bolod.M

2008-01-11 - АПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!

Мэдэгдэл

 

АПУ компани зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Мэдэгдэл” гэх сvржин нэртэй өөрсдийн ээлжит “хууль бус төлбөрт реклам”-ыг явууллаа.

Тус компани “Хөдөлмөр” сонин интернэт ашиглан компанийнх нь бизнесийн нэр хvндэд халдах гэсэн гvтгэлгийн шинжтэй захиалгат мэдээ олон нийтэд цацахыг оролдож байна гэж гvтгэжээ. Vvгээр ч зогсохгvй шvvхэд нэхэмжлэл гаргах болсныг мэдэгдье гэж сvрдvvлэв. Ингэхдээ рекламын шинжтэй өгvvлбэр тавихаа ч мартсангvй.

АПУ компанийн энэхvv vйлдлийг сэтгvvл зvйн эрэн сурвалжлах, асуудал дэвшvvлэх, олон нийтэд цаг vеийн мэдээ мэдээллийг тэнцвэртэй vнэн бодитоор хvргэх нийгмийн “Хоточ нохой”-н vvрэг гvйцэтгэж буй сэтгvvлчдийн эсрэг хийж байгаа vйлдэл гэж бид ойлгож байна. “Хөдөлмөр” сонины нэр хvндэд халдах гэсэн гvтгэлгийн шинжтэй төлбөрт мэдээг зарим мэдээллийн хэрэгсэл ашиглан цацаж байгаа явуургvй vйлдэлд бид харамсч байна.

АПУ компани “Хөдөлмөр” сонинд энэхvv мэдэгдлээ албан ёсоор мэдэгдээгvй, ирvvлээгvй байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр “шоу реклам” болгон цацаж байгаа нь гайхал төрvvлж байна.

“Хөдөлмөр” сонин  гvтгэлгийн шинжтэй захиалгат мэдээ, олон нийтэд цацахыг оролдож байна гэж манай сонины нэр хvндэд нь халдсан vйлдлийнхээ төлөө мянга, мянган уншигч захиалагчаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлал гуйхыг АПУ компаниас албан ёсоор шаардаж байна. “ХӨДӨЛМӨР” сонин хэн нэгний захиалгаар гvтгэлэг, төлбөртэй материал нийтэлдэг газар биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Тvvнчлэн “Хөдөлмөр” сонин цаг vеийн асуудлаар санал асуулга явуулах, хэлэлцvvлэг өрнvvлэх, асуудал дэвшvvлэх, сэрэмжлvvлэх зэрэг vvргээ хэн нэгний шахалт дарамт, сvрдvvлэг, гvтгэлгээс болж таслан зогсоохгvй, олон нийтэд тэнцвэртэй шуурхай, vнэн бодит мэдээ мэдээлэл хvргэх vvргээ нэр төртэй биелvvлж явах болно гэдгээ мэдэгдэж байна.

 

МОНГОЛЫН VНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН “ХӨДӨЛМӨР” СОНИН

2008.01.11

 

Шаардлага

 

            “Хөдөлмөр” сонин нэгдvгээр сарын 5-ны өдрийн дугаартаа “АПУ-ГИЙН АРХИНААС ХVНД МЕТАЛЛ ИЛЭРСЭН ГЭВ VV?” гарчигтай асуусан, анхааруулсан, сэрэмжлvvлсэн, олон нийтийн дунд тархаад байгаа айдас, ам дамжсан ярианд хариулт өгөхийг хvссэн мэдээллийг нийтэлсэн билээ. Мөн “Хөдөлмөр” сонин, Vндэсний Соёмбо хөдөлгөөн болон зарим вэб сайтуудтай хамтран нийгмийг хамгийн их эмзэглvvлсэн асуудал болоод байгаа “АПУ КОМПАНИ МОНГОЛ ТӨРИЙН АЛТАН СОЁМБЫГ АРХИНЫ ШОШГО ЛОГО БОЛГОСОН НЬ  ЗӨВ VV” гэсэн сэдвээр уншигч захиалагч болоод олон нийтийн дунд санал асуулга, хэлэлцvvлэг өрнvvлээд байгаа билээ.

            Гэтэл бидний энэхvv vйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор АПУ компанийн зvгээс утсаар дарамтлах,  гvтгэлэг гvжирдлэгийн чанартай мэдэгдэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацах, шvvхэд өгнө гэх мэтээр сvрдvvлэх явдал газар авлаа.

Хvн хэлэхээс наашгvй, цаас чичихээс цаашгvй гэдэг… Сэтгvvлзvйн vvргийнхээ дагуу аливаа цаг vеийн асуудлаар мэдээ материал бэлтгэх, хэлэлцvvлэг өрнvvлж олон нийтэд мэдээлж байх vvрэгтэй хэвлэл, мэдээллийн хэрэгслvvдийг ийнхvv боомилох vйл ажиллагаа явуулж байгаад бид гvнээ харамсч байна.

“Хөдөлмөр” сонин, Vндэсний Соёмбо хөдөлгөөн, Тусч сайт, Хэхэ сайт, Гоо Монгол сайтууд болон мянга мянган уншигч Монголын ард тvмний нэрийн өмнөөс доорх асуултуудад хариулт баталгаа өгөхийг АПУ компаниас албан ёсоор шаардаж байна.

 

           АПУ компанийн согтууруулах ундааны шил, шошгыг ашиглан бусад хувийн vйлдвэрvvд хуурамчаар архи vйлдвэрлэсэн тохиолдол гарч байгаагvй гэдгийг батлан олон нийтэд мэдээлэх,

           АПУ компани нь хууль зөрчиж архи согтууруулах ундааны реклам сурталчилгааг огт явуулж байгаагvй, цаашид ч явуулахгvй гэдгээ батлан мэдээлэх,

           АПУ компанийн архины акц, шошго, лац, бөглөөг “Нарантуул” худалдааны төвд зардаг гэсэн мэдээллийн талаар хариулт өгөх,

           АПУ компани Ерөөл архиа, Монгол стандарт нэртэй архитай нэг шугамаар vйлдвэрлэдэг гэсэн яриа олны дунд байдагт хариулт өгөх. Энэ мэдээлэл vнэн бол ямар учиртайг тайлбарлах

           АПУ компани Монгол төрийн АЛТАН СОЁМБО-ыг архины шошго, лого болгосон явдлыг олон нийт ихэд эсэргvvцэж байгаа билээ. Vvнд АПУ компани албан ёсны тайлбар хийх,

           АПУ компани Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, хууль бус ил, далд реклам цацдаг, торгуулийг нь өмнөөс төлдөг гэх мэдээллийн талаар албан ёсны хариулт хэлж нийтэд мэдээлэх

 

ДЭЭРХ ШААРДЛАГАД ЯАРАЛТАЙ ХАРИУЛТ ӨГӨХИЙГ АЛБАН ЁСООР ШААРДАЖ БАЙНА.

 

МОНГОЛЫН VНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН “ХӨДӨЛМӨР” СОНИН

VНДЭСНИЙ СОЁМБО ХӨДӨЛГӨӨН

ЦОГЦ ХАРИЛЦАА ТӨВ ТББ

ТУСЧ ВЭБ САЙТ

ХЭХЭ ВЭБ САЙТ

ГОО МОНГОЛ ВЭБ САЙТ

 

2008.01.12

 

 

Сэтгэгдэл бичих!

2008-01-13 -

Бичсэн: xvv
Хэрвээ брэнд бол Зараагийн хэлдэгээр брээндээ хамгаалж тэр хульх архинуудтай АПУ тэмцэх ёстой газар шүү дээ. Монголчууд хортой хоргүй ялгаагүй АПУ-ын хаягтай, соёмботой, хааны зурагтай л бол уудаг болохоор архины үйлдвэрлэгчид нь даварч байгаа юм даа...
Архи ууж орлого оруулдаг ард түмэндээ маш их баярлалаа happy
Хоблоос Засах

2008-01-11 -

Бичсэн: aldar (зочин)
apu odoo bolildoo ingej myarah gej
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax