bolod.M

9/5/2007 - ХАГАРАЛ...

Чонотой нийлсэн нохой  чононоосоо ч хомхой байдаг юм шvv.
/Ардын vг/

Өөрчлөлтийн салхи


ХХ зууны туршид Монголын асуудлыг Орос, Хятад бидний толгой дээгvvр шивнэлдэн шийдэж байлаа. 
“Ардын элч” киноны хяналтын хувилбарыг Улс төрийн Товчооныхонтой Хятад, Зөвлөлтийн Элчин сайд хамт vзэж гэнэ. Кино дуусмагц Зөвлөлтийн Элчин босч “Оо, сайн. Зөвлөлт - Монголын найрамдлыг гайхамшигтай харуулсан байна. Гаргахад татгалзах зvйлгvй” гээд суув. Хятадын Элчин сайд “Хай, Зөвлөлт - Монголын найрамдлыг харуулсан талаасаа бол зvгээр юм. Хятад – Монголын найрамдлыг ер харуулаагvй юмаа даа “ гэжээ. УТТ яаралтай хуралдаж, найруулагч Д.Жигжидэд Хятад, Монголын сайн харилцааг кинондоо тусгах vvрэг өгснөөр бидний мэдэх “сайн” хятад өвгөний дvр “Ардын элч” кинонд орсон тvvхтэй. Энэ мэтээр монголчууд ч аливаа асуудлыг толгой даан шийдэж чадахгvй, “хоёр хөрш юу гэх бол..” гэсэн өнцгөөс тавьж шийдвэрлэдэг, шийдвэрлvvлдэг байсан он жилvvд бий.
1989 оны төгсгөл vеэс Монгол Улс социализмын хvлээснээс ангижирч, нээлттэй нийгэм рvv хийх шилжилтийн явц ч хоёр хөршийн харилцаа, тохиролцооноос ихээхэн хамаарч байсныг тvvхийн баримтууд улам бvр нотолсоор байна.
Хятадын Ши Нинбо гэж Орос судлаачийн бичсэнээс vзэхэд “1980-аад оны эхнээс Хятад, Зөвлөлтийн харилцаанд байсан хvндрэлvvдийг даван туулах, зөөлрvvлэх чиглэлээр хоёр тал хvчин чармайлт гаргаж эхэлжээ. Хятадууд харилцааг сайжруулахад гурван саад байна гэж дурдсан нь Афганистан, Вьетнам, Монгол байлаа. ЗХУ-ын удирдагчдын зvгээс ч Монголд хийсэн айлчлалынхаа vеэр ЗХУ, БНХАУ-тай сайн хөршийн харилцаа тогтоох хvсэлтэй байгаагаа дурдаж эхэлсэн байна”
Хятадууд өөрсдийн байр суурин дээр хатуу байсан бөгөөд ЗХУ-ын зvгээс гурван саадыг арилгахгvй бол “БНХАУ-ын зvгээс ЗХУ-ыг цэргийн заналхийлэл учруулж байгаа, дайсагнагч гvрэн гэж vзэх болно” гэж анхааруулсаар байжээ.
М.Горбачев ЗХУ-ыг удирдах болсныхоо дараа “БНХАУ-тай сайн хөршийн харилцаа тогтоох нь бидний хувьд АНУ болоод бусад улстай харилцахаас дутуугvй ач холбогдолтой юм. Бид БНМАУ-аас цэргээ гаргах талаар ярилцаж эхлэх болно” гэж мэдэгдсэн нь асуудлыг тvргэсгэв. Ингээд 1989 оны тавдугаар сарын 15-18-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн дарга М.Горбачев Хятадад айлчлан Цэргийн Зөвлөлийн дарга Дэн Сяопинтай уулзаж ярилцлаа. Vр дvнд нь “хоёр талын найрсаг харилцааг vндэслэсэн” хамтарсан мэдэгдэл гэдгийг гаргажээ.
 Энэ мэдэгдлийн дагуу Зөвлөлтийн цэрэг хэсэгчилсэн байдлаар Монголоос гарч, 1992 он гэхэд Монголд нэг ч орос цэрэг байхгvй болох ёстой юм.
 Тэгэхээр Зөвлөлт –Хятадын хамтарсан мэдэгдлийг энгийн хэлэнд хөрвvvлбэл бид ахиад л хөршvvдийнхээ хоорондын наймаанд явчихсан хэрэг. Гурван гvрний гэрээний орчин цагийн загвар. Оросууд Монголоос савраа татаад хилээ хаана (визийн чанга журам нэвтрvvлэв). Харин Хятадууд хилээ нээж(визгvй зорчих болгов) алхам алхмаар Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн амьдрал урдаас хамааралтай болно. Нvvдэлчин монголчуудад аж ахуй эрхлэх чадвар суугаагvй, vйлдвэрлэл хөгжөөгvй зэрэг нь эдийн засгийн хараат байдал руу автоматаар тvлхэх нигууртайг тооцож байжээ.
 М.Горбачевын vлээсэн өөрчлөлтийн салхи өөр лvv нь хvчтэй шуурч эхэлснээс Монголтой манатай юм болж, зөнд нь хаяжээ. Монголчууд ч завшааныг ашиглан тусгаар тогтнолоо баталгаажуулж авахаар шийдэж, өндийн босов. МоАХ-оор удирдуулсан энэ тэмцэл тvvхийн ховорхон, давтагдашгvй боломжийг ашигласнаараа vнэтэй.

