bolod.M

2007-08-10 - Монголын Засгийн газар болон “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл

Монголын Засгийн газар болон “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэлгэрэнгvйгээр нь танилцуулах гэж байна. Энд бидний зvгээс ямар нэгэн нэмэлт тайлбар хийхийг зориогvй бөгөөд зөвхөн та бvхэнд төслийн талаар ойлголт өгөх зорилоо.
“Энэ бол “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийн анхны хувилбар болохоос бус УИХ-аар хэлэлцсэн даруйдаа батлах төсөл биш шvv” гэсэн анхааруулж байна.

Гэрээний vйлчлэх хугацаа хийгээд хувь эзэмших хувилбар
1.3 Хөрөнгө оруулагч нь энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох өдрөөс өмнө “Оюутолгой” ордод нийт 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулсан бөгөөд энэхvv гэрээний дагуу “Оюутолгой” төсөлд “Айвенхоу майнз” ЛТД болон “Рио Тинто”-ын санхvvжvvлтээр нийт 2,2724 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах тул “Ашигт малтмалын тухай” хуулийн 29 дvгээр зvйлийн 3-т заасны дагуу гэрээг 30 жилийн хугацаатайгаар байгуулав.
1.4 Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулийн дагуу шаардлагатай бvхий л тvрээс, лиценз болон зөвшөөрлvvдийг авах хvсэлтээ гаргах бөгөөд Засгийн газар хуулиар зөвшөөрөгдсөн хvрээнд тухайн тvрээс, лиценз болон зөвшөөрлvvдийг авахад нь Хөрөнгө оруулагчид тусална.
1.6 Хөрөнгө оруулагчийг vйлдвэрлэсэн бvтээгдэхvvнээ чөлөөтэй борлуулах, экспортод гаргах олон улсын зах зээлийн vнээр борлуулах, vvнээс олсон төгрөгийн болон гадаад валютын орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрх болон нөхцлөөр хангана.
1.8 “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу болон энэхvv гэрээний “хавсралт-2″-д хавсаргасан Хувь нийлvvлэгчдийн гэрээнд заасан харилцан тохиролцсон нөхцлөөр Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг төр эзэмшинэ.
1.10 Энэхvv гэрээг байгуулснаар болон хувь нийлvvлэгчдийн гэрээний дагуу Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг төрд шилжvvлснээр “Ашигт малтмалын. тухай” хуулийн 5 дугаар зvйлийн заалтын дагуу Хөрөнгө оруулагч, мөн “Оюутолгой”-н төсөлд Төрийн оролцоог хангах болон хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбогдуулан хvлээх аливаа vvргvvдээс Хөрөнгө оруулагчийг цаашид бvрмөсөн чөлөөлнө.
Татварын орчин ямар байх вэ
2.1 Энэхvv гэрээний дагуу Хөрөнгө оруулагч нь энэхvv гэрээ хvчин төгөлдөр болсон өдөр мөрдөгдөж байсан албан татварын тухай хууль, хэмжээ болон татвар ноогдуулах аргачлалын дагуу Монгол Улсын “Татварын ерөнхий хууль”-ийн 16, 17 дугаар зvйлд заасан доорхи татвар, төлбөр хураамжийг төлнө. /Хэт урт жагсаалт гарах учраас бичсэнгvй ээ. Монголд хураадаг бvхий л татвар гэж ойлгоорой/
2.2 Хөрөнгө оруулагч төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ нь 0-0.3 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3.0 тэрбум төгрөгнөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дvнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.
2.3.1 “Оюутолгой” төслийн vйлдвэрлэсэн нийт алтыг олон улсын зах зээлд өрсөлдөх vнээр Монгол Улсын Төв банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд “Оюутолгой” төслийн vйлдвэрлэсэн алтыг vнийн өсөлтийн албан татвараас чөлөөлнө.
Доорх тохиолдолд гэнэтийн ашгийн татвар ногдуулахгvй.
2.3.2.1 Ил уурхайгаас Vйлдвэрлэлийн vйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс хойш таван жилийн дотор, эсхvл энэхvv Гэрээний 12.1-д заасан шалтгаанаар уг таван жилээс хойших хугацаанд Хөрөнгө оруулагч дангаар, эсвэл нэг болон тvvнээс дээш гуравдагч талтай хамтран Монгол Улсад хайлуулах vйлдвэрийг барьж байгуулах
2.3.2.2 Энэхvv гэрээний 2.3.1.2-д заасан хугацаанд хайлуулах vйлдвэр баригдаагvй тохиолдолд Гэрээний 2.3..2 дугаар зvйлд хамааруулан тухайн хугацааг хvртэл төлбөл зохих Зарим бvтээгдэхvvний vнийн өсөлтийн албан татварыг ногдуулах бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор тухайн татварыг бvрэн нөхөн төлөх болно.
2.5 Холбогдох давхар татварын гэрээнээс хамааран Монгол Улсад байрладаггvй албан татвар төлөгчийн зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гvйцэтгэсэн ажил, vзvvлсэн vйлчилгээнээс олсон орлогод 20 хувийн орлогын албан татвар ногдуулна.
2.6 Засгийн газрын зvгээс “Оюутолгой” төслийн эдийн засгийн ач холбогдлыг харгалзан vзэж Хөрөнгө оруулагч 2007 оны нэгдvгээр сарын 1-ний өдрөөс хойш Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах тул “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19 дvгээр зvйлийн дагуу нийт хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх албан татварын хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагч эдэлнэ. Энэхvv хөнгөлөлтийг Монгол Улсын “Оюутолгой” төслийн vйлдвэрлэл, vйлчилгээг шинээр бий болгох, эсхvл эрхэлж байгаа vйлдвэрлэл, vйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор элэгдэл бодох vндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтад vзvvлнэ.
2.13 Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос энэхvv Гэрээ хvчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хулийн 15 дvгээр зvйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зvйлд заасан нийт зардлыг хасч илvv гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ.
2.20 “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль болон энэхvv гэрээнд зааснаас бусад тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон vйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гvйцэтгэсэн ажил, vзvvлсэн vйлчилгээний албан татвар тооцох vнэлгээний 10 хувиар ногдуулна.
2.22 Экспортод гаргасан дараах бараа, ажил vйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувьтай тэнцvv байна
2.22.1 худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс Хөрөнгө оруулагчийн экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдvvлсэн бараа, бvтээгдэхvvн.
2.22.2 Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт, тvvнчлэн Монгол Улсын нутгаар дамжуулан бусад улсад гаргасан зорчигч болон ачаа тээврийн vйлчилгээ.
2.24 Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр хилийн боомтыг барьж байгуулсан болон засч тохижуулсан тохиолдолд уг хөрөнгийн хэмжээгээр Хөрөнгө оруулагчийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
2.25 Хөрөнгө оруулагчийн vндсэн vйл ажиллагаанд шаардагдах буцааж гаргах нөхцөлтэй импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн хяналтад байлгах бөгөөд тvр горимоор импортолсон тоног төхөөрөмжид гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгvй.
2.26 Хөрөнгө оруулагч тvр горимоор импортолсон тоног төхөөрөмжийг хугацаанд нь МонголУлсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагvй бол гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох vед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр нөхөн ногдуулна.
2.29 Хөрөнгө оруулагчийн vйл ажиллагаанд оролцон Монгол Улсад байнга болон тvр хугацаагаар оршин сууж хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд, хувь хvний орлогын албан татварыг 10 хувиар төлнө.
2.30 Хөрөнгө оруулагчийн vйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын иргэд, хувь хvний орлогын албан татварыг 10 хувиар төлнө.
2.31.2 Энэхvv гэрээ хvчин төгөлдөр болсны дараа батлагдсан аливаа хууль, тогтоомж эсхvл давхар татварын гэрээгээр тогтоосон хувь хэмжээ нь энэхvv гэрээнд заасан албан татварын хувь хэмжээнээс доогуур, эсхvл Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих албан татварыг бууруулахаар бол тухайн доогуур тогтоогдсон албан татварын хувь хэмжээ, татварын бууралт нь Хөрөнгө оруулагчид мөн адил vйлчилнэ.
2.35 Энэхvv гэрээний 3.7 дугаар зvйлийн дагуу төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 12.1.14 дvгээр зvйлийн дагуу татвар ногдох нийт орлогоос хасагдах зардалд оруулж тооцно. Энэ бол Монголын Засгийн газрын “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-тай “Оюутолгой”-н орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг хангах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн 1, 2 дугаар зvйлийн талаарх товч танилцуулга. Уг гэрээг УИХ-д оруулахаас өмнө Vндэсний аюулгvй байдлын зөвлөлөөр хоёр удаа хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд оруулах төлөвлөгөө хоёр ч удаа хойшилж байсан. Харин энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас дээрх төслийг УИХ-аар хэлэлцvvлэх зөвшөөрлийг өгч, тун удахгvй олон нийтийн өмнө ил болох төлөвлөгөөтэй байсан бололтой. Харамсалтай нь, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах саналыг оруулснаар уг гэрээний төслийг хэлэлцэх асуудал дахин хойшлох сурагтай байна.
Хөрөнгө оруулагчийн vндсэн vйл ажиллагаа
3.1 Хөрөнгө оруулагч нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн зэс, алтны ордын 6709А дугаарт ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй. Ашиг малтмалын тухай хуулийн 27 дугаар зvйлийн 1.6-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг 20, 20 жилээр сунгуулж болно.
3.2.3 хөрөнгө оруулагч тал нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нөөцийн мэдэгдлийг хvргvvлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бvртгэнэ.
3.2.4 Энэхvv гэрээ хvчин төгөлдөр байх хугацаанд Хөрөнгө оруулагч нь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуул хийж тогтоосон бусад нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бvртгэлд бvртгvvлж, техник эдийн засгийн vндэслэлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хvргvvлсний дараа тухайн орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах vйл ажиллагаа явуулах бvрэн эрхтэй.
3.3.3 Оюутолгой ордыг ашиглах vе шатыг дараахи байдлаар төлөвлөгдсөн. Vvнд:
1. Ил уурхай 2010 оноос vйлдвэрлэлээ эхэлнэ
2. Далд уурхай 2014 оноос vйлдвэрлэлээ эхэлнэ
3.4 Оюутолгойн ордын олборлолтын vйл ажиллагаанд ашиглах олборлолт, баяжуулалтын техник, технологи нь байгаль орчинд хор нөлөө багатай, Монгол Улс болон олон улсын байгаль орчны норм дvрэм, стандартад нийцсэн орчин vеийн дэвшилтэт технологи байхаас гадна ордыг аль болох хаягдал багатай, өндөр vр ашигтайгаар иж бvрэн ашиглана.
3.5 Хөрөнгө оруулагчийн vйлдвэрлэсэн бvтээгдэхvvний борлуулалтын vнэлгээг дараах журмаар тооцно. Vvнд:
3.5.1 Экспортод бvтээгдэхvvн гаргасан бол олон улсын худалдаанд хvлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг vндэслэн тухайн бvтээгдэхvvний, эсхvл тvvнтэй адил төстэй бvтээгдэхvvний олон улсын зах зээлийн vнийг баримтлана.
3.5.2 Дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бvтээгдэхvvний, эсхvл тvvнтэй адил төстэй бvтээгдэхvvний дотоодын зах зээлийн vнийг vндэслэнэ.
3.5.3 Дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бvтээгдэхvvний зах зээлийн жишиг vнийг тодорхойлох боломжгvй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдvvлсэн борлуулалтын орлогыг vндэслэнэ.
3.7 хөрөнгө оруулагч 6709А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бvх бvтээгдэхvvний энэхvv гэрээний 3.5-ийн дагуу тооцсон борлуулалтын vнэлгээнээс энэхvv гэрээ хvчин төгөлдөр болон өдрөөс тогтворжсон таван хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлнө.
3.8 хөрөнгө оруулагч нь жил бvр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн гектар тутамд энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох өдөр тогтворжсон 15 ам.долларын төлбөр төлнө.
3.10 Хөрөнгө оруулагч нь уурхайг бvхэлд нь, эсхvл хэсэгчлэн хаах бол нэг жилээс доошгvй хугацааны өмнө мэргэжлийн хяналтын албанд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд уг албаны гаргасан журмын дагуу зохих бэлтгэлийг хангана.
3.12 Хөрөнгө оруулагч “Ашигт малтмалын тухай” хуулийн 45 дугаар зvйлд заасны дагуу уурхайг хаах vед тавигдах шаардлагыг бvрэн биелvvлж, уурхайн хаалтын менежментийн хөтөлбөрийг боловсруулж, уурхай хаахтай холбогдолтой зардлыг ашиглалт дуусахаас долоон жилийн өмнөөс хуримтлуулах бөгөөд уг зардал нь хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасагдана.
Газрын харилцаа
4.1 Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төслийн vйл ажиллагаанд шаардагдах газар ашиглахтай холбоотой холбогдох зөвшөөрөл, лицензийг “Газрын тухай” хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу авна. хөрөнгө оруулагч нь Оюутолгой төсөлд шаардагдах газар ашиглахтай холбоотой шаардлагатай бvх зөвшөөрөл, лицензийг Хөрөнгө оруулагч авахад Засгийн газар тус дэмжлэг vзvvлнэ. Ялангуяа Хөрөнгө оруулагч Оюутолгой төслийн хэрэгцээнд шаардлагатай Засгийн газрын өмчид харьяалагдах аливаа газрыг ашиглахад Засгийн газар, Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллана.
4.2 Засгийн газар нь “Газрын тухай” хууль болон “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуульд заасны дагуу зөвхөн тусгай хэрэгцээ эсвэл олон нийтийн ашиг сонирхлын vvднээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон талбайд хамаарах газрыг авах, эсхvл хуваарилахаас өөр аргагvй болсон тохиолдолд Хөрөнгө оруулагчаас газрыг буцааж авч болно. Хэрэв хөрөнгө оруулагчийн эзэмшилд байгаа аливаа газрыг Засгийн газар буцааж авах тохиолдолд vvнээс vvдэн Оюу толгой төсөлд тусах нөлөөллийг багасгах талаар Засгийн газар хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах бөгөөд ялгаварлан гадуурхахгvй зарчимд тулгуурлан Монгол Улсын болон олон улсын зарчмыг vндэслэн тогтоосон хэмжээний нөхөн олговрыг Хөрөнгө оруулагчид олгоно.
4.3 Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа газрын нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг “Газрын тухай” хууль, Газар ашиглах гэрээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан vнэлгээний тайлан болон энэхvv гэрээнд тусгайлан заасны дагуу Хөрөнгө оруулагч бvрэн хариуцна.
4.4 Газар ашиглах гэрээг хөрөнгө оруулагчийн vндэслэл бvхий хvсэлтийн дагуу тодорхой хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээний хугацаа нь гэрээ хvчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуульд зөвшөөрсөн дээд хугацаанаас хэтрэхгvй байна. Гэрээ хvчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн дагуу уг газар ашиглах гэрээ нь сунгагдана. Газар ашиглах гэрээ дуусгавар болох хvчингvй болох vед хөрөнгө оруулагч тухайн газар дээр байрлах бvх vйлдвэр, байсан болон бусад барилга байгууламж, vл хөдлөх хөрөнгийн эзэмшигч хэвээр байх ба тухайн нутгийн засаг захиргаа, эсхvл Мэргэжлийн хяналтын байгууллагаас vлдээхийг зөвшөөрсөн бусад бvх машин, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас зөөн шилжvvлнэ.
4.5 Газар ашигласны төлбөрийг “Газрын тухай” болон “Газрын төлбөрийн тухай” хуулийн дагуу тогтоох бөгөөд энэхvv гэрээг хvчин төгөлдөр болох vед тогтворжсон хувь хэмжээгээр уг төлбөрийг ногдуулна. Хөрөнгө оруулагчийн төлсөн газар ашигласны төлбөрvvд нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно.
Байгаль орчин
5.1 Хөрөнгө оруулагч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зvйлийн биелэлтийг хангаж ажиллах ба “Байгаль орчинд нөлөөлөх байдлын vнэлгээний тухай” хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан vнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж хэрэгжvvлнэ.
5.2 Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төслийн хvрээнд байгаль орчны дvрмийг мөрдөхөд шаардлагатай зөвшөөрөл, лицензийг “Байгаль орчны тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу авна. Оюутолгой төслийн хvрээнд байгаль орчны дvрмийг мөрдөхөд шаардлагатай зөвшөөрөл, лицензийг хөрөнгө оруулагч авахад нь Засгийн газар тус дэмжлэг vзvvлнэ.
5.3 Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах жил бvрийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжvvлэхэд шаардагдах хөрөнгийг хариуцна.
5.4 Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах талаар хvлээсэн vvргээ биелvvлэх баталгаа болгож байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжvvлэхэд шаардагдах тухайн жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн жил эхлэхээс өмнө байршуулна.
5.5 Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бvрэн хэрэгжvvлсний дараа уг хөрөнгийг хөрөнгө оруулагч жил бvр буцааж авах эрхтэй.
5.6 Хэрвээ хөрөнгө оруулагч аль нэгэн жилд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бvрэн биелvvлээгvй бол энэхvv гэрээний 5.4-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гvйцэтгvvлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг хөрөнгө оруулагчаас vл маргах журмаар гаргуулна.
5.7 Хөрөнгө оруулагч нь vндсэн vйл ажиллагаатай холбоотой байгаль орчны шижилгээ хийх, мониторингийн иж бvрэн vнэлгээний мэдээ, тайланг хагас жил тутам Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргаанытөв байгууллагад хvргvvлнэ. Байгаль орчны хяналт шинжилгээгээр агаар ус хөрс, амьтан ургамал болон газрын хэвлийд сөрөг нөлөөлөл vзvvлсэн нь тогтоогдвол сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр зохион байгуулж, байгаль орчинд учруулсан шууд хохирлыг нөхөн төлнө.
5.10 Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах, олборлолт хийх зорилгоор зайлуулсан, ашигласан гадаргын болон гvний усны төлбөрийг ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож төсөвт төлнө. Усны төлбөрийн хувь хэмжээ нь энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох өдрөөр тогтворжсон байна. хөрөнгө оруулагчийн төлсөн гадаргын болон гvний усны төлбөр нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно.
5.12 Хөрөнгө оруулачийн хvсэлтийн дагуу ус ашиглах гэрээг “Усны тухай”, “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай” болон бусад хууль тогтоомжуудад заасны дагуу байгуулна. Ус ашиглах гэрээг 20 жилээс доошгvй хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээг 5, 5 жилээр сунгаж болно.
5.14 Хөрөнгө оруулагч ньУсны тухай хууль тогтоомж болон ус ашиглах гэрээнд заасан vvргээ бvрэн биелvvлж байсан бол энэхvv гэрээний хугацааг сунгасан тохиолдолд ашиглах гэрээг сунгах бөгөөд хvндэтгэх шалтгаангvйгээр сунгахаас татгалзахгvй.
Дэд бvтэц
6.1 Талууд дэд бvтэцтэй холбоотой дараах зvйлийг харилцан тохиролцож байна. Vvнд:
6.1.1 Оюутолгой төслийн богино болон урт хугацааны цахилгаан эрчим хvчний эх vvсвэрийг энэхvv гэрээ хvчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор тодорхойлно.
6.1.2 Оюутолгой төслийн бvтээн байгуулалтад шаардлагатай богино болон урт хугацааны цахилгаан эрчим хvчний хэрэгцээг Засгийн газар Монгол Улсаас тухайлбал, “Монгол Улсын Эрчим хvчний нэгдсэн систем” хөтөлбөрийн хvрээнд тухайн бvсийн нутгийг цахилгаанаар хангах хөтөлбөр, тvvний өөрчлөлттэй уялдуулан цахилгааны дотоод дахь эх vvсвэр, нөөц бололцоог ашиглан Монгол Улсын эрчим хvчний системээс найдвартай хангана.
6.1.3 Хөрөнгө оруулагч Оюутолгой төслийн богино болон урт хугацааны цахилгаан эрчим хvчний хэрэгцээг хангахтай холбоотой стратегийн төлөвлөгөө боловсруулахдаа Засгийн газрын vндэслэлтэй саналд тулгуурласан нэгдсэн шийдэлд хvрнэ.
6.1.4 хөрөнгө оруулагч нь Монгол Улсад Оюутолгой төслийн бvтээн байгуулалтад хамгийн тохиромжтой байршилд цахилгаан эрчим хvч vйлдвэрлэдэг барилга байгууламжийг барих, ажиллуулах эрхтэй. Уг цахилгаан эрчим хvч нь Оюутолгой төслийн барилгын ажил болон vйл ажиллагааны vе шатанд Оюутолгой төслийн богино болон урт хугацааны цахилгааны хэрэгцээг хангах болохыг талууд хvлээн зөвшөөрөв.
6.3 Талууд доорхи зvйлийг зөвшөөрөв. Vvнд:
6.3.1 Хөрөнгө оруулагч нь цахилгаан эрчим хvч vйлдвэрлэх, дамжуулах, эрчим хvчний барилга байгууламж барихад шаардлагатай бvх лиценз, зөвшөөрлийг энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Эрчим хvчний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу авна. Засгийн газар хуулийн дагуу зөвшөөрсөн хэмжээнд тухайн лиценз, зөвшөөрлийг авах ажилд хөрөнгө оруулагчид туслалцаа vзvvлнэ.
6.3.2 Эдгээр лиценз, зөвшөөрлийг Хөрөнгө оруулагчийн хvсэлтийн дагуу энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Эрчим хvчний тухай хуулиар зөвшөөрөгдсөн хамгийн дээд хугацаагаар дахин хамгийн дээд хугацаагаар сунгах эрхтэйгээр олгогдоно.
6.4 Эрчим хvчний дэд бvтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь Эрчим хvчний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулагдаж, энэхvv гэрээ хvчин төгөлдөр болон өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна. Хөрөнгө оруулагчийн төлсөн эрчим хvчний дэд бvтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь татвар ногдуулах нийт орлогоос хасагдах зардалд тооцогдох болно.
6.6 Талууд доорхи зvйлийг зөвшөөрөв. Vvнд:
6.6.2 Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой бусад замын байгууламж нь нийтийн хэрэгцээнд бай албангvй болохыг Засгийн газар хvлээн зөвшөөрч байна. Хэрэв Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой бусад замын байгууламж нь нийтийн хэрэгцээнд ашиглагдах тохиолдолд Хөрөнгө оруулагч тухайн авто болон төмөр зам дамжуулах хоолой бусад замын байгууламжийг ашиглаж буй хvмvvс, байгууллагаас ашиглалтын төлбөр, хураамж авах замаар тэдгээрийг барихад гарсан зардлыг нөхөн авч болно. хөрөнгө оруулагч гуравдагч талтай байгуулсан аливаа гэрээний нөхцөлийн дагуу Хөрөнгө оруулагчийн гуравдагч талтай байгуулсан аливаа гэрээний нөхцөлийн дагуу хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой, бусад замын байгууламжийг ашиглаж буй гуравдагч талтай холбогдох гарсан эсхvл гуравдагч тал төлсөн аливаа нэхэмжлэл, vйлдэл, хохирол, алдагдал, хариуцлага , зардал, төлбөрийн хариуцлагыг гуравдагч тал эсхvл Засгийн газрын өмнө хvлээхгvй. Засгийн газар төлсөн тухайн нэхэмжлэл, vйлдэл, хохирол, алдагдал, хариуцлага, зардал, төлбөрийн хариуцлагаас Хөрөнгө оруулагчийг чөлөөлнө.
6.8 хөрөнгө оруулагч нь Оюутолгой төслөөс “Гашуун сухайт”-ын хилийн боомт хvртэл доорхи нөхцөлvvдийн дагуу олон улсын чанартай зам барина. Vvнд:
6.8.1 Тус замын чигийн талаар Засгийн газартай тохирох боловч уг зам нь ямар тохиолдолд зардал өртгийн хувьд ашигтай, аль болох Оюутолгой төсөлд Гашуун Сухайтын хилийн боомтыг хооронд нь шууд холбосон байх.
6.8.3 Засгийн газар өөрийн хөрөнгөөр тухайн авто замын засвар, vйлчилгээ хийх болон гуравдагч этгээдийн зам ашигласны төлбөр хураамжийг хураах vvргийг хvлээнэ
6.8.5 Тус зам нь олон улсын зам тул Засгийн газар тухайн замтай холбогдох хууль зvйн хариуцлагыг дангаар хvлээнэ.

Хөдөлмөр, ажиллах хvч
7.4 Талууд доорх зvйлийг хvлээн зөвшөөрөв.
7.4.1 Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах vvрэг хvлээх бөгөөд дор дурдсан барилгын ажлын явцад тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 75 хувиас доошгvй хувь нь Монгол Улсын иргэн байна.
7.4.2 Ил уурхай болон далд уурхайн vйл ажиллагаа явуулах vед нийт ажиллагсдын 90-ээс доошгvй хувь нь Монгол Улсын иргэн байна.
7.4.3 Хөрөнгө оруулагчийн авч ажиллуулсан гадаад ажиллагсдын хувь нь гэрээний 7.4.1 болон 7.4.2-д заасан хувиас хэтэрсэн тохиолдолд “Ашигт малтмалын тухай” хуулийн 43 дугаар зvйлийн дагуу хэтэрсэн ажлын байр тутамд хөдөлмөрийн сарын хөлсний доод хэмжээ болох 69 мянган төгрөгийг 10 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх төлбөрийг энэхvv гэрээ хvчин төгөлдөр болсон өдрөөр тогтворжуулан төлнө. Хөрөнгө оруулагч нь дээрх төлбөрийг Оюутолгой төслийн vйл ажиллагаанд шаардагдах Монгол Улсын иргэдийн мэргэжлийн ур чадварыг дээшлvvлэх болон шинээр сургахад энэхvv гэрээний 7.5-д заасны дагуу зарцуулна.
7.4.4 Хөрөнгө оруулагч нь Оюутолгой төсөлд шаардлагатай мэргэшил бvхий инженер-техникийн ажилтан Монгол иргэдийн тоог өрсөлдөөний зарчмаар аль болох нэмэгдvvлэх талаар бvхий л хvчин чармайлт гаргана. Тухайлбал, Vйлдвэрлэл эхэлснээс хойш таван жилийн дотор инженер-техникийн ажилтнуудын 51-ээс доошгvй хувь, арван жилийн дотор 70-аас доошгvй хувь нь Монгол иргэн байх талаар бvхий л арга хэмжээг авна.
7.6 Хөрөнгө оруулагч нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бvхий ажил, vйлчилгээ эхлvvлсний төлөө төлөх ажлын байрны төлбөр нь энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох vед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжид заасны дагуу нэг сард гадаадын иргэн бvрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдvvлсэнтэй тэнцvv байна.
Хөрөнгө оруулагчийн эрх, vvрэг
8.1 Энэхvv гэрээнд өөрөөр заагаагvй бол Хөрөнгө оруулагч гэрээгээр хvлээсэн vvргээ бvрэн биелvvлж, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
8.2 Энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8,9, 10 дугаар зvйлvvд ньХөрөнгө оруулагчийн Оюутолгой төсөлд болон уг төсөлтэй холбоотой хийгдсэн бvх Хөрөнгө оруулалтад хамаарна.
8.3 Хөрөнгө оруулагч нь энэхvv гэрээ хvчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу vйл ажиллагаа явуулна.
8.4 Хөрөнгө оруулагч нь Моигол Улс дахь өөрийн сонгосон арилжааны банкинд болон гадаад орны банкинд данс нээж өөрийн сонгосон валютаар чөлөөтэй, саадгvй гvйлгээ хийж болно.
8.5 хөрөнгө оруулагч нь өнөөг хvртэл Монгол Улсад нийт 400 сая гаруй ам.долларын Хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр энэхvv гэрээнд гарын vсэг зурснаас хойш таван жилийн хугацаанд нийт 2,724 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг хийнэ.
8.6 Хөрөнгө оруулагч Оюутолгой төслийн дараалал, Хөрөнгө оруулалтын хуваарьт хугацаа, тухайн Хөрөнгө оруулалтын жилд хийх Хөрөнгө оруулалттай холбоотой зардлын хэмжээг өөрчлөх тохиолдолд Сайдад бичгээр мэдэгдэнэ.
8.7 Хөрөнгө оруулагч нь тухай хөрөнгө оруулалтын жилд оруулсан Хөрөнгө оруулалтын тайлангаа дараагийн хөрөнгө оруулалтын жилийн эхний улиралд багтаан Сайдын баталсан маягтын дагуу гаргаж, Сайдад хvргvvлэх бөгөөд энэхvv тайланг Сайдад хvргvvлэхээс өмнө тайлангийн аудитыг олон улсын хэмжээнд хvлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бvртгэлийн аудитийн компаниар хийлгэсэн байна.
8.8 Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, төхник, тоногтөхөөрөмж, тvvхий эд, бараа материал, оюуны болон аж vйлдвэрийн өмчийн эрх зэрэг хөдлөх болон vл хөдлөх хөрөнгийн бvх хэлбэрээр хийх эрхтэй.
8.9 Хөрөнгө оруулагч нь бvс нутгийг хөгжvvлэх, орон нутагт дэмжлэг тусламж vзvvлэх ажлын байр, бизнес шинээр бий болгоход дэмжлэг vзvvлнэ.
Засгийн газар болон сайдын эрх, vvрэг
9.1 Засгийн газар энэхvv гэрээнд тохиролцсон Хөрөнгө оруулагчийн vйл ажиллагаагаа явуулахад эрх зvйн болон санхvvгийн орчныг Гэрээний хугацааны туршид тогтвортой мөрдөх талаар энэхvv гэрээнд заасан баталгаа, нөхцлөөр хангах vvргийг хvлээнэ.
9.2 Энэхvv гэрээнд гарын vсэг зурсны дараа Сайд уг гэрээний нөхцлийн тухай мэдэгдэлийг холбогдох газруудад хvргvvлнэ.
9.3 Засгийн газар Хөрөнгө оруулагчийн Монгол Улсад хийсэн Хөрөнгө оруулалтыг бvрдvvлж буй хөдлөх болон vл хөдлөх хөрөнгө, тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх, оюуны болон аж vйлдвэрийн өмчийн эрхийг хууль бусаар хураахгvй. Сайд нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй зөвхөн Оюутолгой төсөлтэй холбоотой аливаа тусгай зөвшөөлийг хууль бусаар цуцлахгvй.
9.4 Засгийн газар хөрөнгв оруулагчийн хvсэлтийг vндэслэн Гашуун сухайтын олон улсын хилийн боомтыг Монголын талаас байнгын ажиллагаатай болгоход бололцоотой бvх арга хэмжээг авна.
9.5 хөрөнгө оруулагч энэхvv гэрээний дагуу хvлээсэн vvргээ давтагдашгvй хvчин зvйлээс өөр шалтгаанаар биелvvлээгvй зургаа cap өнгөрвөл vvргээ биелvvлээгvй тухай болон тvvнийг засахыг шаардаж Сайд, Хөрөнгө оруулагчид бичгээр мэдэгдэл өгнө. Мэдэгдэл өгснөөс хойш ажлын 60 хоногийн дотор Хөрөнгө оруулагч уг мэдэгдэд заасан vvргийг биелvvлэх талаар зохих арга хэмжээ аваагvй тохиолдолд Сайд гэрээг цуцлах эрхтэй. Энэхvv 9.5 дугаар зvйлийн дагуу тус гэрээтэй холбогдон гарсан маргааныг Талууд шийдвэрлэж байх vед тухайн мэдэгдлийг өгөхгvй.
9.6 Засгийн газар энэхvv гэрээний биелэлтийн талаар Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах бөгөөд энэхvv гэрээний хамтын зорилгод хvрэхийн тулд хэрэгцээтэй арга хэмжээнvvдийг авна.
9.7 Хөрөнгө оруулагч сайд Засгийн газраас энэхvv гэрээний дагуу болон тvvнтэй холбогдуулан зөвшөөрөл авах шардлага гаран хvсэлтээ Засгийн газарт тавьсан тохиолдолд хvсэлтийг хvндэтгэх шалтгаангvйгээр татгалзах эсхvл хойшлуулахгvй.
Гадаадын Хөрөнгө оруулалтыг хамгаалах
10.1 Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалт нь Vндсэн хууль, гэрээний хvчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульдэдгээртэй уялдуулан гарсан бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зvйн хамгаалалтыг эдэлнэ.
10.2 Хөрөнгө оруулагчийн өөрийн Хөрөнгө, бусад эд хөрөнгийг гагцхvv нийтийн ашиг сонирхлын vvднээс энэхvv хэрээ хvчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Гадаадын Хөрөнгө оруулалтын тухай” хууль, “Газрын тухай” хууль, “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу ялгаварлан гадуурхахгvй байх зарчмын vндсэн дээр Засгийн газраас бvрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцлөөр дайчлан гаргаж болно.
10.3 Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд өөрөөр заагаагvй бол дайчлан гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг тvvнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдсэн өдрөөс өмнөх vөийн vнэлгээгээр тодорхойлно. Нөхөн төлбөрийг бvрэн хэмжээгээр саадгvй шуурхай гvйцэтгэнэ.
