2007-05-01 - Дурлалын цонх
Өөдөөс харсан байрны цонхруу ширтэх би дуртай
Өөрөө би тvvнд дурлалын цонх гэж нэр өгсөн
Yнсгэлжин тэнд л амьдардаг
Yргэлж хөшиг нь нээллтэй байдаг өрөөндөө орж ирэх нь
Yлгэрийн эхлэл шиг байдаг
Өрөөндөө тэр ганцаараа бvжиглэж дуулдаг
Өмссөн хувцасаа нэг нэгээр нь тайчиж шидэлдэг
Өнгө өнгийн даашинз өмсөж өөрийгөө тольддог
Өргөн орон дээрээ тэрийн хэвтээд цурхиртал уйлдаг
Өдөр ингэж л өнгөрдөг
Толиныхоо өмнө тvvнийг эргэлдэх тэр л vед
Толь биш орчлонгийн хамгийн гайхалтай уран зураг амилдаг
Тvvнийг бvтээгч зураач нь бурхан биш тэр өөрөө байдаг
Тэр vед vvдэн дээр нь баглаа цэцэг барьсан нэгэн эр ирдэг
Амандаа амраг хайрын vгээ давтаж хэсэг хавчигнаж зогсдог
Хаалганы хонхонд зориг муутай хvрч удаан дардаг
Хуруунд нь хуримын нь бөгж нулимс шиг vзэгддэг
Дурлалын цонх унтарч
Сар бидэн хоёр
Сайхан хайр дурлалын тухай vлгэрээ эхэлдэг ...
Өөдөөс харсан байрны цонхруу ширтэх би дуртай
Өөрөө би тvvнд дурлалын цонх гэж нэр өгсөн...
|