2007-04-20 - Агуу юм энгийн байдаг
Би оюутан байхдаа нэгэн шvлэг сонссоноо ер мартдаггvй юм. Оюутныхаа байрны умгар өрөөнд байж байтал нэгэн танил маань хэдэн ах нартай орж ирлээ. Тэд гол нь нэг шилээ архиа манай өрөөнд уух зорилготой орж ирсэн байж. Би тэдэнтэй гар барьж танилцсан болоод ганц аяга гаргаж өгөөд орон дээрээ буруу хараад хэвтчихэв. Yнэндээ тэдний орж ирэхээс өмнө би ид нойрон дундаа унтаж байсан юм.
Хэрэндээ бас дургvйцэж байгаа царай нь тэр. Гэхдээ тэдэнд *vгvй* гэж бас хэлж чадаагvй юм. Тэд ч яахав утга уран зохиол тvvн дотроо гадаадын уран зохиол яриад л онол яриад маргаад л ууж гарав. Миний ч нойр хулжиж тэдний яриаг чагнан буруу харан хэвтсээр. Гэхдээ тэдний яриа их сонихолтой байсан.
Гэтэл тэдний нэг нь өөрийнхөө шvлэг уншив. Тэрээр ганц хоёрхон өгvvлбэр хэлээд л болоо. Тэр нь тэгээд шvлэг аж. Би дотроо хөх инээд хvрч ийм шvлэг гэж юу байсан юм гэсэн шvv юм бодож хэвтсээр. Нөгөө хvн миний шvлэг бол цаг хугацаанд vнэ цэнээ алдахгvй бас зөвхөн монгол биш дэлхийн ямар ч улсын хvн уншсан шууд ойлгогдох тийм л шvлэг гэж ирээд ярив. Ингээд л нэг шил юм нь дуусч нөгөө хэд ч гарч одов.
Би маргааш өдөр нь мөн л өрөөндөө ганцаар гиюvрэн элдэвийг бодож хэвтэв. Тэгээд өчигдөрийн орж ирсэн хэдийг бодон тэдний яриаг эргэн санах гэж оролдон хэвтэж байснаа гэнэт өөрийн эрхгvй нөгөө хvний уншсан ганц хоёр мөрт шvлгvvдээс нь цээжинд vлдсэнийг нь амандаа уншиснаа огол харайн орноосоо өндийн босож ирсэн юм даа. Тиймээ би гэнэт тус шvлгийн утгыг ойлгож орноосоо огол харайн өндийж *Энэ чинь л жинхэнэ шvлэг байна ш дээ* гэж дуу алдсан юм. Би vнэндээ *анааш * шиг л удаан сэтгэдэг юмыг удаан ойлгодог амьтан аж. Ингээд намайг гайхшруулж бишрvvлсэн дуу алдуулсан тэр шvлгийг би хэлж өгье.
*Уруулын будаг ялимгvй хvрсэн самрын ясыг
Удаан ажиглавал би өөрөө байлаа*
Ийм л хоёр мөрт шvлэг. Яагаад ч юм шууд л ой тоонд тогтоогдчихсон. Гэтэл маргааш нь би гэнэт утгыг нь ойлгоод алмайрсан. Хоёрхон vгээр ямар их зvйлийг хэлээ вэ? энэ шvлэг.
Бодоод vз л дээ. Уруулын будаг ялимгvй хvрсэн самрын яс гэдэг нь эмэгтэй хvний цөмсөн самрын яс аж. Удаан ажиглавал зохиолч эр өөрөө аж. Нэгэн бvсгvйд хаягдсан эсвэл бvхнээ зориулж байгаад салсан тэр л нэг хэсэгхэн зураглал нvднээ бууж байна. Мөн эр хvн гэдэг эмэгтэй хvнд яг л самар шиг цөмvvлж хамаг шим тэжээл амттай бvхнээ өгөөд эцэст нь хоосон яс болон vлддэг гэсэн утга ч байх.
Би нэг иймэрхvv шvлэг бичвэл яах бол гэж бодлоо. Нуршиж гарна даа. Жишээ нь Нэг сайхан нартай өдөр нэгэн сайхан бvсгvйтэй таараад араас нь гvйгээд тэр бvсгvй тийм тийм хамар ам чихтэй vзэгслэн гоогийн дээд тэгээд дурлаад тvvнд хамаг байдгаа зориулж тэгж тэгж явж байтал тэр нэг л өдөр намайг vнсэнд хаясан шалз шиг хаяад ашиглаж ашиглаж алга болсон миний хайрыг будаа болгосон хайраас урвасан хvн өөдлөхгvй ээ эндээс би эр хvнийг зарим хvvхнvvд самар шиг цөмөөд хаядгийг ухаарсан... гэхчилэн авч хаях байсан байх. Залхааж өгөх байсан байх.
Гэтэл тэр шvлэгч энэ бvхнийг хоёрхон мөрөнд багтаан бичиж чаджээ. Ямар мундаг юм бэ. Би тvvнийг биширсэн. Тvvний бусад шvлгийг нь уншиж сонсож vзэх юмсан гэж боддог. Гэвч өнөөдрийг хvртэл дахиж тэр хvнтэй таараагvй тvvний шvлгийг ч би сонсоогvй. Нэрийг нь ч санадаггvй.
Би энэхvv хоёр мөрт шvлгээр хөөрхөн клип зохиомж хийх юмсан гэж хааяа мөрөөддөг юм. Жишээ нь:
-Бvvдгэрхэн пивний газрын ширээн дээр хоёр хос сууна. Залуу нь их л гунигтай доош харан тамхи татна. Нvvр царай нь ч сvvдэртээд vл харагдана. Ширээн дээр тамхины хайрцаг асаагуур талаасаа доогуур орсон нэг грушигтэй пиво нэг хундага улаан дарс. Уруулаа час улаанаар будсан цав цагаан царайтай бvсгvй ув улаанаар урт хумсаа будсан хуруугаараа худаганы амсарыг тойруулан хажуу талын цонхоор гадагш ширтэн нөгөө гараараа самар цөмөн vнсний савруу шидлэн хайнгадуу уу сууна. Цонхоны цаана нэгэн хар том машин зогсох бөгөөд цонхоор нь нэгэн бvдvvн хөгшин гадаад эр vе vе ширтэн цагаа хяламхийнэ. Намуухан аяз эгшиглэнэ. Бvсгvй гэнэт анир эвдэн хvйтэн хөндий дуугаар *намайг хvнд хэцvv өвчтэй байх энэ бvх хугацаанд намайг асарч тойлж хайрлаж халамжилж дэргэд минь байсан чамд баярлалаа. Гэхдээ бид бол заяаны хосууд биш. Бидэнд шалдан хайраас өөр зvйл байхгvй. Чи өөрийгөө хар л даа өөрийнхөө өмссөн зvvсэн татаж байгаа тамхи ууж байгаа пиво... Би залуу хvн би эмэгтэй хvн би сайхан амьдарч тансаг дээд бvхнийг эдэлж хэрэглэж тэр хvрээнд орохыг хvсэж байна. Би нэг л амьдарна. Залуу нас гоо vзэгслэн маань мөнх биш. Тийм болохоор би тvvнтэй хамт явахаар шийдсэн. Намайг ойлгож уучлаач гэж би гуйхгvй. Би чамайг хайрлаж бас баярлаж явах болно. Энэ бидний сvvлчийн уулзалт чи дахиж надтай уулзах гэж оролдохын ч хэрэггvй. Чамд сайн сайхныг хvсье Yvрд баяртай* ингэж хэлээд тэр огцом босоод гарч одно. Залуу сая л толгой өргөж цөхөрсөн харамссан хайраа алдсан шаналсан хvний харцаар араас нь харна. Цонхоны цаана дэгжин бvдvvн хөгшин гадаад эрд бvгсvй vнсvvлэн хаалга онгойлгуулан том хар машинд суун одно. Залуугийн нvдэнд ганц дусал нулимс. Залуу ширээн дээрхийг тойруулан харна. Бvсгvйн ууж дуусгаагvй улаан дарс шилэн хундаган дээр vлдсэн тvvний уруулын будгийн толбо тахины саарал утаанд зэрэглээтэнэ. Тvvнээс зөвхөн энэ л vлдлээ гэж vv. Тэр тvvнийг хайх мэт эргэн тойрноо харна. Тэрээр тvvнийг олсонгvй. Бvсгvй хэдийн явчихсан шvv дээ. Тэр гунигтайгаар дахиад л тэргvvнээ буулган доош харна. Тvvний урд vнсэний сав оноогvй нэгэн самрын яс байх аж. Тэр тvvнийг удаан ширтэнэ. Тvvн дээр тvvний уруулын будагны толбо мөн vлджээ. Тэр тэрхvv самыг ясыг авч гараараа эргvvлж тойруулж хайрж vнэрлэж vзнэ. Тэгснээ нөгөө талыг нь олох гэж баахан тал яс эвлvvлж vзэж оролдоно. Тэр тал ясны тал нь олон ясан дотроос vнэндээ олдсонгvй....
Тэр гэнэт тэргvvнээ золбоологоор өргөж энгэрийнхээ халааснаас өврийн дэвтэрээ гаргаж ирж нэгэн шvлгийн бадаг тэмдэглэнэ. Тvvний нvvрэнд инээмсэглэл тодорч нvдэнд нь баярын оч гялсхийнэ. Энэ бол уран бvтээлч хvний мөнхий эрэл хайгуулч хvний онгод орсон эсвэл эрсэн эрдэнэ ганц vг бадаг утгаа олсон баяр байлаа. Тэрээр өврийн дэвтэр дээрээ *Уруулын будаг ялимгvй хvрсэн самрыг ясыг удаан ажиглавал би өөрөө байлаа* гэсэн шvлэг бичив. Тэр юу ч болоогvй юм шиг амар амгалан бас сэтгэл хангалуун царайтай болжээ. Тэрээр амьдралын нэг утга учрыг ухаарч мөн нээж мөн буулгаж чаджээ. Тэр vлдсэн пиво нэг амьсгаагаар хөнтөрч орхиод өөртөө итгэлтэй гэгч нь босож пивоны газраас гаран цааш алхана. Тэр тэр бvсгvйд одоо гомдох биш харин ч баярлаж байлаа. Учир нь тэр бvсгvй тvvнд нэг сайхан шvлэг өглөө шvv дээ. Тvvнээс илvv юм гэж хаана байна. Залуу цааш алхана. Цаана нь тvмэн хvн тvчигнэж бум бучингаж амьдрал буцалж байх авай...
-Ёоё нэг иймэрхvv. Ийм клип зохиомж хийхсэн гэж би боддог юм. Ер нь утгатай утгагагvй хачин хачин дуунд клип хийгээд болоод байдаг яагаад час хийсэн шvлгэнд клип хийж болдоггvй юм бэ. Хийнэ дээ. Эсвэл хэн нэгэн боломжтой мөнгөтэй хvн байвал хийсэн ч болно ш дээ. Би лав баярлана...
Бас энэхvv шvлгийг бичсэн тэр нэгэн хvнтэй дахин уулзаж шvлгийг нь сонсохыг хvсэж байна. Агуу юм бидний дунд зөндөө л явж байдаг. Та юу нь агуу байгаа юм бэ гэж бvv шоол. Энгийн юмыг энгийнээр бvтээх шиг хэцvv юм vгvй.
Бид энгийнээс ихээ холдсон юм шиг хааяа санагддаг шvv!
/Болод.М/
|