bolod.M

2007-04-23 - *Молиго*... Юнител!

1-р хэсэг

            *Монголд бизнес хийнэ гэдэг луйвар хийнэ гэсэн vг* ийм зэвvvн vг дэлгэрээд өдгөө ихээ удаж байх шиг. Yvнийг жинхэнэ утгаар нь хэрэгжvvлэгчид ч их болж. Цэвэрхэн гэгч нь тэд реклам пи ар гэгчийг ашиглан хэрэглэгч ард тvмэнд МОЛИГО өмхvvлж хөөрхөн дөнгөнө. Хожоо гаргаж хөгийн луйварчин зангаа гаргана. ХЗХ-оод гэх байгууллага яг л энэ зарчмаар ажиллаж энэ замаар замнаж олон зуун мянган хэрэглэгчидээ хохироож луйвардсан. Бvр дээрэмдсэн. Амь амьдралыг нь устгасан гашуун vнэн дэргэд байна...

            Гэтэл сvvлийн vед хvмvvсийн дунд *МОЛИГО* гэдэг vг хэллэг ихээ дэлгэрч нэгэн газар товойн тодорч байгаа сураг дуулдах болж гэнэ. Учрыг лавлаж утасны vзvvрийг хөөж vзвэл vvрэн телефоны зах зээлд гуравдагч нь болж гарч ирсэн нэгэн *МОЛИГО* өмхvvлдэг газар байдаг гэнэ шvv. Тус газрын тухай ард иргэдээс ихээ гомдол санал ирэх болов.

            Анх гарч ирэхдээ л *vvрэн телефоны зах зээлд хамгийн доод vнийг тогтооно хэрэглэгчидээ дээдэлнэ* гэхчилэн далд пи ар өрнvvлж төрvvлж хэрэглэгч олны анхаарлыг татаж хvслийг өдөөж дөрөөлөн гарч ирсэн гэх.

Хvмvvс тэднийг ёстой л тэсрэлт хийж шинэ сайхан vйлчилгээ хямд найдвартай vйлчилгээгээр биднийг гийгvvлнэ гэж итгэж найдаж хvлээсэн аж. Харамсалтай нь тийм юм болоогvй. МОЛИГО л байсан гэх.

Тус газар нэг дугаар авбал дахиад нэгийг vнэгvй өгсөнөөс өөр бодитой хэрэглэчидээ харж vзсэн шинэлэг зvйл хийгээгvй гэж хэрэглэгчид нь сэтгэл дундуур явдаг юм билээ.

Санаж байгаагаар анх гарч ирж байх тухайн vедээ л шинэ хэрэглэгчиддээ 24 цаг vнэгvй ярих эрхээр урамшуулна гэхчилэн амлаад *МОЛИГО* өмхvvлсэн гэнэ гэсэн мэдээ мэдээлэл сонин хэвлэлээр гарч Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах vндэсний холбооныхон хэрэглэгч ард олноос тэдний энэхvv МОЛИГО vйлдэлийн тухай өргөдөл гомдолд дарагдсан тухай шуугиан дэгдэж олны зэвvvцэл төрvvлж байсан. Шууд л МОЛИГО-дож эхэлнэ гэдэг ч арай дэндэн ээ гэж хvмvvс бодоод л өнгөрсөн.

За да холоос хөөгөөд яахав. Ойрын vед хvмvvсийг бухимдуулсан нэгэн реклам бvх л хэвлэл мэдээлийн хэрэгслээр цацагдах болсон. Рекламаа ч хат даа МОЛИГО. Тэрхvv МОЛИГО нь *Хугацаа vнэгvй боллоо. Юнител* гэх. Хэхэ улаан цайндаа гарнаа гэж.

Олон ч хэрэглэгч нь тэдний энэхvv ээлжит МОЛИГО-д итгэж баярлав. Олон хvн энэхvv МОЛИГО-нд хууртаж тэдний хэрэглэгч болов. Одоо бол харин зvгээр л МОЛИГО байж гэдгийг нь мэдээд дэмий л бухимдаж толгойгоо шааж сууна.

 

Учир юу гэвэл энэ хаврын алдарт сюрприз болсон Юнителийн  МОЛИГО-д өгvvлсэнчлэн vнэхээр *Юнителийн хугацаа нь vнэгvй болов*- уу?!

Тайлал нь юу байв. Тэд л өөрсөдөө *vнэгvй болгосон vнэгvй болчихлоо* гээд хоолой мэдэн чарлаад бvх л хэвлэл мэдээлэл гудамж талбайгаар рекламдаж цуураад байгаа болохоос биш байдал нэг их өөрчлөгдөөгvй ерөнхийдөө бол хэвээрээ л байна.

Юнителийн хэрэглэгч одоо тэрхvv алдарт МОЛИГО-ын буянаар 3000 төгрөгөөр нэгж авахад 30 хоног хугацаа нь сунгагдана, 10.000 төгрөгөөр нэгж авахад 100 хоног хугацаа нь сунгагдана гэнэ. Юу хаана vнэгvй юм байна аа. Угаасаа л урд нь хугацаага сунгахад хэдэн нэгж дагалдаад л ирдэг л байсан. Гэтэл одоо нэгжээ дагаад хугацаа нь ирдэг болж. Яг нөгөө нэмэгдэхvvний байрыг өөрчлөхөд нийлбэрийн дvн өөрчлөгдөхгvй гэдэг шиг. Цэвэр МОЛИГО.

Гэхдээ энд жаахан дэвшил бас тодорхой хөнгөлөлт ирсэн гэдгийг vгvйсгэх гэсэнгvй. Гэхдээ реклам чинь цэвэр МОЛИГО шинжтэй байгаа нь жаахан тиймхэн гэж хэлэх гэсэн юм.

 

Хөөрхөн байгаа биз. Ингэж л тэд хэрэглэгчээ аар саарханаар МОЛГИ-дож тогтооно эсвэл элслvvлнэ. МОЛИГО маркетинг пи ар-аар хол явна л гэж боддог бололтой.

Yнэгvй юм хөнгөлөлт урамшуулалд нугасгvй дуртай монголчууд бид баярлаад л хөгжөөд л МОЛИГО-дуулаад л байх уу?!!!

Хэрэглэгч ард тvмнээ доромжлогч  *МОЛИГО* Юнител ичиг ичиг!

 

/Олон нийтийн санал гомдол захидлаас/

YРГЭЛЖЛЭЛ БИЙ

 

Tsogts_hariltsaa@mail.mn хаягаар та бvхэн санал хvсэлтээ илгээгээрэй. Ард иргэд vйлчлvvлэгч бvхний төлөө бид санаа тавина, таны дуу хоолой vнэний индэр болно!

Сэтгэгдэл бичих!

2007-04-24 - Сэтгэгдэл

Бичсэн: xvv
нээрээ л итгээд явсан чинь.. тийм л юм байна л даа. гэхдээ яахав мобиг бодвол арай хямд л юм даа. Тэр G mobile гэдэг нь одоо бас ямархуу юм гарч ирээд байгаа юм бол доо. Skytel л арай дээр байх шив дээ..
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax