2007-10-15 - Монголын төр хамгийн муу менежер!
Төр засаг vнэндээ тун муу менежер гэдгээ алхам тутамдаа харуулсаар. Ард иргэд итгэл алдарсаар. Одоо бvр хараад байх нь ээ ард иргэдийн алдарсан итгэл vзэн ядалт болж хувирч байх шиг. Төр гэдэг тvмний хараалын бай юм гэж vv. Эсвэл ард тvмэн гэдэг ядуу зvдvv амьдрах чадваргvй төр засагтаа гомдоллосон амьтад байх ёстой юм гэж vv?! Аль аль нь хаа хаанаа бодох л хэрэгтэй байх.
Төр хэмээх улаан нойл менежерийн балаг ард иргэд болоод аж ахуйн нэгж компани байгууллагуудад улам их мэдрэгдэх болсон. Монголд бизнес хийх их хэцvv гэж ярьдаг. Монголдоо монгол хvн бизнес хийх бvр их хэцvv гэнэ. Төрийн дарамт төрийн албаны хvнд суртал хууль эрх зvйн тааламжгvй орчин зэрэг энэ бvхний эх сурвалж.
Ямар сайндаа л Дэлхийн банк болон Олон улсын санхvvгийн корпорациас хамтран гаргадаг *Бизнес эрхлэх нь* судалгааны дvнгийн тайлан энэ жил тав дахь жидээ гарлаа. Тус судалгаа нь улс орнуудыг бизнесийн орчинг судалж, бизнес эрхлvvлэх боломж, лиценз авах, ажилд авах, өмч бvрдvvлэх, зээл авах боломж, хөрөнгө оруулалт гэх зэрэг 10 vзvvлэлтээр судалгаагаа явуулдаг байна. Энэ удаагийн судалгаанд дэлхийн 178 орон хамрагдсанаас манай улсын хувьд 52-т орсон бөгөөд өмнөх жилээс 7 байраар ухарсан vзvvлэлт гарчээ.
Монгол улс эдийн засгийн бодлого гэж vгvй болж дан ганц улс төрийн бодлогоор явдаг улс болж хувирав. Улс төрийн 4 жилийн алсын хараатай бодлогоор яваа Монгол улс хөгжихгvй байх нь ч аргагvй л дээ.
Цалин нэмнэ гээд л төр баригчид хэдэн сар, жилийн өмнөөс гайхуулаад л зарлаад сурталчилаад л тэр цалин нэмэх гээд байгаа хvн чинь би ш дээ манай нам ш дээ гээд л байсан. Яг нэмсэн чинь тvvнээс хэд дахин илvv өргөн хэрэглээний барааны vнэ өдрөөр нэмэгдээд эхлэв.
40.000 айлын орон сууц хөтөлбөр гээд сонгуулийн сурталчилгаа болгоод одоо хэрэгжvvлж эхэлсэн гээд л орон даяар сурталчилаад л яриад л байгаа. Yvнтэй зэрэгцээд барилгын материалын vнэ, байрны vнэ тэнгэрт хадаад vнэ нь хөөрөгдсөн. Ямар сайндаа л ажил vvргээ гvйцэтгэж яваад алтан амиа алдсан Онцгай байдлын ерөнхий газрын аврагч залуусын ар гэрт улсаас байр өгөхөөр болж төсөвлөсөн мөнгөнд таарах дийлэх байр олдоогvй. Арга ядаад амласан байраа өгч чадахаа больж нvvр нь улайж нvд нь бөлтийсөн хотын дарга тэдэнд хvрэхгvй дутуу мөнгийг нь өгсөн болсон харагдсан.
Төр маань одоо бvр байтлаа эр эмийн хооронд илжиг жороолдог болсон. Төрийн буянаар эхнэр нөхөр хоёр болж 500 мянган төгрөг хvртнэ. Төрийн захиалга хөлсөөр хvvхэдтэй болвол эхлээд 100 мянган төгрөг авна. Дээр нь сар болгон 3000 төгрөг авна. Баяжина аа. Хайр сэтгэл энэ тэр хамаагvй хэн нэгэнтэй гэр бvл болоод л хvvхэд гаргаад байвал төр чамайг шагнаад л байна. Их сайхан. Ингэж л төр биднийг хайрладагаа харуулж нvнжигтэй загнаж төрийн тvшээд ирэх сонгууль дахиад л биднийг сонговол дахиад л зvгээр өгөх мөнгөө нэмж улам олон нийгмийн хамгаалал хангамж тусламжийн нэр төрлийг олшруулна гэж байна.
Монгол улсын нийгэм эдийн засгийн тухай төр хэмээх муу менежерийн тухай хэвлэлд ийн өгvvлж байна:
Жижиг, эмзэг эдийн засагтай манайх шиг улсад мөнгөний ханш огцом унаж, өргөн хэрэглээний бараа бvтээгдэхvvний vнэ тэнгэрт тулж байгаа энэ vед Засгийн газар юу хийж байна вэ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ оны эхний найман сарын байдлаар 1187.3 төгрөг байгаа нь өмнөх оны мөн vеийнхээс 1.7 хувиар суларчээ. Тvvгээр ч зогсохгvй төгрөгийн евротой харьцах ханш 1621.9 төгрөг болсон нь өмнөх оны мөн vеийнхээс 8.2 хувиар өссөн байгаа юм. Энэчлэн гадаадын зах зээл дээр евротой харьцах ам.долларын ханш унаж байгаа нь ч манай мөнгөний ханшийн хэлбэлзэлд сайнаар нөлөөлсөнгvй. Төгрөгийн ханшийн уналт, зах зээл дэх өргөн хэрэглээний бараа бvтээгдэхvvний vнийн хөөрөгдөлт гээд манай жижиг эдийн засагт дааж давшгvй хvндрэл бэрхшээл нvvрлээд байгаа хэрэг энэ биш гэж vv. Мөнгөний ханшийн хэлбэлзэл нэг оронтой тоонд багтаж байгаа гэж Төв банк зарлаж байгаа ч бараа бvтээгдэхvvний vнэ байнга өсч, иргэдийн амьдрал дордож байна. Мөнгөний бодлого хэрэгжvvлж, тvvнд хяналт тавьдаг УИХ, Засгийн газар, Төв банк зэрэг эрх бvхий байгууллага нь vvнд жамт юм жамаараа л болж байна гэх маягаар хандах болов.
Төв банкны мөнгөний бодлогод УИХ нэгэнт хяналт тавьж чадахгvй байгаа бол тvvнийгээ шулуухан хэлэх хэрэгтэй. Эс бөгөөс vvнийг Vндэсний аюулгvй байдлын зөвлөлөөр авч хэлэлцсэн ч буруудахгvй...
Бас нэгэн хэвлэлд:
Одоогоос бараг хориод жилийн өмнө дөө 1990 онд хvн амын дунд ядуурлын төвшин 36.3 хувьтай байж.
Гэтэл vvнээс хойш 17 жил өнгөрч, энэ хооронд 10 Засгийн газар солигдоод байгаа ч ядуурлын төвшин, өөрөөр хэлбэл амьжиргааны баталгаажих доод тvвшингээс доогуур амьдралтай хvний эзлэх хувийг дөнгөж 32.2 хувь болгож “бууруулаад” байна. Гэтэл энэ Засгийн газрууд юу ярьж байсан бэ.
Н.Энхбаярын Засгийн газрын vед Ерөнхий сайд Н.Энхбаяр “би сайндаа Европын Сэргээн босголтын банкнаас 360 сая ам.долларын зээл авчирлаа. Монголчууд өдөрт нэг сая ам.доллар хэрэглэх боллоо”, 2001 онд “Монгол Улсын эдийн засаг 10.4 хувь өслөө” хэмээн сvр бадруулан ярьж, хундага тулган зарим зусарч тvшээд нулимс дуслуулж байсан. Энэ vеэс л эх орныхоо хөгжлийг тоогоор илэрхийлэх хийрхэл эхэлж өөрсдийнхөө мундаг сайныг өндөрт өргөн магтацгаах болсон. Гэтэл яг vнэн хэрэг дээрээ байдал ямар байгаа вэ. Өнөөдөр ядуурлын гvнзгийрэлт 10.1 хувьтай байна.
Vнэндээ 1990 оныхоос дөнгөж 0.8 хувиар буурсан дvн харагдаж байгаа нь энэ. Хvн амынх нь дунд ядуурал газар авчихаад улам гvнзгийрээд байхад тэр хөгжил, өсөлт нь хаагуур яваад байна аа гэсэн асуулт аяндаа гарч ирээд байна. Төв суурин газарт ядуурал 27 хувь байхад, хөдөөд 37 хувьтай байна.
Баруун буюу алслагдсан аймгуудад ядуурал илvv байгаа нь хэн бvхэнд ойлгомжтой. Нийслэлийн хvн амын тавны нэг орчим нь ядуу байна, гэхдээ энэ бол улсын хэмжээнд бусад бvсээсээ хамгийн бага байна гэж Засгийн газар vзэж байна...
Тав хvртэлх насны хvvхдийн тураал өнгөрсөн оны эцсийн байдлаар 6.3, өсөлтийн хоцролт 21 хувьтай байгаа нь нэг юм хэлэхгvй байна гэж vv. Та бидний ирээдvй болсон хvvхэд багачуудаас тав хvртэлх насны 200 мянга орчим хvvхэд өсч байхад тэдний бараг хориод мянга нь тураалтай, 40-өөд мянга нь өсөлтийн хоцрогдолтой байгаа нь амьдрал сайжраад байгаагийн илэрхийлэл гэж vv. Өнөөдөр бvрэн хооллож чадахгvй, өлөн зэлмvvр өсч байгаа энэ хvмvvс эрvvл чийрэг, өв тэгш хvн болж өсч чадах уу. Хvvхдийг эхийн сvvгээр хооллох хөтөлбөр хэрэгжvvлж байгаа өнөө vед эдгээр хvvхдийг хөхvvлж байгаа ээжvvд нь гэдэс цатгалан, хvvхдээ цатгаад байж чадахаар байгаа болоод хvvхэд нь ийм байдалтай байгаа хэрэг vv. Тав хvртэлх насны хvvхдийн 41 хувь нь Д аминдэмийн дутагдалтай, 21.4 хувь нь цус багадалттай, 22.3 хувь нь төмрийн дутагдалтай байгаа аж. Ийм аймаар тоо чухамдаа хөөрхий Африкт л байдаг байх. Өнөөдөр Засгийн газрын тэргvvн, Ерөнхий сайд М.Энхболд, сангийн сайд Н.Баяртсайхан нар улс орны эдийн засаг сайжирч өссөөр байгаа тухай байнга, ам хуурайгvй ярьж элдэв тоо урсгаж байна. Одоо энэ жил эдийн засгийн өсөлт бараг есөн хувь гарна гэж Сангийн сайд ярьж байна...
Нэг иймэрхvv.
Манай улс төрчид холбогдох албан тушаалтнууд худлаа vгийг мянга давтвал vнэн болдог гэдэг vгэнд ихээ итгэж шvтэж тvvнийгээ ажлынхаа гол уриа болгон хэрэгжvvлж явдаг бололтой юм. За яахав амны билгээс ашдын билэг гэж vг бий. Гэхдээ юманд хэмжээ хязгаар бас ёс зvй гэж байх ёстой мэт.
Иргэний сайнд хаан жаргая уу, Хааны сайнд иргэн жаргая уу! гэдэгчлэн төр засаг төрийн тvшээд маань улс төржихөөсөө илvvтэй нийгэм эдийн засгийн бодит байдал дээр тулгуурлаж тогтоол шийдвэр гаргаж хууль эрх зvйн таатай орчинг бvрдvvлэх тал дээр дорвитой ажиллах шаардлага байсаар байна.
|