МоАХ- ба аюулаас хамгаалах байгууллагууд


 Эрх чөлөө, тусгаар тогтнол, хvн төрөлхтний нийтлэг эрх, нээлттэй нийгэм рvv хийсэн монголчуудын алхам эргэлт буцалтгvй болохыг анхнаас нь Орос, Хятадын аюулаас хамгаалах албад мэдэрч байлаа. Шууд нухчин дарах, дарангуйлах боломж нэгэнт vгvй байсан учир тэд өөрсдийн хvмvvсийг шургуулж, байдлыг мэдэх тандах, алсдаа жолоодох санаа өвөрлөсөн байна. Монголын НАХЯ ч зvгээр суусангvй, хvмvvсээ шургуулаад авч. Vйл явдлын өрнөлийг урьдчилан харах, жолоодох боломжгvй болж эхэлсэн бөгөөд МАХН-ын УТТ бvрэн бvрэлдэхvvнээрээ огцорсон учир НАХЯ болон Оросын албадаас шургалсан хvмvvс удирдлагагvй болж, “вандан тас” гэдгийн vлгэрээр чигээрээ хувьсгалчид болон хувирчээ.
Харин Хятадын Амрыг хамгаалах яамнаас шургуулсан хvмvvс ардчилсан хувьсгалын төрхийг өөрчилж, “нэг мөсөн өөрчлөх, гvйцээх” нэрийн дор цус урсгахад турхиран иргэний дайн өдөөхөөр шамдуулж байлаа. Тэд улс төрийн өс хонзон авах, УТТ-ны гишvvд, Цэдэнбалыг тойрон хvрээлэгчидтэй тооцоо бодохыг хатуу шаардаж байсан юм. Гэвч эх орон, ард тvмнээ гэсэн чин сэтгэлтэй хvмvvс “нэг ч монгол хvний хамраас цус гаргахгvй” гэсэн байр суурин дээрээ хатуу зогсч хэрэгжvvлж чадсан билээ. МАХН-ын тэр vеийн удирдлагууд ч vндэстнээ хагаралдуудахын эсрэг байсан учир бид хvн төрөлхтнийг гайхуулсан аядуу хувьсгалаа хийсэн юм.
 Харин эрх чөлөөний хөдөлгөөнийг самуун болгох, монголчуудыг хооронд нь алалцуулах сонирхолтойгоор шургалсан бvлэг этгээдvvд санаархлаа биелvvлэх боломжгvй болсонд уурсан хараал, ерөөл тавьсаар МоАХ-ноос холдон одсон билээ. Энэ бvлгийнхэн захиалгаар хагалах, бутаргах ажил хийдэг нэг ёсны vйлчилгээний захиалга гvйцэтгэгч компани маягийн юм болж хувирсан юм.
Тэд 1997-1999 онд МАХН-ын зарим удирдлагын хатгаасаар “Ардчилсан Холбоо” эвслийн Засгийн газрыг эсэргvvцэх хөдөлгөөн байгуулж, өлсгөлөн зарлан, монгол хvний цус урсгах хvслээ бага боловч биелvvлж, vvргээ гvйцэтгэж явсан төрийн цагдааг өвгөн Баасан гэгчээр хутгалуулж байсныг олон нийт тодхон санаж байгаа байх.
Одоо ч тэд “нэн тэргvvнд 450 албан тушаалтныг буудаж алах ,  1500 хvнийг 25 жилээр, 5000 хvнийг 20 жилээр, 10 000 хvнийг 10 жилээр хорих ёстой” гэсэн жагсаалт маягийн юмаа ном болгон (Ж.Нэргvй. “Монгол улсын ээдрээт замнал“) хэвлэж тараасан байгааг vзэж болно.

Хагалагчид


Тvvхийн бvх л vеийн туршид нанхиадууд монголчуудыг хагалж иржээ. Орчин цагт тэд энэ зорилгодоо эрлийзvvдийг овжноор ашигладаг. Хvний цус, элэг гэдэг өөр ажээ. МоАХ-г цус урсгасан тэмцлийн хэлбэр лvv тvлхэхээр чармайж байсан хvмvvс цөм эрлийз байсан юм.
Тэд тэртэй тэргvй гарч байсан Оросын цэргvvдийг харааж, зvхэн Орос, Монголын харилцааг муутгах ажиллагааг эрчимтэй явуулсан бөгөөд энэ нь тодорхой хэмжээнд амжилт олсон билээ. Орос, Монголын харилцаа эрс хvйтэрч, нөлөө бvхий улс төрч В.Жириновский монголчуудыг ил тодоор доромжилж, харааж зvхэв. Г.Каспаров гэгч шатарчин хvртэл Монголыг хятадад наймаалах боломжийн талаар ил ярих болсон юм.
17 жил өнгөрөхөд “Хvний угсаа гарвал нь 50 нас хvрэх vеэс гадаад төрх, алхаа гишгээн дээр нь тодрон гарч ирдэг” гэсэн ардын vг биеллээ олов. Өнөөдөр МоАХ, Монголын ардчиллыг цуст яргалалд тvлхэхээр санаархаж байсан хvмvvсийг олон нийт гаднаас нь хараад л урд зvгээс ирсэн гэдгийг нь ялгахаар болжээ. Хvний генетик мэдээлэл, удамшил яалт ч vгvй цагийн аясаар тодордог л юм байна. Даравч дардайна гэж ухаант ард минь vнэн хэлжээ.
Хэрвээ эрлийзvvдийн хvсэл биелсэн бол яах байсан бол. Тэд хvсэлдээ хvрээгvй ч сумаа тавьж чадсан. 1990 оноос хойш монголчуудыг салбар бvрээр, байгууллага бvрээр нь шахуу хагалав. Томоохноос нь дурдъя.
1990-1996 он. Амрыг хамгаалах яамны төлөөний этгvvд ажлаа идэвхжvvлсээр ардчилсан хvчинд нэлээд хэдэн ан цав суулгаж дөнгөв. С.Зориг агсан хvртэл явуулгад автан АН-аас өрх тусгаарлаж, БНН-ыг байгуулж байлаа. Энэ мэт хэд хэдэн бутрал явагдсаны эцэст учраа олж буцаж нэгдэх явц өрнөсөн нь сумаа тавиад нумаа нуусан эрлийзvvдийн тарыг таньсных байсан юм. Гэвч олигтой сургамж авсангvй.
1996-2000 он. АХ эвсэл сонгуульд ялж, засаг барих нь тодорхой боллоо. Ялсан намаас Ерөнхий сайд томилогдох болоход vл ойлгогдох байдлаар Ардчилсан намын удирдлагад огт байгаагvй, ардчилсан хувьсгалд гар бие оролцоогvй, тэр ч бvv хэл МАХН-ыг шинэчлэгч, ирээдvйтэй боловсон хvчин гэгдэж байсан нэгэн томилогдчихжээ. Энэ нь дараагийн маш том хагарлын vvдийг нээх учиртай хэрэг байсан юм. Тэнгэрээс буусан хагас монгол эр хагалах vvргээ амжилттай биелvvлээд хоёр жил гаруй болоод буулаа. Энэ богинохон хугацаанд тэрээр импортын гаалийн татварыг тэглэснээр vндэсний vйлдвэрvvд бvрэн дампуурч, бид жинхэнэ утгаараа эдийн засгийн хувьд хараат болсныг бvгд санаж байгаа байх.
Өнөөх эр Ерөнхий сайдын суудлаа өгмөгцөө л оройноос нь хагалан бутаргах ажлаа бvр эрчтэй хийж эхэлсэн билээ. “Элсний 13” гэж АХ эвслийг яайруулсан луйварчдыг тэр турхирч эхэллээ.
Өмнө зvгээс хил давуулан шидсэн чулууг овилгогvй улс төрчид өлгөж аван, “хагалах бизнесийг” цэцэглvvллээ. Бутарсан шаазан шиг болсон ардчилсан хvчин хагарлын vр дvнд сонгуульд навс ялагдав.
2000 - 2004 он. МАХН-ын ойворгон удирдагч хагалах мэхийг дадамгай эзэмшсэн болохоо нотлон харууллаа. Сөрөг жагсаал, сөрөг хөдөлгөөн гэж юм vvсгэн хагаралдуулдаг жишиг тогтоов. Жижиг эмнэлэг, сонины газраас өгсvvлээд намаа(86 жилийн тvvхтэй гэж
  бахархан ярьдаг) хvртэл хөгшин, залуугаар нь хагалж авав. Одоо МАХН доторх жигvvр хөдөлгөөнvvдийн тоо 86 хvрэх гээд байх шиг байна, тийм vv.
Гол хагарлыг эрлийзvvд Ардчилсан нам дотор vргэлжлvvлэн хийсээр... Тэд арайхийн нэгдэж авсан намыг элдвээр оролдсоор байгаад “Алтан гадас” ба Энхсайханыхан гэсэн хоёр бvлэглэлд хувааж дөнгөв. Ингээд сонгуульд ортол “Эх орон Ардчилал” эвсэл, МАХН хоёр тэнцчихлээ. М.Энхсайхан нам дотроо хэлэлцэж амжаагvй байтал яаран Эвслийн Засгийн газар байгуулахаар МАХН-тай тохиролцов. Энэ нь урдаас тооцоолчихсон мэх байсан нь жил гарангийн дараа тодорхой болсон билээ.
2004-2007 он. М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хуйвалдаанаар “Эх орон-Ардчилал” эвслийг тасар татан хаялаа. Эвслийн засгийн газар огцорч, МАХН-ын Vндэсний эв нэгдлийн гэх Засгийн газар байгуулагдлаа. М.Энхсайханыг Ардчилсан намаас хөөчихсөн учир ахин энэ намыг хагалах боломж vгvй болсон ч хагалж болох илvv том нам цаана нь vлдсэнийг ойлгохтойгоо байлаа. Яг тэр vед хагалагчдыг мэдэхийн дээдээр мэдэх хашир туршлагатай улс төрч Э.Бат - Vvл
  “Бид ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” хэмээн УИХ-ын чуулган дээр шогширч байсан нь тун удалгvй биеллээ олсон юм. МАХН-ын угшилтай хагалагч, урд зvгийн угшилтай хагалагч хоёр нийлж аваад бvр өргөн хvрээний “хагалгаа” хийж эхэллээ. Хагалагч, хагалагчдаа хайртай. Бvр нэгэндээ зориулж хайрын шvлэг тэрлэнэ. Ил, далд янз бvрийн аргаар МАХН-ыг хэдэн хэсэг хувааж дөнгөлөө.
Тэд иргэний хөдөлгөөнvvдийг ч зvгээр орхисонгvй. МАЧХ, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Эх оронч фронт” зэргийг хагачив. “Зууны мэдээ” сонины ч хагарах өвчин тойрсонгvй. Эрхлэгч нь байсан хvний ярилцлагаас харахад их том хvмvvс жирийн нэгэн сониныг “хагалаад” л явж байсан байх юм.
Хачирхалтай нь, МАХН-ын хагалагч өөрийнхөө мэдлийн “Зууны мэдээ” сонин(
sonin.mn) дээр 2005 оны тавдугаар сарын 30 -нд нөгөө хагалагчийнхаа талаар ингэж бичvvлж байжээ “М.Энхсайхан саяхан сонгуулийнхаа ажлаар Халх голд очоод өвөөгийнхөө төрсөн газрыг хаана байдгийг нь нутгийн хөгшдөөс асуужээ. Гэтэл хэлсэн газар нь хилийн цаана байдаг болж таарав. Сандрахдаа М.Энхсайхан “За, та нар аавын маань төрсөн газрыг “зөв”олохыг бодоорой” гэж хэлээд буцсан байна. Бараг л хилийн дээснээс наашлуулахыг бодоорой ухааны юм ярьсан гэж нутгийнхан ярилаа. Ээж нь хятад цустай, эмэг эх, өвөө нь цэвэр цусны хятад хvн байсан гэсэн яриа ч чих дэлсэв. 40 мянгатад амьдардаг байхдаа жижигхэн М.Энхсайхан маань эмээгээ салхилуулах гэж багагvй зовдог байсан гэнэ. Хятад гэхээр толгойтой vс өрвийдөг байсан тэр vед хөөрхий жаал хvvг яаж чичилж байсан нь ойлгомжтой”
Энэ мэдээг батлах гэсэн мэт тэрээр 2007 оны зургадугаар сарын 1-ний “Өдрийн сонин”-д (
sonin.mn) “Засгийн газрын гишvvдтэй гадаадын ажиллах хvчний тухай асуу¬дал яригдаж, 40000 айлын орон сууцны хvрээнд баахан хятад ажилчид орж ирэх гэж байгаа тухай, монголчууд шавраа зуурчихна, шороогоо ухчихаж чадна гэх зэрэг яриа боло¬ход би “Монголчууд тэнгэр заяатай ард тvмэн” шавар ч зуурахгvй, шороо ч ухахгvй, харин шавар зуурдаг, шороо ухдаг 10 хvнийх нь дарга нь монгол байя гэж хэлээд инээд болж байсан” гэж өөрийн бичсэн нийтлэл дээрээ бичиж vлдээжээ. Монголчууд энэ vгнийх нь далд санааг ухаж ойлгоод эсэргvvцэх vед харин “би огт тийм юм бичээгvй” гэж мэлзсэн билээ. Цагаан дээр хараар бичсэн зvйл нь харин тvvхийн гэрч болон дурайж байна. Нэг монголд арван хятад ногдохоор болоод ирэх цагт захирагдаад байх уу гэсэн энгийн асуултын хариуг олоход Шадар сайд байх ч албагvй. Захын тэнэг хэлээд өгнө. Хvний олон нь цөөнхөө барьдаг юм.
Хагалагчийг биширч явдаг нэгэн эмч тvvгээр бахархах сэтгэлдээ хөтлөгдөн “… Монголын улс төр, эдийн засгийн лидерvvд ямар ямар улсын эрх ашиг сонирхлыг төлөөлж, хэн хэний эрх ашиг Монголын өндөрлөгт мөргөлдөж байна вэ?
 
1.
ProRussia(оросын баримжаатай) гол төлөөлөгчид нь: Н.Энхбаяр, С.Баяр, талийгаач С.Зориг г.м 
2.
ProChina(хятадын баримжаатай) гол төлөөлөгчид нь: М.Энхсайхан, Б.Эрдэнэбат (зоос дагаад элгээ сольж буй), г.м …”(irgen.mn vз) гэж бичсэн удаатай.
Таван толгой, Оюу толгойн тогтвортой байдлын гэрээг ард тvмэнд ашиггvйгээр шийдвэрлэх гэж яарч сандарч эхлэх vед МоАХ гэрээнvvдийн цаана нуугдаж байгаа санаархлыг илчлэн, тэмцэх vед “коммунизмыг санагалзлаа, 850 000 доллар гаднаас авсан” гэх мэтээр гvтгэж эхлэв. Энэ нь огт нотолгоогvй зvйл хэдий ч дараагийн ярих зvйлд нь “баримт” тулгуур болж өгөх учиртай байжээ.
Хагалагчид хагачих зуршилдаа хөтлөгдөн одоо МоАХ-г хагалж хаяхаар улайрч байна. Азаар МоАХ хагаралтад тэсэх дархлаатай ажээ. Иймд энд тэндхийн архичин, нvvрсчин, хаягдмал, гологдмол, гомдсон хөрсөн улсуудыг(70 орчим) цуглуулаад МоАХ-г “ахин байгуулж” маанагтав. Сониноор тэднийхээ тоог 300 гэж өсгөж хэлэхээ ч мартсангvй. Энэ бол тун ядарсан мэх. Хагалж дөнгөхгvй болохоороо хагарсан мэт харагдуулах гэсэн оролдлого. Vvнийг хийгчид нь өнөөх л эрлийзvvд. Аль 90 онд МоАХ-г хагалах, цуст яргалалд турхирахаар
  санаархагчид. Он цаг тэдний нvvр, гадаад төрх дээр хэн болохыг нь сийлээд дурайлгаад өгч дээ, аз гийхэд. Гэлээ ч дотор хvний хагалах ухааныг монгол бид гvйцэхvй бэрх. Тийм учраас цаг vргэлжид сонор сэрэмжтэй, ухаалаг байхгvй бол залгихаар завдагч ойрхон байгааг анхааруулахад илvvдэхгvй биз ээ. Оросууд визгvй зорчих Монголын саналд хойрго хандаж байгаа, Далай ламыг нутгаараа дайруулах дургvй байгаа зэрэг нь Монголыг Хятадын нөлөөллийн бvсэд “хаяж өгснийг” л илтгэж байгаа хэрэг. Vvлэн чөлөөгөөр амжиж олсон тусгаар тогтнол, эрх чөлөөг минь чонотой нийлсэн ноход тасчихад бэлэн байгаа. 
Монголын ард тvмэн тэдний хэн нь хэн болохыг тод харж, ялгаж байгаа болохоор тэд дараагийн бvр том хагалгаанд бэлтгэж байгаа.
“Ар монголыг эрхшээлдээ оруулах алтан арга бол хагалах бөлгөө” гэж нанхиад төрийн бодлоготнууд хэдэн зуунаар ярьж иржээ.
Хагалж ч ирсэн. Хагалсаар ч байна.

/УИХ-ын гишvvн, МоАХ-ны дарга Х.Баттулга /

Сэтгэгдэл бичих!

1/18/2009 -

Бичсэн: dadido
айхтар юм аа. юу ч болоод байгаа юм бэ дээ
Хоблоос Засах

9/5/2007 - Сэтгэгдэл

Бичсэн: dogoo (зочин)
caak boljee
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин
idiomatic-dormant