bolod.M

2007-04-25 - Онигдой WAHAHAHA

Ер нь дандаа бараан талдаа асуудал хөндсөн нийтлэл бичлээ. Тиймээс жаахан ч атугай амарч инээюv гэж хэсэг онигдой тавьлаа. Хамтдаа инээе л дээ жаахан. Хэр зэргийг нь уншиж амжаагvй л байна. Тиймээ хамтдаа хахаха...

Болод.М нь

Профессор, физикийн хичээлээр шалгалт авч байна:
-За.Коля. Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ,?
Коля:
-Цонхыг нь онгойлгоно
-За, тэгвэл цонхоор алдагдах дулааны хэмжээг олоодох.
Коля чадсангүй. Багш:
-Суу. Муу. За Вася! Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ?
-Цонхыг нь онгойлгоно.
-За. Цонхоор алдагдах дулааны хэмжээг олоодох.
Вася чадсангүй бас л муу авав.
Профессор:
-Маня! Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ?
-Цамцаа тайлна.
-Бүр халуун байвал?
-Юбкаа тайлна.
-Тэгээд бүр халуун байвал?
-Чармай нүцгэн болсон ч хамаагүй, ямар ч байсан цонхыг нь лав онгойлгохгүй!


Хоёр еврей тааралдав.
-Ганц ганц грушик пиво уух уу?
-Тэгье л дээ. Гэхдээ хэн нь мөнгөө төлөх вэ?
-Тэр усан оргилуурт ороод түрүүлж толгойгоо ил гаргасан нь төлье.
-Болж байна.
Маргаашийн сонинд "- Өчигдөр хотын төвийн усан оргилуурт 2 еврей амиа хорлолоо" гэсэн мэдээ гарчээ.


4 дүгээр ангийн хүүхдүүдээс сэтгэл зүйчид сорил авч байна. Нэг охиноос, 1 дүгээр ангийн хүүхэд ч хариулж чадах хялбархан асуулт асуув:
-Нар аль зүгээс манддаг вэ?
Охин бодолхийв.
-Чи арай мэдэхгүй байгаа юм биш биз. Сайн, тайван бод.
-Би заавал зөв хариултыг өгөх ёстой юу?
-Чадаж л байвал тэгэлгүй яахав дээ, охин минь.
Охин:
-За за. Тэгвэл, нар манддаг ч үгүй, шингэдэг ч үгүй. Харин дэлхий эргэдэг юм аа, ах аа.


Пушкин, Сталин дээр орж ирэв:
-Нөкөр Пушкин, ямар күсэлт байна?
-Орох орон алга аа, нөхөр Сталин.
Сталин утас цохино:
-Байна уу нөкөр Пушкинд 5 өрөө байр гаргаж өг.
Утсаа тавив.
-Өөр ямар күсэлт байна, нөкөр Пушкин!
-Хэдэн номоо хэвлүүлж чаддаггүй ээ.
Сталин утас цохино.
-Байна уу, нөкөр Пушкины 10 боть номыг хэвлэж өг.
-Нөхөр Сталин их баярлалаа.
Пушкин гарч явав. Сталин утас цохино:
-Нөкөр Дантис, бэлтгээрэй. Цаадах чинь гарлаа шүү


Хамтралын хурал болж байна. Үхрээ муу хариулсан үхэрчин Коля-д ямар шийтгэл оногдуулахыг хэлэлцэнэ. Хамтралын гишүүн Петро босов:
-Би Коляг нам цохиод унагачихъя.
Дарга:
-Тэгэж арай болохгүй ээ. Хамтрал үхэрчингүй болно шүү дээ.
Хэсэг чимээгүй. Дахиад л Петро босов.
-Би Коляг нам цохиод хаячихъя л даа.
Дарга:
-Болохгүй гэж хэлээ биз дээ. Ганц үхэрчнээ алчихвал хамтрал яах болж байна. Өөр санал хэлэх хүн олдохгүй л байлаа. Дахиад л Петро босов:
-Дарга аа, тэгвэл адуучин Ваняг алчихъя. Манайх чинь 2 адуучинтай биз дээ...


Жолооны шалгалт:
-Та 80 км.цагийн хурдтай өгсүүр газар явж байна, гэж бод. Аль дугуйн дээр хамгийн бага даралт ирэх вэ?
-Запас дугуйн дээр!
Дүрэм зөрчсөн жолоочийн машиныг цагдаа шалгана.
-Би таны энэ машиныг чинь машин гэж лав хэлэхгүй юм байна.
-Их сайн. Наадах чинь машин биш юм чинь надад ч бас жолооны үнэмлэх байхгүй...


Замын цагдаа дээр нэг хүү гүйж ирэв.
-
Ax
aa, хурдлаарай, тийшээ хурдан очоорой.
-Яасан бэ?
-Манай багш хориотой газар машинаа тавьчихлаа!


Гэмтлийн эмч, яамны сайддаа хандаж байна:
-Манай эмнэлгийн ороох боох материал, гипс шохойн зардлыг нэмж өг!
-Яаж байгаа юм?
-Нэг хүнд ногдох архины хэмжээ нэмэгдээд байхад, эмчилгээнийх нь зардлыг нэмэх хэрэгтэй биз дээ.


-Эрхэм хүндэт, телевиз үзэгчид ээ, одоо та бүгдийн өмнө Татварын яамны сайд татвар нэмэх тухай шийдвэрээ танилцуулах тул гартаа ойр байгаа зүйлээ холдуулна уу


Гэрлээд хэдхэн хонож байгаа залуу гэртээ ирэв. Хиншүү үнэртэнэ.
-Эхнээр,чи бас л гал тогоонд нэг юм шатаачихаа юу.
-Маргаашнаас юу шатаахаа ч мэдэхгүй, амар болсоон.
-Яасан?
-Хоолныхоо номыг өнөөдөр шатаачихсан.


Ерөнхий сайдын өрөөнд том аквариум байдаг гэнэ. Түүнээс асууж:
-Та загасанд их дуртай хүн юм аа даа?
-Тийм ээ, ам ангайх болгондоо цалин тэтгэвэр нэм гэж хэлдэггүй нь таалагддаг юм.


-Чи юунаас ханиалгаад байгаа юм?
-"Ороодог"-оос.
-"Янжуур" авч татаач.
-"Ороодог"-ийн ханиалга нь арай хямд юм даа.


Габров эр вагонд сууж барна. Тэрэг түрж ачааг нь зөөсөн хүнээс асууна:
-Бүх ачаа орсон биз?
-Орсоон, эрхэм ээ.
-Юм мартаагүй биз?
-Цайны мөнгөнөөс бусдыг нь та мартаагүй ээ.


Зочид буудалд нэг эр буув. Үйлчлэгч түүний ачаанаас өргөлцөж өрөөнд нь оруулж өгөв. Эр, түүнд талархснаа илэрхийлээд цүнхнээсээ нэг ширхэг ёотон гаргаад үүгээр цай уугаарай гэв. Үйлчлэгч түүний паспортыг ч нэхсэнгүй, доош бууж ирээд бүртгэлийн дэвтэртээ Габров худалдаачин гэж бичлээ.


Габровчууд хотынхоо зургийг зуруулах гэж нэгэн нэрт зураачийг урьжээ. Түүнээс нөхдүүд нь асууж:
-Габровчууд яагаад чамайг сонгосон юм болоо?
-Зардлаа хэмнэж л байхгүй юу. Намайг тамхи татдагтүй, архи уудаггүй, хоол хороож шальдаггүй гэж судалчихгүй юу.


Габров эр Софияд сурдаг хүүгээ эргэж ирэв.
-Аав аа, би өнөөдөр 20 лев хэмнэсэн.
-Яаж?
-Автобус дагаж гүйгээд хичээлдээ хоцролгүй очсон.
-Тэнэг. Такси дагаж гүйсэн бол бүр илүү хэмнэхгүй юу!


Шинэ гэрлэсэн нөхөр бал сараа хадам ээжийндээ очиж өнгөрөөхөөр шийдэв. Тосгонд ирж хадам ээжийнхээ нэг өрөөнд тухлав.
Нэг хоног, хоёр хоног... Залуу хосууд сураггүй. Санаа зовсон хадам ээж, хаалгыг нь тогшив.
-Хүүхдүүд минь зүгээр үү?
-Зүгээр ээ. Хадам ээж ээ. Санаа зоволтгүй.
-Хоол унд авах уу?
-Үгүй ээ.
-Тэгээд юугаар хооллож байгаа юм бэ?
-Дурлалынхаа үрийг идээд цатгалан байна аа.
-За за. Хальсыг нь битгий цонхоор хаяарай. Галуу идвэл үхчихнэ шүү!


Шүүгч:
-Чи эцгийгээ идсэн нь үнэн үү?
Бяцхан матар:
-Үнээн.
-Эхийгээ идсэн нь үнэн үү?
-Үнээн.
-Ахыгаа бас идсэн гэл үү?
-Тийм ээ.
-Тэгэхээр чи ер нь хэн болж таарч байна аа?
-Өнчин матар.


Эмч, өвчтөнд:
-Хэлээ сайн гаргаад Аа-аа-аа, гээрэй.
Өвчтөний хэл бараг 20 см гарч ирэв. Эмч:
-Аа-аа-аа-аа...


Гурвай найз бүсгүй хэдэн жилийн дараа уулзав. Жаахан юм ууж амьдралаа ярьцгаана. Нэг дэх нь :
-Би нэг профессортой суусаан.
Хэдтэй юм?
-70 гарчихсан өвгөн л дөө.
-Нөгөө ажлаа яахав?
-Гэхдээ болгоод л байдаг юм.
Хоёр дахь хүүхэн:
-Би нэг генералтай суусан.
-Хэдтэй юм?
-80 хүрч ч яваа.
-Нөгөө ажлаа яахав?
-Болгоод л байна.
Гурав дахь нь:
-Би ч гэсэн биеэ үнэлэгч болсоон. Гэхдээ нөхөргүй.


-Танай цаг үйлдвэрийн үнэнээс хямдхан юм бол ашиг хаанаас нь олж байна.
-Засвараас аа, эрхэм ээ.


Шинэ орос уран зургийн музей үзэж байна. 19 дүгээр зууны үеийн нэг байгалийн зургийн өмнө удаан зогсож байснаа, зураачийнх нь нэрийг нь бичиж авч байна. Үзмэрийн тайлбарлагч:
-Танд энэ зураг их таалагджээ?
-Тийм ээ, зураач руу нь утасдаж ийм сайхан газар хаана байгааг нь асуугаад, очиж амардаг юм билүү гэж бодож байна.


Залуу эр, гэртээ нэг хүүхэн авчрав. Залуу, хүүхнийг оролдож эхлэв. Хүүхэн:
-Хоёулаа зүгээр л сайхан найзууд болъё л доо.
Залуу:
-Тэгвэл хоёулаа гараад хоёр хүүхэн олоод ирье.


Багш сурагчаасаа Порно сэтгүүл хурааж авав.
-Маргааш эх эцгээ дагуулж ирээрэй.
-Заавал маргааш гээд яах вэ, наад сэтгүүлийн чинь 42-43 дугаар хуудсанд байгаа.


Цагдаагийн дарга, цэрэгтээ:
-Хэрвээ би таныг дахиж, хулгайчийг бүхэл бүтэн 2 гудамж дамнуулан хөөж барих юм бол ажлаас чинь хална!


Автобусны жолооч:
-Архины дэлгүүрийн буудал.
Дараагийн буудалд ирэв:
-Архины дэлгүүрийн дарааллын дундах буудал.


Замын цагдаа:
-Та архи уугаагүй гэнэ ээ? Тэгвэл энэ цагаан зураасан дээгүүр яваадах.
-Аль, баруун нь уу, зүүн нь үү?


Захирал, галчийг дуудав.
-Та яагаад ажлын байран дээр архи уугаад байна?
-Шүд өвдөөд зайлсан юм.
-Тэгээд асгачихаж болдоггүй юм уу?
-Хайран санагдаад байх юм...


Хоолон гэр:
-Танайд өндөг яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм?
-Эх нь наад өндгийг чинь гаргах гэж, яаж зовдгийг та мэдэх үү...


Хоёр ажилчин:
-Манай даргыг золбин нохой хазчихсан гэнэ ээ.
-Тийм үү, золбин ч гэсэн ухаантай л нохой байна даа.


Шүүгч:
-Таныг бүлэг хүчингийн хэрэгт буруутгаж байна.
-Би ганцаараа л байсан шүү дээ.
-Хохирогчид босцгоо доо!


3 хүүхэн буу хална.
-Би урьд нь ерөөсөө мэддэггүй, анзаардаг ч үгүй байж. Манай нөхрийн төмсөг нь дандаа хүйтэн байдаг юм байна.
Нөгөө 2 нь өөрсдийн нөхрүүдийн халуун хүйтнийг үзэж ирэхээр болов. Маргааш нь 2 дахь хүүхэн:
-Нээрээ манай нөхрийнх бас хүйтэн байдаг юм байна ш дээ. Ёстой анзаардаггүй байж.
3 дахь нь үзэхээ мартчихаж. Маргааш нь хөх нүдтэй ирэв. Нөгөө 2 нь асууна:
-Чи яагаа вэ?
-Өглөө сэрэнгүүтээ бас мартчих нь гэж бодоод нөхрийнхийгөө үзсэн чинь халуун байдаг юм байна. Тэгэхээр нь гайхаад: "-Бусад эрчүүдийнх хүйтэн байхад чиний төмсөг яахаараа халуун байдаг билээ" гээд асуучихсан чинь...


