга гэж дуудна. Яагаад анх ингэж vсээ ургуулах болсон шалтгаан нь их энгийн бєгєєд тvvнээс єєр хэн ч vvнийг мэдэхгvй. Тэрээр орой болно гэхээс л ёстой яс нь хавталзана гээч болдог байлаа. Учир нь ээж нь оройн хоолны дараа тvvний хичээлийг тогтмол хийлгэнэ. Хийлгэнэ ч гэж дээ ган халбагаар толгой руу нь хэд тоншож байгаад л єєрєє хэлж хийж єгдєг байлаа. Нэг л орой тvvний булдруутай толгойд мэргэн санаа тєрсєн нь vсээ ургуулах байлаа. Нэгдvгээрт их vстэй байхад халбагаар цохиход євдєх нь бага хоёдугаарт vс ургахын хэрээр ухаан нэмэгдэж магадгvй гэж тэр боджээ. Євдєлт vнэхээр бараг байхгvй болсон боловч ухаан нэмэгдсэн юм єдийг хvртэл байхгvй л байлаа. Энэ бvхнийг нэхэн санасны эцэст тэрээр угаалгынхаа єрєєнд орж дотроос нь тvгжлээ. Нэлээд удасны эцэст тэрээр гарч ирэхэд ээж нь тvvнийг хараад дуу алдан золтой л ухаан алдчихсангvй. Учир нь тэр vсээ хусчихсан байлаа. Тvvний толгой дээр баахан булдруу байх бєгєєд басчгvй эвгvй сорви хvртэл тогтсон нь яажийж шаажийсан булдруутай бємбєг шиг их эвгvй харагдаж байлаа. Ээж нь тvvний толгойг илбэж баахан уйллаа. Аав нь хvvхдийн толгой ийм болгосон нь чиний буруу гэснээс болж багахан хэрvvл хvртэл єрнєєд авав. Маргаашнаас нь ангийнхан нь тvvнд Лам багш гэсэн шинэ нэр хайрлаж удалгvй Азарга гэдэг нэр нь мартагдсан юмдаг. Мєн тэр цагас хойш ээж нь залхсан уу, юм хэлээд нэмэргvй гэж бодсон уу, єєр шалтгаан байсан нуу бvv мэд ямарч байсан тvvний хичээлийг давтуулах ажлаа бvрмєсєн орхисон юм.
Харин хамгийн гайхалтай нь тэрээр нэг их удалгvй ангийнхаа сурлагатай хvvхдvvдийн тоонд орох болж улмаар улсын чанартай олимпиадад хvртэл тvрvvллээ. Мєн дээр нь Ган халбага хэмээх бие хамгаалах урлагийн шинэ тєрєл бий болгож секц дугуйлан ажиллуулах болов. Тvvний толгойгоороо ган тємєр хуга мєргєх vзvvлбэр олонд гайхагдав. Тvvний нэр алдар сургууль байтугай хот даяар алдаршив. Удахгvй vсээ хусах моод дэлгэрч тvvний араас охид хvртэл хайрын захиа барин гvйлдэнэ. Тvvний шавийн тоо ч нэлээдгvй болов. Ган халбага тахих ёслол хvртэл бий болж хамгийн их ган хайлж том халбага хийсэн нь Геннесийн номонд хvртэл оров. Тvvний *Хvн адгуус амьтнаас ялгарах нь буюу халбага* сэдэвт эрдэм шинжилгээний бvтээл нь том нээлт болж олон улсад хvртэл хэвлэгдэж нэлээдгvй шуугиан тарив. Тэрхvv бvтээлийнх нь гол агуулага нь хvн адгуус амьтанаас хоолоо халбагадаж иддэгээрээ л ялгаатай гэсэн шийдэл байсан юм.
Гэвч нэг єдєр тvvнийг гэртээ байхад нь цагдаа нар баривчлан одсон бєгєєд удалгvй галзуугийн эмнэлэгт шилжvvлсэн гэж дуулдсан. Одоо тvvнийг хаана байдаг тухай хэн ч дурсдаггvй бєгєєд бvгд мартжээ. Гэхдээ тvvнийг цагдаагийнхан баривчилж байх vед суут хvн бvрийг та нар баривчилж хорьж дийлэхгvй та нараас єєрєєр сэтгэж єєрєєр амьдарсан хvн болгон гэмт хэрэгтэн гаж донтон биш гэж орилж байсан тухай хожим хэн нэгэн ярьсан юм.

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax