2007-12-14 - Таван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
Таван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
Цогц Харилцаа Төв ТББ-ын дэргэдэх Цогц Судалгаа агентлаг *Таван толгойг төр 100% мэдэлдээ авах нь зөв vv, буруу юу?* гэсэн сэдвээр санал асуулга судалгааг бvтэн сарын турш явуулжээ.
Судалгаанд нийт 2848 хvн хамрагдсан байна.
Yvнээс 2634 хvнээс нь биечлэн болон бичгээр, vлдсэн 214 хvнээс нь интернэт ашиглан судалгаа авсан байна.
Судалгаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод, Сvхбаатар, Хэнтий, Өмнөговь, Төв, Булган, Хөвсгөл, Ховд, Ар Хангай, Өвөр Хангай, Бор-Өндөр, Сэлэнгэ, Говь Алтай, Баянхонгор зэрэг аймаг хотын, сум, баг дvvргийн насанд хvрсэн иргэд оролцсоноос гадна, хилийн чандад буюу АНУ, ЯПОН, БНСУ, Австрали, Бээжинд ажиллаж сурч амьдардаг монголчууд оролцож саналаа өгчээ.
Ингээд судалгааны дvнд, судалгаанд оролцогчдын 86.5% нь *МОНГОЛЫН ТӨР ТАВАН ТОЛГОЙГ 100% МЭДЭЛДЭЭ АВАХ НЬ ЗӨВ!* гэж vзжээ.
Судалгаанд оролцогчдын 63% нь дээд мэргэжилтэй, 18% нь ямар нэгэн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, 42% нь 35-аас дээш насныхан, 59.5% нь эмэгтэйчvvд байжээ.
|