Хоёр эр:
-Антон надтай үг ч дуугарахаа больж. Уг нь тэр надад насаараа л талархаж явах хүн дээ.
-Яасан юм бэ?
-Түрүүнд анд явж байгаад би сум алдаад Антоны малгайг цоо буудчихсан юм. Хэрвээ би жаахан л доогуур барьж байсан бол тэр өдийд үхсэн байх байсан даа.


Замын цагдаа, нэгэн сэжигтэй явж байгаа машиныг зогсоов. Хүүхэн жолооч байна гэнэ.
-Таны жолооны эрхийн үнэмлэх?
-Ингэж явж байгаа хүнд үнэмлэх өгөх хүн байх уу...


Олны танил хүний охин:
-Ааваа, өнөөдөр би машинаараа шонгийн мод мөргөчихсөн.
-Яаж байгаад?
-Тэртэй тэргүй сонин дээр гарахаар нь уншаарай.


Хулгайч, алт үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгайлсан юмнуудаа нэг хүнд зарахаар авчрав. Цаад хүн нь:
-Харамсалтай нь энд ориг юм нэг ч алга даа.
Хулгайч:
-Хм. Муусайн луйварчингуудыг яая даа.


Цагдаа, гудамжинд машины зогсоол дээр нэгэн хүүхэн хэвтэж байхыг хараад очиж асуув.
-Таны бие зүгээр биз, түргэн дуудах уу?
-Зүгээр ээ, би нөхрийнхөө машин зогсох газрыг харж байгаа юмаа.


Сурвалжлагч:
-Танай үйлдвэрт хэдэн хэн ажилладаг вэ?
-Дарга нартайгаа 30.
-Аа дарга наргүй бол?
-Хэд ч ажилладаггүй.


Хоёр эр кино үзэж байна. Гол баатар хадан дээрээс үсрэхээр завдана.
-Үсрэнэ!
-Үсрэхгүй!
-Мөрийцөх үү?
-Тэгье.
Гол баатар үсэрсэнгүй. Нэг нь нөгөөдөө мөнгө өгч байна.
-Би чиний мөнгийг авахгүй ээ. Би энэ киног өчигдөр үзчихсэн юм.
-Би ч гэсэн үзсэн л дээ.
-Тэгээд яагаад үсрэнэ гээд байсан юм?
-Хоёр дахь удаа дээрээ үсэрчих байх гэж бодсон чинь. Зориггүй амьтан!


-Би байшингаа даатгуулах гэсэн юм.
-Тэгэлгүй яахав. Хаяг, паспорт, регистрийн дугаар...
-Наадахыг чинь дараа нь биччихэж болно шүү дээ. Байшин маань шатаад дууслаа...


-Танай тосгонд эмч байдаггүй юм бол тэгээд та нар яахав?
-Өөрсдийнхөө үхлээр л үхэхгүй юу.

Сэтгэгдэл бичих!

2007-04-25 - unen aimaarrrrrr

Бичсэн: Зочин
http://www.blogmn.net/bolodM/3796/%D0%A8%D0%B8%D0%BD%D1%8D%D1%87%D0%B8%D0%BB%D1%81%D1%8D%D0%BD+%D0%BD%D1%8D%D1%80%D1%82%D1%8D%D0%B9+%2A%D1%85%D0%B0%D0%BB%D1%82%D1%83%D1%83%D1%80%D0%B4%D1%81%D0%B0%D0%BD%2A+%D0%A2%D1%94%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B4%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%BB%D0%B4+%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B0+%D0%BC%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B3+%D0%B8%D1%85+%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0%21%21%21.html
Хоблоос Засах

2007-04-25 - Сэтгэгдэл

Бичсэн: xvv
Нэг дор аймар их бичлэг бичцэн чинь залхуу хүрээд уншкүй байсан чинь онигоо монигоо бичдэг байшд Wink
Thanks сайхан инээгээд авлаа 42-43-р хуудсанд байгаа шүү Wink Tatajunah
Хоблоос Засах

2007-04-25 - Xaxaxaxaxa

Бичсэн: Uunee
Инээдтэй юмаа.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax