bolod.M

2007-04-25 - Бод бод бодын шийр…?

Би багаасаа л элдэв хөгийн асуулт таавар бодож олж хvнээр таалгах бас цуглуулах дуртай золиг байсан юм. Оюутан байхдаа залуучуудад зориулсан сонинд ажиллаж тэнд би энэхvv Бод Бод Бодын шийр...? буланг хийдэг байлаа. Хөгжилтэй шvv гэхдээ. Надад таалагддаг л юм. Бас нэг хобби ч байж мэдэх юм.

Та хариултыг нь харлуулаад маусаараа идэвхжvvлээд хараарай байж л байгаа бас инээхээ мартав аа хэхэ

1. Хав харанхуйд хав хар хувцастай… тэр юу вэ?
(цагдаа)

2. Аав, аав хоёр vг юугаараа ялгаатай вэ?
(эр, эм vг)

3. Негрvvд яагаад хар талх иддэггvй вэ?
(гараа хамт хазчих гээд байдаг болохоор)

4. Жин хасах хамгийн хурдан, сайн арга юу вэ?
(оо-д ороод хvндрэх)

5. “ГХХ” юу гэсэн товчлол вэ?
(гар хангалаг хийгч)

6. БНМАУ юу гэсэн товчлол вэ?
(бvгдээрээ нийлээд манайд архи ууя)

7. Хvн дөөвөн хөлтэй байсан бол яах байсан бэ?
(давхих байсан)

8. Хэрлэн, Буйр, Хараа, Орхон, Хөвсгөл энэ бvгд юу вэ?
(архины нэрс)

9. Хамгийн амттай хоолө
(өлссөн vеийн мөрөөдөл)

10. Нvдээ аниад юу vзэж болох вэ?
(зvvд)

11. Дорж Дондог хоёр өөд өөдөөсөө хараад сууж байв. Гэтэл Дорж гартаа нэгэн зvйл атгаад “энэ гарт “ш” vсгээр эхлэсэн нэртэй нэгэн зvйл байгаа таа” гэв. Дондог нэрлэсээр байгаад арай гэж “шvдэнз” гэж таалаа. Гэтэл Дорж дахиад л нөгөө гараа харуулж энэ гарт “б” vсгээр эхлэсэн нэртэй зvйл байгаа таавал унаж яваа машинаа өгнө гэв. Дондог бараг бvх л “б” vсгээр эхлэсэн зvйлсийг нэрлээд тааж чадсангvй. Тэр юу байсан бэ?
(бас нэг шvдэнз)

12. Горшоокондоо сууж байсан жаал хvv ааваасаа “салбар” гэж юу гэсэн утгатай vг болохыг асуужээ. Аав хэрхэн ойлгомжтойгоор тайлбарласан бэ?
(чиний наад сууж байгаа горшоок чинь манай жорлонгийн нэг салбар нь байгаа юм)

13. Авч явж болдоггvй, ямагт л байрандаа байж байдаг маш vнэтэй ямар зvйл байдаг вэ?
(эх орон)

14. Ерөнхийлөгч яагаад гадаадаас илvvтэй хөдөөгvvр явдаг вэ?
(нэгд гадаадынхан биш ард тvмэн нь тvvнийг сонгодог, хоёрт хөдөөнийхөн тvvнд морь мал бэлэглэх ч энvvхэнд)

15. Монголд хvмvvсийн мөнгийг авчихаад эргvvлж өгдөггvй газрыг юу гэж нэрлэдэг вэ? (банк бус санхvvгийн байгууллага)

16. Татварийн газар орвол яах вэ?
(нvцгэн гарна)

17. Монголд ямар хоёр цагаар ажлаа амжуулдаг вэ?
(vдээс өмнө, vдээс хойш)

18. Азарган тахиа яагаад өглөө эрт донгоддог вэ?
(эм тахиагаа босохоос өмнө ярьж авч байгаа юм)

19. Бурхан яагаад хvнд нэг ам хоёр чих заяасан бэ?
(их сонс ч бага ярь гэж)

20. Монгол Америк хоёр юугаараа ижил вэ?
(хоёуланд нь “м” vсэг)

21. Од болоход юу хэрэгтэй вэ?
(пуужин)

22. Монголд анх ардчилалыг ямар гурван зvйл оруулж ирсэн бэ?
(пянз, жинс, бохь гурав)

23. Та нулимсаа юугаар арчдаг вэ?
(гараараа)

24. Та балгадаг уу?
(мэдээж цайгаа долоож уултай биш, балгалгvй яахав)

25. Чингис, Хубалай, Өгөөдэй, Напелион, Багабанди ... эд нар юу вэ?
(архи)

26. Болжмор ямар шувууны эцэг вэ?
(ангаахайныхаа)

27. Уулын өөдөө салхины дагуу гvvж яваа хоёр цэргийн vс хаашаа хийсэх вэ?
(цэрэг vсгvй байдаг)

28. Чи чихдэгээрээ чих, би алцайдагаараа алцайя тэр юу вэ?
(товч товчлох)

29. Хамгийн худалч гурван хvн?
(зохиолч, цаг уурч, жvжигчин)

30. Савтай сvv рvv хулгана орвол яаж гаргах вэ?
(муур хийж)

31. Орчлон ертөнцийн хамгаалагч тэр хэн бэ?
(волтрон)

32. Хvнд юм өгөхөд нь хариу юу гэж хэлдэг вэ?
(дахиад)

33. Баас хатахыг өөрөөр юу гэж хэлж болох вэ?
(өтгөн бөглөрөх)

34. Нэг давхараас яас таван давхараас унасан юм шиг унах вэ?
(нэг давхраасаа таван удаа унах)

35. Дарга эм хvн хоёр юугаараа ижил вэ?
(бэлгэнд дуртайгаараа)

36. Эжээс минь төрсөн гэхдээ би биш тэр юу вэ?
(ах, эгч, дvv)

37. Унзад хөгшин улаан галд бөгсөө шарна тэр юу вэ?
(тогоо)

38. Эмч нар яагаад хагалгаа хийхдээ ам хамраа боодог вэ?
(алдаа гаргалаа гэхэд хэн нэгэнд мэдэгдэхгvй гэж)

39. Хамгийн залуу тахиаг ву гэдэг вэ?
(өндөг)

40. Өндөгөн дотор юу байдаг вэ?
(өд)

41. Эр хvний хоёр хөлийг тайраад банзал өмсvvлбэл юу болох вэ?
(хонх)

42. Юуны эмч өвчтөнтэйгээ явалдаж болдоггvй вэ?
(малын эмч)

43. Чоно яагаад ой руу гvйсэн бэ?
(ой чоно руу гvйхгvй учраас)

44. Нэгэн арал дээр өөрсдийгөө дандаа хөөрхөн гэж боддог хvvхнvvд амьдардаг байжээ. Гэтэл тэрхvv арал дээр нэгэн золгvй эр хөвөн ирж гэнэ. Арлын хvvхнvvд бvгд тvvнийг бvчин ирж намайг сонгохгvй бол чамайг ална гэцгээжээ. Залуу нэгэн vг хэлтэл хэн ч тvvнийг алалгvй орхижээ. Тэр юу гэж хэлсэн бэ?
(хамгийн царай муутай нь наймаг ал)

45. Хоёр биедээ хайртай хос хадны ирмэг дээр зогсож байжээ. Гэтэл хvvхэн нь гэнэт “чи надад хайртай бол тvvнийгээ баталж эндээс vсэр” хэмээжээ. Гэтэл сэргэлэн эр нэгэн өгvvлбэр хэлсэнд хvvхэн тvvнийгээ тэврэн тэд амар сайхандаа жаргажээ. Юу гэж хэлсэн бэ?
(хэрвээ чи надад хайргvй бол намайг тvлх)

46. Зоосон мөнгө 5,10,15,20,50-тынх байдаг. Надад хоёр зоос байна. Нийлээд 20 мөнгө болж байна. Гэхдээ нэг нь 15-тын зоос биш. Ямар хоёр зоос надад байна вэ? (10-тын хоёр зоос)

47. Дvvрэн устай аяганд чулуу хийхэд хэсэг ус асгарав. Хөнгөн болсон уу?
(vгvй)

48. Тэмээ яагаад буйлдаг вэ?
(ярьж чадахгvй учраас)

49. Хэзээ ч “тийм” гэж хэлж болдоггvй ямар асуулт байдаг вэ?
(чи унтаж байна уу?)

50. Надаас жаахан байж намайг өргөөд даадаг тэр юу вэ?
(дөрөө)

51. Тэвч тэвч тэвчихгvй бол… ?
(бэлгэвч хэрэглэ)

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax