bolod.M

2007-04-18 - МАХН та яагаад?, МАХН та хариулаач!

Монгол Ардын Хувьсгалт Нам таныг иргэн бид *ах* нам, эмээ өвөөгийн маань цагтаа итгэж зvтгэж явсан нам, Монголын тvvхэн том тулхтай нам гэхчилэн хир халдаах дургvй сайн сайхнаар бодож санаж бас итгэж явдаг байлаа. Тиймээ байлаа.

 

Тэртээд Монголын хэдэн арван мянган сэхээтэн, лам хуврага элэнц хуланц ахан дээдсийг маань хэлмэгдvvлэн хомроглон хядаж байсан хар нvглийг тань ч ард тvмэн бид цаг vе тvvхийн гашуун алдаа эндvvрэл болоод өнгөрчээ гэж чимээгvй уучилсан. Тэгэхдээ уучилах аргагvй зvйлийг уучилсан ч биш уучилаагvй  ч биш байх бvр хэцvv аж.

 

Гэхдээ та ганц удаа ч *миний буруу* гэдэггvй юмаа гэхэд зvгээр л  *уучлаарай* гэж ард тvмэн, тvмэн олондоо хандаж ган хийж байсангvй. Байсан байж болох ч байсан байгаасаа гэж хvсдэг. Олоон хvн удаан хvлээж байж ч мэднэ. Зарим нь бvр бурханы оронд ганцхан энэ vгийг хvлээгээд сууж байж мэдэх.

Харамсалтай нь та болох ёстой юм болоод өнгөрсөн гэсэн байдлаар л хандаад байх шиг санагддаг нь харамсалтай. Тиймээ харамсалтай нь ... МАХН ... харамсалтай.

 

Гэхдээ л хvндэлж дээдэлж явсан хамгийн гол нь итгэж найдаж тvшиж тулж явсан тэр том найдвар маань эргээд нvvр лvv нулмиж, халаасыг маань суйлж, ахан дvvсийг маань хоосруулж, амьдралыг маань дээрэмдэж, доромжилж бах таваа хангаж, ирээдvйг минь бусинуулж, зvрх рvv хутга шааж...  Яагаад?

 

Та надаас бас яагаад надаас яагаад гэж асуугаад байна гэж асууж болох. Тэгвэл яагаад гэвэл  сvvлийн vед МАХН гэж нэрийг дуулах сонсох бvрт дотор муухайруулах боллоо. Хvн бvр ингэж ярьж хэлж уурсаж байх шиг. МАХН гэдэг итгэл найдварын нэр биш *албин чөтгөр айдас харууслын * нэр болчих вуу?

 

Та чихтэй биз дээ. Та сонс доо МАХН-ын гишvvн Гаалийн ерөнхий газрын дарга хээл хахууль авч намдаа хандивладаг байгаад баригдаж шоронд оров, МАХН-хан авилгалтай тэмцэж эхэлсэн засгийн газрыг яаран огцруулав, МАХН-ын ИТХ гишvvн төрийн албан хаагчийн амийг албан байранд нь хороов, МАХН-ын залуу халаа боловсон хvчин залуучуудын байгууллагын удирдах зөвлөлийн гишvvн Төрийн мэдэлд байсан ганц банкийг тоночихож, МАХН-ын залуу халаа болох байгууллагын удирдах албан тушаалтнууд бөөн бөөнөөр хэрэгт холбогдож ах нарынхаа толгойд цахиур хагалж эхлэжээ, МАХН-ын гишvvн УИХ дарга хуулийг дур мэдэн өөрчилж засдаг байсан нь илэрч Yндсэн хуулийн цэц буруутай гэв, МАХН-ын гишvvн ХЗХ-ны хохирогчид МАХН-хаа байранд ирж намынхаа батлахыг урж хорсолоо тайлав, МАХН-ын хэд хэдэн гишvvд ХЗХ-ноос зээл авсан нь сонин хэвлэлээр нэр устайгаа  авсан мөнгөтэйгээ дэлгэгдэв, МАХН-ын залуу гэр бvлд өгөх 500.000 төгрөг нь дашийн шог болчихож гэнэ vv, МАХН-ын гишvvн онгоц хөлөглөж vнэг хөөж яваад осолдуулж улсад их хэмжээний хохирол учруулсан ч би тэгээгvй гэж улайн цайм гvрийжээ, МАХН-ын гишvvн Дорнод аймгийн засаг дарга нутаг орондоо нэр нvvрээ барж, булай нь дэлгэгдэж эргvvлэн татах ард тvмний санал хураалгаж байна, МАХН-ыг татан буулгах тараах бvх нийтийн санал асуулгыг Сvхбаатарын талбай дээр Иргэний хөдөлгөөнvvд авч эхэллээ...

 

Энэ бол зvгээр хvн болгоны мэдэж байгаа, монголын ард тvмнийг залхтал, дотор нь муухайрч бөөлжитөл нь улиг болж хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгоноор шуугиж байгаа захын хэдэн ил мэдээллvvд. Гэхдээ л хэтэрхий биш байна гэж vv.

 

Тийм болохоор л иргэн би бээр итгэж явсан сонгогч би бээр яагаад гэж эргvvлэн танаас асууж байна. Иргэнээс илvv эрх ашигтай ард тvмнээс илvv нэр төртэй иргэнээс илvv эрх мэдэлтэй, иргэнээс илvv сvр хvчтэй алдарт МАХН та надад хариулж хайрла. Ард тvмэндээ алдаа оноогоо цэгнэж учир шалтгаанээ айлдаж хайрла. Эс бол ард тvмэн бид танд итгэл алдарч байна шvv.

 

МАХН тvvх болох бvр тvvх тvvхдээ хар тvvх болон vлдэх нь ээ гэж олон хvн санаа зовж байна. Олон дэмжигч гишvvд тань халаглаж байна.

 

Одоо тархи угаах vзэл сурталжих нууж далдлах ганц нэг гишvvд зvтгэлтнvvдээ золигт гаргаж бурууг тохож чихэх чив чимээгvй гөлийж өнгөрөөх гэх мэт хуучин арга барилаасаа салж ил тод шударга нээлттэй байж ард тvмэнд vгээ хэлэх vнэнийг дэлгэх уучлал эрэх цаг тань болжээ. Болоод зөндөө удчихаж. Тэгж байж та алдаагаа олж алдаагаа засах бусуу. Алдсан ганц гишvvнийхээ алдааг нь хуваалцдаггvй тvлхчихдэг, аа харин амжилт гавьяа алдар бvтээл хандив татварыг нь бол хvртчихдэг байж болох уу?!

Нэг гишvvн тань биш нэлээд хэдээрээ буруу замаар будаа тээгээд байнаа гэдэг чинь нам таны тогтолцоо систем бас буруу эргээд буруу зvглvvлж чиглvvлээд байнаа гэсэн vг бас бусуу?!

Мэргэн МАХН та *махны машин* биш, *Монголын алуурчин хулгайч нам* биш гэдгээ харуулж Монголын ард тvмний сайн сайхны төлөө ажилладаг байгууллага гэдгээ батлах цаг цохилж байна. Эс бол сайн дураараа тарж ч болох бас нэг арга зам байна. Таны шийдэх хэрэг ч танаас бас шалтгаалахгvй татан буулгах эрх мэдэл хvч ард тvмэнд бас бийг бvv март. Бvv бас!

 

Хvндэлж байж хvндлэлийг олно, хайрлаж байж хайрыг хvртэнэ. Санаа зөв бол заяа зөв шvv!

 

/Болод.М/

bolod01@chinggis.com

 

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax