2007-12-17 - Ихрийн ордны ажил мэргэжил
Ихрийн ордынхон машид авъяаслаг. Урлаг, утга зохиол, соёл шинжлэх ухааны ихэнх салбарын хамгийн олон суутнууд Ихрийн ордод төрсөн байдаг.
Ихэнх нь оюуны хөдөлмөр эрхэлдэг. Сэтгэгдэл, сонирхол нь байнга солигдож байдаг, ажилд дуртай. Бараг бvх Ихэр vг яриа сайтай бодол санаагаа чөлөөтэй идэлхийлж чаддаг тул зохиолч, яруу найрагч болох нь олонтаа. Гадаад хэлийг тvвэггvй сурна. Хэрэв өөр юманд анхаарлаа сарниулчихгvй бол ямар ч ажлыг амжуулна. Тэдэнд хурдан шаламгай vйлдэл хийх шаардлагатай оюуны хөдөлмөр маш тохиромжтой. Ихэр асар хурдан шийдвэр гаргажчадна. Тэрээр шинэ санаа оновчтой арга зохион бvтээх чадвартай. Шvvмжлэхэд дургvй. Бусад хvмvvсийн салан задгай бохир заваан байдал дургvйг нь хvргэдэг. Мөн тvvнчлэн яриа хөөрөө сайтай тул сvрхий худалдаачин болж чадах бөгөөд техникийн ажилтан, жvжигчин, сэтгvvлч, хэвлэгч, нарийн бичиг, шvдний эмч болдог. Тайлан илтгэл бичиг баримт янзлахдаа сайн. Судалгаа шинжилгээний ажил Ихэрт тун тохиромжтой. Ихэрт тогтвортой зан маш хэрэгтэй. Өөрийнхөө нэг юмыг хаячихаад өөрөөсөө эрээд эрээд ер олдохгvй байгаа юм шиг сэтгэгдэл төрvvлдэг.
|