2007-04-25 - Хөгжилтэй таавар
Би багаасаа л элдэв хөгийн асуулт таавар бодож олж хvнээр таалгах бас цуглуулах дуртай золиг байсан юм. Оюутан байхдаа залуучуудад зориулсан сонинд ажиллаж тэнд би энэхvv Бод Бод Бодын шийр...? буланг хийдэг байлаа. Хөгжилтэй шvv гэхдээ. Надад таалагддаг л юм. Бас нэг хобби ч байж мэдэх юм.
Та хариултыг нь харлуулаад маусаараа идэвхжvvлээд хараарай /эсвэл Ctrl+A дээр дараарай/ байж л байгаа бас инээхээ мартав аа хэхэ
1. Март, Ёолк гэж юж вэ?
(эмэгтэйчvvдээ мартдаг баяр, шартаад маргааш нь ёолдог баяр)
2. Оцон шувуу, тарвага хоёрын аль нь тvрvvлэх вэ?
(тундарт тарвага байхгvй)
3. Ээж охин хоёр юугаараа адилхан бэ?
(хvйсээрээ)
4. Ямар хvн авах биш өгөх дуртай байдаг вэ?
(боксчин)
5. “Мод”-ны голд юу байдаг вэ?
(о vсэг)
6. Хоёр гуяны хооронд улаан мах зvтгэнэ тэр юу вэ?
(морин тэрэг)
7. 100 төгрөгөө 300 найздаа яаж өгөх вэ?
(аяга самар аваад өгөх)
8. Дусал дусал бороотой vдшээр дурласан охиндоо дуу аялан очсон Дондог ямар цэцэг аваачиж өгсөн бэ?
(нойтон цэцэг)
9. Нар, сар, од гурвын дунд юу байдаг вэ?
(таслал)
10. Эмээгийн эмээ хэд насалсан бэ?
(эмээгээсээ өөрөө асуу)
11. Бvх насаараа бэлтгэсэн шилдэг тагнуулчаа амеркчууд оросруу илгээжээ. Гэтэл өнөөх нь онгоцноос буунгуутаа л баригдчихжээ. Яагаад?
(хар арьстан байсан учраас)
12. Хамгийн хурдан дэлхийн нөгөө талд яаж очих вэ?
(доошоо нvхлээд)
13. Ухаантай болох хамгийн сайн арга?
(тэнэгээ нуух)
14. Тэнэг хэдийд ухаантай болдог вэ?
(дуугvй vедээ)
15. Дvvргэж болдоггvй ямар сав байдаг вэ?
(цоорхой)
16. Өрөөлийн эхнэрт таалагдаагvй бэлгээ яах вэ?
(өөрийн эхнэртээ өгнө)
17. Нэгэн мэргэн хvнээс Гитлер өөрийгөө хэзээ vхэхээ асуужээ. Мэргэн хvн “та еврейчvvдийн баяраар vхнэ” гэж хариулжээ. Энэ мэргэ биелсэн vvө
(Гитлерийн vхсэн өдрийг еврейчvvд баярын өдөр болгон тэмдэглэдэг болсон учраас мэргэ биедсэн)
18. Оюутны гуанзанд яагаад найтайж болдоггvй вэ?
(хуушуур нь хийсчих гээд байдаг тул)
19. Дорж айлд ороод таван бууз идэв. Хэдэн цаг болж байсан бэ?
(таван цаг)
20. Мөсөн дээр мөнгөн аяга сар тэр юу вэ?
(оньсого)
21. Мөсөн дээр мөнгөн аяга сар тэр юу вэ?
(олз)
22. Номын голд юу байдаг вэ?
(о vсэг)
23. Хvн яагаад эргэж хардаг вэ?
(ардаа нvдгvй учраас)
24. Ямар хvн толинд хардаггvй вэ?
(сохор)
25. Yхрийн махыг муутгалгvй яаж удаан хадгалж болох вэ?
(амьдаар нь)
126. Дээвэр дээр азарган тахиа өндөглөж ээ. Хаашаа өндөг унасан бэ?
(азарган тахиа өндөглөдөггvй)
27. Хайртай хоёр хос өндөр хадан дээрээс vсэрч амиа хорложээ. Тэд vсрэхийнхээ өмнө гурван vг хэлжээ. Юу гэж хэлсэн бэ?
(нэг хоёрын гурваа)
28. Арван давхараас унах нэг давхараас унахын ялгаа?
(аа пид, пид аа гэж орилихоороо)
29. Ялаа цанатай хvн хоёр уралдахад аль нь тvрvvлэх вэ?
(өвөл ялаа байхгvй)
30. Нохой яагаад яс зуугаад явдаг вэ?
(гаргvй учраас)
31. Голоос ямар чулуу олж болохгvй вэ?
(хуурай чулуу)
32. Гадаа бороо орж, салхи салхилж байв. 10 давхарын айлын цонхоор нэгэн шувуу орж ирэв. Ямар шувуу байсан бэ?
(норсон шувуу)
33. Хөлөг онгоцны шат уснаас 10 метр өндөрт байв. Усны төвшин цагт 4 метрээр нэмэгдэж байв. Хэдэн цагийн дараа шат усанд хvрэх вэ?
(хэзээ ч хvрэхгvй, учир нь усны төвшин нэмэгдэхэд онгоц дагаж дээшлэнэ)
34. Нэгэн эр өрөөнийхөө цонхыг онгойлгосноос болж маш олон хvний амийг хороож насаараа хоригдох ял авчээ. Яагаадө
(тэр шумбагч хөлөг онгоцны цэрэг усан цэрэг байжээ)
35. Яарвал даарна яарахгvй бол яах вэ?
(хөлдөнө)
36. Жек, Жеми хоёр амьдардаг байж. Нэг удаа Жек мал болтолоо архи уугаад гэртээ ирж гэнэ. Шөнө дунд ам нь ангасанд согтуу Жек гарт тааралдсан савтай усыг дуслыг ч vлдээлгvй ууж орхиж. Өглөө бостол хөөрхий Жеми нь vхчихсэн байжээ. Яагаад?
(Жеми нь загас байсан. Жек хорготой усыг бvгдыг нь уучихсан болохоор хөөрхий загас хатаж vхжээ)
37. Дандар хvvгийн боов дандаа босоо тэр юу вэ?
(данх)
38. Багш юугаар амьсгалдаг вэ?
(хvчилтөрөгчөөр)
39. Машин юун дээр явдаг вэ?
(хийн дээр)
40. Тэмээ ус уулгvй хэр удаан явдаг вэ?
(хатаж vхтлээ)
41. Нэгэн хус мод 30 мөчиртэй юмсанж. Мөчир тус бvрд 3 алим ургадаг. Тvvнээс сондгой тоотой өдөр бvр 2 авбал хэд хоногийн дараа алим дуусах вэ?
(хус модонд алим ургадаггvй)
42. Ямаа 10 нас хvрээд яадаг вэ?
(11 нас хvрнэ)
43. Хав харанхуйд, цав цагаан даавуун дээр, цаг гучин минут хvслээ хангана. Тэр юу вэ?
(театарт кино vзэх)
44. Ленин багш самаа аль халаасандаа хийдэг байсан бэ?
(тэр халзан байсан)
45. Төө хэрийн биетэй тэрvvхэндээ vстэй, цаашаа наашаа холхиулдаг, цагаан хөөс сахруулдаг, удаан хэрэв холхиулвал улаан цус ч гардаг тэр юу вэ?
(оо сойзоор шvдээ угаах)
46. Зvvдээ ярихын тулд эхлээд яах хэрэгтэй вэ?
(сэрэх)
47. Ямар хvн vгэнд ордоггvй вэ?
(дvлий)
48. Би бол хvvхэд гэдэг vг ирээдvй цагт ямар болж хувирах вэ?
(би хvvхэдтэй)
49. Хар цагаан хоёр хаан дайтаж гэнэ. Хар хаан маргаашийн шийдвэрлэх тулаанд өөрийгөө ялах боловуу яах бол хэмээн шөнөжин цурам хийсэнгvй. Үvрээр гадагш гарахдаа vvднийхээ харуулаас би өнөөдрийн тулаанд ялах боловуу эсвэл ялагдах боловуу хэмээн асуужээ. Харуулын цэрэг хариуд нь та энэ дайнд ялна би таныг ялж байна гэж урд шөнө зvvдэлсэн хэмээн баяртайгаар хариулжээ. Хар хаан ихэд хилэгнэж тvvнийг тэр даруйд нь цаазаар авахыг тушаажээ. Яагаадө
(харуулын цэрэг унтах ёсгvй)
50. Уухай туухай баатар, ууцан дундуураа тасархай баатар шоргоолж биш тэр юу вэ?
(мисс)
51. Чих яагаад харах vvрэгтэй болдог вэ?
(чих байхгvй бол малгай тогтохгvй доошоо болоод нvдийг тагалж юм харахгvй болгоно)
52. Яагаад чоно тvvхий мах иддэг вэ?
(чанаж чадахгvй болохоор)
53. Эв эрvvл хvvхэд яагаад талх маслаа идэхгvй байна вэ?
(байхгvй юм чинь)
54. Ээж аав, ах эгчийгээ алсан хvн ямар хvн бэ?
(өнчин)
55. Дээгvvр дээгvvр, доогуур доогуур, хажуугаар хажуугаар, голоор голоор тэр юу вэ?
(нуруу маажуулах)
156. 3 өндгийг 2 аав, 2 хvv яаж идэх вэ?
(нэг нэгээр нь. Учир нь өвөө, аав, хvv гурав юм)
57. Би сургууль явах замдаа 50 төгрөг олсон. Хэрэв хоёулаа явсан бол хэдэн төгрөг олох байсан бэ?
(25 төгрөг)
58. Нэг хvн хоёр тэмээг хэрхэн зэрэг унах вэ?
(хээлтэй тэмээ)
59. Нэг айлын гурван эрэгтэй хvvхэд бvр нэг эгчтэй. Энэ айл хэдэн хvvхэдтэй вэ?
(дөрөв)
60. Бэлэвсэн эхнэрийнхээ дvvтэй сууж болох ууө
(vгvй. Учир нь эхнэр тань бэлэвсэрсэн бол та мажийсан)
61. Ямар хvн бусдад хамгийн их мэхлvvлдэг вэ?
(ухаантан)
62. Худалч хvн ямар байх ёстой вэ?
(ой сайтай)
63. Хэний санал хэзээ ч өөрчлөгддөггvй вэ?
(талийгаачийн санал)
64. Яаж яваа хvн унадаг вэ?
(гvйж)
65. Яаж яваа хvн унадаггvй вэ?
(мөөхөж)
66. Хамгийн ичимхий хvн гэж ямар хvнийг хэлэх вэ?
(өөрөөсөө ичигч)
67. Ямар хvн чалчаа байдаг вэ?
(бодож чаддаггvй)
68. Хамгийн инээдэмтэй атлаа хэзээ ч биелэхгvй хvсэлө
(бvгдэд таалагдах)
69. Хvнийг танихын тулд яах хэрэгтэй вэ?
(хайрлах хэрэгтэй<)
70. Маш их газар сэндийчэж, маш багыг ологч тэр юу вэ?
(алт хайгчид)
|