10.4 Монгол Улс Хөрөнгө оруулагчид оруулсан Хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад Монголын хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугvй тааламжтай нөхцөл олгоно.
Гэрээ дуусгавар болох
11.1 Дараах тохиолдолд гэрээ дуусгавар болно:
11.1.1 Гэрээний хугацаа дууссан болон энэхvv 15.8-р зvйлийн дагуу хөрөнгө оруулагч гэрээг сунгаагvй тохиолдолд
11.1.2 Засгийн газрын зөвшөөрөлгvйгээр гэрээний эрх бусдад шилжсэн тохиолдолд
11.1.3 Хөрөнгө оруулагч гэрээг цуцлах тухай хvсэлт гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд
11.1.4 Аж ахуйн нэгж дампуурсан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн заалтыг удаа дараа ноцтой зөрчсөн учир эрх бvхий байгууллагаас vйл ажиллагааг нь бvрэн зогсоосон тохиолдолд болон сайд vйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан мэдэгдэл Хөрөнгө оруулагчид өгснөөс хойш ажлын 120 өдрийн дотор vйл ажиллагаагаа сэргээгээгvй тохиолдолд
11.1.5 Энэхvv гэрээний 9.5-д заасны дагуу Сайд гэрээг дангаар цуцалсан тохиолдолд
11.2 Гэрээ дуусгавар болох нь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, Засгийн газраас хөрөнгө оруулагчид олгосон бусад лиценз, зөвшөөрлvvд, эсхvл Хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд байгуулсан бусад гэрээнд нөлөөлөхгvй.
Гэнэтийн буюу давтагдашгvй хvчин зvйл
12.1 Давтагдашгvй хvчин зvйлийн улмаас энэхvv гэрээгээр хvлээсэн vvргээ бvгдийг, эсхvл аль нэгийг нь биөлvvлээгvй бол ийнхvv биелvvлээгvйн улмаас гарах vр дагаварт талууд хариуцлага хvлээхгvй. Давтагдашгvй хvчин зvйлийн улмаас гэрээгээр хvлзэсэн vvргээ vл биелvvлэх нь энэхvv гэрээний ямар нэг нөхцөл, vvрэг, болзлыгдагаж мөрдөхгvй гэсэн ойлголт биш бөгөөд уг биелvvлэх боломжгvй байдал vргэлжлэх хугацаанд тухайн vvрэг хариуцлагыг биелvvлэхийг болон холбогдох цаг хугацааны шаардлагыг тvр зогсоосон гэж vзнэ. Давтагдашгvй хvчин зvйлийн улмаасvvргээ биелvvлж чадахгvй болсон тал нь нөгөө талдаа шалтгаанаа бичгээр мэдэгдэх бөгөөд гарах vр дагаврыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Талууд харилцан өөрсдийн эрх мэдлийн хvрээнд гарсан vр дагаврыг арилгах бvхий л боломжтой арга хэмжээг авна. Гэнэтийн буюу давтагдашгvй хvчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэгт гэрээний хавсралт 1-д заасан нөхцөл байдал хамаарна.
Маргаан шийдвэрлэх
13.1 Энэхvv гэрээтэй холбогдон vvссэн аливаа маргааныг дор дурдсанаар шийдвэрлэнэ. Vvнд:
13.213.1 -д заасан нөхцлийг хангасан дараа, маргааныг энэхvv гэрээ хvчин төгөлдөр болсон өдөр мөрдөгдөж байсан Нэгдсэн Vндэсний байгууллагын Олон улсын худалдааны хуулийн комиссийн Арбитрын дvрмээр тодорхойлсон журмын дагуу зайлшгvй дагаж мөрдөх арбитрын шvvхээр шийдвэрлvvлнэ. Шvvхийн vйл ажиллагаа дараах нөхцлийн дагуу явагдана.
13.2.1 Арбитрын шvvх гурван шvvгчээс бvрдэнэ
13.2.2 Арбитрын гурван шvvгчийг Нэгдсэн Vндэсний байгууллагын Олон улсын худалдааны хуулийн комиссийн дvрмийн долоо болон 8- заасны дагуу томилох болно
13.2.3 Арбитрын vйл ажиллагаа англи хэл дээр явагдана
13.2.4 Арбитрын шvvх ажиллагааг Монгол Улсын хуулийн дагуу захирагдаж тайлбарлагдана.
13.2.5 Арбитрын vйл ажиллагааг Нэгдсэн Вант улсын Лондон хотод явуулна.
13.2.6 Арбитрын шийдвэр нь талуудын хувьд эцсийн байх бөгөөд уг шийдвэрийг зайлшгvй дагаж мөрдөнө. Уг эцсийн шийдвэрийг зохих шvvх эрх мэдэл бvхий аль ч шvvх хэрэгжvvлэх бөгөөд тухайн шийдвэрийг даган мөрдөх болон хэрэгжvvлэхдээ аливаа хамгаалалт гаргахгvй болохоо баталж байна.
13.4 Энэхvv гэрээний 13 дугаар зvйлийн заалт энэхvv гэрээ хvчин төгөлдөр байсан хугацаад гарах аливаа маргаан, эсхvл энэхvv гэрээ хvчин төгөлдөр байх хугацаанд явуулсан vйл ажиллагаатай холбогдон гарсан аливаа маргаанд хамаарна.
Эрх vvргийг шилжvvлэх
14.1 Хөрөнгө оруулагч нь Засгийн газрын зөвшөөрсний дагуу энэхvv гэрээгээр хvлээсэн эрх, vvргээ бусдад шилжvvлэх эрхтэй
14.2 Бусдад эрх, vvргээ шилжvvлэх нь аль нэгталын энэхvv гэрээний дагуу хvлээсэн эрх, vvргийг өөрчлөхгvй бөгөөд нэмэгдvvлэхгvй.
Бусад зvйл
15.1 Гэрээ нь хөрөнгө оруулагчийн Монгол Улсын Засгийн газрын холбогдох бусад байгууллагатай Оюутолгой төслийн vйл ажиллагаатай холбогдуулан нэмэлт гэрээ байгуулах эрхийг хөндөхгvй
16.2 Энэхvv гэрээний нөхцлөөр Хөрөнгө оруулагч нь 6708А, 6710А болон 6711А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай болон 6709А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн зэргэлдээ эсхvл хvрээлэн оршиж буй Хөрөнгө оруулагчийн мэдэх бусад талбайд ашигт малтмалын хайгуул хийж тогтоосон аливаа ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бvртгэлд бvртгvvлж, техник эдийн засгийн vндэслэлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хvргvvлсний дараа дээр дурдсан тусгай зөвшөөрөлд хамрах орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах vйл ажиллагаа явуулах бvрэн эрхтэй бөгөөд тухайн орд газрууд нь Оюутолгой төслийн нэг хэсэг гэж тооцогдоно. Хvндэтгэх шалтгаангvйгээр нөөцийг бvртгэхээс татгалзах, эсхvл хойшлуулахгvй бөгөөд Хөрөнгө оруулагч нь Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нөөцийн мэдэгдлийг хvргvvлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бvртгэнэ.
15.3 Энэхvv гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн хооронд зөрvvтэй заалт гарсан тохиолдолд энэхvv гэрээний нөхцлийг даган баримтлана.
15.4 Талууд бичгээр харилцан тохиролцсоны vндсэн дээр энэхvv гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
15.5 Талууд энэхvv гэрээний заалтуудыг биелvvлэхэд шаардлагатай бөгөөд тохиромжтой арга хэмжээг авах, хийж гvйцэтгэх болон аливаа баримт бичиг vйлдэх, хvргvvлэхээ харилцан зөвшөөрөв.
15.6 Энэхvv гэрээний дагуу шаардлагатай аливаа мэдэгдэл, харилцаа бичгээр vйлдэгдэн явагдах бөгөөд тухайн баримт бичгийг биечлэн эсхvл шуудан, факсаар шуудангийн хураамж, илгээлтийн төлбөрийг урьдчилсан төлсөн байдлаар доор дурьдсан талын хаягаар хvргэгдсэн өдрийг тухайн баримт бичгийг албан ёсоор хvлээлгэн өгсөн өдөрт тооцно.
15.7 Талуудын эрх бvхий этгээд зөвшөөрсний дагуу талууд гарын vсэг зурж, баталгаажуулсан өдрөөс гэрээ хvчин төгөлдөр болно.
15.8 Хэрвээ Хөрөнгө оруулагч нь энэхvv гэрээнд заасан шаардлагыг хангасан бөгөөд Оюутолгойн төслийн vндсэн vйл ажиллагаанд хийсэн хөрөнгө оруулалтаа хадгалж vргэлжлvvлэх хvсэлтэй бол энэхvv гэрээ дуусгавар болохоос хоёроос доошгvй жилийн өмнө Засгийн газарт мэдэгдэл хvргvvлснээр гэрээний хугацааг сунгах эрхтэй. Засгийн газар Хөрөнгө оруулагчийн уг мэдэгдлийг хvлээн авснаар гэрээг 20 жилийн хугацаагаар шууд сунгана.
15.9 Монгол Улсын УИХ-аас хvлээн зөвшөөрч баталснаар энэхvv гэрээ нь хуулийн адил хvчинтэй байна. Гэрээний хавсралтууд нь энэхvv гэрээний салшгvй хэсэг болно.
15.10 Гэрээг Монгол, Англи хэл дээр тус бvр хоёр эх хувийг vйлдэх бөгөөд талууд хэл тус бvр дээрх хувийг хадгална. Гэрээний монгол, англи хувь агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл англи хэл дээрх хувийг баримтлана.
15.11 Энэхvv гэрээнд өөрөөр заагаагvй бол энэхvv гэрээ нь Монгол Улсын хуулийн дагуу зохицуулагдан тайлбарлагдана.
Ийнхvv “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний анхны хувилбарыг бvрэн эхээр нь танилцууллаа. Гэрээний төслийн талаар ямар дvгнэлт хийх таны уншигч таны хэрэг ч гэлээ цорын ганц Монголын ашиг гэж харахаас илvvтэй хамтарч ажиллах талуудын харилцан ашигтай байх нөхцлийг нь харгалзан vзэхийг хичээгээрэй. Ингээд хэлэлцээрийн
яацад хоёр талаас тавьж байсан саналаас ганц нэгийг дамжуулья. Одоогийн байдлаар 15 зvйл, 157 заалт бvхий гэрээний төслийг хэлэлцэх явцад “Айвөнхоу майнз” болон “Рио Тинто”-гоос томилсон ажлын хэсэг “Оюутолгой” төслийн арван хувийг арилжааны нөхцөлөөр буюу 450.0 сая ам.доллараар, 30 хувийг 1,350.0 сая ам.доллараар худалдан авах саналыг Монголын Засгийн газарт тавьж байсан гэнэ. Тvvнчлэн тус төслийн ил уурхайн хэсэг 2010 онд, далд уурхай 2014 оноос ашиглалтад орж 2015 оноос
төслийн мөнгөн урсгал эерэг гарч эхлэх бөгөөд дэл

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax