bolod.M

2007-04-24 - Юнителд хандсан иргэн хэрэглэгч миний ил захидал!!

Би нэгд иргэн хvн, хоёрт хэрэглэгч хvн, гуравт сэтгvvлч хvн. Тийм ч учраас би vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх санал гомдол гаргах тэр бvхнээ олон нийттэй хуваалцах эрхтэй гэж бодож байна. Мөн онцлон хэлэхэд сэтгvvлч хvнийхээ vvднээс ажил мэргэжлийнхээ vvднээс олон нийтийн санал бодлыг хvлээн авч дуу хоолой болж байх vvрэгтэй.

Энэ бvх vvднээс би Юнителийн *молиго* vйлдэлийн талаар http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=54584&catid=104 цөөн хэдэн мөр бичсэн юм. Гэтэл тэд боож vхэж босож харайж барьж идэх нь ээ. Утсаар дарамтлаад л элдэвээр харааж зvхээд л. Бvр торны цаана суулгах юм байх...  

Тиймээ би сэтгvvлч хvний vvднээс 1-рт бичсэн vг өгvvлбэр цэг таслал бvрийнхээ төлөө хариуцлага хvлээнэ. 2-рт надад мэйл захидал илгээж санал бодлоо илэрхийлж энэ *молиго* vйлдэлийн талаар дуугарч өгөхийг хvссэн иргэд хэрэглэгчид болох эх сурвалжаа нууцлах эрхтэй.

Энд гэхдээ хариуцлагатайгаар нэгэн зvйл мэдэгдэхэд Болод.М миний бие та нарын хэлж vзэж бодож байгаачлан ямар нэг танай өрсөлдөгч байгууллага компанийн захиалгаар энэ бvхнийг бичээгvй гэдгээ батлаж чадах байна. Давтан хэлэхэд ийм юм хэзээ ч байгаагvй цаашид байх ч vгvй. Харин та нар өөрсдийн явцуу бодол сэтгэлээр энд ингэж хандаад дайраад байхааг би бээр гайхаж харамсаж байна.

Харин хувь хvн хэрэглэгч сэтгvvлчийнхээ vvднээс мөн дээрээс нь ард иргэдээс ирсэн санал бодол сэтгэгдэлийг харгалзан энэхvv нийтлэлийг хувь хvнийхээ vvднээс хэрэглэгчийнхээ vvднээс сэтгvvлч хvнийхээ vvднээс бичсэн болно.

Нуулгvй хэлэхэд би өөрөө Юнителийн хэрэглэгч. Мөн Скайтелийн ч хэрэглэгч. Би урд нь скайтелийн талаар мөн санал гомдлоо илэрхийлж бичиж байсан. Yйлчилгээ муутай vйлчилгээний соёлгvй байна гэхчилэн ил захидал илгээж байсан. Тэд харин маш сайхан хvлээж аваад надад хариу болгож Скайтел компаниас *Бид энэ алдаагаа засах болно анхааралдаа авлаа танд маш их БАЯРЛАЛАА эрхэм хэрэглэгч таны vг бидэнд маш хэрэгтэй. Цаашид ч гэсэн бидний алдаатай зvйл байвал хэлж байгаарай* гэсэн утгатай мэйл захидал ирсэн. Одоо ч би тэрхvv мэйлийг устгаагvй хадгалж байдаг. Өчvvхэн хэрэглэгч өчvvхэн сэтгvvлч миний хатуу ч гэлээ vгийг тэд зөв талаас олж харж анхааралдаа авч байгаа нь ядаж л тоож надард мэйл илгээж байгаа нь маш их хvндлэл мөн маш том соёл болж харагдсан. Би vнэхээр их Скайтелд баярласан. Миний нөгөө их гомдол хар сэтгэл vгvй бол би ч гэсэн баярлалаа гэсэн хариу өгсөн. Хvн хэлээрээ мал хөлөөрөө гэдэгчлэн соёл энэ аж. Харин саяын нийтлэлд маань Юнител бол шууд vгvйсгэж vзэн ядаж дайрч давшилж бvдvvлэг хандсанд нь гайхсан цочирдсон харамссан өрөвдсөн зэвvvцсэн. Пи ар хариуцсан ажилтан гэх нэгэн охин бvр барьж идэхээ шахсан. Шууд л vгvйсгэж загнаж хараасан. Сvvлдээ би утсаа салгаж линкийг нь устгасан...

Юнител гэж ер нь юу юм бэ? Хаан юм уу... Хэрэглэгч хаан гэдэг байтал эсэргээрээ... Хэрэглэгчийг доромжлох дарамтлах загнах ямар эрхтэй байгууллага юм бэ? Хэрэглэгчийн vгийг сонсохгvй шvvмжлэлийг хvлээж авахгvй тэгээд дээр нь *манай хэрэглэгч байхаа болихгvй юу чамаар дутахгvй, муу арчаагvй бvдvvлэг амьтан зайл, дэмий шvv, шоронд хийнэ шvv* гэж дарамтлах ямар аймшгийн газар вэ? Yнэндээ надад аймшгийн гэхээс өөр vг олдохгvй байна.

Надад Юнителийн талаар хэрэглэгчийн хувиар хэдэн хэлэх vг бодол санал хэд хэд байна! Бас маркетинг пи арын ажилчидынх нь ядмаг vйл ажиллагааг шvvмжлэмээр санагддаг бодол байна! Зvгээр л зөвлөгөө гээд бодно уу дахиад намайг дайрч давшилж айлгаж дарамталж хөөж тууна уу та нарын дур.... Зовлогийг алж болно зоригийг алж чадахгvй, vнэнийг гутааж болно vнэнийг vгvйсгэж чадахгvй....

1. Юнител хямдаараа л бахархах юм. Чанараараа л бахарх л даа. Би ядуу ядарсан гэдгээ өдөр болгон мэдэрч баймааргvй байна. Чамаар тэрийгээ тодорхойлуулж доромжлуулаад баймааргvй байна. Би өсөж яваа дээшилж яваа гэдгээ мэдэрмээр байна. Цоглог баймаар байна.

2. Царай алдсан нөгөө талаар намайг дормжлоод ч байгаа юм шиг реклам сурталчилгаа хийж тvvнийгээ өдөр шөнөгvй рекламдаад л мессежээр надруу байна байн нисгээд булаад байхаа боль л доо. Ядаргаатай байна. Бvр сvvлдээ уур ундууц хvрээд байх юм.

-Хугацаа vнэгvй боллоо!  хэмээх реклам. Та нар vнэгvй болгоогvй л биз дээ. Урд нь хугацаа дагаж нэгж ирдэг байсан бол одоо нэгж дагаж хугацаа ирдэг болсон. Энд мэдээж хямдарсан баярлуулсан зvйл дэвшил бол байна. Гэхдээ наад реклам сурталчилгаа чинь биш юм аа. Бvvр биш юм. Хvн хуурсан молиго өмхvvлсэн шинжтэй юм. Анх дуулсан хvн болгон л *хөөх ямар гоё юм бэ хугацаа vнэгvй болж* гээд бодно хөөрнө баярлана бахархана. Юнителийн хэрэглэгч гэдгээрээ бахархана. Гэтэл vнэндээ лавлаж байж нэг юм нэгж аваад л хугацааа сунгаад л явах юм байна гэдгийг мэдээд молиго гэж мэднэ. Нөгөө сайхан баяр бахдалын сэтгэл унтарна. Нэг vгээр хэлбэл та нар сайхан vйлчилгээгээ буруу реклам сурталчилгаа пи арын бодлого vйлдлээрээ унтрааж тэрийгээ баллуурдаж юу ч биш зvгээр л МОЛИГО болгож хувиргаж байна! Та нар зvгээр л vнэнээ хэлээд анханаасаа л хэрэглэгчиддээ буруу сэтгэхvй төрvvлэхгvй онього таавар болгохгvй *бид таныг хугацаагаа заавал сунгах шаардлагагvй болгож тэдэн төгрөгөөр нэгж аваад байвал тийм хугацаагаар хоног тань нэмэгдээд явахаар болгож vйлчилгээгээ танд улам ойртууллаа шvv* гэсэн бол бvх юм сайхан ойлгомжтой сэтгэл ханамжтай байх байлаа. Тийм биш гэж vv! Гэтэл заавал худлаа шоудаад л...

-Өдөр болгон нэг минут vнэгvй! гэх бас нэгэн молиго реклам байна. Бvр уур хvрмээр. Бас л хаа сайгvй рекламдаастай дээр нь мессежээр байнга ирээстэй. Yнэндээ нэг минут vнэгvй шууд бас л болоогvй байсан ш дээ. Харин зөвхөн дансандаа 1000 задгай нэгжтэй хvнд л, зөвхөн сvлжээн дотроо л 1 минут ярих эрх олгож байгаа ухаантай юм билээ ш дээ. Тэгсэн мөртлөө л Юнител өдөр болгон нэг минут vнэгvй боллоо. Хайртай хvндээ зориулаарай гээд л лаг лаг реклам хийсэн байсан. Юнителийн хэрэглэгч гэхээрээ л тийм царай алдсан байдаг юм гэж бодоо юу. Хайртай ээжтэйгээ ханьтайгаа ярихдаа дансандаа 1000 задгай нэгжтэй байтлаа л голоо цохиод vнэгvй нэг минутыг хvлээж байгаад хам хум ярих хэрэг vv? Дэндvv царай алдсан ядмаг юм бишvv. Рекламнаас тэгж л надад лав харагдсан. Намайг тэгж л доромжлоод байгаа юм шиг санагдсан. Уг нь их хөөрхөн санаа гоё vйлчилгээ хэдий ч реклам пи араа өрөөр хийж болох л байсан байх... 

Энэ бол иргэн хэрэглэгч сэтгvvлч миний бодол шvv! Гэхдээ сайн санаж анхаараасай гэж санааж хөндлөнгөөс хэрэглэгч надад ингэж бодогдоод байна гэж хэлж байна. Хvлээж авах чадваргvйд тань гайхаж бас харамсаж гомдож байна...

/Bolod01@chinggis.com/

Сэтгэгдэл бичих!

2007-04-24 - vvгээр ороод сэтгэгдэлийг нь уншдаа юнителийн сосл харьцаа харагдана

Бичсэн: bolodM
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=54584&catid=104
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax