bolod.M

2007-04-25 - Болод.М миний афоризмууд

Хааяа хааяа янз бvрийн бодол толгойд эргэлдэнэ. Шvлэг өгvvллэг ер нь янз бvрийн юмны санаанууд. Гэхдээ тэр болгон бичээд тэр болгон юм болгоод байж чадахгvй. Гэхдээ тэднийгээ тэмдэглээд аваад байхад их зvгээр шvv. Яг миний vзэл бодол биш ч гэлээ Миний Афоризм бичигдвээ гэж ...

Секс бол дvр эсгэх урлаг
,,,
Мэдэхгvй бол ирээдvй, мэдвэл төгсгөл.
,,,
Тэмцэхийн тулд амьд байх хэрэгтэй.
,,,
Хайр амьд хvнд л хамаатай.
,,,
Толь хэрэв огт vгvйсэн бол тэр надад дурлах байсан.
,,,
Эгэл амьдрахыг хvсэж байгаа бол энэ дэлхий тохирохгvй. Тэгэхээр өөр гарaг руу ниссэн нь дээр.
,,,
Бурхан минь! Яагаад бvхний буруутан эрдэмтэн мэргэд, агуу суутнууд байдаг байна аа.
,,,
Эргэж харахаасаа өмнө таа. Эс бөгөөс зугт.
,,,
Дуугvй сууна гэдэг уучилж болшгvй хэрэг. Тийм хvмvvсээс л болгоомжлох хэрэгтэй.
,,,
Шvлэг бичихэд заавал нэр хэрэггvй.
,,,
Зураачаасаа зураг нь илvv чухал.
,,,
Айдас бол биелэлийн оршил.
,,,
Амьтай бvхэн хор
Амьгvй бvхэн хутга
,,,
Эхнэр болгон саальчин.
,,,
Хvмvvнлэг гэж хvн хvнээ идэхгvйг л хэлнэ. Бусад нь эрх чөлөө.
,,,
Янхан бол эрх чөлөөний тэмцэгч.
,,,
Сэтгэл нийлэхээ болиход алхаа нийлэхээ больдог.
,,,
Хийхээсээ өмнө бодох хийснийхээ дараа бодох ганцхан ялгаатай. Энэ бол амжилт.
,,,
Хvний биед бөөс яаж бий болдог тvvн шиг л дэлхий дээр бид тэгж бий болсон. Хvн амьтан цөм дэлхийн бөөс. Тэгхээр бөөс харь гаригаас чам дээр буугаагvй, чи гурилаар зуурч хийгээгvй шиг...
Хvн бөөснөөс vvссэн.
,,,
Сонингоор сайдын ширээн дээр суусан ялааг алах нь чухал.
,,,
Чоно хvнийг *чоно* гэж л боддог.
,,,
Сэтгэлд байхгvй зvйл чинь орчлонд ч байхгvй.
,,,
Мөнгө зээлдvvлэхээс зээлэх нь хялбар.
,,,
Чи vхсэн хойноо л бууны сумнаас айхаа болино. Харин хэл амнаас илvv их айсаар л байх болно.
,,,
Цас хайлах гэж ордог.
,,,
Би мэдэхгvй чадахгvй зvйлдээ л шаналдаг. Байхгvйд бол огт vгvй. Гэтэл одоо мэддэг чаддаг зvйлдээ шаналах боллоо...
,,,
Урмаар дутаж амьдарснаас усаар цангаж явсан нь дээр.
,,,
Хэзээ нэгэн цагт хvн vхэх нь vнэн. Хэзээ ч юм дэлхий ертөнц сөнөх нь магад. Гэтэл яагаад уран бvтээлчид нойр хоолоо хугаслан, ганцхан амь амьдралаа золиослон мөнхий бvтээл тууривсаар байна вэ?
,,,
Хоолыг удаан биш хурдан ид. Учир нь хэн ч удаан идэж чадна.
,,,
Мөнхийн рашаан олох тухай толгойгоо гашлагахаасаа өмнө
Мөхөж буй дэлхийгээ аврах тухай эхлээд гараа хөдөлгөх хэрэгтэй
,,,
Усыг ганцхан уухаас гадна долоож хөхөж болно.
,,,
Орчлонд би байгаа цагт тэр байж л таараа.
,,,
Завхайрлыг хориглох нь бодгал чанарын эсрэг гэмт хэрэг.
,,,
Хайрыг ганцхан гэж яригчид бол жинхэнэ худал жvжиглэгч хvмvvс.
,,,
Баяр гунигийнх ялгаагvй нулимс шорвог байдаг.
,,,
Сэтгэлдээ хэн нэгнийг алснаас амьдрал дээр алсан нь нvгэл багатай байж ч магадгvй. Эсвэл уучил.
,,,
Хvн ихэнхдээ биен дотроо байдаггvй.
,,,
Инээж, идэж ууж, унгаж, зvрх цохилж, ярилцаж, ширтэлцэж байна гэдэг амьд байгаа хэрэг биш. Vхэж байна л гэдэг амьд байгаа хэрэг.
,,,
Хvн болгон л нисэхийг хvсдэг.
,,,
Yнэгvй юм гэдэг vнэ хvндгvй байдаг.
,,,
Амьдрал бол хобби.
,,,
Өлссөн хvн зvрхээ иддэг.
,,,
Алт хараад баярлаж байна аа гэдэг тvvнийг талх болгож харж байна гэсэн vг. Ухаант хvнд баяр хvргэе.
,,,
Хулганд тавьсан хавханд муур орж болно.
,,,
Амттай хоолтой дэгээнд биш аятайхан өнгөтэй хоолтой дэгээнд загас орох нь элбэг.
,,,
Бурханы хамгийн суут бvтээл бол эмэгтэй хvнээс гаргаж авсан эрэгтэй хvн.
,,,
Миний амтыг шумуул л мэднэ.
,,,
Унтсан эмэгтэй бvрийнхээ ядаж нэрийг нэрийг санаж байгаа бол тэр журамт эр мөн.
,,,
Худал бол итгэл.
,,,
Сайхан муухай гэдэг зодох зодуулах шиг л зvйл.
,,,
Шvлэг бичихэд зав хэрэгтэй.
,,,
...Yхэхэд дэлхий баярлана.
,,,
Эр хvний мөрөөдөл бол орчлонгийн бvх сайхан хvvхний ...
,,,
Чин шудрага явснаас vхсэн нь хялбар аж.
,,,
Айж нэг, ичиж нэг, дурлаж нэг орчлонд жинхэнээсээ дулаацаж болно.
,,,
Татгалзахаас зөвшөөрөх нь хаялбар. Дараа нь арга олдож л таараа.
,,,
Толь бол миний хөрөг.
,,,
Над дээр загас сэлж, шувууд зэллэнэ.
,,,
Гоо сайхан бол бэлгийн сулрал.
,,,
Бусдаас дор бас дээр байх боломжгvй.
,,,

Сэтгэгдэл бичих!

2007-09-04 - Сэтгэгдэл

Бичсэн: seniorit_a_s
хэ хэ зарим нь жаахан сонин юумаа заваан в ч юм шиг.................
Хоблоос Засах

2007-04-26 - Marvelous!

Бичсэн: cpc
Hope there are more youths like you in Mongolia. Let me add one;
If you're about save a drowning person from water, then make sure you bring your cell phone out of your pocket and leave it on shore.
Does it make sense? Aparantly not a good one as yours! Keep it up!
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax