bolod.M

2007-09-14 - Аав минь...

Аавыгаа дурсаж байх нь ээ нэгэн хөгжилтэй ч юм уу дурсамж гэнэт толгойд зурсхийлээ. Ингээд энэхvv дурсамжаа та бvхэнтэй хуваалцья!

Аав маань нэгэн удаа эмнэлэгт сувилуулахаар хэвтлээ. Тэгээд л эгч ах бид аавыгаа ээлжлэн эргэдэг байлаа. Гэхдээ бид эргэх гэж очоод эргэх биш өөрсөдөө л баахан чихэр боов чирээд гэртээ ирдэг байлаа. Учир нь аавын маань ажлынхан анд найзууд шавь нар нь гээд өдөрт эргэлтээс их юм байхгvй идэх уух юм нь бялхаад бараг муудаж хөгзөрөх нь халаг байдаг байв.

Ингээд л нэг өдөр миний эргэх ээлжийн өдөр боллоо. Эхлээд ааваас юу юу хэрэгтэй байгааг заавал асуугаад тэгээд очдог байсан болохоор би эхлээд ааваасаа юу хэрэгтэй байгааг асуулаа. Аав хоол цай хэрэггvй дээ харин нэг ус буцалгах плетик аваад ир гэлээ. Би таныг гарын хоол цайгаараа эргэмээр байна гэж хэллээ. Аав за тэгвэл нэг сvvтэй цай, хар шөл хийгээд аваад ир дээ гэлээ. Би ч гэртээ ирээд л ангийнхаа Шинээ гээд найзтайгаа л гал тогоондоо ороод л хоол цай хийх юм болов оо. Би бодлоо л доо. Ер нь нэг л их өвөрмөц сайхан гоё хоол цай хийж эргэмээр санагдаад болдоггvй ээ. Тэгэхээр нь л чихэртэй жимстэй цай чанаад л халуун савандаа хийчихлээ. Хар шөл нэг л онцгvй санагдаад байхаар нь хавирагатай ногоотой мантуутай  шөл хиймээр санаглаа. Тэгээд л хөргөгчөө ухсан нэг хавиргатай хаа байхаар нь аваад vзэж тарлаа. Ингээд л хийж гарлаа. Хавиргаа шулаад л ... Хэ хэ. Ингээд мөн нөгөө плетикийг нь мөн хайлаа. Арай гал тогоондох ганц том лысьваг хэлээгvй байлтай гэж бодоод л тагтан дээрээ гарлаа. Тэгсэн блоконы буланд тоос шороонд дарагдсан дээр vеийн тоосгон дээр ил утастай том  хvнд плетик байна аа. Тvvнийг нэг торонд хийж аваад шулсан хавирагтай хөөгөөгvй тvvхийдvv мантуутай ногоонтой шөл, чихэртэй жимстэй амтат цайгаа  аваад л найзтайгаа хамт аав дээр очлоо. Аав ч юун олон тортой хvнд юу вэ? гээд л гайхаад л дааж ядаад л аваад цаашаа тасаг руугаа орлоо. Нэлээд байж байгаад л аав гараад ирлээ. Би ч дотроо баярлалаа миний хvv ёстой мундаг юмаа гээд л магтах байх даа гэж бодоод л маадгар гэгч нь хvлээж байлаа. Гэтэл аав хариуд нь загнадаг байна ш дээ. Аав *Чи нээрээ алах хvн шvv. Хvн сvvтэй цай гэж байхад чихэртэй хар цай, хонины махтай ногоотой шөл гэж байхад зээрийн махан шулсан хавиргатай тvvхий ногоотой усан шөл аваад ирэх юм. Ядаж байхад тэр хэдэн тvvхий мантуу ч юу билээ дээ гээд. Тасгийнханыхаа дэргэд ёстой шараа боллоо гэв. Бас энэ одоо юун муухай тоостой том плетик вэ. Би чамайг дvрдэг плетик аваад ирээ гэж хэлээ биз дээ гэдэг байгаа. Хэ хэ хэ. Миний нөгөө хичээл зvтгэл нөр их хөдөлмөр шинийг санаачлагч сэтгэл будаа. Бvгд брууддаг байна ш дээ. Манай найз ч гараад л намайг шоолж хөхрөөд л. Чи нээрээ хэлсэнээр нь хийхгvй заавал өөрөө амттай сайхан юм хийнэ гээд л гал тогоондоо хөлсөө гоожуулаад л нэг юм жонхууруулаад байсан юм аа . Бас энэ том ил утастай плетикийг уутанд хийгээд байхаар чинь бvр гайхаад байсан юм аа гээд л дооглоод л. Би ч сэтгэлээр унаж гутраад л, дуу ч гардаггvй. Өөртөө ч юм уу аавдаа ч юм уу гомдоод ч байх шиг. За за нэг иймэрхvv л юм болсон юм даа. Энэ явдал ерөөсөө санаанаас гардаггvй байж билээ. Зармдаа ч сайн юм хийх гэхээр бvгд бурууддаг тал ч байдаг юм байна гэдгийг эндээс би ухаарсан юм даа. Гэхдээ аав минь дараа нь эмнэлгээс гараад энэ тухай минь эгч нарт яариад л инээдэм болоод л намайг уг нь сэтгэл гаргасан юм шиг байна лээ гээд магтаж бас ичээсэн л дээ... Аавтайгаа байхад сайхан байжээ. Аавыгаа хайрлаж яваарай хvмvvсээ!

Сэтгэгдэл бичих!

2009-01-27 -

Бичсэн: SARAAHAI (зочин)
SAIN L HUU BNA SHUU DEE
ANDDAA AMJILT HUSEI
CHI BID 1 HESEG HODOLMOR SONIND HAMTRAN AJILLAJ BSAN SHUU DEE
Хоблоос Засах

2007-11-06 - Сэтгэгдэл

Бичсэн: зочин
Neutral
Хоблоос Засах

2007-09-19 - Сэтгэгдэл

Бичсэн: eternalzul22
хэхэ инээдтэй юм болсон байна шд уншсан бүр инээд хүрчихлээ. лааг сэтгэл гаргасан байна шд уул нь
Хоблоос Засах

2007-09-14 - Сэтгэгдэл

Бичсэн: telmen
аав ээжүүд хүүхдээ загнахаа нээрэн жоохон бодож загнахгүй бол хүүхдийн сэтгэл рүү их юм хийнэ шүү, би бас нэг удаа аавыгаа баярлуулчий гээд хайртай ноолууран цамцыг нь угаагаад тохцон байсан чинь агшаад 1 настай хүүхдэд таархаар болчиж билээ, хэхэ, орой нь үхтлээ загнуулж билээ, уг нь баярлуулчий л гэж бодсондоо л тэр.
Хоблоос Засах

2007-09-14 - teen shyy

Бичсэн: Обдоо
Tiimee huu Aaviigaa sanaad bnaa

Aav maani bas emnelegt bhad bii uur emneleg deer anduurch ochood zagnuulj bilee

Aaviigaa neg dursii

Amid burhan aav
Хоблоос Засах

2007-09-14 - Сэтгэгдэл

Бичсэн: yuki
Сайн хүү. гэснээс минийх.ком дээрх блогий чинь уншсан. таалагдсан шүү.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Энд зөвхөн Болод.М миний бодрол бичлэг байх болой!!! Надтай харилцахыг хvсвэл
bolod01@chinggis.com
bolod81@yahoo.com

Сvvлийн бичлэгvvд

PСэтгvvлч, яруу найрагч С.Батмөнх агсны нэрэмжит хайрын шvлгийн “Аморе” наадам болно
PЯпон ногоон цай - Эрvvл мэндэд тустай.
PАПУ компанид хандаж Хөдөлмөр сонин мэдэгдэл гаргажээ!
P*Хулхи* хар Чингис, Хараа архи уувал *чад* хийнэ!
PДОМОГ хамтлагийн тоглолт vзэгчдийг алмайруулж, дуу алдууллаа
P Шинэ жилийн мэндчилгээнvvд
P Ихрийн ордны ажил мэргэжил
PМонгол дахь гутамшигт vнэн
PSoyomb
PТаван толгойг төр 100% мэдэлдээ авахыг ард тvмэн дэмжиж байна!
PШинэ жилээр ээж аавдаа барих эрхэм бэлэг!
P“Х НОМЫН САН” Клубыг үүсгэн байгуулагч Ц.Наранбат: *Монголынхоо оюунд хөрөнгө оруулалт хийнэ*
PСанаачлагыг гаргая, Санаачлагыг дэмжье!
PДорнодынхоны шинэ жил UB Palace-ийг доргионо!
PYндэсний Соёмбо хөдөлгөөн бvх нийтийн нээлттэй хуралдаан зохион байгуулна
PТөрийн саад биш төрийн сайд тодроосой!!!
PЗулын 25-ны Их Ёслол Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэнд болно
PОлон нийтэд ил болсон авилгалын болон хууль зөрчсөн томоохон хэргvvд
PХамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
PМиний дуртай
PБодоод л байх нь ээ!
PАрай ч дээ!
PБЗД-н Газрын албаныхан иргэдийн газрыг ингэж луйварддаг аж!!!
PӨнөөдөр УИХ-ын 4-н гишvvн өвджээ хөөрхийс
PМиний афоризм
PАмраг хань минь чамдаа...
PТөрийн гацаа
PОройн мэдээ
PНас минь
PБи нийслэлийн хvн |егөөдөл|
PБи хөдөөний хvн! |Заавал унш!|
PМиний афоризм!
PШуурхай мэдээ!!! Эмгэнэлт явдал!!!
PБаасан авгай нууцаа дэлгэжээ!!
PМонголд вэб сайтын хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
PИнээх уурлахаа өөрөө мэд! Хаха
PНамын батлахаар бөгсөө арчих цаг ирнэ!
PХамаагvй ээ
PХар
PАрчаагvй төр
PМөртvvд!
PWOW
PХип хоп шvлэг
PХvсэл минь миний амьдрал
PБагшийн тухай базаахгvй vгс!
PГазар- орон байр буюу Мөрөөдөл!
PМонголын төр хамгийн муу менежер!
PКиви хамтлаг ая зохиогч Б.Ангирмаа дуу хулгайлдаг уу?!!
P3 охин
PАймаар гоё зугаатай тоглоом шvv!
PУИХ-ын хаврын чуулганы нээлт дээр МУ-ын ерөнхийлөгч vг хэллээ
PСантис Боловсролын төв дипломын сургалттай боллоо
PОзоны давхрагын хамгаалах асуудал манайд ямар байна?!
PЭнэхvv мэдээллийг уншаад маш их эмзэглэлээ тvvнд бvгдээрээ чадах чинээгээрээ туслацгаая аа!!!
PИТХ-ын нөхөн сонгууль ирэх УИХ-ын сонгуулийн өнгө мөнгийг тодорхойлж байна!!!

Найзууд

PUunee
PTji
PМаша
PАдмин



:-)
 
xaax