bolod.M

7/31/2007 - Амин , Масиас, Бокасса Улсаа хувийн өмч болгосон дарангуйлагчид

Далаад онд ТАБНУ, Уганда, Экваторын Гвиней улсуудад Бокасса, Амин, Масиас гэж гурван дарангуйлагч гарч ирсэн билээ. Бокасса хууль ёсны ерөнхийлөгч, өөрийн хамаатан Давид Даког тvлхэн унагасан. Амин танкны хvчээр замаа шулуутгасаң. Миасиасыг испаничууд ерөнхийлөгч болгоод явсан.
Энэ гурван хvн дорхиноо дэлхийн баячуудын эгнээнд багтсан билээ. Бокасса ТАБНУ-ын vндэсний бvх баялгийг өөрийн хувийн өмч гэж тооцсон. Амин Угандын эдийн засгийг балгас мэт болгосон. Масиас улсын санг өөрийн касс гэж vзсэн. Ингэж байж гурвуул vлгэрт гардаг шиг дороо баяжсан билээ.

Амин францын Фигаро сонинд өчихдөө "Улсыг захирах нь хувийн компанийг удирдахтай адил. Компаний төлөө зvтгэснийхээ төлөө хөрөнгийг нь дураар зарцуулах эрх надад буй" гэжээ.
Бокасса Францын, Амин Английн, Масиас Испанийн армид офицер байв. Эдгээр улсууд нь гурвууланг нь дэмжиж тэтгэж байлаа. Дэмжихийн сацуу, бид л удирдахгvй бол африкчууд ийм л болж байгаа юм даа гэж сурталчилдаг байсан.
Масиас 45 албан ёсны өргөмжлөлтэй байв. Улсын нэгэн тvгээмэл лоозон нь "Масиасын төлөө Бурхан Экваторын Гвинейг бvтээсэн юм" хэмээнэ. Амин насан туршийн ерөнхийлөгч, фельдмаршал, олон улсын эрхийн доктор, Британий эзэнт улсыг ялан дийлэгч гэгдсэн. Бокасса улсаа vе залгамжлах хаант улс болгон тунхагласан билээ. Амин Масиас хоёр Гитлерийг, Бокасса Наполеоныг биширдэг байв.
Угандын дарангуйлагч Иди Амин уг нь хөгжилтэй нэгэн офицер байжээ. Тэр хаана л байна, тэнд инээд баясал vvсдэг байжээ. Гэхдээ мань хvний хошигнол хэнийг ч гомдоохооргvй эвлэгхэн. Бас Амин бор дарс яггvй хvртчихнэ. Энэ нь тvvнийг бvх хvнтэй найз нөхөр болгожээ. Хамаг мөнгөө хvн дайлаад л vрчихнэ. Зарим нь, энэ гэмгvй сайн хvнийг архи л баллана гэлцэж, архичин болно доо, хөөрхий гээд гуниг царайлна.
Аажимдаа тэр харьцах хvнийхээ хvрээг хумьжээ. Өөрийнх нь цэцэрхлийг бишрэгч офицеруудтай л архидах болж. Гэхдээ ямагт л ялихгvй байдлаа ялан дийлж, хувьсгал хийж хэн болохоо харуулна гэж ярина. Тvvнийг хөндлөнгийн хvмvvс архины цагаан солио туссан хэмээн таамаглаж, төдийлөн vл ойшооно.
1971 оны нэгэн өдөр Амин хамсаатан офицеруудынхаа хамтаар төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч Оботег унагажээ. Өөрийн алиа марзан, архичин соггуу багийг хуу татан хаялаа. Тэрбээр харгис хэрцгий, хязгааргvй шуналтай нэгэн байжээ.
Өөрийнх нь дургvйг хvргэж байсан 500 гаруй хvний нэрсийн аль эрт бэлдчихсэн жагсаалтыг гаргаж ирээд, оботеистууд хэмээн цаазаар авав. Одоо л нэг Угандад тайван амьдарч болох боллоо гэж тэр ярьжээ. Хамгийн vнэнч фенvvдийгээ өндөр албан тушаалд тавьж байсан бөгөөд тэдний олонх нь бичиг vсэггvй байв. Гагцхvv улсын эд баялгийг тонохыг л тэд мэднэ.
Гэхдээ Аминыг хэрхэн гvйцэх билээ. Хурандаа цолоос фельдмаршал руу дэвшихэд хоёрхон цагийг зарцуулсан тэрбээр эдийн засаг, нийгмийн бvх салбарыг удирдах онцгой эрхийг өөртөө олгосон. Оюуны "хөрөнгө оруулалтынхаа" төлөө тэр улсын орлогын тавин хувиар шагнуулах эрхтэй гэсэн хууль гаргав. Уг тавин хувь нь зуун хувь болж өссөнийг таахад тvвэггvй.
Хөвөн, кофе, цай, хушга, шар будааны тариаланг Иди Амин vр ашиггvй байна гэсэн нэрийн дор улсын болгов. Тодруулбал, өөрийн хувийн өмч болголоо. Ямар нэг ферм юм уу, vйлдвэрийн эзэн дээр Амины хvмvvс ирээд л "их фельдмаршалд аж ахуй чинь таалагдлаа, тийм учир азтай тавилангаа биширч, өчvvхэн өмчөө аугаа жанжиндаа өргө" гэдэг байв. Хэрэв vгvй гэвэл оботеист гэгдэн, наад зах нь матар vржvvлгийн газрын амьд хоол болно. Эсэн мэнд vлдэхийг дээд хувь заяа хэмээсэн хөөрхий хvмvvс vй олноороо өмчөөсөө татгалзаж, Идид өрөн барьж байлаа.
Амин дорхиноо дэлхийн 100 баян хvний тоонд оров. "Уганд бол Бурхнаас надад заяасан миний хувийн компани, угандчууд бол манай компаний ажилтнууд" гэж байн байн давтах боллоо. Улсыг компани гэж vзэж л удирдах ёстой гэсэн болхидуу "онол" дэвшvvлэв.
Энэ бодолдоо хэт автсан Амин хvн ардыг ямар ч эрхгvй болгосон төдийгvй, өөрийн каква угсаатныг хамгийн аугаа дээд vндэстэн гэж зарлаад, бvгдийг нь "компаний удирдах местvvд" дээр томилов. Каква бус угаңдчуудыг хэзээ ч удирдах ажил хийж болохгvй боолууд хэмээсэн. Нvvдэлчин карамажонгуудыг мал хариулдаг мал гэж тооцож байв.
Амин зөвхөн харгислалын тусламжаар л дэглэмээ тогтоон барьж байлаа. Vсэг бичиг vл мэдэгч тvvний мэргэн ухаанд өчvvхэн төдий эргэлзсэн хэн ч гэсэн аймшигт тарчлалаар төгсөнө. Английн колоний армид байхдаа л тэр хэрцгийгээрээ зард гарч, Боомилогч хоч зvvжээ. 50—иад онд Кенид гарсан бослогыг даралцаж байхдаа Иди олон хvнийг боомилж алсан байна. Хожим тэр угандын ард тvмнийг боомилон, хамаг шvvсийг нь сорсон.
1979 онд Угандын өмнөд хэсэгт Амины эерэг бослого гарлаа. 1эднийг дор нь дарж, зугтсан босогчдыг мөшгих нэрийн дор *анзаний нэлээд нутгийг эзлэн авчээ. Эзэлсэн нутагтаа Амин өөрийн дэглэмийг тогтоож, ард иргэдийг нь харгислан дээрэмдэв. I Vнд эгдvvцсэн Танзаний арми угандын зэвеэгт хvчинд vхлийн цохилт өглөө. Уганд даяар Амины эсрэг бослого өрнөж, манай хvн Англи руу зугадахаас өөр аргагvйд хvрчээ. Лондон дахь тансаг ордондоо ирээд Амин "8 жилийн дотор компаниасаа олж болох бvх ашгийг би авч чадсан. Надад харамсах юм алга. Уганд бол угаасаа явуургvй компани байсан юм. Тэгээд л дампуурлаа" гэжээ. Тэрбээр насан эцэслэтлээ Европод алт алмазан дунд хөлбөрөн жаргасан юм.
1968 онд испаничууд Экваторын Гвинейг орхин одохдоо колоний захиргааны дуулгавартай хичээнгvй албан хаагч Нгема Масиасыг ерөнхийлөгч болгоод явжээ. Масиас эелдэг зөөлөн ' зангаараа алдартай байв. Гэтэл энэ бяцхан улсын ерөнхийлөгч болонгуутаа дэлхийд зартай дарангуйлагч болчихдог байна шvv.
Өөрийг нь бишрэн шvтээгvй хэн бvхнийг тамлан хороож : байв. Онцгой жигшлийг нь төрvvлсэн нэгнийг тэр ордондоо , тамлуулах агаад тарчлан зовохыг нь харж таашаал авна. Нгемаг тэргvvн болохоос өмнө Экваторын Гвинейд 300 мянган хvн аж төрж байв. Дарангуйлагч богино хугацаанд 50 мянгыг нь цаазаар авлаа. 100 мянган хvн айдас хvйдэст автан дvрвэжээ. Vлдсэн 150 мянгын 60 мянга нь шоронд сууж байв. Масиасын олон цол хэргэмийг нэрлэхдээ өчvvхэн алдаа гаргахад л улс төрийн хоригдол болоход хангалттай байв. Тэднийг Масиас хувийн боолууд болгон ашиглана. Масиас мөнхийн хутагт аугаа ерөнхиийлөгч, боловсролын гроссмейстер, ертөнцийн гайхамшиг гэхчилэн 45 гуншинтай. Католик сvмvvдэд мөргөлөө "Бурхан Масиаст зориулж Экваторын Гвинейг бvтээсэн юм" гэж эхлэхийг тушаасан. Хожим бvр "Масиасаас өөр Бурхан vгvй" хэмээхийг зарлигдсан.
Ард тvмэн Масиаст мөргөж, тvvний төлөө л ухамсарт амьдралаа зориулах ёстой гэж албан ёсны vзэл сурталд номлоно. Жил бvр Масиас 25 сая паундын цалин авч байв. Мөн улсын аж ахуйн гол vндэс болсон какао, кофе, бананы тариаланг хувийн өмч
болгожээ.
Масиас улс төрийн хоригдол 60 мянган хvнээс гадна, Рио Муни мужийн 40 мянган оршин суугчийг жинхэнэ боол болгон хувиргажээ. Тvvний бодлоор бол, хоёрхон мужтай энэ улсын Фернандо Погийнхон нь болохоор арай дээгvvр хvмvvс, Рио Мунигийнхан доод арьстнууд аж.
Тэдгээр боолчуудад ямар ч эрх байгаагvй бөгөөд чармай нvцгэн ажиллана. Боол эзэмших ёсыг сэргээсэн нь Масиаст асар их орлого оруулж байв. Сvvлдээ бvр фернандо почуудыг ч олноор нь боолчлох болжээ. Экваторын Гвиней тэр vед Африкийн концлагерь хэмээх эрхэм сайхан алдар нэртэй байлаа.
Улсынхаа хамаг мөнгийг сороод зогсолгvй, гадаадаас асар их зээл тусламжийг аваад мань хvн халаасалчихна. Төрийн албан хаагчдад цалин өгөхөө байв. Бvх кассууд хов хоосон болов. Харин Гвинейгээ асар том боолын аж ахуй болгон хувиргасан Массиас л баяжсаар. Тансаг ордондоо тэрбээр Европоос урьсан хvvхнvvд болон жvжигчид, хөгжимчидтэй өдөр шөнөгуй наргиж хэвтэнэ.
Экваторчуудын дvрвэх нь улам ихэссэн тул Массиас хөвдөг бvхнийг живvvлжээ. Загасчид авто дугуйны камер vлээж холбоод тэнгист гардаг болов. 1976 онд 100 сэхээтэн улс орноо аврах төлөвлөгөө боловсруулаад тvvнд бараалхжээ. Тэднийг олон өдрийн турш тарчилган хөнөөсөн байна. 1979 онд ард тvмний тэвчээр барагджээ. Тэртэй тэргvй гарцаагvй сvйрэл нvvрлэсэн тул тэд vхэл, тамлалаас айлгvй эртлэн босов. Зальт Масиас өөрийн vеэл дvv Мбасогод тэднийг толгойлохыг даалгав. "Ахынхаа эсрэг ч тэмцэж чадах шударга" Мбасогог боолчууд дэмжлээ. Vеэл дvv болохоор цаагуураа хамаг баялгаа зөөж гаргахад нь ахдаа тусалж байв. Масиас мөн л vлдсэн насаа Европод цэнгэж өнгөрvvлжээ.
1965 онд Төв Африкийн БНУ-д эргэлт гарч, ерөнхийлөгч Дако амиа алдаж, сууринд нь Францын армид 23 жил зvтгэсэн, францын иргэн Жан Бедель Бокасса заларлаа. Ердөө л маргааш нь vндсэн хуулийг хvчингvй болгож, парламентыг тарааж, бvх намыг хориглов. Улсаа хэмжээгvй эрхт эзэн хаант улс болгон зарлалаа. Алмазын ордууд бол эзэн хааны хувийн өмч гэж мэдэгдэв.
Хаан титмийн ёслолд тэр францын уран дархчуудаар бvтээлгэсэн 2000 бриллианттай титим, 2 тонн алтаар урласан сэнтийг авчруулав. Мөн Европоос 44 люкс мерседес, 6 лимузин мерседес, дээд зэргийн 22 тн шампан, 150 тн дарс, мөн хамгийн цэвэр vvлдрийн 130 цасан цагаан хөлөг морьд гээд л тоо томшгvй олон тансаг зvйл захиалан ирvvлжээ. Наполеоны хаан суудалд залрах ёслолоос нэг ч зvйл зөрөх ёсгvй, гэхдээ илvv тансаг сvрлэг байж болно гэж Бокасса заавардсан аж.
Титмийн ёслолд 500 сая доллар vрсэн байна. Гэвч Бокасса vvнд санаа зовсонгvй. Очир эрдэнийн асар их баялаг тvvний хөмрөг рvv урссаар. Шуналт дарангуйлагч эдийн засгийн бусад салбар луу ч тэмтрvvлээ сунгаж, ээлж дараалан залгиж байлаа. Улс оронд өлсгөлөн болж байхад тэр Европод бас нэгэн цайз худалдан авахаар аялж явдаг. Гадаадын одонгоор шагнуулах донтой тэр vvнийхээ төлөө бусад улсын сайд тvшмэдийг хайр найргvй өндәр vнээр хахуульддаг байлаа. Кремлийн алмазын санд харамгvй бэлэг өргөж, коммунистуудын сэтгэлийг хөдөлтөл бриллиантаар гар Цайлгасныхаа дараа Зөвлөлтийн одонг ч хvртжээ.
Сөрөг хvчнийхэн аймшигт харгислалд өртөж байв. Тусгай ангийн цэрэг байсан, каратэ сонирхдогтэр эсэргvvцлийн хөдөлгөөний удирдагчдыг шуудайд хийж дvvжлээд дасгал сургуулиа хийнэ. Онцгой заналт дайснуудынхаа махаар амтат зоог бэлдэхийг тушаана. Хөрөг зургийг нь хvндэтгээгvй гэсэн шалтгаар бага сургуулийн нэг ангийн бvхсурагчдыгтэр ачааны машин биечлэн жолоодож, дайрч алжээ.
Тvvний даварсан байдалд эгдvvцсэн Франц улс сөрөг хvчний шударга тэмцлийг дэмжих нэрийн дор 3 рот десантчин илгээж, Бокассаг огцруулжээ. Францын иргэнийх нь хувьд тvvнийг шvvх бvрэн эрхтэй ч тэгсэнгvй. Тvvнд улс төрийн орогнол олгоно гэсэн Котдивуар улсад хvргэж өгчээ. Тэнд Бокасса дорхиноо уйдаж, удалгvй Францад очиж жаргасан төдийгvй, нэгэн хотынх нь хvндэт иргэн болжээ.

/Дэлхийн баячуудын гайхамшиг номноос/

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин
idiomatic-dormant