bolod.M

2007-04-18 - Хvvхэд бvр 10.000 төгрөг хураалга!

Төр засаг хvvхэд бvрт 10.000 төгрөг олгох гэж бөөн юм болж байж, хуруу хумсаа хугалах шахам байж нэг юм хэдэн төгрөг олгож эхлээд байгаа билээ.

Гэтэл хvvхдvvдээс тэрхvv мөнгийг нь дээрэмдэгчид цөөнгvй байна.

 

Архичин аав, vрэлгэн ээж, тоглоомчин ах гээд л. Тэр байтугай цэцэрлэг сургууль нь хvртэл тэднээс мөнгө нэхэж амар заяаг нь vзэхгvй.

Ангийн нийллэг, хуримтлал, сургууль анги засвар, vсэглэлийн баяр, хонхны баяр, номын баяр, багшдаа бэлэг, цагийн багшийн мөнгө, давтлагын мөнгө, дvрэмт хувцасны мөнгө, биеийн тамирын хувцасны мөнгө, номны мөнгө, хоолны мөнгө гэхчилэн хураамж татаас захаас аваад мундахгvй. Урт дараалал цуварна.

 

Ардын багш *Хvvхэд бvр 10.000 төгрөг хураалга! Маргааш өглөө хичээлдээ ирэхдээ авчирахгvй бол дэмий шvv...* ингэж зарилаг тушаал буулгахад л бvх юм гvйцээ. Хөөрхий хvvхэд бөлтөгнөж эцэг эх нь тэдвэнэ бухимдана. Дээрээс нь элдэв ном, тоглолтын билет шахна. Энэ мэт ундарна.

 

Саяхан нэгэн эмэгтэй зурагтаа бариад ломдарданд 40.000 төгрөгөөр авчихаач гээд гуйж байхтай таарлаа. Хөөрхий эх учраа тайлбарлан ярьж байх юм. Тэрээр 4 хvvхэдтэй бөгөөд бvгд нийслэлийн арван жилийн 2-р сургуульд сурдаг гэнэ. Гэтэл сургууль нь интернэтийн сvлжээ тавиулах болсон гэсэн шалтгаанаар сурагч бvрээсээ 10.000 төгрөг татаж байгаа аж. Ингээд л хичээлээ тараад ирэхдээ дөрвөн хvvхэд нь арав арван мянган төгрөг авчирах даалгавартай ирж хөөрхий эх сандрахдаа ийнхvv тэвдэж гэрийнхээ ганц vнэ хvрч болох эд болох зурагтаа тэврээд ломбардан дээр ирэн учирлан зогсоо нь энэ юмсанж...

 

Ингээд vгэнд дурлаж vнэн мөнийг тодруулахыг зорьж явдаг сэтгvvлч хvний vvргээрээ дээрх учрыг лавлахаар 2-р сургуулийг зорив.

Yнэхээр хvvхэд бvрээс 10.000 төгрөг татаж байгаа гэнээ. Учир нь БСШУЯ-наас ЕБС-ыг бvгдийг нь интернэтэд холбож нэгдсэн мэдээллийн сантай болох шийд гаргаж энэхvv төсөв зардалаа төр засгаас мөнгө аваад баяжаад байгаа хvvхэд бvрээсээ татаж шийдсvгэй гэсэн ажээ.

Тушаал авсан сургуулиуд хvvхэд бvрээсээ 10.000 төгрөг зарим нь бvр 15.000 төгрөг ч татаж байгаа сурагтай.

3000 орчим сурагчтай сургууль 10.000 төгрөг татахаар 30.000.000 /30 сая/ төгрөг болж байна. Их мөнгө шvv! Хэдээр нь интернэт тавьж хэдийг нь хэн нэгэн дундаас нь гувчуулж халааслахыг бид таашгvй.

 

Хамгийн хачирхалтай тус 2-р сургууль бэлэн мөнгө өгмөөргvй байгаа бол энэ данс руу хий гээд нэгэн данс өгч байна. Шалгаад vзсэн чинь өнөөх данс нь байгууллагын данс биш хувь хvний данс байх юм.

Ингээд дахиад л энэ тухай тус сургуулийн дунд анги хариуцсан хичээлийн эрхлэгчээс утас цохиж лавлавал *Харин тиймээ манай өгсөн данс харин хувь хvний данс байна гээд хэл ам гараад байгаа тэгэхээр та хичээл эхлэтэл тvр мөнгөө өгөлгvй хvлээж бай удахгvй энэ асуудлыг бид шийднэ* гэж хариулав.

 

Нэг иймэрхvv л дvр зураг манай нийгэмд энгийн vзэгдэл болжээ. Манай иргэдийн амьдрал ахуй ямар байгаа билээ. Ямар сайндаа л төр засаг хvvхэд бvрт хэдэн төгрөг, шинэ төрсөн хvvхдэд хэдэн төгрөг, гэр бvл бологсдод хэдэн төгрөг гэхчилэн өгч хамаг төсвөө барж суухав дээ. Ядарсан ард иргэдээ л харж vзэж байгаа царай нь энэ шvv дээ.

Ингэж байхад шат шатандаа татаас хураамж авилгалаар ард иргэдийг дарсаар тэднийг дээрэмдсээр...

 

Энд холбогдох хvмvvс нь анхаарал хандуулаасай!

 

/Болод.М/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax